Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ренгалин
Худалдааны нэр
Англи
Цэвэршүүлсэн брадикинины эсрэг бие + Цэвэршүүлсэн гистамины эсрэг бие+ Цэвэршүүлсэн морфины эсрэг бие
Үйлдвэрлэгч
Materia Medica Holding NPF LLC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
100мл
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх уусмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эм хэрэглэх заавар

 

Ренгалин (Rengalin)

 

            Худалдааны нэр:

Ренгалин

 

Эмийн хэлбэр:

Ууж хэрэглэхэд зориулсан уусмал.

 

Ууж хэрэглэх уусмалын найрлага (100мл):

Идэвхтэй бодис:

Цэвэршүүлсэн брадикинины  эсрэг бие -0,12г*

Цэвэршүүлсэн гистамины  эсрэг бие -0,12г*

Цэвэршүүлсэн морфины эсрэг  бие -0,12г*

* 10012, 10030, 10050 дахин тус тус сулруулсан усан шингэрүүлэлт бүхий 3  идэвхтэй бодисыг холимог хэлбэрээр оруулсан.

Туслах бодис: гипромеллоза 1,0г, мальтитол 6,0г, глицерол 3,0г, калийн сорбат 0,165г, усгүй нимбэгний хүчил 0,02г, цэвэршүүлсэн ус 100мл хүртэл.

 

Дүрслэл

Өнгөгүй эсвэл бараг өнгөгүй тунгалаг шингэн.

 

Эмийн эмчилгээний бүлэг

Ханиалгын эсрэг бусад бэлдмэл.

 

АТХ код:

R05DB

 

Фармакологийн шинж:

Фармакодинамик

Туршилт судалгаагаар бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүд нь дотоод зохицуулагчийн тохирсон рецептортоо үйлчлэх лиганд-рецепторын харилцан үйлчлэлийн идэвхийг өөрчилдөг болох нь тогтоогдсон: морфины эсрэг  бие (бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсэг) нь опиатны рецептортой дотоод зохицуулагчийн үйлчлэх лиганд рецепторын харилцан үйлчлэлийн идэвхийг өөрчилдөг; гистамины эсрэг бие - гистамины Н1-рецептортой, брадикинины эсрэг бие - брадикинины В1-рецептортой. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийг хамт хэрэглэх үед ханиалгын эсрэг үйлдэл хүчиждэг.

Нийлмэл найрлагатай бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүд нь ханиалгын эсрэг үйлдлээс гадна үрэвслийн эсрэг хаван бууруулах, харшлын эсрэг, агчил тавиулах (гистамины эсрэг бие болон брадикинины эсрэг бие), өвдөлт намдаах (морфины эсрэг бие) үйлдэл үзүүлнэ.

Ренгалин нийлмэл найрлагатай бэлдмэл нь Н1-рецепторын гистамин хамааралт идэвхжил болон В1 ба В2-рецепторын брадикинин хамааралт идэвхжлийг өөрчилснөөр уртавтар тархины ханиалгын төвийн сэрэмтгий чанарыг сонгомлоор багасгах ба ханиалгын рефлексийн төвийн хэсгийг саатуулдаг.

Таламус дахь өвдөлт мэдрэх төвийг дарангуйлан өвдөлтийн сэрэл их тархины гадарт дамжихыг саатуулдаг.

Эдийн болон сийвэнгийн өвдөлт үүсгэгчийн (гистамин, брадикинин, простагландин ба бусад) чөлөөлөгдөлтийг багасгасны улмаас захаас ирэх өвдөлтийн сэрлийн урсгалыг дарангуйлна.

Мансууруулах бүлгийн өвдөлт намдаах эмээс ялгаатай нь амьсгалыг дарангуйлахгүй ба эмийн хамаарал үүсгэдэггүй, түүнчлэн мансууруулах болон нойрсуулах үйлдэлгүй байдаг.

Цоцмог явцтай фарингит, ларингит, бронхитийн илрэлийг хөнгөвчлөн гуурсан хоолойн агчлыг багасгана. Хөөнгө эсээс ялгарах гистамин ба брадикинины чөлөөлөгдөлт болон нийлэгжилд нөлөөлснөөр харшлын урвалын ерөнхий болон хэсэг газрын  шинж тэмдгийг арилгана.

 

Фармакокинетик:

Ренгалин бэлдмэлийн найрлага дахь биологийн идэвхт бүрэлдэхүүн хэсгүүдийн агууламжийг орчин үеийн физик химийн мэдрэг шинжилгээний аргаар (хий шингэний хроматограф, өндөр идэвхт шингэний хроматограф, хромато-масс-спектрометр) биологийн шингэн, эд, эрхтэнд үнэлэх боломжгүй байдаг. Учир нь фармакокинетикийн судалгаа техникийн хувьд боломжгүй байна.

 

Хэрэглэх заалт:

Ханиалга болон гуурсан хоолойн агчил дагалдсан амьсгалын замын цочмог болон архаг өвчний үед хэрэглэнэ.

Томуу, амьсгалын замын цочмог явцтай вирусын халдвар, цочмог фарингит, ларинготрахейт, цочмог явцтай бөглөрөлт ларингит, архаг бронхит ба амьсгалын дээд ба доод замын бусад халдварт-үрэвсэлт болон харшлын гаралтай өвчний үед илрэх цэртэй болон цэргүй ханиалгын үед хэрэглэнэ.

