
Хэрэглэх заавар
Амброксол гидрохлорид
Найрлага :
1 шахмалд агуулагдах хэмжээ :
Амброксол HCI.....................................30 мг
Эм судлалын үйлдэл:
Амброксол нь амьсгалын зам дахь цэрийг шингэлж ховхлосноор амьсгалын замыг чөлөөлдөг.
Хэрэглэх заалт :
Муцера нь бронхийн шүүрэл хэвийн бус ихэссэн амьсгалын замын цочмог ба архаг өвчнүүд ялангуяа илт хүндэрсэн архаг бронхит, багтраат бронхитын үед хэрэглэнэ.
Хориглох заалт:
Амброксолд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.
Анхааруулга ба урьдчилан сэргийлэлт :
- Муцераг хэрэглэх зайлшгүй шаардлагатай биш бол жирэмсний эхний 3 сард хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй
- Эмнэлгийн хяналтгүйгээр удаан хугацаагаар эмчилгээнд хэрэглэхгүй.
- Цөөн тохиолдолд бөөр гэмтэх ба амброксолын метаболит нь элгэнд хуримтлагдаж болзошгүй.
Гаж нөлөө :
- Амброксол гидрохлорид зохимжгүй байсан тохиолдол цөөн мэдээлэгдсэн.
- Цөөн өвчтөнд хөнгөн хэлбэрийн ходоод гэдэсний замын хямрал илэрсэн.
- Ховор тохиолдолд харшлын урвал илэрч болно. Энэ нь арьсан дээр тууралт гарах, нүүр хавдах, амьсгал хямрах, халуурах зэргээр илэрч болно.
Эмийн харилцан үйлчлэл:
Амброксол гидрохлоридийг антибиотикууд (Амоксициллин, Цефуроксим, Эритромицин, Доксициклин) - тай хамт хэрэглэхэд уушигны эд дэх антибиотикийн концентрацыг ихэсгэдэг байна.
Тун хэмжээ:
Шахмал:
12-оос дээш болон насанд хүрэгсэд: 1 шахмалаар өдөрт 2-3 удаа
6-12 настай хүүхдэд : ½ шахмалаар өдөрт 2-3 удаа
Хадгалалт :
30°С-с доош хэмд гэрлээс хамгаалж хадгална.
Савлалт : 1 блистерт 10 шахмал
Үйлдвэрлэгч : PT Otto Pharmaceutical Industries Ltd. Indonesia







































































