
Хэрэглэх заавар
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн худалдааны нэр: Фурадонин 50 мг
Олон улсын нэршил: Нитрофурантоин
Эмийн хэлбэр: Шахмал эм
Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг шахмал эм нь 50 мг нитрофурантоиныг агуулна.
Туслах бодисууд: Натрийн карбоксиметил цардуул, магнийн стеарат, цардуул, глюкоз, тальк
Эмийн эмчилгээний бүлэг: Бактерийн эсрэг нөлөөлөх нийлэг бэлдмэл
Нитрофурантоин нь ходоод гэдэсний замаар сайн шимэгдэнэ. Хоолтой хамт хэрэглэхэд нитрофурантоины шимэгдэлт нэмэгдэнэ. Нитрофурантоины 20-60% нь цусны сийвэнгийн уурагтай холбогдоно. Эхсээр нэвтэрч, хөхний сүүгээр ялгарна. Хагас задралын хугацаа ойролцоогоор 20 минут. Элэгний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст бие махбод дахь нитрофурантоины түвшрүүлэг өндөр, хагас задралын хугацаа илүү урт байна. Элгэнд хувиралд орно. Ууснаас хойш 30 минутын дараа цусны сийвэн дэх нитрофурантоины түвшрүүлэг хамгийн өндөр хэмжээнд хүрнэ.
Хэрэглэх заалт: Бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, гэдэсний савханцар, балнад, иж балнад, цусан суулгын үүсгэгч протеи гаралтай шээсний сүвийн үрэвсэл болон шээсний замын хагалгааны дараах халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун: Насанд хүрэгсэд 100-150 мг-аар хоногт 3-4 удаа ууж хэрэглэнэ. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-8 хоног байна. Энэ хугацаанд эмчилгээний үр нөлөө илрэхгүй бол цаашид хэрэглэх шаардлагагүй. Насанд хүрэгсдийн 1 удаагийн дээд тун 300 мг, хоногийн тун 600 мг, Хүүхдэд хоногт 5-8мг/кг тунгаар 3-4 хувааж хэрэглэнэ.
Анхаарах болгоомжлох зүйлс: Бэлдмэлийг бөөрний үйл ажиллагааны алдагдал, цус багадалт, чихрийн шижин, электролитын тэнцвэр алдагдсан, В төрлийн витамины дуталдал буюу хүнд архаг өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Глюкоз-6-фосфатдегидрогиназ ферментийн дутагдалтай хүмүүст гемолиз үүсч болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ. Удаан хугацаагаар хэрэглэхэд элэг, бөөрний үйл ажиллагаа, захын цусны найрлагыг үе үе хянах шаардлагатай.
Хориглох заалт: Элэг ба бөөрний хүнд өвчтэй хүмүүс (креатинины клиренс 40 мл/мин-аас бага), шээс гарахгүй байх, олон шээх, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн болон хөхүүл үед, 1 сар хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй. Налидиксын хүчилтэй хамт хэрэглэж болохгүй.
Ãàæ íºëºº: Уушганд эозинофил нэвчдэс үүсэх, халуурах, жихүүдэс хүрэх, ханиалгах, цээжээр өвдөх, амьсгал давчдах, дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох, ховор тохиолдолд: гепатит, холестатик шарлалт, хэвлийгээр өвдөх, гүйлгэх, захын нейропати, нистагмус, толгой эргэх, астения, толгой өвдөх, нойрмоглох, дерматит ба полиморф эритеми, эргэх алопеци, чонон хөрвөс, ангионеврит хаван, арьсны тууралт, арьс загатнах, анафилаксын урвал, нойр булчирхайн үрэвсэл, тулай, булчин өвдөх, эмийн халууралт, агранулоцитоз, лейкопени, гемолитик цус багадалт, глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдал, мегалобластик цус багадалт илэрч болзошгүй. Эмчилгээг зогсоосны дараа цусны үзүүлэлтүүд хэвийн хэмжээнд хүрнэ.
Эмийн харилцан үйлчлэл: Пробенецид, сульфинпиразон зэрэг шээс хөөх эмтэй хамт хэрэглэхэд нитрофурантоины шээсээр ялгаралтыг багасгаж, шээсний зам дахь түүний үр дүнтэй түвшрүүлэгийг багасган хоруу чанарыг нэмэгдүүлнэ. Магни агуулсан бэлдмэлтэй хамт хэрэглэхэд нитрофурантоины шимэгдэлт, шимэгдэх хурд багасна.
Савлалт: Фурадонин 50 мг шахмал эмийг 20 ширхэгээр PVC/PTP блистерт савлаж, 1-140 блистерийг зориулалтын цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Хадгалалт: 250С-ээс дээшгүй температурт гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхдэд бүү ойртуул !!!
Хүчинтэй хугацаа: 3 жил
Олгох нөхцөл: Жороор олгоно.
Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,
20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс
Утас: 77173117, 1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утас: 94041883





































































































































































































































































































