
Хэрэглэх заавар
Хүүхдэд зориулсан нийлмэл найрлагатай ханиадны бэлдмэл
НАКОЛ ПЛЮС СИРОП
Будагч бодис агуулаагүй.
Олгох нөхцөл: Жоргүй
Найрлага:
1 шилэнд 90мл агуулна:
1мл бүрд:
Ацетаминофен 10мг
Хлорфенирамины малеат 0.083мг
Типепидиний цитрат 0.666мг
дл-Метилэфедриний гидрохлорид 0.833мг
Каффеины гидрат 0.833мг
Туслах бодис:
Пропилпарабен 0.3мг
Метилпарабен 0.7мг
Дүрслэл:
Хүрэн өнгийн шилэн саванд усан үзмийн үнэртэй, өнгөгүй, үл ялиг шаргал туяатай, тунгалаг сироп байна.
Хэрэглэх заалт:
Ханиадны шинж тэмдэг (халуурах, жихүүдэс хүрэх, хоолой өвдөх, ханиах, найтаах, хамар битүүрэх, толгой өвдөх, үе мөч өвдөх, булчин өвдөх)-ийн эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
Өдөрт 4 удаа хоолноос хойш 30 минутын дараа дараах тунгаар ууж хэрэглэнэ.
Нас |
Тун |
2 - 3 нас |
4мл |
3 - 7 нас |
5мл |
7 - 11 нас |
8мл |
11 - 15 нас |
10мл |
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө дараах сэрэмжлүүлгийг заавал уншина уу.
1. Анхааруулга:
Хэрэв та өдөр бүр 3 ба түүнээс дээш удаа согтууруулах ундаа хэрэглэдэг бол ацетаминофен болон өвдөлт намдаах, халуун бууруулах төрлийн эм хэрэглэх эсэхээ заавал эмчтэй зөвлөлдөөрэй. Ацетаминофен нь элэгний гэмтэл үүсэж болзошгүй.
2. Хориглох заалт:
Дараах өвчтөнүүдэд бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Накол плюс сироп бэлдмэлийн найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг (тууралт, загатнаа, хаван /хоолой, нүд, уруул хавдах/) хүмүүст болон урьд нь аспирин болон стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэснээс гуурсан хоолойн багтраа илэрч байсан хүмүүст хэрэглэхийг хориглоно.
3. Тусгай анхааруулга:
Дараах нөхцөлд хэрэглэхгүй.
- Бэлдмэлийг бусад жоргүй олгох ханиадны болон цэр ховхлох, өвдөлт намдаах, харшлын эсрэг эсвэл тайвшруулах эмүүдтэй хамт хэрэглэхийг хориглоно.
- 2-оос доош насны хүүхдэд: Эмчийн шууд хяналтад хэрэглэнэ.
4. Хэрэглэхийн өмнөх болгоомжлол:
(Дараах хүмүүс заавал эмч, шүдний эмч эсвэл эм зүйчтэй заавал зөвлөгөө авч хэрэглэнэ.)
- Өвчтөний түүхэнд харшлаас үүдэлтэй багтраа, харшлын гаралтай ринит болон дерматиттай байсан өгүүлэмжтэй өвчтөн;
- Эм болон өндөгний харшилтай өвчтөн (халуурах, тууралт гарах, үе мөч өвдөх, багтраа болон загатнаа);
- Салхин цэцэг болон томуугийн шинж тэмдэг бүхий 14-өөс доош насны хүүхэд, нялхас
- Зүрхний эмгэгтэй /цусны даралт өндөр/ бамбай булчирхайн өвчин/ чихрийн шижин/ нүдний даралт ихсэх өвчин;
5. Гаж нөлөө:
Хэрэв дараах шинж тэмдгийн аль нэг илэрвэл эмч, шүдний эмч эсвэл эм зүйчтэй зөвлөлдөнө.
- Арьсны урвалууд
- Хүнд хэлбэрийн арьсны тууралтууд: Стивенс-Жонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил, (Лейлийн хам шинж) бүхий арьсны хүнд хэлбэрийн урвал илрэх
- Накол Плюс сиропыг хэрэглэж буй өвчтөнд байнга хэт мэдрэгийн урвалын шинж илэрч байгааг хянаж байх хэрэгтэй.
- Тууралт илэрсэн даруйд Накол Плюс сиропыг хэрэглэхээ зогсооно.
6. Хадгалалт:
- Хүүхэд хүрэхгүй газар
- Хуурай газарт, чийгээс хамгаалж хадгална.
- Бэлдмэлийн чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүйн тулд өөрийн саванд нь хадгална.
Хадгалах нөхцөл:
Тасалгааны хэм (1-300C)-д битүүмжлэлтэй саванд хадгална.
Савлалт:
Шилэн саванд 90 мл сироп савлагдсан байна.
Заавар шинэчилсэн огноо: 2024 оны 1 сарын 9
ИЛДОНГ ФАРМАСЕУТИКАЛ ХХК
Төв байр: 2, Баумое-ро 27-Гил, Сеочо Гу, Сөүл
Үйлдвэр: 25, Гонгдан 1-р гудамж, Ансонси, Кёнгидо












































