Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Висмут
Худалдааны нэр
Англи
Висмут трикали дицитрат
Үйлдвэрлэгч
Монос Фарм ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
120мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ВИСМУТ 120 МГ БҮРХҮҮЛТЭЙ ШАХМАЛ

Энэхүү заавар нь танд хэрэгтэй чухал мэдээллийг агуулж байгаа учраас эмийн бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө зааврыг анхааралтай уншина уу.

Бэлдмэлийг энэхүү  зааварт бичигдсэн хэрэглэх заалт эсвэл эмчлэгч эмч, эмийн сангийн ажилтны өгсөн зааврыг ягштал баримтлан хэрэглэх хэрэгтэй.

Энэхүү зааврыг дахин унших шаардлага гарч магадгүй тул хадгалаарай.

Хэрэв танд ямар нэг асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчтэй зөвлөнө үү.

Хэрэв танд ямар нэг гаж нөлөөний урвал илэрвэл эмчлэгч эмч болон эм зүйчтэй зөвлөнө үү.

Хэрэв биеийн байдал сайжрахгүй, өвчний шинж тэмдэг дарагдахгүй бол эмчид хандана уу.

 

Эмийн зааврын агуулга:

  1. Висмут 120 мг бүрхүүлтэй шахмал эм гэж юу вэ? Түүнийг ямар үед хэрэглэх вэ?
  2. Висмут шахмал эмийг хэрэглэхийн өмнө юуг мэдэж байвал зохилтой вэ?
  3. Висмут шахмал эмийг хэрхэн хэрэглэх вэ?
  4. Висмут шахмал эмийг хэрхэн хадгалах вэ?
  5. Савлалт, бусад мэдээлэл

1. Висмут 120 мг бүрхүүлтэй шахмал эм гэж юу вэ? Түүнийг ямар үед хэрэглэх вэ?

Висмут эмийн үндсэн үйлчлэгч бодис висмутын оксид нь Helicobacter pylori-г үхүүлэх үйлдэлтэй ходоодны шархлааны эсрэг ходоодны салст нөхөн төлжүүлэх хамгаалах үйлдэлтэй бэлдмэл. Мөн үрэвслийн эсрэг, аргаах үйлдэл үзүүлдэг тул ходоодны бүх төрлийн үрэвсэл, шархны эсрэг эмчилгээнд эмч нар зөвлөдөг байна.

Висмутыг дараах эмчилгээнд хэрэглэдэг.

  • Ходоод ба 12 хуруу гэдэсний улайлт, шарх, шархлаа  (ялангуяа Helicobacter pylori-той холбоотой)
  • Ходоод болон ходоод ба 12 хуруу гэдэсний архаг үрэвслийн хурцдал (ялангуяа Helicobacter pylori-той холбоотой)
  • Суулгах шинжээр илрэх гэдэс цочролын хам шинж

2. Висмут шахмал эмийг хэрэглэхийн өмнө юуг мэдэж байвал зохилтой вэ?

Висмутыг дараах тохиолдолд хэрэглэж болохгүй.

  • Хэрэв та Висмут эмийн найрлагад орсон аль нэг бодист харшилтай бол (6-р хэсэгт жагсаасан);  
  • Хэрэв та бөөрний үйл ажиллагааны илэрхий (бөөрний хүнд хэлбэрийн дутагдал) өөрчлөлттэй бол;
  • Хэрэв та жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.

Анхаарах болгоомжлох зүйлс:

  • Та Висмутыг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчээс зөвлөгөө авна уу.
  • Та Висмутын эмчилгээний үед висмут агуулсан өөр эмийн бэлдмэл хамт хэрэглэхгүй.
  • Та бэлдмэлийг 8 долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэж болохгүй. Насанд хүрэгсэд ба хүүхдэд зориулж тогтоосон хоногийн тунг хэтрүүлж болохгүй.
  • Бэлдмэлийг хэрэглэх үед висмутын дисульфид үүсдэг учир өтгөн хар бараан өнгөтэй гарах, зарим үед хэл бараан болж болно. Энэ нь эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлөхгүй ба эм хэрэглэж байх үед илрээд эмчилгээ дууссаны дараа өөрөө аяндаа засарна.

Висмут ба бусад эмүүдийн харилцан үйлчлэлийн тухай та юу мэдэх ёстой вэ

  • Висмут эмийг өглөө өлөн үедээ болон  бэлдмэлийг хэрэглэхээс хагас цагийн өмнө болон дараа нь хоол цай ууж идэхгүй байх нь ходоодонд хамгаалах бүрхүүл үүсгэх эмийн үйлдлийг дэмжих болно.  Ялангуяа сүү, жимс эсвэл жимсний шүүс нь эмийн үйлдлийг өөрчилж болзошгүй.
  • Хэрэв та өөр эмүүдийг хэрэглэж байгаа бол Висмут эм уухаас өмнө эсвэл ууснаас хойш 1 цагийн зайтай хэрэглэнэ үү. Учир нь  уусан эсвэл ууж байгаа эмийн тун нь өөрчлөгдөж болзошгүй тул эмч, эм зүйчдээ хэлээрэй.
  • Бусад эмүүд, ялангуяа ходоодны хүчиллэгийг бууруулдаг эмүүдийг Висмут хэрэглэхээс хагас цагийн өмнө эсвэл дараа нь уухгүй байх. Учир нь энэ нь түүний үр нөлөөг бууруулж болзошгүй.
  • Бэлдмэлийг тетрациклины бүлгийн антибиотикуудтай хамт хэрэглэхэд тетрациклины үр нөлөөг нь бууруулж болзошгүй.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл байгаа бол мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эмийг уухаасаа өмнө эмч, эм зүйчээсээ зөвлөгөө аваарай. Тодорхой шаардлагагүй бол жирэмсэн болон хөхүүл үед эмийг бүү хэрэглээрэй.

