Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Клари 500
Худалдааны нэр
Англи
Кларитромицин
Үйлдвэрлэгч
Medico Remedies Ltd
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

КЛАРИ-500

Кларитромицин шахмал USP 500мг

Хальсан бүрхүүлтэй шахмал бүрийн агууламж:

Кларитромицин............. 500мг

Туслах бодис ............. хүрэлцэхүйц хэмжээгээр

Зөвшөөрөгдсөн өнгө ашигласан

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

Кларитромицинийг түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ, Үүнд:

  • Архаг бронхитын бактерийн цочмог хүндрэл
  • Хэвийн бус бактериар үүсгэгдсэн уушигны үрэвсэл
  • Бактерийн гаралтай цочмог синусит (онош батлагдсан)
  • Стрептококкийн фарингит ба тонзилит: Зөвхөн бета-лактамуудыг эхний эгнээний эмчилгээнд хэрэглэх боломжгүй эсвэл Streptococcus pyogenes нь кларитромицинд мэдрэг тохиолдолд л хэрэглэнэ.
  • ХДХВ халдвартай өвчтөнд M. Avium complex-ийн эмчилгээ эсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
  • Хөнгөн ба дунд зэргийн арьс ба зөөлөн эдийн халдварууд.
    дарангуйлах зорилгоор Омепразол эсвэл Лансопразол зэрэг хүчил дарангуйлах бэлдмэлтэй хамт хэрэглэж болно.
    Клари-500 бэлдмэлийг насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд хэрэглэх заалттай.
    Бактерийн эсрэг бэлдмэлийн зохистой хэрэглээний албан ёсны удирдамжийг анхаарч үзэх хэрэгтэй.

ФАРМАКОКИНЕТИК:

Кларитромицин нь ходоод гэдэсний замаас хурдан шимэгдэж системийн өмнөх хувиралд орно; үндсэн урьдал бодисын биохүрэхүй нь ойролцоогоор 55% байна. Шимэгдэх хэмжээ нь хоолноос хамааралгүй байдаг. Ууж хэрэглэснээс хойш 2-3 цагийн дараа сийвэн дэх хамгийн дээд концентрацид хүрнэ.

250мг шахмалыг 12 цаг тутам ууж хэрэглэсний дараа тогтвортой үед кларитромициний сийвэн дэх хамгийн дээд концентраци ба түүний үндсэн идэвхтэй метаболит болох 14-гидроксикларитромицин нь дээрх дарааллаар тус тус ойролцоогоор 1 болон 0.6 микрограм/мЛ байдаг. Суспенз эмийн хэлбэрийг дээрхтэй ижил тунгаар өлөн үед хэрэглэхэд кларитромициний тогтвортой үеийн сийвэн дэх концентраци нь ойролцоогоор 2 микрограм/мЛ харин 14-гидрокси кларитромицин нь 0.7 микрограм/мЛ байв. Концентрацийн тогтворжилтдоо 3-4 өдрийн дотор хүрнэ.

Кларитромициний фармакокинетик нь шугаман бус бөгөөд тунгаас хамааралтай байдаг; өндөр тунгаар хэрэглэхэд бодисын хувирлын замын ханалттай хамааралтайгаар үндсэн бодисын хамгийн дээд концентрацийг зохисгүй хэмжээгээр ихэсгэж болзошгүй. Гэвч 8-12 цаг тутам 250-500мг зөвлөсөн тунгаар хэрэглэхэд шугаман бус шинж чанар бага тохиолддог.

Кларитромицин ба 14-гидроксикларитромицин нь тархалт сайтай бөгөөд эсийн доторх эргэн шингээлттэй холбоотойгоор эдийн концентраци нь сийвэн дэх концентрациас илүү байдаг. Сийвэнгийн уурагтай холбогдолт нь ойролцоогоор 80% байдаг талаар мэдээлэгдсэн. Кларитромицин нь хөхний сүүгээр ялгарна. Голчлон элгэнд эрчимтэй хувирч, цөсөөр дамжин өтгөнөөр ялгарна; үндсэн бодисын 5-10% нь өтгөнөөр ялгардаг. Концентрацийн тогтворжилтийн үед 250мг ба 500мг шахмал эмийг хэрэглэхэд дээрх дарааллаар 20% ба 30%, 250мг суспенз эмийн 40% нь шээсээр хувираагүй эмийн хэлбэрээр ялгардаг. 14-гидроксикларитромицин болон бусад метаболитууд нь тунгийн 10-15%-ийг эзлэн шээсээр ялгарна. Кларитромицин ба 14-гидроксикларитромициний элиминацийн хагас задралын хугацаа нь 12 цаг тутамд 250мг тунгаар хэрэглэхэд тус тус ойролцоогоор 3-4 ба 5-6 цаг байдаг, харин 8-12 цаг тутамд 500мг тунгаар хэрэглэхэд тус тус ойролцоогоор 5-7 ба 7-9 цаг байна. Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай үед хагас задралын хугацаа уртасна.

ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА

Ууж хэрэглэх ердийн тун нь насанд хүрэгсдэд хоногт 2 удаа 250мг тунгаар эсвэл шаардлагатай тохиолдолд хүнд хэлбэрийн халдварын үед хоногт 2 удаа 500мг тунгаар ууж хэрэглэнэ. Mycobacterium avium complex шалтгаант тархмал халдварын эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтийн үед кларитромицинийг 500мг тунгаар хоногт 2 удаа ууж хэрэглэнэ; эмчилгээний зорилгоор бусад микобактерийн эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэнэ.

