Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Осикарт плас
Худалдааны нэр
Англи
Глюкозамин + хондратины сульфат натрийн давс
Үйлдвэрлэгч
Ind-Swift Limited
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
1500mg+1200mg
Эмийн хэлбэр
уусгаж хэрэглэх мөхлөг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ОСИКАРТ ПЛАС, OSICART PLUS

(Глюкозамин Сульфат болон Хондроитин Сульфат Натри уут)
(Glucosamine Sulfate and Chondroitin Sulfate Sodium Sachet)
Найрлага:
4.7 гр уут тус бүрийн агууламж:
o    Глюкозамин Сульфат Натрийн Хлорид USP        1.884 гр
(1500 мг Глюкозамин Сульфаттай тэнцэхүйц)
o    Хондроитин Сульфат Натрийн USP 90%        1.333 гр
(хуурай суурь хэлбэрээр 1200мг Хондроитин Сульфат Натритай тэнцэхүйц)
o    Туслах бодис: шаардагдах хэмжээгээр агуулагдана.
Савлалт:
Картон хайрцагт 30 ууттайгаар  савлагдана.

Танилцуулга
Глюкозамин Сульфат:
o    Энэ нь хүний биед байдаг байгалийн гаралтай химийн бодис юм.  
o    Энэ нь үений эргэн тойронд байдаг шингэнд агуулагдана.
o    Глюкозамин Сульфат Натрийн Хлорид USP нь Бис (D-глюкоз, 2-амин-2-деокси-), сульфат натрийн хлоридийн  комплекс юм.
o    Молекулийн томьёо нь (C6H14NO5)2 SO4.2NaCl  бөгөөд молекулийн жин нь 573.31 юм.
Бүтцийн томьёо нь:

Хондроитин Сульфат Натри:
o    Энэ нь ихэвчлэн N-ацетилхондросаминий (2-ацетамид-2-деокси-ß-D-галактопираноз) эфирийн сульфатын натрийн давс бөгөөD-глюкуроны хүчлийн кополимерээс бүрддэг.  
o    Сульфат нийлмэл эфирийн натрийн давснаас бүрддэг.
o    Эдгээр гексозууд нь полимертээ альтернативаар холбогдсон ß -1.4 болон ß -1,3 юм.
o    Зонхилох глюкоамингликанд хондросаминий хэсэг нь ихэвчлэн 4-р байрлалд болон ховор тохиолдолд 6-р байрлалд моносульфатжсан байна.
o    Үүний молекулийн томьёо нь H2O(C14H19NNa2O14S)x бөгөөд молекул жин нь 10-12 кДа байна.

Эмнэлзүйн фармакологийн онцлог
Фармакодинамик:
Глюкозамин сульфат:
o    Эмийн эмчилгээний бүлэг:
Бусад үрэвслийн эсрэг болон хэрлэгийн эсрэг бэлдмэлүүд, стероид бус бодисууд.
o    ATC код:  M01AX05
Хондроитин сульфат:
o    Эмийн эмчилгээний бүлэг:
Бусад үрэвслийн эсрэг болон хэрлэгийн эсрэг бэлдмэлүүд.
o    ATC код: M01AX25.

