
Хэрэглэх заавар
Хэрэглэх заавар: Эмчлүүлэгчидэд зориулсан мэдээлэл
Тинирем 500мг хальсан бүрхүүлт шахмал
Тинидазол
Танд зориулагдсан чухал мэдээлэл агуулагдаж буй тул эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө хэрэглэх заавартай сайтар танилцана уу.
‒ Хэрэглэх зааврыг хадгална уу. Танд дахин унших шаардлага гарч болно
‒ Хэрэв та илүү их мэдээлэл авахыг хүсвэл эмч, эм зүйчээс лавлана уу.
‒ Энэ эмийг зөвхөн танд зориулсан. Бусдад шилжүүлэхийг хориглоно. Хэдийгээр тантай ижил шинж тэмдэг илэрсэн ч бусдад хортой байж болзошгүй.
‒ Хэрэв танд ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ. Үүнд зааварт тусгагдаагүй гаж нөлөө мөн хамаарна. 4 хэсгийг үзнэ үү.
Хэрэглэх зааврын агуулга
1. Тинирем гэж юу вэ, юунд хэрэглэх вэ
2. Тинирем хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс
3. Тинирем эмийг хэрхэн хэрэглэх вэ
4. Илэрч болох гаж нөлөө
5. Тиниремыг хэрхэн хадгалах вэ
6. Бусад мэдээлэл
1. Тинирем гэж юу вэ, юунд хэрэглэх вэ
Тинирем нь идэвхтэй нэгдэл тинидазол агуулна.
Тинирем нь антибиотик гэж нэрлэдэг антибиотикийн бүлэгт багтана. Үүнийг бактераар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
· Арьс, цус, цээжний, уушиг, гадна болон дотор бэлэг эрхтэний халдварууд
· Халдварын улмаас үүссэн ходоодны шархлааны хавсарсан эмчилгээнд
· Эгэл биетэн ялангуяа амёб, цөсний хүүдийн халдвар үүсгэгч нянгаар үүсгэгдсэн халдвар (ходоодны халдварууд, трихомониаз (бэлгийн халдварууд))
· Үтрээний халдварууд (вагинит), буйлны халдварууд (гингивит)
Мөн бактерийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэс заслын өмнө хэрэглэнэ. Хэрэв та Тинирем эмийн хэрэглээний талаар сайн мэдэхгүй бол эмчээс лавлана уу.
2. Тинирем хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс
Тинирем эмийг хэрэглэхийг хориглоно:
· Хэрэв та тинидазол болон бусад ижил төстэй эмүүд, 6 хэсэгт жагсаасан агуулагдахууны аль нэгэнд харшилтай болон арьсны загатнаа, тууралт гарах амьсгал давчдах зэрэг харшлын шинж үүсдэг бол
· Хэрэв та жирэмсний эхний 13 долоо хоногтой болон жирэмслэхээр төлөвлөж буй бол
· Хэрэв та хөхүүл бол
· Хэрэв та цусны өвчинтэй болон түүний өгүүлэмжтэй бол
· Хэрэв та ТМС-н өвчин, эпилепситэй бол хэрэглэхийг хориглоно.
Анхааруулга, сэрэмжлүүлэг
Тинирем эмийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө.
Бусад эмүүд болон Тинирем
Хэрэв та одоо болон саяхан ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэсэн бол эмч, эм зүйчид хэлнэ үү.
Хэрэв та одоогоор цус шингэрүүлэгч ялангуяа варфарин хэрэглэж буй бол эмч таны цусны бүлэгнэлтийг хянах шаардлагатай байдаг тул эмчид заавал мэдэгдэнэ.
Тинирем болон хоол хүнс, ундаа, согтууруулах бэлдмэл
Та Тинирем эмийн эмчилгээний үед болон хэрэглээг зогсоосны дараах 3 хоногт дарс, шар айраг, спирт агуулсан бэлдмэл ууж болохгүй. Энэхүү хослол нь шингэн алдах, ходоод татах, бөөлжих, зүрх дэлсэх шинж үүсгэж болно.
Та Тинирем эмийг хооллох үед болон хоолны дараа ууна.
Жирэмсэн, хөхүүл үе
Жирэмсэн
Та Тинирем эмийг жирэмсний эхний 13 долоо хоногт болон жирэмслэхээр төлөвлөж буй бол хэрэглэж болохгүй. Тинирем болон бусад эмийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчээс заавал асуух нь зүйтэй.
Хөхүүл үе
Хөхний сүүгээр Тинирем бага хэмжээгээр ялгарах тул хөхүүл үед хэрэглэхийг хориглоно. Хэрэв та хөхөөр хоололтыг зогсоосон бол Тиниремын хэрэглээг зогсоосноос багадаа 3 хоногт хөхөөр хооллолтыг эхлүүлж болохгүй.
