Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Кларитромицин
Худалдааны нэр
Англи
Кларитромицин
Үйлдвэрлэгч
Noble Wellness PVT.Ltd
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Зөвхөн эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлэг, лабораторын хэрэглээнд зориулав.

CLARITHROMYCIN

МАКРОЛИДЫН БҮЛГИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ АНТИБИОТИК

Найрлага:

Хальсан бүрхүүлт шахмал бүрт:

  1. Кларитромицин USP 250 мг/500 мг-ийг агуулна.

Эмийн бүлэг:

Макролидын бүлгийн антибиотик.

Үйлдлийн механизм:

Кларитромицин нь түүнд мэдрэг нянгийн рибосомын 508 субедиництэй холбогдон уургийн нийлэгжилтийг саатуулах механизмаар нянгийн эсрэг нөлөөлдөг. Кларитромицин нь "in-vitro" нөхцөлд Н.руlori-д (0.0Змкг/мл-таа МIС=90) идэвхитэй нөлөөлдөг бөгөөд үүний улмаас H.pylori-ийн халдварын эмчилгээнд үрдүн сайтай байдаг.

Фармакокинетик:

Ходоод гэдэсний замаас хурдан шимэгдэнэ, хоол түүний шимэгдэлт болон идэвхитэй метаболит үүсэлтийг үл мэдэг удаашруулах боловч түүний биохүрэхүйд илэрхий нөлөөлөхгүй.

  1. Сийвэнгийн хамгийн өндөр түвшин: шахмалд 2 цаг, суспенз-д 3 цаг,
  2. Сийвэнгийн тунгийн тогтворжилт: 250мг-р 12 цагаар хэрэглэхэд 2-3 өдрийн дотор 1мкг/мл, 500мг-р 12 цагаар хэрэглэхэд 2-Змкг/мл.
  3. Кларитромицин болон түүний идэвхитэй метаболит 14-ОН Кларитромицин эд эрхтэн болон шингэнд сайтар тархана.
  4. Т1/2, элиминаци: Кларитромицин-д 3-7 цаг, 14-ОН Кларитромицин-д 5-6 цаг.
  5. 30% хүртэлх хэсэг нь өөрчлөгдөлгүй шээсээр гадагшаилдаг.

Хэрэглэх заалт:

Түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн хөнгөн ба хүнд хэлбэрийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.

  1. Насанд хүрэгсдэд:
  1. Стептококк пиогенес-ээр үүсгэгдсэн фарингит, тонзиллит
  2. Дайвар хөндийн цочмог үрэвсэл, архаг бронхитийн хурдцал,
  3. Уушигны хатгалгаа,
  4. Арьс зөөлөн эдийн хүндрэлгүй халдварууд,
  5. Микобактерийн тархмал халдварууд,
  6. Н.pylori-ийн шалтгаант ходоод гэдэсний шархлааны эмчилгээнд бусад бэлдмэлүүдийн хамтаар хэрэглэнэ.
  1. Хүүхдэд:
  1. Стрептококк пиогенес-ээр үүсгэгдсэн фарингит, тонзиллит,
  2. Дайвар хөндийн цочмог үрэвсэл, архаг бронхитийн хурцдал,
  3. Уушигны хатгалгаа,
  4. Арьс зөөлөн эдийн хүндрэлгүй халдварууд,

Микобактерийн тархмал халдваруудын үед тус тус хэрэглэнэ.

Цээрлэлт:

Цизаприд, пимозид, терффсЬенадин зэрэг эмүүдтэй хамт хэрэглэхгүй, учир нь зүрхний ноцтой хэм алдалт үүсэх өртөмжтэй. Мөн кларитромицин болон макролидын бүлгийн антибиотикт хэт мэдргэшсэн өвчтөнд хэрэглэхгүй.

Тун ба хэрэглэх арга:

Насанд хүрэгсдэд: өдөрт 250-500мг тунгаар хоолноос 15 минутын өмнө ууж хэрэглэнэ. 150мг-р өдөрт 2 удаа буюу З00мг-р нэг удаа ууж болно.

Хүүхдэд: 2.5-4.0 мг/кг тунгаар 12 цагаар хоолноос 15 минутын өмнө уж хэрэглэнэ.

Анхааруулга ба болгоомжлол:

Гаж нөлөө:

Дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, ходоод өвдөх, толгой өвдөх, хааяа арьсны харшлын урталууд чонон хөрвөс болон анафилакси үүсч болзошгүй. Стевенс-Жонсоны хам шинж болон тромбоцитопени үүсч болох юм. ТМС-ийн талаас тайван бус болох, толгой эргэх, нойрмоглох, хий үзэгдэл илрэх, ухаан самуурах зэрэг сөрөг нөлөө түр зуур тохиолдож байсан боловч энэ нь уг эмтэй холбоотой эсэх нь бүрэн тогтоогдоогүй болно.

Эмийн харилцан нөлөөлөл:

Элэгний цитохром Р450 системийн оролцоотойгоор хувирдаг эмүүдтэй ихээхэн болгоомжтой хамсруулан хэрэглэнэ. Эрготамин, дигидроэрготамин болон тиазоламтай сөрөг харилцан нөлөөлөтэй.

Хоол түүний шимэгдэлтийг багасгах тул түүнийг хоолноос 15 минутын өмнө

уудаг.

Тун хэтрэлт(илрэл, шинж тэмдэг, эмчилгээ):

Ноцтойгоор дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлийгээр эмзэглэх шинж илэрдэг. Шимэгдээгүй хэсгийг биеэс гадагшлуулах болон дэмжих арга хэмжээ авна.

Хадгалалт:

Сэрүүн, гэрлээс хамгаалсан хуурай нехиөлд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

Савлалт:7 ширхэгээр блистерт савлагдана.

Үйлдвэрлэгч: NOBLE WELLNESS PVT. Co., LTD. INDIA