Глюкозамин Сульфат болон Хондроитин сульфат натри ууттай  бэлдмэлийн үйлдлийн механизмийг дараах нөлөөгөөр тайлбарлах боломжтой.
Үүнд:
Анаболик нөлөө:
o    Эдгээр бодисууд нь хондроцит дэх протеогликаны биосинтезид чухал шаардлагатай субстратыг бүрдүүлдэг.
o    Эдгээр бүтээгдэхүүнүүд нь үламжлалт СБҮЭЭ-с ашигтай сайн нөлөө эхлэх хугацаа нь илүү удаан байх хандлагатай.
o    Протеогликаны нийлэгжилтийг эрчимжүүлнэ.
o    Үений шингэнд гиалуронидат үүсэлтийг дэмжинэ.
Катаболиизмийн эсрэг нөлөө:
o    Тэд эстромезилин, коллагеназ, фосфолипаз А2 болон гелатиназ гэх мэт катаболик энзимүүдийн (металлопротеиназ) үйлдлийг дарангуйлдаг.
o    Үений шингэнд Гиалуронидатын үүсэлтийг дэмжинэ.
o    Кондроцитын фибронектинд холбогдохыг дэмждэг.
Үрэвслийн эсрэг нөлөө:
o    Супероксид радикал үүслийг дарангуйлна.
o    Лизосомын энзимүүдийн үйлдлийг дарангуйлна.
o    Өдөөгдөх нитрик оксидын нийлэгжилтийг дарангуйлна.
o    Үений шингэнд IL-1-ийг багасгана.
o    Протейн киназ С-н (PKC) нийлэгжилтийг ихэсгэнэ.
Фармакокинетик ба эмийн хувиралт:
Глюкозамин Сульфат:
o    Сульфат давс нь түүний дийлэнх нь ходоод гэдэсний замын тухайн хэсгийн pH-аар ионжсон байдалд ордог тул нарийн гэдсээр сайтар шимэгдэнэ.
o    Гидрохлорид давс нь илүү бага шимэгддэг хэмээн үздэг.
o    Глюкозамины шимэгдэлтийн ердийн уух тунгийн 90%-аас илүү хэсэг нь  амархан шимэгддэг бол зөвхөн 10% нь өтгөнд илэрнэ, 25% нь шээсээр ялгарна, 65% нь нүүрсхүчлийн хий хэлбэрээр амьсгал гаргалтаар ялгарах бөгөөд 10% нь эдүүдэд хадгалагдан үлддэг.
o    Ууж хэрэглэсний дараа нэлээд хэсэг нь элэгээр дамжихдаа анхдагч хувиралд ордог.
o    Лабораторийн амьтдад хийгдсан судалгаагаар ууж хэрэглэснээс ердөө 4 цагийн дараа мөгөөрсөнд цацраг идэвхт бодисоор тэмдэглэгдсэн глюкозамин илэрч байжээ.
o    Глюкозамин нь цусан дахь уураг болон биеийн эдэд холбогдох өндөр авцаал чанартай.
o    Ууж хэрэглэсэн тунгийн ихээхэн хэсэг нь элэг, бөөр болон үений мөгөөрсөнд тодорхойлогдох боломжтой.
o    Мөгөөрсний хондроитинд шимэгдснийхээ дараагаар глюкозамин нь протеокликан руу нэвтэрдэг байна.
o    Эдгээр протеогликануудаас гликозамингликаны нийлэгжилтэнд хэрэгцээт хэмжээний сульфат шаардлагатай.
o    Протеогликанууд нь катион болон устай холбогдон үений мөгөөрс байгаа хэсэгт зөөллөх үүрэг гүйцэтгэх зуурамтгай ба уян хатан матриксийг үүсгэдэг.
o    Энэхүү шатанд хамгаалах мөгөөрсний нийлэгжилт буурах эсвэл үений гэмтэлд хүргэх чийгшилт алдалт нь сөнөрөл ихэсч үе гэмтэхэд хүргэдэг.  
Хондроитин Сульфат:
o    Хондроитин сульфатын фармакокинетик нь харх мөн түүнчлэн хүмүүс болон нохойнд судлагдсан.
o    Харханд венийн судсаар тарих эсвэл ууж хэрэглэснээс 6 цагийн дараа хондроитин сульфат нь биеэр өргөн тархаж, үений шингэн болон үений мөгөөрсөнд өндөр түвшинд хүрч байсан нь эдгээр эдүүд тухайн бодисд авцаал чанар өндөртэй хэмээн таамаглахад хүргэжээ.
