Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Индомон
Худалдааны нэр
Англи
Индометацин
Үйлдвэрлэгч
Монос эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
25мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ИНДОМОН 25 МГ ШАХМАЛ ЭМ

 

Эмийн худалдааны нэр: Индомон 25 мг

Олон улсын нэр: Индометацин

Эмийн хэлбэр: Шахмал

Эмийн найрлага, тун: Нэг шахмал нь 25 мг индометацин агуулна.

Туслах бодисууд: Глюкоз, натрийн карбоксиметил цардуул, эрдэнэ шишийн цардуул, тальк, магнийн стеарат

Эмийн эмчилгээний бүлэг: Стеройд бус үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах бэлдмэл.

Эм судлалын үйлдэл: Индол цууны хүчлийн уламжлалын, стероид бус үрэвслийн эсрэг эмийн бүлэгт хамаарагдана.

Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах, халуун бууруулах хүчтэй үйлдэлтэй эм. Үрэвслийн эсрэг үйлдлээрээ салицилатууд, бутадионоос илүү.

Индометацин нь простогландин G/H синтаза буюу циклоозсигеназа ЦОГ ферментийг хориглодог. ЦОГ нь арахидоны хүчлээс халуурах, өвдөх, хавдах болон үрэвслийн шинж тэмдгүүдийг үүсгэдэг простогландин үүсэхийг идэвхжүүлдэг фермент юм. Индометацин ЦОГ-н идэвхтэй дээд хэсэгтэй холбогдож арахидоны хүчлийг идэвхтэй хэсэгт нэвтрэхээс сэргийлдэг. Бусад стеройд бус үрэвслийн эсрэг эмнүүдээс ялгаатай нь фосфолипидуудаас арахидоны хүчлийг үүсэхэд нөлөөлдөг фосфолипаза A2 энзимийг хориглодог. Индометацины өвдөлт намдаах халуун бууруулах үйлдлийн идэвх нь простогладины нийлэгжилтийг бууруулсантай холбоотой.

 

Фармакокинетик: Индометацины биохүрэхүй ууж хэрэглэсний дараа ойролцоогоор 100%, шулуун гэдсээр хэрэглэхэд 80–90% байна. Цусны сийвэн дэх хамгийн их төвшрүүлэг 1.2 мкг/мл (20 мг); 0.8-2.5 мкг/мл (25 мг); 2.4 мкг/мл  (40 мг); 2.5-4 мкг/мл  (50 мг). Цусны сийвэнгийн уурагтай 99% холбогдох бөгөөд тархалтын эзэлхүүн 0.34-1.57 л/кг. Элгэнд метаболизмд орох ба метаболитууд нь десметил, десбензойл, десметил-десбензойл. Хагас задралын хугацаа 4.5 цаг ба шээсээр 60%, өтгөнөөр >33% биеээр ялгардаг.

Хэрэглэх заалт: Хэрэхийн гаралтай үе мөчний өвчин, тулайн гаралтай үений үрэвсэл, гож яр, үе ясжих, үе мөчний бусад үрэвсэлт өвчнүүд, халдварын гаралтай өвөрмөц бус олон үений үрэвсэл, бехтеревийн өвчин, хайрст үлд, тромбофлебит, холбогч эдийн тархмал өвчин, мэдрүүлийн өвдөлт, үений уутны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, давсагны үрэвсэл, өндгөвчний үрэвсэлт өвчин, бөөрний болон бусад үрэвсэлт өвчний үед тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун: Индомоныг хоол идэх үед буюу хоолны дараа ууна. Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно. Насанд хүрэгчдэд эхлээд 25мг-аар өдөрт 2-3 удаа хэрэглэх ба дараа нь хоногийн тунг 150мг-200мг хүртэл нэмэгдүүлнэ. 14-с дээш насны хүүхдэд хоногт 2мг/кг тунгаар хэрэглэнэ. Хоногийн дээд тун хүүхдэд 4мг/кг ба 3-4 хувааж хэрэглэнэ.

Анхааруулга:

  • 14-өөс дээш насны ...... болон настай өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.
  • Хоол боловсруулах зам, бөөрний өвчтэй, чихрийн шижин, зүрх судасны өвчтэй, артерын даралт ихсэх өвчтэй болон элэгний эмгэгтэй өвчтөнүүд болгоомжтой хэрэглэнэ.
  • Хэрэв гаж нөлөө илэрвэл тунг багасгах буюу эмчилгээг зогсооно.
  • Бэлдмэлийг цефалоспорин, гентамицин, ба бөөрөнд хортой нөлөө үзүүлдэг бусад эмүүдтэй хэрэглэж болохгүй.
  • Эмчилгээний үед архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй.

Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх явцад толгой өвдөх, эргэх, нойрмоглох, нүд гялбах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах, аюулхай орчим өвдөх, ам үрэвсэх, элэг, нойр булчирхай үрэвсэх, тромбоцитын тоо багасгах, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.

Хориглох заалт:

  • Индометацин болон бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүс
  • 14-өөс доош насны хүүхэд
  • Ацетилсалицилын хүчил хэрэглэсэнтэй холбоотой үүссэн бронхын багтраа, чонон хөрвөс болон харшлын хариу урвалын үед
  • Хоол боловсруулах замын шархлаа, цус төлжилтийн эмгэг, элэг ба бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өвчнүүдийн үед хэрэглэхийг хориглоно.
  • Жирэмсэн болохоор төлөвлөж буй бол хэрэглэхгүй.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн үед хэрэглэхгүй. Хөхний сүүгээр ялгардаг учир хөхүүл үед хэрэглэхгүй ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд хөхөөр хооллохыг зогсоож хэрэглэнэ.

Тун хэтэрсний улмаас илрэх гаж нөлөө: Маш өндөр тунгаар хэрэглэж байгаа үед дотор муухайрах, бөөлжих, суулгах, толгой эргэх, хүчтэй агчилт өвдөх, арьсаар туурах, зах хязгаарын хаван, хөхрөх, артерын даралт унах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.

Эмийн харилцан үйлчлэл:

  • Ацетилсалицилын хүчил болон бусад стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүд индометацины цусан дахь концентрацийг бууруулна
  • Индометацин нь метотрексат болон литийн бэлдмэлүүдийн бөөрөөр ялгарах явцыг багасгаж хортой нөлөөг нэмэгдүүлнэ
  • Индометацин шээс хөөх эмүүд, бета-адреноблокатор болон ангиотензин хувиргагч ферментийг даралгуйлдаг эмүүдийн үйлдлийг сулруулна.
  • Тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах болон цус бүлэгнэлтийг саатуулах эмүүдтэй хамт хэрэглэх үед цус алдалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ
  • Индометацины шимэгдэлтийг ходоодны хүчил саармагжуулдаг бэлдмэлүүд бууруулдаг

 

Хадгалах нөхцөл: 250С-аас дээшгүй хэмд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар  хадгална.

Хүчинтэй хугацаа: 3 жил  

Савлалт: Индомон 25 мг шахмал эмийг 20 ширхэгээр PVC блистерт савлаж, 20 шахмал бүхий 10 блистерийг хэвлэмэл хаяг бүхий хайрцагт тус тус хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.  

Олгох нөхцөл: Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгчийн хаяг:

Монгол улс, 16103-006, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, Сонсголонгийн зам 32/2тоот.

Утас: 1800-1883, 77173117

E-mail: pharma@monos.mn, web: www.emonos.mn

Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлт: 94041883