Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Зитролин
Худалдааны нэр
Англи
Азитромицин
Үйлдвэрлэгч
PT. Otto Pharmaceutical Industries
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй каплет
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЗИТРОЛИН

ZITROLIN

 

Найрлага:

Нэг нимгэн бүрхүүлтэйшахмалд:500мг азитромицинтэй тэнцэхүйц 530мг азитромицины дигидрат  агуулагдана.

 

Фармакодинамик:

Азитромицин нь макролидын дэд бүлгийн антибиотик. Азитромицины үйлдлийн механизм нь рибосомын 50S дэднэгжтэйхолбогдох болон пептидийн транслокацийг саатуулах замаар бактерийн уургийн нийлэгжилтийг дарангуйлсантай холбоотой.

In vitro орчинд бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй болохыг тогтоосон:

Грам-эерэг агаартан бактери:Staphylococcus aureus, Streptococcus pyogenes (А-бүлгийн β-цус задлагч стрептококк), Streptococcus pneumoniae, альфа-цус задлагч стрептококк (viridians бүлэг)болон бусад стрептококкууд мөнCorynebacterium diphtheriae.

Грам сөрөг агаартан бактери: Haemophilusinfluenzae, Haemophilusparainfluenzae, Moraxella catarrhalis, Acinetobacterмөн Yersinia spp, Legionella pneumophila, Bordetella parapertussis, Shigella, Pasteurellaspp, Vibrio cholerae, parahaemolyticus болон Plesiomonasshigelloides.

Агааргүйтэн бактери:Bacteroidesfragilis, Bacteroidesspp, Clostridiumperfringens, Peptococcus, Peptostreptococcusspp, Fusobacteriumnecrophorum мөн Propionibacterium acnes.

Бэлгийн замын халдварт өвчнүүдийн үүсгэгчид: Азитромицин нь Chlamydia trachomatis-н эсрэг үйлчлэх ба мөн түүнчлэн Treponemapallidum, Neisseria gonorrhoeaeболонHaemophilusducreyi-н эсрэг идэвхитэй үйлдэл үзүүлдэг.

Бусад үүсгэгчид: Borreliaburgdorferi (Лаймын өвчин үүсгэгч), Chlamydia pneumoniae, Mycoplasma pneumoniae, Mycoplasma hominis, Ureaplasmaurealyticum, Campylobacter sppмөн Lysteriamonocytogenes.

ХДХВ-ын халдвартай холбоотой эмгэг төрүүлэгч бичил биетэн: Mycobacterium avium-intracellulare complex, Pneumocystis cariniiболон Toxoplasma gondii.

 

Фармакокинетик:

Шимэгдэлт: Бэлдмэлийг ууж хэрэглэхэд биемахбодоорөргөнтархах  ба биохүрэхүй нь ойролцоогоор 37% байна. Цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрэх хугацаа 2-3 цаг.

 

Тархалт: 500мг тунгаар 1 удаа хэрэглэсний дараа уушиг, гүйлсэн булчирхай, түрүү булчирхай зэрэг бай эд эрхтэн дэх бэлдмэлийн концентраци эмгэг төрүүлэгчийн MIC90-с их байна.

 

Ялгаралт: Судсанд тарьж хэрэглэсэн тунгийн ойролцоогоор 12% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр 3 өдрийн турш шээсээр гадагшлах ба ихэнх хэсэг нь эхний 24 цагийн дотор ялгардаг. Азитромициныг ууж хэрэглэх үед өөрчлөгдөөгүй бодисын ялгарах үндсэн зам бол цөстэй ялгарах юм.

 

Хэрэглэх заалт:

  • Ууж хэрэглэх: Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн хөнгөн болон дунд зэргийн дараах халдваруудын (уушгины үрэвсэл: Анхааруулга гэсэн хэсгийг үз) эмчилгээнд:
  • Амьсгалын доод замын халдвар: Haemophilusinfluenzae, Moraxella catarrhalisболон Streptococcus pneumoniae-р үүсгэгдсэнуушгины архаг бөглөрөлт өвчний бактерийн шалтгаантай сэдрэл. Амбулаториор ууж эмчлүүлэх боломжтой Streptococcus pneumoniaэсвэл Haemophilusinfluenzae-р үүсгэгдсэн хөнгөн явцтай эмнэлгийн бус уушигны үрэвсэл
  • Амьсгалын дээд замын халдвар: Стрептококкын шалтгаант залгиурын үрэвсэл/гүйлсэн булчирхайн үрэвсэл:Streptococcus pyogenes-р үүсгэгдсэн цочмог явцтай залгиурын үрэвсэл/гүйлсэн булчирхайн үрэвслийн эхний эгнээний эмчилгээ хийлгэх боломжгүй өвчтөнүүдэд
  • Арьс болон арьсны бүтцийн халдвар: Staphylococcus aureus, Streptococcus pyogenesэсвэлStreptococcus agalactiae-р үүсгэгдсэн арьс болон арьсны бүтцийнхүндрэлгүй халдварууд. Буглаанд ихэвчлэн мэс заслын аргаар дренаж тавих шаардлага гардаг.
  • Бэлгийн замын халдварт өвчнүүд: Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн гонококкын бус гаралтайшээсний сүвийн үрэвсэл болон умайн хүзүүний үрэвсэл.
  • Азитромициныг зөвлөсөн тунгаар хэрэглэхэд заг хүйтэн болон тэмбүү бүрэн эмчлэгдэнэ гэж найдах хэрэггүй. Гонококкын бус гаралтай шээсний сүвийн үрэвслийг эмчлэх зорилгоор бактерийн эсрэг бэлдмэлүүдийг өндөр тунгаар богино хугацаагаар хэрэглэхэд далд явцтай заг хүйтэн болон тэмбүүгийн шинж тэмдгүүдийг далдлах болон хойшлуулж болно. Бэлгийн замаар халдварласан шээсний сүвийн үрэвсэл болон умайн хүзүүний үрэвсэлтэй өвчтөнүүдэд оношилгооны явцад тэмбүүгийн серологийн сорил болон заг хүйтэн өвчний зохих өсгөврийн шинжилгээг хийххэрэгтэй. Хэрэв халдвар илэрвэл сорилуудын дагуу зохих бактерийн эсрэг эмчилгээг эхлэх нь зүйтэй. Эмчилгээнээс өмнө үүсгэгчийг тодорхойлох, үүсгэгчийн азитромицинд мэдрэг эсэхийг тогтоох зохих өсгөврийн болон мэдрэг чанарын шинжилгээ хийх хэрэгтэй. Эдгээр сорил шинжилгээний үр дүн мэдэгдэхээс өмнө азитромицины эмчилгээг эхэлж болох ба үр дүн гарсны дараа бактерийн эсрэг эмчилгээг түүний дагуу тохируулах хэрэгтэй.

 

Цээрлэлт:

Азитромицин, эритромицин, макролид эсвэл кетолидын бүлгийн антибиотикууд  болон зитролины аль нэг туслах бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.

 

Гаж нөлөө:

  • Азитромицин нь гаж нөлөө багатай зохимж сайтай бэлдмэл.
  • Цус болон тунгалгийн системийн эмгэг: бага зэргийн нейтропени, тромбоцитопени
  • Сонсгол болон тэнцвэрийн эмгэг: сонсголын эмгэг (сонсгол алдагдах, дүлийрэх, чих шуугих)
  • Хоол боловсруулах замын эмгэг: бөөлжих, дотор муухайрах, суулгах, хэвлийгээр өвдөх/агчих, гэдэс дүүрэх, хоол боловсруулах замын хямрал, өтгөн хатах, бүдүүн гэдэсний хуурамч мембрант үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл.
  • Элэг цөсний эмгэг: элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх
  • Арьс болон арьсан доорх эдийн эмгэг: харшлын урвалууд: загатнах, арьсны тууралт, гэрэлд мэдрэмтгий болох, хавагнах, чонон хөрвөс болон судасны хаван, олон хэлбэрийн улайрал, Стивенс-Джонсонын хам шинж, эпидермийн хордлогот үхжил.
  • Ерөнхий эмгэгүүд болон хэрэглэсэн хэсэгт илрэх эмгэг: хэсэг газрын өвдөлт болон тарьсан хэсэгт үрэвсэл илрэх.
  • Халдварууд: Кандидоз, үтрээний үрэвсэл
  • Дархлааны системийн эмгэгүүд: Анафилаксын шок (ховор тохиолдолд үхэлд хүргэх)(Болгоомжлол гэсэн хэсгийг үз)
  • Бодисын солилцоо болон тэжээлийн эмгэг: хоолонд дургүй болох
  • Сэтгэцийн эмгэг: түрэмгий болох, бухимдах, тайван бус болох,түгшүүрлэх,
  • Мэдрэлийн системийн эмгэг: толгой эргэх, таталдаа, толгой өвдөх, хөдөлгөөний ихсэлт, мэдрэхүй багасах,гаж мэдрэхүй,нойрмоглох, ухаан алдах.
  • Сонсгол болон тэнцвэрийн эмгэг: толгой эргэх
  • Зүрхний эмгэгүүд: зүрх дэлсэх, ховдлын тахикарди (бусад макролидуудад илэрсэн)
  • Судасны эмгэг: гипотензи
  • Элэг цөсний эмгэг: элэгний үрэвсэл, цөс зогсонгишлын шарлалт
  • Яс, булчин, холбогч эдийн эмгэг: үений өвдөлт
  • Бөөр шээсний замын эмгэгүүд: бөөрний завсрын эдийн үрэвсэл, бөөрний цочмог дутагдал

