
Хэрэглэх заавар
НЕЙРОМИДИН 20 мг шахмал
Ипидакрин
Танд зориулсан чухал мэдээлэл агуулсан тул эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө зааврыг сайтар уншина уу.
- Зааврыг хадгал. Танд дахин унших хэрэг гарч болно.
- Хэрэв танд ямар нэг асуулт байвал эмч, эм зүйчээс лавлана уу.
- Энэ эмийг зөвхөн таньд зориулан жоронд бичсэн. Бусдад дамжуулж болохгүй. Хэдийгээр ижил шинж тэмдэг илэрсэн ч бусдад аюултай нөлөө үзүүлж болзошгүй.
- Хэрэв танд аль нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ. Үүнд зааварт тусгагдаагүй гаж нөлөө байж болно. 4 хэсгийг үзнэ үү.
Агуулга
1. | Нейромидин гэж юу вэ, юунд хэрэглэх вэ? |
2. | Нейромидин хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс |
3. | Нейромидин хэрхэн хэрэглэх вэ? |
4. | Боломжит гаж нөлөө |
5. | Нейромидин хэрхэн хадгалах вэ? |
6. | Бусад мэдээлэл |
1. Нейромидин гэж юу вэ, юунд хэрэглэх вэ?
Нейромидин идэвхтэй бодис - ипидакрин нь холинэстераза хориглогч ба захын мэдрэлийн системийн эмгэгийн (неврит, полиневрит, полинейропати, полирадикулонейропати, миастени, олон шалтгаант миастени хам шинж) эмчилгээ; ска, саажилт; хөдөлгөөн алдагдсан ТМС органик эмгэгийн дараах эргэн сэргэлт, мэдрэлийн системийн эмгэгийн димиелинжих нэгдмэл; янз бүрийн гаралтай (Алцхеймерын өвчин, сэтгэцийн эмгэгийн бусад хэлбэрүүд) ой санамж муудах эмгэгийн эмчилгээ, мөн түүнчлэн гэдэсний атони эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Нейромидин хэрэглэхийг хориглоно:
- Хэрэв та ипидакрин болон энэ эмийн найрлага дах бусад нэгдэлд харшилтай (хэт мэдрэг) бол (6-р хэсгийн жагсаалт үзнэ үү);
- Хэрэв та эпилепситэй бол;
- Хэрэв та гиперкинези бүхий экстрапиармид эмгэгтэй бол (хэл, нүүр, хүзүү, нурууны булчингийн чангарал);
- Хэрэв та зүрхний бахтай бол (зүрхний орчим болон цээжний ясны ард хүчтэй өвдөлт мэдрэх);
- Хэрэв та брадикардитай бол (эмчилгээг эхлэхийн өмнө амарч байх үед минутанд 50-с багагүй байх);
- Хэрэв та бронхын багтраатай бол;
- Хэрэв та гэдэс, шээсний замын бөглөрөлт эмгэгтэй бол;
- Хэрэ та сонсголын эмгэгтэй бол (Биеийн төлөв байдлын өөрчлөлтийг ойлгох);
- Хэрэв таны ходоодны шархлаа, дээрх гэдэсний шархлаа хүндэрсэн бол;
- Хэрэв та хөхүүл бол;
- Хэрэв та жирэмсэн бол эмийг хэрэглэхийг хориглоно.
Анхааруулга, сэрэмжлүүлэг
Неиромидин хэрэглэхийн өмнө эмч, эм зүйтэй ярилцана.
Хэрэв та ходооны шархлаа, дээрх гэдэсний шархлаа, бамбай булчирхайн хордлого, зүрх судасны систем, амьсгалын замын эмгэгтэй бол эмчид заавал мэдэгдэнэ.
Нейромидин бусад эмийн харилцан нөлөө
Хэрэв та ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэж буй бол уг эмийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчид заавал мэдэгдэх ёстой.
