Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Мегасеф
Худалдааны нэр
Англи
Цефуроксим
Үйлдвэрлэгч
Nobel Ilac Sanayii Ve Ticaret A.S Turkey
Гарал үүслийн улс
БНТУ
Тун хэмжээ
750мг
Эмийн хэлбэр
тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЗААВАР: ӨВЧТӨНД ЗОРИУЛСАН ХЭРЭГЛЭХ ЗААВАР

МЕГАСЕФ 750 мг IM/IV тарилгын уусмал

MEGASEF 750 мг IM/IV solution for injection

Cefuroxime sodium / Цефуроксим натри

Эмийг хэрэглэхээс өмнө зааврыг бүгдийг нь анхааралтай уншина уу.

·         Зааврыг хадгална уу. Дахин унших шаардлага гарч болно.

·         Хэрвээ танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол эмч болон эм зүйчээс зөвлөгөө авна уу,

·         Энэхүү эм нь зөвхөн танд л зааварлагдсан. Бусдад бүү дамжуул. Тэдний шинж тэмдэг нь таныхтай адил байлаа ч энэ нь тэднийг хордуулж болно.

·         Хэрвээ ямар нэгэн сөрөг нөлөө хүчтэй илэрвэл, эсвэл зааварт тэмдэглэгдээгүй сөрөг нөлөө  илэрвэл эмч болон эм зүйчид хандана уу.

 

Энэхүү зааварт:

1.    МЕГАСЕФ гэж юу вэ? Юунд хэрэглэгддэг вэ?

2.    МЕГАСЕФ-ийг хэрэглэхийн өмнө

3.    МЕГАСЕФ-ийг хэрхэн хэрэглэх вэ?

4.    Илэрч болох сөрөг нөлөө

5.    МЕГАСЕФ-ийг хэрхэн хадгалах вэ?

6.    Нэмэлт мэдээлэл

 

1.    МЕГАСЕФ ГЭЖ ЮУ ВЭ? ЮУНД ХЭРЭГЛЭГДДЭГ ВЭ?

МЕГАСЕФ 750 мг тарилгын уусмал эмийн бүтээгдэхүүн нь 750 мг ариутгасан цефуроксим натри (усгүй цефуроксим-тай тэнцүү) үндсэн үйлчлэгч бодис агуулдаг. Цефуроксим нь цефалоспорин-ы ангид хамаарагддаг антибиотик. Антибиотикууд нь бактер болон халдвараас үүсэлтэй бактерыг устгадаг.

МЕГАСЕФ нь 750 мг цагаан нунтаган цефуроксим агуулсан 10 мл-ын хуруу шилэнд савлагдсан ба 1 мл ариутгасан, өнгөгүй тарилгын ус агуулсан шилэн ампулын хамт байна.  Тарилгын уусмал нь тунгалаг бөгөөд шар өнгөтэй.

Энэхүү эм нь амьсгалын замын халдварт өвчнийг эмчлэнэд хэрэглэгдэнэ; чих, хамар хоолой; шээсний зам; яс болон үе мөч; аарцаг; цус алдах болон шарх; заг хүйтэн болон менингит.

Мэс заслын өмнө халдвараас хамгаалах, dialysis-ын үе болон халдварласан байдлаас хамааран  эмч МЕГАСЕФ-ийг өгөх эсэхийг шийднэ. Заримдаа МЕГАСЕФ-ийг бусад антибиотиктой адил цагаар ууж болох ба тохирох тунг цусны шинжилгээгээр шалгана.

2.    МЕГАСЕФ-ийг хэрэглэхийн өмнө

МЕГАСЕФ-ийг хэрэглэж болохгүй.

·         Хэрвээ та үндсэн бодис цефуроксим болон МЕГАСЕФ-ийн бусад орцонд эсвэл цефалоспорины бүлгийн антибиотидад харшилтай (хэт мэдрэг) бол

МЕГАСЕФ-ийг онцгой анхааралтай хэрэглэнэ

Эмчээсээ тодруулах:

·         Жирэмсэн гэж бодож байгаа бол

·         Хөхөөр хооллодог бол

·         МЕГАСЕФ, цефуроксим болон бусад пенициллин зэрэг антибиотикт харшилтай нь мэдэгдэж байсан бол

·         Таны бөөрний ажиллагаа хэвийн байдлаасаа муу байгаа нь мэдэгдэж байсан бол

·         Фуросемид зэрэг шээс ялгаруулах эм хэрэглэж байгаа бол

·         Аминоглюкосид-ийн төрлийн антибиотик болон бусад антибиотикыг хэрэглэж байгаа бол

Та болон таны эмч мэдэж байвал зохих зүйлс:

·         Хэрвээ таны шээсэнд чихэр илэрсэн бол энэ нь бусад цефалоспорин антибиотикуудтай хамт МЕГАСЕФ-ийг хэрэглэснээр шинжилгээний хариу буруу гарах шалтгаан юм. 