 

Анхааруулга ба болгоомжлол:

  • Эритромицин болон бусад макролидуудын нэгэн адилаарховор тохиолдолд хүнд явцтай харшлын урвал (судасны хаван, анафилаксын шок (ховор тохиолдолд үхэлд хүргэх), мөн арьсны урвалууд (Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил (ховор тохиолдолд үхэлд хүргэх)) илэрнэ. Азитромицинд илрэх эдгээр хариу урвалуудын зарим нь дахилтат шинж тэмдгийн үр дүндүүсдэг ба удаан хугацааны ажиглалт болон эмчилгээ шаардагддаг.
  • Элэгхордуулах нөлөө: Азитромицин нь элгээр голдуу ялгардаг учир элэгний илэрхий өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Элэгний хөнгөн болон дунд зэргийн эмгэгтэй өвчтөнүүдийг элэгний хэвийн үйл ажиллагаатай хүмүүстэй харьцуулахад цусны сийвэн дэх азитромицины фармакокинетикийн үзүүлэлтэд илэрхий өөрчлөлт гараагүй байна. Харин азитромицины шээсээр ялгарах ихсэх нь элэгний клиренсийн багасалтыг нөхнө. Иймээс элэгний хөнгөн болон дунд зэргийн эмгэгтэй өвчтөнүүдэд тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй.
  • Харга мөөгний уламжлал: Харга мөөгний уламжлалын бэлдмэлүүд хэрэглэж буй үед макролидын бүлгийн антибиотикуудыг хамт хэрэглэхэд эрготизм үүснэ. Харин бэлдмэлүүдийн хоорондох харилцан үйлчлэлийн талаарх мэдээлэл байдаггүй. Гэсэн хэдий ч онолын хувьд эрготизм үүсэх боломжтой. Азитромицин болон харга мөөгний уламжлалын бэлдмэлүүдийг хамт хэрэглэж болохгүй.
  • Бусад антибиотикын нэгэн адилаар мэдрэг бус бичил биетний давтанхалдвар буюу мөөгөнцрийн халдвар илэрч болно.
  • Clostridium difficile-р үүсгэгдсэн суулгалт: Азитромицин зэрэг бараг бүх бактерийн эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэх үед Clostridium difficile-р үүсгэгдсэн суулгалт илрэх бөгөөд энэ нь хөнгөн хэлбэрээс үхэлд хүргэх хүртэл хүнд явцтай бүдүүн гэдэсний үрэвсэл хэлбэрээр тохиолдсон талаар мэдээлэгдсэн. Бактерийн эсрэг бэлдмэлүүдийн эмчилгээ нь бүдүүн гэдэсний хэвийн флорыгөөрчилж Clostridium difficile-ын өсөлтийг хэт ихэсгэдэг.
  • Антибиотик хэрэглэсний дараа суулгалт илэрсэн хүмүүст Clostridium difficile-р үүсгэгдсэн суулгалт байж болохыг бодолцох хэрэгтэй. Хэрэв уг эмгэг байж болзошгүй болон батлагдсан тохиолдолд Clostridium difficile-ын эсрэг нөлөөлдөггүй антибиотикын хэрэглээг зогсоох нь зүйтэй. Clostridium difficile-ын эсрэг антибиотик эмчилгээ, уургийн хангалт, зохих хэмжээний шингэн болон электролитын зохицуулалтхийхбаэмнэлзүйнзаалтаар мэс заслын үнэлгээ хийнэ.
  • Пенициллин нь Streptococcus pyogenes-р үүсгэгдсэнхалдварын эмчилгээний болон хэрэх өвчний халууралтаас урьдчилан сэргийлэх эхний сонголтын эм.Азитромицин нь хамар залгиураас Streptococcus pyogenes-н мэдрэг омгийг устгахад ихэвчлэн үр дүнтэй байдаг. Хэрэв харшлын урвал илэрвэл Зитролиныг зогсоож өөр тохирох эмчилгээг хийх хэрэгтэй.
  • Дунд зэргийн болон хүнд явцтай өвчтэй буюу эсвэл дараах эрсдэлт хүчин зүйлүүдийн аль нэг нь байгаа амбулаториор ууж эмчлүүлэх боломжгүй уушигны үрэвсэлтэй өвчтөнүүдэд азитромициныг хэрэглэж болохгүй:
  1. Эмнэлгийн дотоодхалдвартай өвчтөн.
  2. Бактеремитай болон бактереми гэж сэжиглэж буй өвчтөн
  3. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай өвчтөн
  4. Настай хүмүүс болон сул биетэй хүмүүс
  5. Эрүүл мэндийн суурь асуудалтай тэр нь өвчний эсрэг авах хариу арга хэмжээнд нөлөөлж болох (Дархлаа дутагдал болон дэлүүний хэвийн үйл ажиллагаа алдагдсан).
  • Чихрийн шижинтэй өвчтөнүүдэд:5мл найруулсан хөвмөлд 3.87г сахар агуулагдана. Сахар агуулдаг учир (3.87г/5мл шинэ бэлтгэсэн хөвмөл) фруктоз зохидоггүй (удамшлын фруктозод тэсвэргүй), глюкоз-галактозын шингээлтийн алдагдалтай мөн сахароз-изомальтозын дутагдалтай хүмүүст зитролиныг хэрэглэхгүй.
  • Бөөрний хөнгөн эмгэгтэй (креатинины клиренс>40мл/мин) өвчтөнүүдэд тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй боловч бөөрний илүүхүнд дутагдалтайөвчтөнд азитромициныг хэрэглэсэн мэдээлэл байхгүй. Иймээс эдгээр өвчтөнүүдэд зитролиныг бичихээс өмнө болгоомжлох хэрэгтэй.
  • QT интервалын уртсалт: Азитромицин болон бусад макролидуудыг (Гаж нөлөө гэсэн хэсгийг үз) хэрэглэхэд зүрхний реполяризаци болон QT интерваль уртсах ба трепетани мерцани болонзүрхний хэмнэл алдагдлын эрсдэл ихсэнэ.