Нейромидин ТМС дарангуйлах эмүүдтэй хамт хэрэглэснээр тайвшруулах нөлөө ихсэнэ. Бэлдмэлийг бусад холинэстераза хориглогч, М-холиномиметиктэй хамт хэрэглэснээр Нейромидин идэвх, гаж нөлөө үүсэлт ихсэнэ.
МуазХкета өвчтөнд Нейромидиныг холинэрги бэлдмэлтэй хамт хэрэглэснээр холинэрги криз үүсэлт ихсэнэ. р- адреноблокаторуудыг Нейромидин эмчилгээний эхэнд болон өмнө хэрэглэснээр брадикарди үүсэх эрсдэл бий болно. Нейромидиныг церебролизинтэй хамт хэрэглэж болно.
Нейромидин хоол унд, спирт
Согтууруулах ундаа бэлдмэлийн гаж нөлөөг ихэсгэнэ.
Жирэмсэн, хөхүүл, нөхөн үржихүй
Хэрэв та жирэмсэн, хөхүүл бол, эсвэл жирэмсэн байх магадлалтай болон жирэмслэхээр төлөвлөж буй бол эмийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө.
Бэлдмэл нь умайн тонусыг нэмэгдүүлэн ураг зулбуулах боломжтой тул хэрэглэхийг хориглоно.
Хөхүүл үед хориглох заалттай.
Жолоо барих, механизмтай ажиллах
Нейромидин тайвшруулах нөлөө үзүүлж болох тул үүнийг мэдэрсэн хүн жолоо барих, механизмтай ажиллахыг хориглоно.
Нейромидин лактоз агуулна
Хэрэв эмч танд зарим сахар үл тэвчилтэй гэж хэлсэн бол Нейромидин 20 шахмалыг хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх ёстой.
- Нейромидин хэрхэн хэрэглэх вэ?
Эмийн бэлдмэлийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Хэрэв та итгэлгүй байгаа бол эмч, эм зүйтэй хамт шалгаж болно.
Нейромидин 20 шахмалыг аяга усаар даруулж ууна.
Захын мэдрэлийн системийн эмгэгүүд, миастени, миастени хам шинжийн эмчилгээнд: 10-20 мг (1/2 - нэг шахмал) өдөрт 1-3 удаа. Курс эмчилгээ 1-2 сар. Хэрэв шаардлагатай бол курс эмчилгээг 1-2 сарын интервалтай давтан хийж болно.
Миастени кризтэй өвчтөний мэдрэл булчингийн дамжуулалтьт улмаас үүсэх өвдөлтөөс уръдчилан сэргийлэхийн тулд 15-30 мг (1-2 мл), богино хугацаанд Нейромидин 15 мг/мл тарилгьш уусмал хэрэглэнэ. Эмчилгээг цааш Нейромидин 20мг шахмал тунгаар үргэлжлүүлэн тунг ихэсгэж өдөрт 5-6 удаа 20-40 мг тунгаар хэрэглэнэ.
Янз бүрийн гаралтай (Алцхеймерын өвчин, сэтгэцийн эмгэгийн бусад хэлбэрүүд) ой санамж муудах эмгэгийн эмчилгээ: тун, эмчилгээний үргэлжлэх хугацаа хувь хүний онцлогоос хамаарна. Хоногийн дээд тун 200мг, эмчилгээний үргэлжлэх хугацаа нэг сараас нэг жил хүртэл байна.
Гэдэсний атони эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд: 20 мг тунгаар өдөрт 2-3 удаа нийт 1-2 долоо хоног хэрэглэнэ.
Хэрэв танд эмийн нөлөө хэтэрхий сул, эсвэл хэтэрхий хүчтэй санагдвал эмчид мэдэгдэнэ үү.
Хэрэв та Нейромидии хэтрүүлэн хэрэглэсэн бол
Хэрэв та Нейромидиныг хэтрүүлэн хэрэглэсэн бол эмчид яаралтай мэдэглэнэ.
