
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар
НЕЙРОКСОН®
Найрлага
Идэвхтэй нэгдэл: цитиколин;
1 туншилд – цитиколин натри (цитиколинд тооцон) – 1000мг;
бусад: тарилгын ус – 4.0 мл хүртэл.
Шаардлагатай бол - давсны хүчлийн 0.1 М уусмал эсвэл натрийн гидроксидын 0.1 М уусмалаар рН-ийг тохируулна.
Эмийн хэлбэр. Тарилгын уусмал.
Физик-химийн үндсэн шинж чанарууд: өнгөгүй, тунгалаг шингэн.
Эмийн эмчилгээний бүлэг. Психостимулятор, анхаарал сулруулах гиперактив эмгэгийн (ADHD) эсрэг бодис, ноотроп эм. Бусад сэтгэц сэргээх, ноотроп бэлдмэл.
ATХ код: N06В Х06.
Эм судлалын онцлог
Фармакодинамик
Цитиколин нь мэдрэлийн эсийн бүтцийн фосфолипидын бионийлэгжилтийг өдөөдөг болох нь соронзон резонансын спектроскопоор батлагдсан. Энэхүү үйлдлийн механизмаар цитиколин нь мэдрэлийн сэрэл дамжилтыг хэвийн явуулахад шаардлагатай рецептор, ионы шахуурга зэрэг мембраны үйл ажиллагааг сайжруулдаг.
Мэдрэлийн мембранд тогтворжуулах нөлөө үзүүлдэг тул цитиколин нь тархины хаван багасахад хувь нэмэр оруулдаг.
Туршилт судалгаагаар цитиколин нь зарим фосфолипазын (A1, A2, C ба D) идэвхижлийг дарангуйлж, чөлөөт радикалууд үүсэлтийг бууруулж, мембраны системийг устгалаас сэргийлж, глутатион зэрэг антиоксидант хамгаалалтын системийг хадгалж байдаг. Цитиколин нь мэдрэлийн эсийн энергийн нөөцийг хадгалах бөгөөд апоптозыг дарангуйлан ацетилхолины нийлэгжилтийг өдөөдөг.
Цитиколин нь тархины ишемийн үед урьдчилан сэргийлэх нейропротектор нөлөөтэй байдаг нь туршилтаар нотлогдсон.
Эмнэлзүйн судалгаагаар цитиколин нь цусны эргэлтийн ишемийн цочмог эмгэг бүхий өвчтөнүүдэд функциональ нөхөн сэргэлтийг ихээхэн нэмэгдүүлдэг нь мэдрэлийн эмчилгээнд тархины ишемийн гэмтлийн хэмжээ буурахтай давхцдаг.
Тархины гэмтэлтэй өвчтөнд цитиколин сэргэлтийг хурдасгаж, гэмтлийн дараах хам шинжийн үргэлжлэх хугацаа, эрчмийг бууруулдаг.
Цитиколин нь анхаарал, мэдрэхүйн түвшинг дээшлүүлж, тархины ишемитэй холбоотой танин мэдэхүйн болон мэдрэлийн эмгэгийг багасгаж төөрөгдөлийг бууруулахад тусалдаг.
Фармакокинетик
Эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа цусны плазмд холины түвшин ихсэлт ажиглагддаг. Энэ бэлдмэл нь элэг, гэдсэнд хувиралд орж холин, цитидин хэлбэрт шилждэг.
Тарьсны дараа цитиколин нь холин фракцыг бүтцийн фосфолипид ба цитидин фракцыг цитидин нуклеотид ба нуклейн хүчилд түргэн хувиргаснаар тархины бүтцэд өргөн тархдаг. Тархинд цитиколиныг эсийн цитоплазм, митохондрийн мембранд оруулан фосфолипидийн фракцын бүтцэд нэгтгэдэг. Тунгийн багахан хэмжээгээр шээс, өтгөн (3%-с ихгүй) тодорхойлогдоно. Тунгийн ойролцоогоор 12% амьсгалын замаар CO2-той ялгарна.
Шээсээр ялгарах хоёр шат: эхний шат 36 цаг үргэлжлэх ба ялгарах хэмжээ хурдан буурдаг бол үүнээс хоёрдох шатанд ялгарах хэмжээ аажим буурдаг. Үүнтэй ижил үе шатууд амьсгалын замаар дамжин гадагшлахад ажиглагддаг. CO2 элиминацын хурд нь ойролцоогоор 15 цагийн дотор огцом багасан, дараа нь илүү аажим буурдаг.
Эмнэлзүйн онцлог.
Эмчилгээнд хэрэглэх заалт
- Тархины цус харвалт түүний цочмог үе шат, тархины цусны эргэлтийн эмгэгийн хүндрэл, үр дагаврыг эмчлэхэд
- Тархины гэмтэл ба түүний мэдрэлийн үр дагавар
- Судасны архаг болон тархины эмгэгийн даамжиралын улмаас танин мэдэхүйн болон зан үйлийн эмгэг үүсэлтэнд хэрэглэнэ.