Эмийн харилцан үйлчлэл :

  • Ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлүүд: Зитролиныг ходоодны хүчил саармагжуулагч бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй.
  • Цетиризин: 20мг цетиризинтэй хамт хэрэглэхэд тогтвортой байдлын үед фармакокинетикийн харилцан үйлчлэл илрэхгүй ба QT интервалийн мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагддаггүй.
  • Диданозин (Дидеоксиинозин): Бэлдмэлүүдийг хамт хэрэглэх үед плацебо бүлэгтэй харьцуулахад диданозины тогтвортой байдлын фармакокинетикийн үзүүлэлтэд нөлөөлөөгүй.
  • Дигоксин: Олон өвчтөнд азитромициныг зүрхний гликозидтой хамт хэрэглэхэдхарилцан үйлчлэл илрээгүй.
  • Макролидын бүлгийн антибиотикууд болон азитромициныг P-гликопротейн субстрат буюу дигоксинтой хавсарч хэрэглэхэд P-гликопротейн субстратын цусны сийвэн дэх хэмжээ ихэснэ. Иймээс хэрэв бэлдмэлүүдийг хамтхэрэглэх болвол цусны сийвэн дэх дигоксины концентраци ихсэх боломжтойг тооцох хэрэгтэй.
  • Зидовудин: Азитромицин нь зидовудин болон түүний метаболит глюкуронидийн шээсээр ялгарах болон цусны плазм дахь зидовудины фармакокинетикт бага зэрэг нөлөөлдөг. Гэсэн хэдий ч зитролин нь захынцусны мононуклеар эсүүдэд эмнэлзүйн идэвхитэй метаболит болохфосфоржсон зидовудины концентрацийг ихэсгэнэ. Эмнэлзүйн ач холбогдолнь тодорхой бус боловч энэ нь өвчтөнүүдэд ашигтай байж болно.
  • Азитромицин нь элэгний цитохром Р-450 системд ач холбогдол бүхий нөлөө үзүүлдэггүй. Цитохром-метаболитын бүрдлээр элэгний цитохром P-450-ын идэвхжих эсвэл идэвхгүйжих нь азитромицинд тохиолддоггүй.
  • Харга мөөгний бэлдмэл: Бэлдмэлүүдийг хамт хэрэглэхэд онолын хувьд эрготизм үүсэх боломжтой учир хамт хэрэглэхгүй. (Болгоомжлол гэсэн хэсгийг үз)
  • Аторвастатин: Бэлдмэлүүдийг хамт хэрэглэхэд аторвастатины цусны плазм дахь концентрацийг өөрчлөхгүй (3-гидрокси 3-метилглутарил-коэнзим А-редуктаза ферментэд хориг үүсгэж).
  • Карбамазепин: Азитромициныг карбамазепинтэй хамт хэрэглэхэд карбамазепин болон түүний идэвхитэй метаболитын цусны плазм дахь түвшинд мэдэгдэхүйц нөлөө ажиглагдаагүй.
  • Циметидин: Азитромициныг хэрэглэхээс 2 цагийн өмнө циметидинийг 1 удаагийн тунгаар хэрэглэхэд азитромицины фармакокинетикт өөрчлөлт илрээгүй.
  • Кумарины бүлгийн ууж хэрэглэдэг антикоагулянтууд: Азитромицин нь варфарины бүлэгнэлтийн эсрэг нөлөөг өөрчлөхгүй. Кумарины бүлгийн ууж хэрэглэх антикоагулянтуудтай хамт хэрэглэх үед протромбины хугацааг байнга хянах хэрэгтэй.