Автомашин жолоодох ба машин механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө:

Автомашин жолоодох ба машин механизмтай ажиллах чадварт бэлдмэл нөлөөлөх магадлал бага.

 

3. Висмут шахмал эмийг хэрхэн хэрэглэх вэ?

Энэ эмийг эмч, эм зүйчийн зөвлөсний дагуу хэрэглээрэй.

Хэрэглэх тун

Насанд хүрэгчид болон ахмад настнуудад зориулсан ердийн тун нь өдөрт 4 шахмал юм. Тэдгээрийг дараах байдлаар авч болно.

  • 1 шахмалыг өдөрт 4 удаа хоолноос 30 минутын өмнө эсвэл
  • 2 шахмалыг өдөрт 2 удаа хоолноос 30 минутын өмнө (өглөө, орой) ууна.

Хэрэглэх арга

Шахмалыг хангалттай хэмжээний усаар даруулж бүхлээр нь залгина. Бэлдмэлийг хэрэглэхээс хагас цагийн өмнө болон дараа нь хоол цай, ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэхгүй байх нь эмийн ходоод хамгаалах бүрхүүл үүсгэхэд сайнаар нөлөөлнө.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа

  • Ходоод ба 12 хуруу гэдэсний шархыг эмчлэхэд 1 курс эмчилгээний хугацаа 4-8 долоо хоног байна.
  • Helicobacter pylori-г устгахын тулд бусад эмийн эмчилгээтэй  хавсарч хэрэглэнэ.
  • Нэг курс эмчилгээний хамгийн дээд хугацаа хоёр сар байна.

Хэрэв та висмутыг уух тунгаасаа хэтрүүлэн хэрэглэсэн бол:

Хэрэв та 1-2 шахмалыг нэмэлтээр нэг удаа уусан бол санаа зовох хэрэггүй. Харин та хэд хэдэн шахмалыг нэгэн зэрэг эсвэл богино хугацаанд уусан бол эмчид яаралтай хандаарай.

Хэрэв та висмутыг уухаа мартсан бол:

Хэрэв та эм уухаа мартсан бол эмийг нөхөхийн тулд давхарлаж ууж болохгүй. Харин дараагийн тунг уух цаг болоогүй бол санасан даруйдаа ууна.

4. Илэрч болзошгүй гаж нөлөө

Эмийн бэлдмэлтэй холбоотой зарим  гаж нөлөө илэрч болох ч хүн бүрт тохиолддоггүй.

Висмутыг ууж байх үед  харшлын урвал үүсч болзошгүй. Ноцтой харшлын шинж тэмдэг нь гэнэт амьсгал давчдах, уруул, хэл, хоолой хавагнах, амьсгалахад хэцүү болох, тууралт гарах эсвэл бүр ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандан эмчилгээг зогсоож хордлого тайлах эмчилгээ хийлгэнэ.

Бусад гаж нөлөө

Түгээмэл (10 хүн тутмын 1-д илэрч болно):

  • Өтгөн харлах (Энэ нь санаа зовох зүйл биш бөгөөд эмчилгээг зогсоосны дараа удахгүй алга болно.)

Хааяа (100 хүн тутмын 1-д илэрч болно):

  • Дотор муухайрах, бөөлжих
  • Өтгөн хатах эсвэл суулгах
  • Тууралт, загатнах

Гаж нөлөөний талаар мэдээлэх

Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай. Үүнд энэ хэрэглэх зааварт ороогүй аливаа гаж нөлөө орно. Мөн та гаж нөлөөний талаар pharma@monos.mn болон 77173127 утсаар холбогдон мэдээллэх боломжтой. Гаж нөлөөний талаар мэдээлснээр энэ эмийн бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү мэдээлэл цуглуулахад туслах болно.

 

5. Висмутыг шахмал эмийг хэрхэн хадгалах талаар

Энэ эмийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу.

Энэ эмийн блистерт эсвэл хайрцагт заасан хугацаа дууссаны дараа бүү хэрэглээрэй. Хугацаа нь тухайн сарын сүүлийн өдрийг хэлнэ.

Эмийг орчны гэрэл болон чийгнээс хамгаалах үүднээс анхны савлагаанд нь буюу блистерт хадгална. Энэхүү эм нь тусгай температурт хадгалах нөхцлийг шаарддаггүй.

6. Савлалт, бусад мэдээлэл

Висмут 120 мг бүрхүүлтэй шахмал эмэнд юу агуулагдах вэ?

  • Үйлчлэгч бодис- 1 шахмал нь 120 мг висмутын оксидтэй тэнцэх хэмжээний (висмутын трикалийн дицитрат) агуулагддаг.
  • Туслах бодисууд- эрдэнэшишийн цардуул, повидон К30, полиакриллин кали, макрогол 6000, магнийн стеарат.
  • Хальсан бүрхүүлд- гидроксипропилметил целлюлоз, лактоз, тальк, титаны давхар исэл (E171)

Висмут 120 мг бүрхүүлтэй шахмал эмийн савлалт:

Висмут 120 мг бүрхүүлтэй шахмал эмийг 8 ширхгээр хөнгөн цагаан фольгатай блистерт савлаж, 7 ба 14 блистерийг зориулалтын цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.

Олгох нөхцөл

Жоргүй олгоно.

 

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч болон үйлдвэрлэгчийн мэдээлэл:

МОНОС ФАРМ ХХК

Монгол улс, 16103-0006, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-4, Сонсголонгийн зам гудамж 32/2 тоот.

Утас: 77173117,  1800-1883  E-mail: pharma@monos.mn, Web: www.monospharma.mn