 

Цээрлэлт

3 хүртлэх насны хүүхдэд хэрэглэхгүй.

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.

Фруктозын удамшлын шалтгаантай үл зохицол (бэлдмэлийн найрлагад мальтитол байдаг учир).

Болгоомжлол: чихрийн шижин

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн болон хөхүүл үед Ренгалин бэлдмэлийг хэрэглэх үеийн аюулгүй байдал нь судлагдаагүй.

Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг зөвхөн эхэд үзүүлэх эмчилгээний ашигтай үйлдэл нь ураг болон хүүхдэд үзүүлэх эрсдлээс илүү шаардлагатай болсон үед хэрэглэнэ. Бэлдмэлийн эмчилгээний ашигтай үйлдэл болон эрсдлийг эмчлэгч эмч сайтар харьцуулж тодорхойлно.   

 

Хэрэглэх арга, тун

Ууж хэрэглэнэ.

1-2 цайны халбагаар (5-10мл) хоолноос хамаарахгүйгээр ууж хэрэглэнэ.

Бэлдмэлийн эмчилгээний дээд үр нөлөөг гаргах зорилгоор уусмалыг залгихын өмнө амандаа байлгахыг зөвлөнө.

1-2 цайны халбагаар хоногт 3 удаа хэрэглэнэ.

Эхний 3 хоногт өвчтөний биеийн байдлын хүндийн зэргээс хамаарч  хэрэглэх давтамжийг хоногт 4-6 удаа хүртэл ихэсгэж болно.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчний явцаас хамаарах ба эмчлэгч эмч тогтооно.

 

Гаж нөлөө

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хувь хүний онцлогоос шалтгаалж хэт мэдрэгшлийн урвал илэрч болно. Хэрэв дурьдсан гаж нөлөө гүнзгийрэх буюу эсвэл таньд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл энэ тухайгаа эмчид мэдэгдэнэ.         

 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө

Тун хэтэрсэн тохиолдолд бэлдмэлийн найрлага дахь дүүргэгч бодисоор (мальтитол, глицерол) нөхцөлдсөн хоол боловсруулах замын хямралын шинж (дотор муухайрах, бөөлжих, суулгах) илэрч болно.

Эмчилгээ: шинж тэмдгийн эмчилгээ.

 

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх нь:

Эмнэл зүйн судалгаа хийх үед ренгалин бэлдмэл нь хавсарсан эмчилгээний зорилгоор хэрэглэж буй эмийн бэлдмэлтэй харилцан үйлчилсэн талаар мэдээлэл илрээгүй.

 

Онцгой анхааруулга!

Цэргүй хуурай ханиалга дагалдсан өвчний үед түүнийг цэртэй нойтон ханиалганд шилжихийг нөхцөлдүүлнэ.

Шаардлагатай үед цэр шингэлэх эмтэй хавсарч болно.

Чихрийн шижинтэй өвчтөн: 1 цайны халбага (5мл) бэлдмэлд 0,3г мальтитол (0,02 талхны нэгж (ТН)-тэй тохирох) агуулагддаг болохыг анхаарах хэрэгтэй.

Мальтитолын солилцоонд инсулин шаардагддаг боловч хоол боловсруулах замаар шимэгддэг болон задрал нь удаан явагддаг учир инсулины хэрэгцээ бага байна. Мальтитолын энергийн үзүүлэлт нь 10 кДж эсвэл 2,4 ккал/г бөгөөд энэ нь сахарозоос илэрхий бага. 1 цайны халбага бэлдмэлийн энергийн үзүүлэлт нь ойролцоогоор 5,7 кДж (1,37ккал) байна.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

Судлагдаагүй.

 

Эмийн хэлбэр, савлалт

Ууж хэрэглэхэд зориулсан уусмал. Уусмалыг 100мл-р анх онгойлгохыг хянах таглаатай, полиэтилен дусаагуур бүхий өнгө оруулсан шилэн флакон эсвэл ОС маркын шилэн флаконд савлана. Флаконыг эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт хийж гаргана.

 

Хадгалалт:

25°С-аас доош хэмдхадгална.

Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.

Хөлдөөж болохгүй.

 

Хүчинтэй хугацаа

3 жил.

Хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.

 

Эмийн сангаас олгох нөхцөл:

Жоргүй олгоно.

 

Бүртгэлийн гэрчилгээг эзэмшигч ба Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт хүсэлт хүлээн авах байгууллага

ООО <<НПФ <<МАТЕРИА МЕДИКА ХОЛДИНГ>>

ОХУ, 127473, Москва хот, 3 дахь Самотейчный пер., д 9.

Утас/факс:+7 (495) 684-43-33

Утас <<Халуун шугам>>

+7 (495) 681-09-30, +7 (495) 681-93-00,

E-mail: hotline@materiamedica.ru

 

Эмийн бэлдмэлийг үйлдвэрлэх газрын хаяг

ОХУ, 454139, Челябинск хот,  Бугурусланскийн гудамж, д. 54.

 

ООО <<НПФ <<МАТЕРИА МЕДИКА ХОЛДИНГ>>-ын

Бүртгэлийн хэсгийн захирал  Е.Ганкина