  • Циклоспорин: Бэлдмэлүүдийг хамт хэрэглэхээс өмнө болгоомжлох хэрэгтэй. Хэрэв хамт хэрэглэх зайлшгүй шаардлагатай үед циклоспорины хэмжээг хянах ба тунгийн зохицуулалт хийх хэрэгтэй.
  • Эфавиренз: Азитромициныг Эфавирензтэй хамт хэрэглэхэд эмнэлзүйн ач холбогдол бүхий фармакокинетикийн харилцан үйлчлэл үзүүлэхгүй.
  • Флуконазол: Азитромициныг 1 удаагийн тунгаар хамт хэрэглэхэд флуконазолын фармакокинетикт өөрчлөлт үзүүлэхгүй.
  • Индинавир: Бэлдмэлүүдийг хамт хэрэглэхэд индинавирын фармакокинетикт мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэггүй.
  • Метилпреднизолон: Азитромицин нь метилпреднизолоны фармакокинетикт ач холбогдол бүхий нөлөө үзүүлэхгүй.
  • Мидазолам: Бэлдмэлүүдийг хамт хэрэглэхэд Азитромицин нь Мидазоламын фармакодинамик болон фармакокинетикт өөрчлөлт үзүүлэхгүй.
  • Нэлфинавир: Бэлдмэлүүдийн хамт хэрэглээ нь азитромицины концентрацийг ихэсгэнэ. Эмнэлзүйн ач холбогдол бүхий гаж нөлөө ажиглагдахгүй ба тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй.
  • Рифабутин: Азитромициныг рифабутинтай хамт хэрэглэхэд аль нэгнийхээ цусан дахь концентрацид нөлөөлөхгүй. Харин нейтропени ажиглагдана. Энэ нь рифабутин хэрэглэсэнтэй холбоотой хэдий ч азитромицинтай хамт хэрэглэснээс шалтгаалсан эсэх нь тогтоогдоогүй (гаж нөлөө гэсэн хэсгийг үзнэ үү).
  • Силденафил: Азитромицин нь силденафил ба түүний үндсэн метаболитын цусан дахь дээд концентраци болон зураглалд концентрацийн муруйн доод талбайд нөлөө үзүүлэхгүй.
  • Терфенадин: Фармакокинетикийн судалгаагаар Азитромицин болон Терфенадины хооронд фармакокинетикийн харилцан үйлчлэл байхгүй.
  • Теофиллин: Азитромицин болон теофиллиныг эрүүл хүмүүст хамт хэрэглэхэд эмнэлзүйн ач холбогдол бүхий фармакокинетикийн харилцан үйлчлэл илрээгүй.
  • Триазолам: Бэлдмэлүүдийг хамт хэрэглэхэд триазоламын фармакокинетикийн үзүүлэлтүүдийн аль нэгт плацеботай харьцуулахад нөлөө үзүүлээгүй.
  • Триметоприм/Сульфаметоксазол: Азитромициныг Триметоприм/Сульфаме-токсазол ДС-тэй хамт хэрэглэхэд триметоприм болон сульфаметоксазолын аль альных нь цусан дахьдээд коцентраци, нийт хэмжээ, шээсээр ялгарах ялгаралтанднөлөөлөөгүй. Азитромицины цусан дахь концентраци бусад судалгааны үр дүнтэй ижил байсан.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