Жолоо барих, механизмтай ажиллах
Хэрэв Тиниремийн хэрэглээний үед нойрмоглох, орчны баримжаа алдагдах, мэдрэхүй өөрчлөгдөх (мэдээ алдах, сул дорой болох) шинж үүсвэл жолоо барих, механизмтай ажиллахаас зайлсхийнэ.
Тинирем жаргах нарны шар FCF E110 агуулна.
Энэ нь харшилын урвал үүсгэж болно
3. Тинирем эмийг хэрхэн хэрэглэх вэ
Хэрэв та өөртөө итгэлгүй байгаа бол эмч, эм зүйчээр хянуулна.
Тинирем эмийг хооллох үед болон хоолны дараа аяга усаар даруулж ууна. Шахмалыг бүхлээр нь залгина. Өдөр бүрийн тунг ижил цагаар хэрэглэх нь хамгийн үр дүнтэй.
12-с доош насны хүүхдийн хэрэглээ
Бактерийн халдварын үед Тиниремыг 12-с доош насны хүүхдэд хэрэглэсэн туршлага байхгүй.
Эгэл биетний халдваруудад Тиниремыг бага насны хүүхдэд хэрэглэснээр ялгаатай гаж нөлөө болон асуудлууд насанд хүрэгчидээс илүү ажиглагдаагүй.
Тун, эмчилгээний үргэлжлэх хугацаа нь халдварын төрөл байршлаас хамаарна. Хэрэв та диализ хийлгэж буй бол эмч танд өөр тунг санал болгоно.
Халдвар бүрийн эмчилгээний тунг доор харуулав:
Халдварын улмаас үүссэн ходоодны шархлааны эмчилгээнд:
Ердийн тун өдөрт 1 шахмалаар (500мг) хоёр удаа ууна. Эмч танд Тиниремтэй хамт хэрэглэвэл зохих өөр хоёр эм бичиж өгөх болно. Энэхүү гурван эмийн хослолыг ихэвчлэн 1 сарын турш ууна.
Бактерийн халдварын эмчилгээнд
Ердийн тун эхний өдөр 4 шахмалаар (2г), цааш өдөрт 2 шахмалаар (1г) ба өдөрт 1 шахмалаар (500мг) хоёр удаа ууна. Эмчилгээ 5-6 өдөр үргэлжилнэ.
Бактерийн үтрээний үрэвсэл (үтрээний халдвар), цочмог шархлаат гингивит (буйлны халдвар)
Ердийн тун 4 шахмалаар (2г) дангаар хэрэглэнэ.
Үтрээний үрэвслийн үед хоёр өдөр дараалан 4 шахмалаар (2г) хэрэглэнэ.
Мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэлтэнд
Ихэвчлэн 4 шахмалаар (2г) дангаар мэс заслаас 12 цагийн өмнө хэрэглэнэ.
Эгэл биетний халдварын эмчилгээнд
Нарийн гэдэсний амёбын эмчилгээнд (ходоодны халдвар)
Насанд хүрэгчидэд: ердийн тун өдөрт нэг удаа 4 шахмалаар (2г) 2-3 өдөр хэрэглэнэ.
Хүүхдэд: биеийн жинд 50-60мг/кг тунгаар тооцон өдөрт нэг удаа 3 өдөр хэрэглэнэ.
Элэгний амёбоос үүдэлтэй халдварын эмчилгээнд (элэгний халдвар)
Насанд хүрэгчидэд: ердийн тун өдөрт нэг удаа 4 шахмалаар (2г) дангаар хэрэглэнэ.
Хүүхдэд: биеийн жинд 50-75мг/кг тунгаар тооцон дангаар хэрэглэнэ.
Хэрэв халдварын шинж тэмдэг буурахгүй бол хүүхдэд дахин хэрэглээний тунгийн тооцоог эмч тогтооно.
Хэрэв та Тиниремыг ихээр хэрэглэсэн бол
Хэрэв та Тинирем ихээр хэрэглэсэн бол эмчид мэдэгдэх буюу ойрын эмнэлэгийн яаралтай тусламжинд хандана. Үлдсэн эмийг барин очино.
Хэрэв та Тинирем хэрэглэхээ мартсан бол
Хэрэв та Тинирем хэрэглэхээ мартсан бол аль болох хурдан ууна. Дараагийн тунг зөв цагт хэрэглэнэ.
Мартсан тунг давхарлан ууж болохгүй.