Ноцтой тун хэтрэлтийн тохиолдолд “холинэрги криз” үүссэний дүнд дараах шинж тэмдэгүүд илрэнэ: бронхын агчил, нүднээс нулимс гоожих, хэт хөлрөх, миоз, нистагм (нүдний хяналтгүй хөдөлгөөн хийгдэх), шээс задгайрах, бөөлжих, брадикарди, зүрх зогсох, хэм алдах, даралт буурах, түгшүүр төрөх, сэтгэл хөдлөл, айдас атакси, таталдаа, хэл яриа өөрчлөглөх, нойрмоглох, ядрах. Эдгээр шинжүүд сул байгааг илтгэнэ.
Хэрэв та Нейромидины тунг мартсан бол
Ердийн дараагийн тунг ууна.
Мартсан тунгаа давхарлан ууж болохгүй.
Хэрэв та Нейромидины хэрэглээг зогсоосон бол
Хэрэв та эмчийн зааврын дагуу эмчилгээний төгсгөл хүрэхээс өмнө эмийн хэрэглээг зогсоосон бол эмчилгээний үр дүн илрэх боломжгүй юм.
Хэрэв танд эмийн талаар асуулт байвал эмч, эм зүйчээс лавлана уу.
- Боломжит гаж нөлөө
Бүх эмийн адил байнга биш ч гаж нөлөө илэрч болно.
Элбэг:
Зүрх дэлсэх, брадикарди;
Шүлс ихээр гоожих, дотор муухайрах;
Хөлрөлт ихсэнэ.
Цөөн:
Өндөр тунгаар хэрэглэхэд - толгой эргэх, толгой өвдөх, ядрах, булчин сулрах;
Бронхын шүүрэл ихсэнэ ;
Өндөр тунгаар хэрэглэснээр -бөөлжинө;
Өндөр тунгаар хэрэглэхэд - арьсны харшлын урвал үүсэх (тууралт, загатнаа).
Ховор:
Суулгалт, өрцний өвдөлт.
Гаж нөлөө илэрсэн тохиолдолд тунг бууруулах болон богино хугацаанд (1-2 өдөр) завсарлаж болно. Шүлс ихээр гоожих, брадикарди нь М-холиноблокатор (атропин) хэрэглэснээр буурна. Эмч гаж нөлөөг багасгах эмчилгээг хийнэ.
Хэрэв танд ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ. Зааварт тусгагдаагүй гаж нөлөө байж болно.
- Нейромидин хэрхэн хадгалах вэ
25°С ихгүй хэмд хадгална. Гэрлийн тусгал, чийгнээс хамгаалан өөрийн саванд хадгална.
Эмийг хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Цаасан хайрцагт заасан хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхгүй.
Үүнд дуусах хугацааны сар, өдрийг бичсэн байна.
Үлдсэн хэсгийг ахуйн хог хаягдал, бохир усанд бүү устга. Удаан хугацаанд хэрэглээгүй эмийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асуу. Ингэснээр байгаль орчноо хмагаалахад туслах болно
- Бусад мэдээлэл Нейромидины найрлагад
Идэвхтэй бодис ипидакрин гидрохлорид (Ипидакрин гидрохлорид).
Шахмал бүрд ипидакрин гидрохлорид 20 мг агуулна.
Бусад нэгдэлд лактоз, төмсний цардуул, кальцын стеарат байна.
Дүрслэл, Савлалт
Цагаан цайвар өнгөтэй, дугариг, хавтгай шахмал.
Блистерт 10 шахмал, 5 блистер (50 шахмал) зааврын хамт цаасан хайрцагт савлана.
Маркетингийн зөвшөөрөл эзэмшигч ба үйлдвэрлэгч
Компаний нэр: Joint-stock company Olainfarm
Хаяг: 5, Rupnicu street, Olaine, LV-2114
Улс: Latvia












































