Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Индометацин
Худалдааны нэр
Англи
Индометацин
Үйлдвэрлэгч
Тунфарм эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
20г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Индометацин

Худалдааны нэр:  Индометацин

Олон улсын нэршил: Indometacinum

Эмийн хэлбэр: Цагаан шаргал өнгөтэй, гааны үнэртэй, нэгэн төрлийн тосон түрхэц. Ногоон канттай цагаан өнгийн тюбикэнд 10%-20 гр-аар савлагдсан тосон түрхэц.

Найрлага тун хэмжээ: 10%-20 гр 

Үйлчлэгч бодис: Индометацин

Туслах бодис: Вазелин, ланолин, ментол

Эм судлалын бүлэг: Наркозын бус үйлдэлтэй өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг нөлөөлөх стеройд бус  эм

Фармокологи үйлдэл: Индометацин нь наркозын бус үйлдэлтэй буюу стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бүлэгт хамаарагдах үрэвслийн эсрэг эмийн бүлэгт хамаарагдах үрэвслийн эсрэг, өвчин намдаах үйлдэлтэй эмийн бэлдмэл. Үрэвслийн эсрэг үйлдлээр салицилатууд (ацетилсалицилат, натрийн салицилат) болон пиразолоны уламжлалын (фенилбутазон, бутапирин) бэлдмэлүүдээс илүү.

Бэлдмэл өвчин намдаах, халуун бууруулах, бие махбодоос ялгарах шээсний хүчлийн хэмжээг ихэсгэх үйлдэл үзүүлнэ.

Хэрэглэх заалт: Индометациныг үений үрэвсэлт өвчнүүд (хэрхийн гаралтай полиартрит, Бехтеревийн өвчин, хайрст үлд болон тулайн гаралтай бусад хэлбэрийн үений гэмтэл), үе орчмын эдийн үрэвсэлт өвчнүүд, (периартрит, тендовагинит, бурсит, синовит), өвдөлт ба үрэвсэл дагалдсан үений сөнөрөлт өвчнүүд (коксартроз, гонартроз, суудлын мэдрэлийн үрэвсэл, плексит, радикулит), бэртэл гэмтэл (няцрал, үений суналт, мултрал) зэргийн үед тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга: Хөнгөн болон хүндэвтэр явцтай хэрхийн гаралтай үений үрэвсэл, хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үрэвсэл, остеоартрит зэргийн үед нимгэн үеэр түрхэж хэрэглэнэ. Хоногт 3-4 удаа хэрэглэнэ. Байнгын шөнийн өвдөлттэй буюу өглөөний хөшингөтэй өвчтөнүүдэд унтахын өмнө нимгэн үеэр түрхэж, тосон түрхлэгийг нимгэн үеэр түрхэж, шингэтэл зөөлөн тарааж  хэрэглэнэ.

Хориглох заалт: Жирэмсэн үед хэрэглэхгүй. Индометацин ургийн хэвийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлнө. Хөхний сүүтэй ялгардаг учир хөхүүл үед хэрэглэхгүй

Гаж нөлөө: Арьсаар тууралт гарах, загатнах, чонон хөрвөс гарах зэрэг болон цусан дах сахар болон калийн хэмжээ ихсэх, шээсний глюкозын хэмжээ ихсэх зэрэг өөрчлөлт гарч болзошгүй.

Анхааруулга: Жирэмсэн болоход асуудалтай байгаа үед болон үргүйдлийг тогтоох шинжилгээний үед индометацины эмчилгээг зогсооно.

Эмийн хэлбэр, савлалт:  10%-20 гр тосон түрхэцийг зориулалтын их нягттай полиэтиленээр хийгдсэн саванд (тюбик) савлаж гаргана.

Хүчинтэй хугацаа: 2 жил

Хадгалах нөхцөл: +4оС-аас +12оС хэмтэй, 20%-60%-н харьцангуй чийглэгтэй нөхцөлд,  нарны шууд тусгалаас хамгаалж  хадгална.

Олгох нөхцөл: Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “Мөнхийн тун” ХХК-ний “Тун фарм” эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Цэргийн их сургуулийн гудамж-1.

Вэйб сайт: www.munkhiintun.mn