·         Хэрвээ цусны шинжилгээ хийлгэвэл МЕГАСЕФ нь шинжилгээний хариуг өөрчлөгдөх шалтгаан болж болно.

Менингитийн эмчилгээнд хэрэглэдэг бусад эмийн адил МЕГАСЕФ-ийг биеийн бүхий л хэсгээс менингитийн халдварыг цэвэрлэх хооронд хэрэглэж болно. Учир нь цөөхөн өвчтөнд цефуроксим натрийн эмчилгээний дараа мэнингитээс болж сонсгол алдагдах шинж тэмдэг илэрч байсан.

Бусад эмийг хэрэглэх

Таны эмч эсвэл эм зүйч бусад эмийн харилцан үйлчлэлийн талаар аль хэдийн мэдсэн мөн хянаж байж болно.  Харилцан үйлчлэлийг шалгахаас өмнө эмийн хэрэглээг эхлүүлэх, зогсоох эвсэл тунг нь өөрчилж болохгүй.

Жортой болон жоргүй/эмийн ургамлын бүтээгдэхүүн ялангуяа; аминоглюкосидын антибиотикууд /тобрамицин, гентамицин/ болон пробенэцид  хэрэглэх бол уг эмийг хэрэглэхээс өмнө  эмч болон эм зүйчид хандана.

Энэхүү эмийн нэгдлийн төрөл нь жирэмслэлтээс хамгаалах эмийн  нөлөөг бууруулж болно. Энэ нь жирэмслэхэд үр дүнтэй. Эмч болон эм зүйчээс нарийн мэдээллийг авна уу. Энэхүү эмийг хэрэглэж байх үедээ нэмэлтээр жирэмслэлтээс хамгаалах найдвартай арга хэрэглэж байсан ч гэсэн зөвлөгөө авна уу.

Энэхүү эм нь эмнэлэг/лабораторийн шинжилгээ /Coomb&apos, шинжилгээ, шээсэнд глюкоз тодорхойлох шинжилгээ/-нд саад болох, шинжилгээний хариу буруу гарах шалтгаан болж болно. Лаборатори тусгайлан шинжилсэн болон бүх эмч нар энэхүү эмийг хэрэглэж буйг мэдсэн эсэхийг тодруулна.

Хэрвээ жоронд дурдаагүй эм, өөр эм хэрэглэж байгаа, сүүлийн үед хэрэглэсэн бол эмч болон эм зүйчид хандана уу.

Жирэмсэн  болон хөхүүл үе

Жирэмсэн

Энэхүү эмийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчид хандана уу.

·         Хэрэв жирэмсэн бол эмчийн дүгнэлтээр цефуроксимыг хэрэглэж болохгүй.

Эмчилгээний үеэр жирэмсэн гэдгээ мэдсэн бол яаралтай эмчээс зөвлөгөө авна уу.

Хөхүүл үе

Энэхүү эмийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчид хандана уу.

·         МЕГАСЕФ-дэх цефуроксим нь эхийн сүүгээр ялгарч болно. Хэрвээ МЕГАСЕФ-ийг хэрэглэж байгаа бол хүүхдээ хөхөөр хооллохоо зогсооно.

Хэрвээ ямар нэгэн эм хэрэглэж байгаа бол эмч болон эм зүйчээсээ зөвлөгөө авна уу.

3.    МЕГАСЕФ-ИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?

МЕГАСЕФ-ийн тохирох тунг эмч тань халдварын төрөл болон таны нас, биеийн жингээс хамааран тогтооно.

МЕГАСЕФ-ийг үргэлж эмч болон сувилагчаар шууд венийн судас болон булчинд тариулна. МЕГАСЕФ-ийг 1 мл тарилгын ариутгасан уусмалаар найруулан булчин дор эсвэл 3 мл тарилгын ариутгасан уусмалаар найруулан венийн судсанд тарьж хэрэглэнэ.

