Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Вүүдс пепперминт экспекторант
Худалдааны нэр
Англи
Бромгексин + Гвайфенезин
Үйлдвэрлэгч
PT. Kalbe Farma Tbk
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
4мг+100мг-100мл
Эмийн хэлбэр
сироп
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

WOODS’ Peppermint Expectorant

ВҮҮДС Экспекторант

Бүртгэлийн дугаар № F070312RP01600

Цэр ховхлох гаатай сироп

Цэр ховхлох Вүүдс гэж юу вэ?

Гааны амттай цэр ховхлох сироп нь бронхит, эмфиземын үед илрэх, цэртэй ханиалга намдаана.

 

Сиропны идэвхтэй найрлага нь юу вэ?

5 мл тутамд :  4 мг бромгексин НCI, 100 мг гуайфенезин агуулагдана.

 

Яагаад цэр ховхлох эмчилгээнд тохиромжтой байдаг вэ?

Вүүдс нь  цэр ховхлох, бронхит, энфиземын үеийн  цэртэй ханиалганд  хэрэглэдэг. Учир нь найрлагадаа цэр ховхлох гуайфенезин, цэр шингэлэх бромгексин агуулсан.

Гуайфенезин нь амьсгалын замын намираа хучуур эсийн хөдөлгөөнийг идэвхжүүлсэнээр салстын зуурамтгай чанарыг бууруулж гуурсан хоолойг чөлөөлнө.

 

Вүүдсийг хэрэглэхэд биед ямар нэг гаж урвал гарах уу?

Заримдаа ходоод гэдэсний хямрал, цөөн тохиолдолд арьсанд харшлын тууралт гарах ба бөөлжиж болох юм.

 

Ямар нэгэн анхааруулга байгаа юу?

Ходоод гэдэсний шархтай, жирэмсэн, хөхүүл эхчүүд хэрэглэхгүй. Гуайфенезины нөлөөгөөр шээсэнд 5-гидроксиамидол-цууны хүчил, ваниллилманделийн хүчил хуурамч эерэг урвал илэрдэг.

 

Ямар тунгаар хэрхэн хэрэглэх вэ?

Насанд хүрэгсэд болон 12- дээш насны хүүхдэд : 2 цайны халбагаар ( 10мл ) өдөрт 3 удаа ууна.

6-12 насны хүүхэд : 1 цайны халбагаар ( 5мл ) өдөрт 3 удаа ууна.

 

Хадгалалт : Гэрлээс хамгаалж хадгална. 30◦С-ээс доош хэмд ,сайтар таглаад, хүүхэд хүрэхээргүй газарт  хадгална.

 

Савлалт : 100 мл бортгонцорт савлагдана.

 

Үйлдвэрлэгч: КАЛБЕ ФАРМА, Бекаси, Индонез