Хориглох заалт
- Цитиколин болон эмийн найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг
- Парасимпатик мэдрэлийн системийн тонус ихэссэн үед хориглоно.
Бусад эмүүд, эмийн хэлбэрүүтэй үүсэх харилцан нөлөө
Цитиколин нь леводопагийн үйлдлийг хүчжүүлдэг. Меклофеноксат агуулсан эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж болохгүй.
Хэрэглэх аргын дэлгэрэнгүй мэдээлэл
Судсанд тарих үед эмийн бэлдмэлийг судсанд аажим (тунгаас хамааран 3-5 минут) тарина.
Судсанд дуслаар хийх бол дуслын хурдыг минутанд 40-60 дусал байхаар тооцно.
Тархинд байнга цус алдах тохиолдолд хоногт 1000мг тунгаас хэтрүүлэхгүйгээр судсанд дуслаар (минутанд 30 дусал) дусаана.
Жирэмсэн, хөхүүл
Жирэмсэн эмэгтэйд цитиколин хэрэглэсэн хангалттай үзүүлэлт байхгүй. Цитиколины хөхний сүүгээр ялгардаг гэх үзүүлэлт байдаг ч түүний урагт үзүүлэх нөлөө тодорхойгүй. Жирэмсэн эсвэл хөхүүл үед эмийн бэлдмэлийг зөвхөн эхэд үзүүлж буй эмчилгээний үр дүн нь урагт үзүүлэх болзошгүй эрсдлээс давсан нөхцөлд хэрэглэнэ.
Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Бие даасан тохиолдолд төв мэдрэлийн тогтолцооны зарим сөрөг урвалууд нь жолоодох эсвэл нарийн төвөгтэй механизм ажиллуулах чадварт нөлөөлдөг.
Тун, хэрэглэх арга
Насанд хүрэгчдэд хэрэглэх тун нь өвчний шинж тэмдэг, онцлогоос хамааран өдөрт 500 мг-аас 2000 мг хүртэл байдаг.
Энэ эмийг булчинд болон судсанд тарина. Энэ эмийг бэлдмэлийг судсанд аажим (тунгаас хамааран 3-5 минут) тарих ба дуслаар (хурд: минутанд 40-60 дусал тооцон) дусаана.
Хоногийн дээд тун 2000 мг.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчний байдлаас хамаарах ба эмч тогтооно.
Өндөр настанд тунгийн тохируулга байхгүй.
Тарилгын уусмал нь зөвхөн нэг удаагийн хэрэглээнд зориулагдсан. Эмийн туншилыг нээсэн даруйд тарина. Эмийн бүтээгдэхүүний үлдэгдлийг устгах ёстой. Бүтээгдэхүүнийг судсаар хийх бүх изотоник уусмал болон гипертоник глюкозын уусмалтай хольж болно.
Хэрэв шаардлагатай бол эмчилгээг уух уусмал хэлбэрээр үргэлжлүүлж болно.
Хүүхдэд
Эмийн бүтээгдэхүүнийг хүүхдэд хэрэглэсэн туршлага хязгаарлагдмал.
Тун хэтрүүлэлт
Тун хэтрүүлэлтийн талаар мэдээлэл байхгүй.
Гаж нөлөө
Бие даасан болон маш ховор (<1/10000) илэрсэн гаж нөлөөг оролцуулсан.
Төв, захын мэдрэлийн системийн эмгэгүүд: хүнд хэлбэрийн толгой өвдөлт, вертиго, хий юм харах.
Зүрх судасны эмгэгүүд: артерийн даралт ихдэлт, артерийн даралт уналт, тахикарди.
Амьсгалын системийн эмгэгүүд: диспноэ.
Ходоод гэдэсний эмгэгүүд: дотор муухайрах, бөөлжих, суулгах.
Дархлалын системийн эмгэгүүд: тууралт, халуурах, экзантем, чонон хөрвөс, пурпур, загатнаа, судасны хаван, анафилакси төст шок зэрэг харшлын урвал.
Ерөнхий урвал: жихүүдэс хүрэх, тарих талбайг солих.
Хүчинтэй хугацаа. 3 жил.
Хадгалах нөхцөл
Өөрийн савлагаанд 30°C ихгүй хэмд хадгална. Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Савлалт. 5 мл багтаамжтай бөгж эсвэл онгойлгох цагирагт туншилд 4 мл савласан. Блистерт 5 туншил ба блистерт 5 туншилыг бүрсэн. 2 блистерийг хэрэглэх зааврын хамт (хэрэглээний мэдээлэл) цаасан хайрцагт савлан гаргасан.
Эмийн сангаас олгох нөхцөл. Зөвхөн жороор олгоно.
Үйлдвэрлэгч. JSC “Halychpharm”Ukraine.
Үйлдвэрлэгчийн байршил, бизнесийн газар.
Opryshkivska Str. 6/8, Lviv, 79024, Ukraine.












