Хоол хүнс нь биохүрэхүйд нөлөөлөхгүй учраас Клари-500 бэлдмэлийг хоолноос хамааралгүй хэрэглэж болно.

ГАЖ НӨЛӨӨ БА БОЛГООМЖЛОЛ

Кларитромицины хамгийн түгээмэл илрэх гаж нөлөө нь ходоод гэдэсний хямрал боловч эритромицинээс илүү хөнгөн бөгөөд давтамж цөөтэй байдаг. Үнэрлэх ба амтлах мэдрэмж өөрчлөгдөх, стоматит, хэлний үрэвсэл, хэл ба шүд өнгөртөх ба толгой өвдөх зэрэг шинж тэмдэг үүсч байсан нь мэдээлэгдсэн. Мөн төв мэдрэлийн тогтолцооны түр зуурын нөлөөнүүд илэрч болзошгүй. Үе мөч өвдөх, булчин өвдөх, гипогликеми, лейкопени ба тромбоцитопени зэрэг бусад гаж нөлөөнүүд илэрч болзошгүй. Ховор тохиолдолд завсрын эдийн нефрит мөн бөөрний үйл ажиллагааны дутмагшил үүсч байсан нь мэдээлэгдсэн.

Элэг эсвэл бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд анхаарал болгоомжтой хэрэглэх ба бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтний тунг багасгах шаардлагатай.  Амьтанд хийсэн судалгаагаар бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд үр хөврөлд хортой нөлөө үзүүлсэн учраас жирэмсэн үед хэрэглэхийг хориглоно.

Энэхүү бэлдмэл нь хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй тул Кларитромицинийг хөхүүл үед анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай; энэ бүлгийн бусад эмийн бэлдмэлүүд хөхний сүүгээр ялгардаг.

ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ

Кларитромицин ба бусад макролидууд нь элэгний цитохром P450 изофермент, ялангуяа CYP1A2 болон CYP3A4 зэрэгт нөлөө үзүүлдэг учраас олон тооны эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөх боломжтой.

Макролидууд нь өрсөлдөж дарангуйлах эсвэл идэвхгүй комплекс нэгдэл үүсгэх замаар микросомын цитохромоор дамжуулан эмийн хувирлыг саатуулдаг. Энэ төрлийн харилцан нөлөөлөл нь тухайлбал, астемизол, цисаприд ба терфенадинтай хамт хэрэглэхэд ховдлын хэм алдагдал зэрэг ноцтой гаж нөлөө үүсгэж болзошгүй. Ферментийн дарангуйлал нь, ялангуяа эритромицин ба тролеандомицин зэрэг макролидуудтай хамааралтай байдаг нь мэдээлэгдсэн. Азитромицин ба диритромицин зэрэг бусад макролидууд нь элэгний цитохромд бага нөлөөтэй эсвэл нөлөөгүй байдаг талаар мэдээлэгдсэн, улмаар харилцан нөлөөлөл багатай байдаг.

Макролидууд нь ховор тохиолдолд QT интервал уртасгадаг талаар мэдээлэгдсэн, тиймээс ийм төрлийн нөлөө үзүүлдэг бусад төрлийн эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх бол анхаарал болгоомжлол шаардлагатай. Макролидууд нь интралюминал бодисын хувиралд оролцдог ходоод гэдэсний флорыг дарангуйлах замаар дигоксин болон жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэх бэлдмэлүүдтэй мөн ходоод гэдэсний замын хөдөлгөөнийг идэвхжүүлэх замаар спирамицин ба леводопа зэрэг бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөл үүсгэдэг. Макролидууд нь дигоксины гэдэс эсвэл бөөрний П-гликопротейн тээвэрлэлтийг дарангуйлах альтернатив замаар сийвэн дэх дигоксины концентрацийг ихэсгэдэг. Энэ тохиолдолд дигоксины тунг багасгах шаардлага гарч болох юм.

ХОРИГЛОХ ЗААЛТ

Кларитромицинийг кларитромицин эсвэл макролидийн бүлгийн аль нэг антибиотикт хэт мэдрэгшилтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Кларитромициныг Цисаприд, Пимозид, Терфенадин зэрэг эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхийг хориглоно. Кларитромицин ба Эритромицинийг Цисаприд, Пимозид ба Терфенадин зэрэг эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэхэд эдгээр эмийн элгэн дэх бодисын хувирлыг Кларитромицин ба Эритромицин дарангуйлснаар зүрхний хэм алдагдал (QT интервал уртсах, ховдлын тахикарди, ховдлын фибрилляц мөн torsades de pointes) илэрсэн талаар зах зээлийн дараах эмийн харилцан нөлөөлөлд мэдээлэгдсэн. Үхэлд хүргэсэн тохиолдол ч мэдээлэгдсэн. Кларитромицинийг жирэмсний аль ч үед хэрэглэхийг хориглоно.

САВЛАЛТ: Алу/Алу блистрт 7 шахмалаар савлагдана.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 30⁰С-аас доош хэмд хадгална.

ҮЙЛДВЭРЛЭГЧ:

Medico Remedies Ltd.

7, 8 & 9, Dewan & Sons Udyog Nagar, Lokmanya Nagar, Palghar, Thane – 401404, Maharashtra, India