  • Амьтны нөхөн үржихүйд үзүүлэх нөлөөг дунд зэргийн хордуулах тунгаар хэрэглэн судалсан. Энэхүү судалгаар азитромицин урагт хортой нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдоогүй. Гэхдээжирэмсэн эмэгтэйд хийсэн хангалттай сайн хяналтат судалгаа байдаггүй. Амьтны нөхөн үржихүйн судалгаагаар хүнд үзүүлэх нөлөөг таамаглах боломжгүй учир Азитромициныг жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагаттай үед хэрэглэнэ.
  • Азитромицин нь хөхний сүүгээр ялгардаг боловч хөхний сүүгээр ялгарах азитромицины фармакокинетикийг тодорхойлох хөхүүл эхчүүдэд хийгдсэн хангалттай судалгаа байдаггүй.

 

Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт хэрхэн нөлөөлдөг болох нь тогтоогдоогүй.

 

Хэрэглэх тун, арга

  • Ууж хэрэглэнэ: хоногт 1 удаа хоолноос хамаарахгүйгээр ууж хэрэглэнэ.

Халдварын үед дараах тунгаар хэрэглэнэ:

  • Насанд хүрэгсэд (настангууд орно):Chlamydia trachomatis, Haemophilusducreyiмөн Neisseria gonorrhoeae-р үүсгэгдсэн БЗХӨ-ний эмчилгээнд 1000мг тунгаар 1 удаа ууж хэрэглэнэ. Бусад бүх заалтуудад 500мг тунгаар хоногт 3 удаа буюу нийт 1500мг тунгаар ууж хэрэглэнэ. Мөн эхний өдөр 500мг тунгаар хоногт 1удаа хэрэглээд дараагийн 2-5 дахь өдрүүдэд 250мг тунгаар хоногт 1 удаа нийт 5 өдөр ууж хэрэглэх өөр хувилбар байна.
  • Хүүхдэд: хүүхдэд хэрэглэх нийт тун 30мг/кг байх ба 10мг/кг тунгаар хоногт 1 удаа хэрэглэх эсвэл эхний өдөр 10мг/кг тунгаар дараагийн 2-5 дахь өдрүүдэд хоногт 5мг/кг тунгаар хэрэглэх өөр хувилбар байна.

6-с доош сартай хүүхдэд хэрэглэх талаар мэдээлэл байхгүй.

  • Бөөрний дутагдалтай өвчтөн: хөнгөн болон дунд зэргийн явцтай бөөрний дутагдалтай (түүдгэнцрийн фильтрацийн хурд 10-80мг/мин) өвчтөнүүдэд тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй. Хүнд явцтай бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд (түүдгэнцрийн фильтрацийн хурд<10мг/мин) болгоомжтой хэрэглэнэ (Анхааруулга гэсэн хэсгийг үз).
  • Элэгний дутагдалтай өвчтөн: Элэгний хөнгөн болон дунд зэргийн дутагдалтай өвчтөнүүдэд элэгний үйл ажиллагаа хэвийн хүмүүсийхтэй ижил тунгаар хэрэглэж болно (Анхааруулга гэсэн хэсгийг үз).

 

Хэрэглэх заавар:Шахмал: Бүхлээр нь залгиж хэрэглэнэ.

Хадгалалт: 30°С-с доош хэмд хадгална.

Савлалт болон Бүртгэлийн дугаар:

Зитролин нимгэн-бүрхүүлтэй шахмал: 6 шахмал бүхий 1 стрипийг цаасан хайрцагт савлан гаргана. / ДКЛ 1218826409А1