o    Хүмүүсд худалдаанд байгаа боломжит бүтээгдэхүүнийг ашигласан судалгаанд хондроитин сульфат нь усанд ууссан үед маш хурдан шимэгдэх боловч ходоодны шахмалд шимэгдэлт нь саатдаг.
o    Ходоодонд-тэсвэртэй шахмалын тохиолдолд уулгаж хэрэглэн 4 цагаар туршсан.  
o    Нохой болон харханд шинжилсэн ууж хэрэглэх тун нь сийвэнгийн оргил концентраци нь төстэй буюу дээрх дарааллаар тус тус 2.1 ба 1.6 цаг байжээ.
o    Хагас элиминацийн хугацаа нь ойролцоогоор 9 цаг.
o    Судлагдсан бүтээгдэхүүнүүдийн хувьд жорын хэлбэрээс үл хамааран сайн тархдаг болох нь ажиглагдсан.
o    Мөн түүнчлэн судлаачид венийн судсаар цацраг идэвх тэмдэгтэй (цацраг идэвхт тэмдэгт изотоп) хондроитин сульфатын 1 тунг тарьж хэрэглэснээс 2 цагийн дараа голчлон өвдөгний үед цацраг идэвхт концентрацийн ихсэлт ажиглагдсан.
o    Энэ нь цааш хондроитин сульфатыг үеэнд концентраци нь төвлөрдөг гэдэгийг илэрхийлжээ.
Хэрэглэх заалт ба хэрэглээ:
o    Хондроитинийг глюкозаминтай хослуулан хэрэглэх нь эрүүл үетэй байх зорилгоор өргөнөөр хэрэглэгдэж байна.
o    Мөн түүнчлэн энэ нь остеоартрит эсвэл бусад үрэвсэлт үений эмгэгтэй хүмүүст тэжээлийн нэмэлт бэлдмэл болон хэрэглэгдэж байгаа болно.
o    Энэ нь мөгөөрсний сөнөрөлт эмгэгшилийн эмчилгээнд мөн тустай.
o    Мөн түүнчлэн энэ нь хөнгөнөөс дунд хэлбэрийн остеоартритийн эмчилгээнд тустай ажээ.
o    Гликозамингликан нэмэлт бэлдмэл нь үений сөнөрөлт эмгэгшилийн эмчилгээнд нэмэлтээр хэрэглэх заалттай байдаг.
o    Остеоартритийн (остеоартроз, остеоартрит), нурууны нугалмын болон том ба бага үений эмчилгээнд тэдгээр нь үений мөгөөрсний нөхөн төлжилтийг сайжруулахад тусладаг тул хэрэглэгдэж байна.
o    Үений өвдөлтийг арилгах ба урьдчилан сэргийлж хөдөлгөөнийг сэргээнэ.
Тун ба хэрэглэх арга барил:
o    Өдөрт нэг уут бэлдмэлийг хэрэглэнэ.
o    Нэг уутын агуулагдахууныг аяганд хийн 250 мл усанд уусгана.
o    Глюкозамин нь цусан дахь глюкозын (сахар) түвшинг ихэсгэх магадлалтай.
o    Хэрвээ та чирхийн шижинтэй бол өөрийн цусан дахь сахарын хэмжээг энэхүү бэлдмэлийг хэрэглэх явцдаа байнга шалгах шаардлагатай.
o    Мөн түүнчлэн та өөрийн инсулиний тунг нэмэлтээр тохируулах шаардлага гарч болох юм.
o    Өөрийнхөө эмчийн зөвлөгөөгүйгээр эмийн тун буюу хэрэглэх дэглэмийг өөрчилж болохгүй.
o    Хондроитин болон глюкозамин нь мөн түүнчлэн хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн болон жин барихыг хамруулсан бүрэн програмын нэгэн хэсэг юм.
o    Өөрийн хоолны дэглэм, эм болон дасгал ба жингийн дэглэмийг сайтар дагах хэрэгтэй.
Гаж нөлөө:
o    Америкийн нэгдсэн улсад Косамин® DS-ийг хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа болон Европд 95% LMW хэрэглэсэн эмнэлзүйн судалгаанд гаж нөлөө нь маш бага бөгөөд голчлон гэдэс дүүрэх, дотор муухай оргих эсвэл өтгөний тогтцонд өөрчлөлт гарах зэргээр илэрсэн нь мэдээлэгджээ.
o    Үүний тэсвэржилт нь плацеботой эквивалент байсан ажээ.

