
Хэрэглэх заавар
Эмийн хэрэглэх заавар
Амброксол 0.75%-2 мл
утлагын уусмал
Эмийн худалдааны нэр: Амброксол
Олон улсын нэр: Амброксолын гидрохлорид
Эмийн найрлага: Амброксолын гидрохлорид, тарилгын нэрмэл ус
Гадна байдал: Өнгөгүй, тунгалаг уусмал
АТС: R05CB06
Жирэмсний категор: С
Фармакологийн бүлэг: Цэр шингэлэх үйлдэлтэй бэлдмэл
Фармакологийн үйлдэл:
Амброксол нь мукокинетик буюу салстын хөдөлгөөнийг сайжруулах болон секретолитик буюу шүүрэл шингэлэх шинж чанартай бромгексиний метаболит юм. Бронхийн мембраны салслаг булчирхайн шүүрлийг нэмэгдүүлж салс ялгаралтыг ихэсгэдэг. Уургийн ширхгийн мукополисахаридын болон мукопротеинуудын деполимержин задрах процессыг ихэсгэн улмаар цэрний зуурамтгай чанарыг багасгаж муколитик үйлдэл үзүүлдэг. Цэр гадагшилсны улмаас амьсгал дамжуулалт хөнгөвчлөгдөнө. Мөн амброксол нь гуурсан хоолойн Кларын эс ба цулцангийн II төрлийн пневмоцит эсэд шууд нөлөөлөх замаар цулцан дах гадаргуугийн идэвхт бодисын нийлэгжилтийг идэвхжүүлнэ. Үрэвслийн эсрэг үйлдэлтэй ба антиоксидант идэвхтэй.
Хэрэглэх заалт:
Цочмог ба архаг бронхит, амьсгалын замын өтгөн цэр бүхий архаг өвчнүүд, цэртэй ханиалга, багтраат бронхит, салслаг цэр ихтэй бронхийн багтраа, бронх тэлэгдэх өвчин, уушигны архаг үрэвсэл зэрэгт тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун:
Хоол идсэний дараа хангалттай хэмжээний шингэн (ус, жүүс, цай) уусны дараа амьсгалын замаар натрийн хлоридын 0.9%-ийн изотоник уусмалтай 1:1 харьцаатай хольж, биеийн температуртай ойролцоо болгож утаж хэрэглэнэ.
- 2 хүртэлх насны хүүхдэд: 1 мл-ээр өдөрт 1-2 удаа
- 2-6 насны хүүхдэд: 2 мл-ээр өдөрт 1-2 удаа
- 6-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд: 2-3 мл-ээр өдөрт 1-2 удаа тус тус утаж хэрэглэнэ.
Хориглох заалт:
Амброксол болон бромгексинд хэт мэдрэгшсэн тохиолдолд хэрэглэхгүй. Эмчилгээний үргэлжлэх хугацааг өвчлөлөөс хамаарч тогтооно. Эмчийн зааваргүй 4 болон 5-аас дээш олон хоногоор хэрэглэхийг хориглоно. 2 хүртэлх насны хүүхдийн эмчилгээг эмчийн хяналтгүй хийхийг хориглоно.
Болгоомжлол:
Амброксолыг ходоод, дээд гэдэсний шархлаатай буюу таталдаат эмгэг, элэг болон бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл эх:
Жирэмсэн үед хор аюулгүй эсэх нь тогтоогдоогүй. Судалгаагаар амброксол нь туршилтын амьтанд ургийн гаж хөгжил үүсгэх болон ураг хордуулах үйлдэл үзүүлээгүй. Гэхдээ түүнийг жирэмсэн үед ялангуяа жирэмсний эхний 3 сард хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.
Гаж нөлөө:
Ховор тохиолдолд Стивенс-Джонсоны хам шинж ба хучуур эдийн хорт үхжилт болно. Аюулхайгаар өвдөх, гэдэс цанхайх, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, суулгах, цээж хорсох, хааяа тууралт гарах, цэврүүтэх, улайх, загатнах, нүүр хавагнах, амьсгал тасалдах, халуурч чичрэх, хааяа хамрын салстын идээт үрэвсэл үүсч лейкоцитоз илэрч болох ба ам болон гарны саажилт зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Бүр ховор тохиолдолд хүнд явцтай харшлын урвал илэрч болно.
Тун хэтэрсэн үед:
Тайван бус болох, суулгах, шүлс ихээр гоожих, хий огих, бөөлжих, цусны даралт багасах зэрэг шинж илэрч болно.
Эмийн харилцан нөлөөлөл:
Амброксол нь зүрхний гликозидууд, кортикостероидууд, гуурсан хоолой тэлэх эмүүд, шээс хөөх эмүүд болон антибиотикуудтай (бронх-уушигны эмгэгт өргөн хэрэглэгддэг) сөргөөр харилцан нөлөөлдөггүй. Харин амброксолыг ханиалга намдаах эмүүдтэй хамт хэрэглэхгүй. Учир нь амброксолын нөлөөгөөр шингэрсэн салслаг цэрний гадагшлалт саатаж болно.
Хадгалах нөхцөл:
25°C-аас ихгүй температурт, гэрлээс хамгаалсан нөхцөлд, хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Хөлдөөж болохгүй!
Олгох нөхцөл:
Жороор олгоно. Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.
Савлалт:
Хайрцагт 2 мл х 50 полипропилен (ПП) ампулыг хэрэглэх зааврын хамт савлана.
Хүчинтэй хугацаа: 2 жил
Үйлдвэрлэгч:
“АЙВИКО” Тарилгын эмийн үйлдвэр
Хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Эв нэгдлийн гудамж
Улаанбаатар хот 17061, Монгол улс
Утас: +976-77115735, +976-77115730
Факс: +976-11-345734
Вэб: www.ivco.mn
Имэйл: www.info@ivco.mn







































































