Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ибупрофен
Худалдааны нэр
Англи
Ибупрофен
Үйлдвэрлэгч
North China Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
400мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


Бэлдмэлийн хэрэглэгчдэд зориулсан заавар.

 

IBUPROFEN TABLETS, 400mg

Ибупрофен шахмал, 400мг

 

Улсын бүртгэлийн дугаар: F091214MN02268

 

Найрлага: Шахмал бүрд 400мг ибупрофен агуулагдана.

Эм судлалын үйлдэл:

  • Химийн хувьд ибупрофен нь стероид бус бүтэцтэй, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах болон халуун бууруулах үйлдэлтэй бэлдмэл болно.

 

Хэрэглэх заалт:

  • Ибупрофен нь өвдөлт намдаах болон үрэвслийн эсрэг үйлдэлтэй тул ревматойд артрит, анкилозот спондилит болон остеоартрит, мөн цочмог тулайн артрит зэрэг өвчний эмчилгээнд, мөн үе мөчний бус ревматизмын эмчилгээнд хэрэглэдэг. Ибупрофенийг үе мөчний орчны эмгэгүүд, тухайлбал хөлдүү мөр, өвдөг, шөрмөс, түүний уутны үрэвсэл ба ууцаар өвдөх зэрэг эмгэгт хэрэглэдэг. Ибупрофенийг шөрмөс сунах ба тасрах зэрэг зөөлөн эдийн эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэж болно. Ибупрофений өвдөлт намдаах үйлдлийг ашиглан түүнийг сарын тэмдгийн өвдөлт, шүдний өвдөлт, эпизиотомын дараах болон төрөлтийн дараах өвдөлт зэрэг сулавтар болон дунд зэргийн өвдөлтүүдийн үед хэрэглэж болно. Ибупрофенийг мөн халуун бууруулах зорилгоор хэрэглэж болдог.

Хориглох заалт:

  • Ибупрофенийг ходоод гэдэсний идэгдмэл шархлаатай өвчтөнд хэрэглэж болохгүй.
  • Ибупрофен, аспирин зэрэг стероид бус үрэвслийн эсрэг эмүүдэд хэт мэдрэгжсэн өвчтөнд хэрэглэхгүй.

Тун ба хэрэглэх арга:

  • Насанд хүрэгсдэд: Ибупрофений хоногийн 1200мг тунг хувааж хэрэглэдэг. Зарим өвчтөнд хоногийн тун 600-1200мг байж болно. Хүнд эмгэгийн үед тунг өвчний хурц үе намдтал тунг ихэсгэж болно.
  • Хүүхдэд: Ювениль ревматоид артритийн үед, биеийн жинд нь хоногт 20мг/кг-р тооцон хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ. Нэгээс доош насны хүүхдэд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй.

 

Өвдөлтийн үед:

  • Эхлэх тун биеийн жинд тооцсоноор 5мг/кг байдаг.
  • Хэрэв өвдөлт намдахгүй байвал эхний тунгаас хойш 2 цагийн дараа хоёрдох тунг 5мг/кг-аар тооцон хэрэглэнэ. Цаашид 5мг/кг-аар 4-6 цагаар хэрэглэнэ.
  • Халуурах үед: Биеийн жинд 5мг/кг тунгаар тооцон 4-6 цагаар хэрэглэнэ. Хоногт биеийн жинд 20мг/кг-аас ХЭТРҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Хэрэв өвдөлт 7 хоногоос цааш намдахгүй байвал эмчид хандан зөвлөгөө аваарай.

 

Гаж нөлөө ба тусгай анхааруулга:

  • Ибупрофенийг хэрэглэх үед олонтоо тохиолддог гаж нөлөө нь ходоод-гэдэсний замын өөрчлөлтүүд байдаг. Урвалын илрэл нь гэдэс хямрах, тухайлбал дотор муухайрах, бөөлжих болон хэвлийгээр өвдөхөөс ходоод гэдэснээс ноцтойгоор цус алдах буюу идэгдмэл шархлаа идэвхжих хүртэл хүнд хэлбэрээр илэрч болно.
  • Цөөвтөр тохиолдолд хэт мэдрэгшлийн урвал халуурах болон арьсанд тууралт гарах хэлбэрээр илэрч болзошгүй.

Хадгалах нөхцөл:

  • Сэрүүн (25°C-с доош), хуурай газарт, гэрэл ба чийгшилтээс хамгаалж, ХҮҮХЭД ХҮРЭХЭЭРГҮЙ ГАЗАРТ хадгална.

Хадгалах хугацаа: 3 жил.

Үйлдвэрлэгч:

  • North China Pharmaceutical Group Formulation Co., Ltd.
  • No. 6 East Heping Road, Huayao East Street, Shijiazhuang, Hebei, P. R. of China