Насанд хүрэгсдэд:

Насанд хүрэгсдийн ердийн тун нь 750 мг-аар өдөрт 3 удаа: Заримдаа илүү эсвэл олон удаагийн тун шаардлагатай байдаг. Илүү хүнд хэлбэрийн халдварт тунг нь 1.5гр-аар ихэсгэж өдөрт 3 удаа венийн судсанд тарина. Эмчилгээний хугацааг халдварын төрлөөс хамааран тогтооно. Онцгой нөхцөлд ердөө нэг л удаагийн 1.5 гр тун хангалттай.

Насанд хүрэгсдийн хатгааны эмчилгээнд МЕГАСЕФ-ийн ердийн тун нь 1.5 гр, өдөрт 2 удаа 2-3 хоногийн турш, 7 хоногийн курс эмчилгээ хийлгэхээр бол МЕГАСЕФ-ийн ууж хэрэглэдэг хэлбэрийг дагана, МЕГАСЕФ шахмал /цефуроксим аксетил/.

Архаг бронхитын гэнэтийн  хүндэрлийн эмчилгээнд МЕГАСЕФ-ийн ердийн тун нь 750 мг, өдөрт 2 удаа 2-3 хоногийн турш, 5-7 хоногийн курс эмчилгээг МЕГАСЕФ шахмал эмээр эмчилнэ.

МЕГАСЕФ тарилгын уусмал болон МЕГАСЕФ шахмал эмийн эмчилгээний хугацааг халдвар хэр зэрэг хүнд, эмчилгээнд үзүүлэх таны биеийн хариу үйлдэл хэр сайн зэргээс хамаарч тогтооно.

Хүүхдэд:

Нялх хүүхэд болон бага насны хүүхдийн тунг биеийн жинд суурилан тогтоох ба килограм бүрт 30-100 мг байхаар тооцож өдөрт 3-4 тунд  хувааж хэрэглэнэ. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн тун нь нялх хүүхэд болон бага насны хүүхдийн тунтай адилхан байна гэхдээ тунг 2-3 хуваана.

Өөр антибиотик хэрэглэж байсан ч хамаагүй уг халдвар энгийн эсвэл хүндэрсэн эсэхээс хамаарч хоногийн тунг тогтооно.

Бөөрний үйл ажиллагааны асуудалтай өвчтөнд:

Бөөрний үйл ажиллагааны асуудалтай өвчтөнд МЕГАСЕФ-ийн тунг бууруулна.

Таны эмчилгээ үргэлж мэргэжлийн хүнээр хийгдэх ёстой.

Хэрвээ та МЕГАСЕФ-ийг хэрэглэх ёстой хэмжээнээсээ хэтрүүлсэн бол

Таны эмчилгээ үргэлж мэргэжлийн хүнээр хийгдэх ёстой. Гэсэн ч та МЕГАСЕФ-ийг маш их хэмжээгээр хэрэглэсэн гэж бодож байвал эмч болон сувилагчид хандана уу.

Хэрвээ та МЕГАСЕФ-ийг хэрэглэхээ мартсан бол

Таны эмчилгээ үргэлж мэргэжлийн хүнээр хийгдэх ёстой. Гэсэн ч та тунгаа мартсан гэж бодож байгаа бол эмч болон сувилагчид хандана уу.

Мартсан тунгаа нөхөхийн тулд 2 давхар тунгаар хэрэглэхийг хориглоно.

Хэрвээ МЕГАСЕФ-ийн хэрэглээг зогсоох болвол

Биеийн байдал сайжирсан ч гэсэн эмчилгээг дуустал МЕГАСЕФ-ийн хэрэглээг зогсоож болохгүй. Халдварыг устгахад тань эмчтлгээний бүх тун туслах болно. Хэрваа зарим бактери үлдэж чадвал халдвар эргэн сэдрэх шалтгаан болдог.

Хэрвээ танд энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхэд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол эмч болон эм зүйчээс лавлана уу.

4.      ИЛЭРЧ БОЛОХ СӨРӨГ НӨЛӨӨ

Бусад эмийн адил МЕГАСЕФ нь сөрөг нөлөөтэй, гэхдээ хүн болгонд илэрдэггүй. Ихэнх хүмүүст цефуроксим натри хэрэглэхэд асуудал гардаггүй.

Маш олон удаа: 10 өвчтөн тутамд 1-ээс илүү хүнд нөлөөлсөн

Олон удаа: 10 өвчтөн тутамд 1-ээс бага хүнд нөлөөлсөн

Цөөхөн: 100 өвчтөн тутамд 1-ээс бага хүнд нөлөөлсөн

Ховор: 1000 өвчтөн тутамд 1-ээс бага хүнд нөлөөлсөн

Маш ховор: 10000 өвчтөн тутамд 1-ээс бага хүнд нөлөөлсөн

Тодорхойгүй:  тооцоолсон мэдээлэл байхгүй.