Глюкозамин:
o    Глюкозаминтай холбоотой илэрсэн хамгийн түгээмэл сөрөг урвалд дотор муухай оргих, хэвлийгээр өвдөх, ходоодны шингэц хямрах, өтгөн хатах болон суулгалт илэрсэн.
o    Нэмэлтээр толгой өвдөх, ядрах, тууралт гарах, загатнах болон улайлт үүсэх зэрэг гаж нөлөө илэрч байсан нь мэдээлэгджээ.
o    Илэрсэн сөрөг урвалууд нь ихэвчлэн хөнгөн ба түр зуурынх байсан байна.
o    Дараах гаж урвалууд глюкозамины зах зээлийн дараах туршлага дээр илэрсэн байна. Үүнд: судаслаг хаван, чонон хөрвөс, хаван/захын хаван, гуурсан хоолойн багтраа эсвэл хүндэрсэн гуурсан хоолойн багтраа, толгой эргэх, ходоод өвдөх, суулгах, дотор муухай оргих/бөөлжих болон чихрийн шижинтэй өвчтөнүүдийн цусан дахь сахарын хяналт алдагдах зэрэг болно.

Мэдрэлийн тогтолцооны эмгэгшилүүд
o    Түгээмэл: Толгой өвдөх, ядрах
o    Тодорхойгүй: Толгой эргэх


Амьсгалын, цээжний болон голтын эмгэгшилүүд
o    Тодорхойгүй: Гуурсан хоолойн багтраа хүндрэх

Ходоод гэдэсний эмгэгшилүүд
o    Түгээмэл: Дотор муухай оргих, хэвлийгээр өвдөх, хоолны шингэц хямрах, суулгах, өтгөн хатах
o    Тодорхойгүй: Бөөлжих

Арьс болон арьсан доорх эдийн эмгэшилгүүд
o    Түгээмэл бус: Тууралт гарах, Загатнах, Улайлт үүсэх
o    Тодорхойгүй: Судаслаг хаван, чонон хөрвөс
Хондроитин:
o    Хондроитин нь аюулгүй бөгөөд зөвлөх хоногийн тунгаар хэрэглэхэд гаж нөлөө харьцангуй үүсгэдэггүй байна.
o    Ажиглагдсан гаж нөлөө нь ихэнхдээ хөнгөн ходоод гэдэсний янз бүрийн хямрал байх бөгөөд тухайлвал, аюулхай орчимоор хямрах, дотор муухай оргих болон суулгалт байдаг ажээ.
o    Одоогоор сульфа-аллергийн урвалууд буюу эсвэл харшилын бусад урвалууд илэрч байсан нь бүртгэгдсэн байна.
Гаж нөлөө:
o    Ном хэвлэлд хэт их хэрэглэсний улмаас илэрсэн гаж нөлөө тэмдэглэгдээгүй байна.
o    Лабораторийн судалгаагаар хархнуудад уулгаж хэрэглэхэд LD50 нь >10,000мг/кг байсан нь хоргүй хэмээн тооцогддог түвшинд байжээ.

Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөл ба харилцан нөлөөллийн бусад хэлбэрүүд:
o    Глюкозамин сульфатыг ууж хэрэглэх нь тетрациклиний ходоод гэдэсний шимэгдэлтийг сайжруулан пенициллин болон хлорамфениколын шимэгдэлтийг багасгадаг байна.
o    Өвдөлт намдаагч эмүүд буюу эсвэл стероид бус үрэвслийн эсрэг эмүүдтэй (СБҮЭБ) нэгэн зэрэг хэрэглэхэд ямарч асуудал байхгүй байна.
o    Гэвч Хондроитийг остеоартритийн эмчилгээнд хэрэглэсэн тохиолдолд стероид бус үрэвслийн эсрэг эмүүдийн (СБҮЭБ) тунг багасгах шаардлага гарч болох юм.
o    Стероид бус үрэвслийн эсрэг эмүүдийн (СБҮЭБ) нь ходоодны цус алдалт үүсгэх магадлалтай тул тунг багасгах нь тустай байж болно.
o    Глобавиксийг эмнэлгийн хяналтан дор хэрэглэх нь зүйтэй.
o    Глюкозамин нь инсулинд тэсвэртэй байдлыг ихэсгэн үүний үр дүнд глюкозын тэсвэржилтэнд  хүргэх магадлалтай байдаг.
o    Эмнэлгийн хяналтанд байгаа чихрийн шижинтэй өвчтөнүүд глюкозамин нэмэлтээр хэрэглэхээр шийдвэл тэдний цусан дахь сахарын хэмжээг хянан цусан дахь глюкозоо хянахын тулд хэрэглэж буй эмийн тунг зохицуулах шаардлага гарч болох юм. Үүнийг эмнэлгийн хараа хяналтан дор хийх шаардлагатай.
o    Өөр бусад эм, тэжээлийн нэмэлт бэлдмэл, хоол эсвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийн харилцан үйлчлэл нь тодорхойгүй  байгаа болно.
o    Гэвч глюкозамин эмчилгээтэй хослуулан хэрэглэхэд кумариний бүлэгнэлтийн эсрэг идэвх нь ихсэж байсан нь мэдээлэгдсэн байдаг.
o    Тиймээс эдгээр өвчтөнүүдэд глюкозамин эмчилгээг эхлэх эсвэл зогсоохдоо цус бүлэгнэлтийн үзүүлэлтүүдийг илүү нарийвчилж хянах шаардлагатай.
o    Глюкозаминийг ууж хэрэглэх нь тетрациклиний ходоод гэдэсний шимэгдэлтийг сайжруулдаг байна.
o    Эм, тэжээл, хоол эсвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийн харилцан нөлөөлөл нь тодорхойгүй байгаа болно.
o    Читозан нь хондроитин сульфаттай комплекс үүсгэн түүний шимэгдэлтийг бууруулах магадлалтай. Тиймээс хондроитин сульфатыг читозантай нэгэн зэрэг хэрэглэж болохгүй.
o    Бүлэгнэлтийн эсрэг бэлдмэлүүд (цус шингэлэгчид) - Хондроитин нь цусыг шингэлэхэд хэрэглэдэг эм болох гепаринтай төстэй байдаг.
o    Хондроитин нь оноллын хувьд цус шингэлэгчдийн үйлчилгээг ихэсгэх боломжтой юм.
o    Мөн түүнчлэн Хондроитин нь загасны тос болон витамин Е гэх мэт витамин болон нэмэлт бодисын цус шингэлэх нөлөөг сайжруулах боломжтой.
o    Ямарч эмийн харилцан нөлөөлөл одоогоор бүрэн тодорхойгүй байдаг билээ.
o    Хондроитин сульфат болон Глюкозамин гидрохлорид нь цитохром P450-ийн энзимаар хувирдаггүй тул элгэнд хувирдаг эмүүдтэй харилцан нөлөөлөл үүсгэдэггүй гэсэн үг болно.