Хэрэв та Тиниремийн хэрэглээг зогсоосон бол
Хэрэв та Тиниремийн хэрэглээг эрт зогсоосон бол халдвар дахиж болно. Тиниремыг эмчилгээний хугацаанд гүйцэт сайжрал үүстэл бүрэн хэрэглэх ёстой.
4. Илэрч болох гаж нөлөө
Бүх эмийн бэлдмэлийн адил гаж нөлөө зарим хүнд илрэнэ.
Эмийн бэлдмэл хэрэглэсний дараа дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид мэдэгдэнэ.
Хэдийгээр дараах шинж тэмдэг ховор илрэх хэдий ч ноцтой байна.
· Амьсгал хүндрэх, амьсгалахад хүндрэлтэй болох, зовхи, хэл, уруул хавагнах
· Суулгах, саа үүсэх
Дараах гаж нөлөө элбэг илэрнэ. Энэ нь эмийг хэрэглээг зогсооход эргэн хэвэндээ орж болно. Хэрэв эдгээр гаж нөлөө үргэлжлэн санаа зовоож байгаа бол эмчид хэлнэ.
· Дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах, суулгах, ходоод өвдөх татах
· Толгой өвдөх
· Толгой эргэх
· Арьсны тууралт, загатнаа үүсэх (бие бүхэлдээ өртсөн)
Дараах гаж нөлөөний давтамж тодорхойгүй (илрэлийн давтамжийг тооцох боломжгүй). Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандана уу.
· хөл гар мэдээ алдах, хорсох, өвдөх, сулрах
· Салганах, тогтворгүй болох
· Ам, хэл гашуун оргих, хавдах
· Нүүр, хүзүү улайх
· Толгой эргэх
· Ядрах
· Шээс хар гарах
· Хэлний өнгө өөрчлөгдөх, металл амтагдах
Тинирем түр зуур цусны цагаан эсийн тоог цөөрүүлэх ба энэ нь элбэг биш юм. Хэрэв танд дээр дурдагдаагүй гаж нөлөө илэрвэл эмчид мэдэгдэх нь зүйтэй.
Гаж нөлөөний бүртгэл
Хэрэв танд ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ. Энд зааварт тусгагдаагүй гаж нөлөө мөн хамрагдана. Та гаж нөлөөг шууд мэдээлж болно (дор тэмдэглэсэн хаягаар). Гаж нөлөөг мэдээлснээр та эмийн аюулгүй хэрэглээний мэдээлэлд том тус хүргэх болно.
Cyprus
Pharmaceutical Services
Ministry of Health
CY-1475 Nicosia
Fax: +357 22608649
Website: www.moh.gov.cy/phs
5. Тиниремийг хэрхэн хадгалах вэ
Энэ эмийг хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Гадуур цаасан боодолд бичигдсэн “ЕХР” хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно. Энэ хүчинтэй хугацааны сүүлийн өдөр, сарыг бичсэн байна.
250С ихгүй хэмд хадгална. Гэрэл, чийгнээс хамгаална.
6. Бусад мэдээлэл
Тинирем найрлага
‒ Идэвхтэй нэгдэл нь тинидазол
Хальсан бүрхүүлт шахмал бүрд 500 мг тинидазол агуулна.
‒ Бусад найрлага: коллоид силикон давхар исэл, глицерол, натрийн глюконат цардуул, тальк, гипромеллоз, полиэтилен гликол 400, повидон, бичил талст целлюлоз, магнийн стеарат, титаны давхар исэл Е171, хинолон шар Е104, жаргах нарны шар FCF E110.
Тиниремийн дүрслэл
Шар өнгийн хальсан бүрхүүлт шахмал
Савлалт
Поливинилхлорид/хөнгөн цагаан блистрт 4, 12, 40, 400 хальсан бүрхүүлт шахмал савлана.
РЕ тагтай РР битүүмжлэлтэй саванд 100, 500, 1000 хальсан бүрхүүлт шахмал савлана.
Бүх савлалт худалдаанд байхгүй.
Үйлдвэрлэгч
Remedica Ltd





































































































































































































































































