Цөөн тооны хүмүүст антибиотикоос харшил илэрдэг, хэрвээ тариаг хийлгэсний дараа ховор тохиолдох сөрөг нөлөө илэрвэл яаралтай эмчид хандана уу.

·         гэнэт амьсгаадах, цээж бачуурах, өвдөх эсвэл ухаан алдах зэрэг харшлын хүнд хэлбэрийн  шинж тэмдэгүүд эмээс илэрнэ.

МЕГАСЕФ-ийн олон удаа тохиолдох сөрөг нөлөө нь 10-100 хүн тутмын 1 хүнд тохиолдоно:

·         элэг зэрэг биеийн аль нэг эрхтэний үйл ажиллагааны шинжилгээгээр цусанд өөрчлөлттэй гарах

·         тарьсан газар өвдөх эсвэл үрэвсэх /тромбофлефин/

МЕГАСЕФ-ийн цөөхөн тохиолдох сөрөг нөлөө нь 100-1000 хүн тутмын 1 хүнд тохиолдоно:

·         арьсан гүвдрүү гарах, арьс бэржрүүтэх

·         арьсны тууралт /улаан толбо/, загатнаа

·         суулгах эсвэл бөөлжих

МЕГАСЕФ-ийн ховор тохиолдох сөрөг нөлөө нь 1000-10000 хүн тутмын 1 хүнд тохиолдоно:

·         өөр антибиотиктой хослуулсан удаан хугацааны эмчилгээний дараа үтрээний ам болон ам гэмтэж болно

·         амархан шарлах /thrombocytopenia/

·         халуурах

МЕГАСЕФ-ийн маш ховор тохиолдох сөрөг нөлөө нь 10000 хүнд 1-ээс бага тохиолдоно:

·         нүдний зовхи, нүүр, уруул хавдах

·         бүдүүн гэдэсний хүнд хэлбэрийн суулгалт /хэвлийн хөндий үрэвссэн/

·         бөөрний үрэвсэл

·         арьс цэврүүтэх, хогжрох

Хэрвээ зовиур мэдрэгдэх, үл ойлгогдох биеийн зовиуртай байвал эмчид аль болох хурдан хандана уу.

5.    МЕГАСЕФ-ИЙГ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?

Хүүхэд хүрч, харахааргүй газар хадгална уу.

Гэрлээс хамгаална уу. Онгойлгоогүй хуруу шилтэй  өөрийнх нь хайрцганд нь 25оС хүртэлх хэмд хадгална.

Хайрцган дээр заасан хүчинтэй хугацааг дууссаны дараа хэрэглэж болохгүй.  Хүчинтэй хугацаанд сүүлийн сар өдрийг заасан байна.

Эмийг гэр ахуйн хэрэглэл болон бохир усны ойролцоо тавьж болохгүй. Эм зүйчээс эмийн үйлчлэл буурах талаар лавлана уу. Энэ нь хүрээлэн буй орчноос хамгаалахад туслана.

 

6.    НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Эм нь зөвхөн танд зориулагдсан гэдгийг санаарай. Эмч зөвхөн танд л эмийн жор бичиж өгсөн.

Энэхүү эмийн заавар нь эмийн бүхий л мэдээллийг өгч чадахгүй. Хэрвээ ямар нэгэн асуулт эсвэл эргэлзээтэй зүйл байвал эмч болон эм зүйчээс лавлана уу.

МЕГАСЕФ юу агуулдаг вэ?

-          Үндсэн үйлчлэгч бодис нь цефуроксим натри.

-          Бусад орц нь тарилгын уусмал

МЕГАСЕФ хэрхэн харагддаг болон хайрцгандаа юу агуулдаг вэ?

МЕГАСЕФ 750 мг IM/IV тарилгын уусмал; 1 хуруу шилэндээ 750 мг цефуроксим + ампул нь 6 мл тарилгын ариутгасан уусмал агуулна, цаасан хайрцагтай.

Худалдааны бүрэн эрхт төлөөлөгч

Нобел Илач Санаеи ве Тикарет А,С, ул.

Акчакода 10, 34768, мкр, Инкилап, Уммоания, Станбул

Утас: +90 216 633 60 00

Факс: +90 216 633 60 01

 

Үйлдвэрлэгч

Нобел Илач Санаеи ве Тикарет А,С, ул.

Акчакода 10, 34768, мкр, Инкилап, Уммоания, Станбул

Утас: +90 216 633 60 00

Факс: +90 216 633 60 01