Онцгой анхааруулга болон хэрэглээний болгоомжлол
Анхааруулга:
o    Жирэмсэн эсвэл жирэмсэн байж болзошгүй болон эсвэл хөхүүл үед хэрэглэж болохгүй.
o    Эмчилгээг эхлэх үед хөнгөн хэлбэрийн хариу урвал болох дотор муухай оргих, бөөлжих, ходоод буюу эсвэл хэвлийн өвдөх, өтгөн хатах эсвэл суулгах, хөл хавагнах, хоолны дуршил алдагдах, тахикарди болон ходоод-гэдэс цанхайх зэрэг шинж тэмдэг илэрч болох юм.
o    Заагдсан тунгаас хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно.

Болгоомжлол:
o    Хуягт загасанд харшилтай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
o    Эмчийн зөвлөгөөгүйгээр 16-аас доош насны хүүхдүүдэд хэрэглэж болохгүй.
o    Ходоодны хямрал түр зуур болон эргэх шинж чанартайгаар илэрч болзошгүй.
o    Үүнийг хоолтой хамт хэрэглэхийг зөвлөж байна.
o    Хуягт загасанд харшилтай хүмүүс энэхүү бэлдмэлийг анхаарал болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
o    Чихрийн шижинтэй хүмүүс энэхүү эмийг хэрэглэх явцдаа өөрсдийн цусан дахь сахарын хэмжээг илүү ойр ойрхон хянаж байх нь зүйтэй.
o    Цус шингэлэх бэлдмэл хэрэглэж буй өвчтөнүүд протромбиний хугацаа болон цус бүлэгнэлтийг илүү ойр ойрхон хянаж байх шаардлагатай.
o    Энэхүү бэлдмэлийн эерэг нөлөө нь удаан хугацааны нэмэлт эмчилгээний дараа илэрдэг байна.

Жирэмсэн болон хөхүүл үед:
o    Хондроитин болон глюкозамин нь төрөөгүй хүүхдэд хор хөнөөлтэй буюу эсвэл хөнөөлгүй байж ч болох юм.
o    Хэрвээ та эмчилгээний явцад жирэмсэлсэн эсвэл жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа бол энэхүү бэлдмэлийг эмчтэй зөвлөлдөлгүйгээр хэрэглэж болохгүй.
o    Хондроитин болон глюкозамин нь хөхний сүүгээр ялгардаг эсвэл хөхүүл нярайд хоруу чанартай эсэх нь тодорхойгүй байна.
o    Хэрвээ та хүүхэд хөхүүлж байгаа бол хондроитин болон глюкозаминийг хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөх шаардлагатай.
Тун хэтрэлт:
o    Хоёр идэвхтэй метаболит хоёулаа холбогч эдийн давсанд нийцэлтэй тул тэсвэрт чанар өндөр байдаг.
o    Санамсаргүй эсвэл зориудаар тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол илрээгүй байна.
Хориглох заалт:
o    Хондроитин сульфат болон Глюкозамид хэт мэдрэгшилтэй тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
Хадгалах нөхцөл:
o    25оС-ээс доош хэмд хадгална.
o    Чийгшилтээс хамгаалахын тулд өөрийнх нь саванд хадгална.


БҮХ Л ЭМИЙН БЭЛДМЭЛИЙГ ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

ҮЙЛДВЭРЛЭГЧ:

Ind-Swift Limited (Global Business Unit) Off NH- 21, Derabassi,
Distt. SAS Nagar (Mohali) Punjab, India