Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ампициллин
Худалдааны нэр
Англи
Ампициллин
Үйлдвэрлэгч
Ninhua Group Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Ампициллин

Тарилга 1 гр

Танилцуулга, найрлага

Булчинд, судсанд тарих тарилгын 1 гр ампициллины бэлдмэл.

Шилэнд тарилгын 1 гр нунтагт ампициллин натри 1гр хүрэлцэх хэмжээгээр агуулна.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Ампициллинд мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн дараах халдварт өвчнүүд:  

  • Амьсгалын замын
  • Чих хамар хоолой, амны
  • Бөөр, шээс дамжуулах замын
  • Хоол боловсруулах, цөсний замын
  • Эмэгтэйчүүдийн
  • Нугасны үрэвсэл
  • Цусан үжил, үнхэлцгийн үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Пенициллин, цефалоспоринд харшилтай бол
  • Херпис, түүний бүлгийн вирусын халдвартай өвчтөнд хэрэглэхийг хориглоно.

АНХААРУУЛГА

Дараах нөхцөлд

  • Бөөрний эмгэг
  • Харшлын өгүүлэмжтэй
  • Харшлын арьсны урвал илэрдэг бол
  • Бусад аль нэг бэлдмэлийг (аллопуринол) хэрэглэж буй бол эмчид мэдэгдэнэ.

ГАЖ НӨЛӨӨ

Харшлын урвал: тууралт, чонон хөрвөс, загатнаа, Квинкийн хаван

Хоол боловсруулах замын хямрал: дотор муухайрах, бөөлжих, суулгах, мөөгөнцөр, амны салтын үрэвсэл үүсч болно.

АНХААРУУЛГА

Хэрэв харшилтай эсэхээ сайтар мэдэхгүй байх, бета-лактамуудад (чонон хөрвөс, Квинкийн хаван) харшилын урвал илэрвэл хэрэглээг шууд зогсооно.

ТУН

Эмийн хэрэглэх тунг эмч тогтооно.

Насанд хүрэгчидэд: Булчинд: өдөрт 1 гр тунгаар хоёр удаа

Судсанд: өдөрт 2-12 гр тунгаар тарина.

 

 

 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Булчинд зориулалтын зүү тариурыг ашиглана. Уусгагчийг хуурай бэлдмэл бүхий шилэнд хийхийн өмнө резинэн тагыг спиртээр арчин ариутгана. Нунтагийг бүрэн уустал савыг сэгсэрнэ (дунджаар 2 мин). Уусмалыг булчингийн гүнд тарина.

Хоногт хэрэглэх нийт тунг 24 цагт тооцон 2 эсвэл 4 удаа хуваан хэрэглэнэ.

Судсанд хэрэглэхдээ антибиотикийг натрийн хлоридын изотоник уусмалд уусган дуслын систем ашиглан аажим дусаана.  

Эмийн сангийн олгох нөхцөл : Жороор олгоно.

 

Үйлдвэрлэсэн:  NINHUA GROUP CO., LTD. BRANCH

Shanxi zhongbaoshuguang pharmaceutical Co.,Ltd. No.1 ,Kangle Street, Qi Country, Jinzhou City, Shanxi

 

Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК

Утас: 70122142, 70162142