Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Цинам®
Худалдааны нэр
Англи
Ампициллин + Сульбактам
Үйлдвэрлэгч
PT.Sanbe farma
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
1000мг+500мг
Эмийн хэлбэр
тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

СИНАМ®

Ампициллин, Сульбактам

Тарилгын ариутгасан нунтаг

Флакон бүрд:

Ампициллин натри х.х. ампициллин........................1г

Сульбактам натри х.х. сульбактам............................0,5г

ЭМ СУДЛАЛ

СИНАМ® нь ампициллин нь пенициллины адил түүнд мэдрэг организмын эсрэг үржлийн шатанд идэвхтэй бактерцид үйлдэл үзүүлнэ. Энэ үйлдэл нь эсийн ханын мембраныг нэвтэрч мукопептидийн бионийлэгжилтийг дарангуйлснаар нөхцөлдөнө. Ампициллин грам-эерэг, грам-сөрөг, агаартан, агааргүйтэн (ампициллин бета-лактамаза сулруулах үйлдэл үзүүлдэг тул хэвийн бичил организмд нөлөөлөхгүй) бактерийн эсрэг өргөн хүрээний идэвх үзүүлнэ.   

Сульбактам нь СИНАМ® дах ампициллин ихэвчлэн бета-лактамын антибиотикуудад тэсвэртэй бактерийн эсрэг үйлчилж антибиотикийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлнэ. Иймээс СИНАМ® нь бета-лактамаз дарангуйлан өргөн хүрээний үйлдэл үзүүлнэ.

СИНАМ®  in vitro-д дараах организмд нөлөөлнө:

Грам-эерэг бактери

-        Staphylococcus aureus (бета-лактамаз, бета-лактамаз бус)

-        Staphylococcus epidermidis (бета-лактамаз, бета-лактамаз бус)

-        Staphylococcus saprophyticus (бета-лактамаз, бета-лактамаз бус)

-        Streptococcus faecalis* (Enterococcus)

-        Streptococcus pneumoniae* (өмнө нь D. pneumoniae)

-        Streptococcus pyogenes*

-        Streptococcus viridans*

Грам-сөрөг бактери

-        Haemophilus influenzae (бета-лактамаз, бета-лактамаз бус)

-        Moraxella (Branhamella) catarrhalis (бета-лактамаз, бета-лактамаз бус)

-        Escherichia coli (бета-лактамаз, бета-лактамаз бус)

-        Klebsiella species (бета-лактамаз үүсгэдэг ихэнх мэдэгдэж буй омгууд)

-        Proteus mirabilis (бета-лактамаз, бета-лактамаз бус)

-        Proteus vulgaris, Providencia rettgeri, Providencia stuartii, Morganella morganii, Neisseria gonorrhoeae (бета-лактамаз, бета-лактамаз бус)

Агааргүйтэн

-        Clostridium species*

-        Peptococcus species*

-        Peptostreptococcus species*

-        Bacteroides species болон B. fragilis багтана.

Тэмдэглэл: * Эдгээр нь бета-лактамаза ялгаруулдаг омог биш ба Ампициллин дангаараа  мэдрэмтгий байдаг.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

СИНАМ® доор дурдсан түүнд мэдрэг бактерийн омгоор үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.

-        Staph. aureus, E.coli, Klebsiella sрр. (К. Pneumonia), Pr. mirabilis, B. fragilis, Enterobacter spp, Acinetobacter calcoaceticus бета-лактамаза ялгаруулдаг омгоор үүсгэгдсэн арьс, арьсны бүтэц өөрчлөгдсөн халдварууд

-        E.coli, Klebsiella sрр. (К. Pneumonia), Bacteroides spр (B. fragilis), Enterobacter spp бета-лактамаза ялгаруулдаг омгоор үүсгэгдсэн хэвлийн хөндийн халдварууд

-        E.coli, Bacteroides spр (B. fragilis) бета-лактамаза ялгаруулдаг омгоор үүсгэгдсэн эмэгтэйчүүдийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ

Пенициллин, сульбактамд хэт мэдрэг хүнд хэрэглэхийг хориглоно.

 

ГАЖ НӨЛӨӨ

СИНАМ®  ерөнхий зохимж сайтай.

Дараах гаж нөлөө илэрсэн талаар тэмдэглэгдсэн.

-        Хэсэг газрын урвал: тарьсан хэсэгт өвдөх, тромбофлебит

-        Арьс, арьсны бүтэц: загатнах, арьсны бусад урвалууд

-        Элэг: АлАТ, АсАТ, алкалин фосфатаза, LDH ихсэх

-        Цус: гемаглобин, гематокрит, цусны улаан эс, цусны цагаан эс, нейтрофил, лимфоцит, моноцит, базофил, эозинофил, ялтас эсүүд буурна.

-        Цусны хими: сийвэнгийн альбумин, нийт уураг буурна. 

-        Бөөр: мочевин, креатинин ихсэнэ.

-        Ходоод гэдэс: гастрит, стоматит, хэл хар өнгөртэй болох, энтероколит, хуурамч бүрхүүлт колитын шинж тэмдэг үүсэх, дотор муухайрах, бөөлжих, суулгах

-        Хэт мэдрэгшлийн урвал: чонон хөрвөс, олон хэлбэрт улайралт, эксфолиатив дерматит, анафилаксийн урвалууд үүсч болно

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

-        Харшлын өгүүлэмжтэй хувь хүмүүсд хүнд явцтай заримдаа үхэлд хүргэх хэт мэдрэгшлийн (анафилакси) урвал үүснэ. Хэрэв энэ төрлийн харшлын урвал илэрвэл эмийн хэрэглээг зогсоон зохих эмчилгээ хийнэ.

-        Ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдолд адреналинтай яаралтай тусламжийн арга хэмжээг авна. Амьсгал чөлөөлөн, хүчилтөрөгч амьсгалуулж, судсанд стероид болон бусад шаардлагатай эмчилгээг хийнэ.

-        Мэдрэг бус нянгийн өсөлт, мөөгөнцөр үүсэлтийг тогтмол ажиглана. Хэрэв дахилтат халдвар илэрвэл эмийн хэрэглээг зогсоон зохих арга хэмжээг авна.

-        Эмчилгээний явцад эрхтэн системийн үйл ажиллагаа ялангуяа бөөр, элэг, цус төлжилтийн системийг байнга хянаж байхыг зөвлөнө.

-        Бага насны өвчтөнд СИНАМ®-н үр дүн, аюулгүй хэрэглээ судлагдаагүй.

ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ

-        Ампициллины нөлөөнд аминогликозидуудын идэвх сулрах тул СИНАМ®, аминогликозидуудыг хамт хольж хэрэглэхгүй.

-        Пробенецидтай хамт хэрэглэхэд бөөрний түүдгэнцрийн шүүгдэлт буурч болно.

ТУН

-        Насанд хүрэгчид:

1,5-3 г тунгаар 6-8 цагаар, сульбактамын хоногийн дээд тун 4гөдөр тунгаар дараах нөхцөлд хэрэглэнэ:

Хөнгөн, дунд хэлбэрийн халдварт: 6 г хүртэлх (ампициллин 4г + сульбактам 2г)

Хүнд хэлбэрийн халдварт: 12г хүртэл  (ампициллин 8г + сульбактам 4г)

Пирекси, бусад эмгэг шинж тэмдэг арилсны дараа эмчилгээг ихэвчлэн 48 цаг үргэлжлүүлнэ. Эмчилгээ ихэвчлэн 5-14 хоног үргэлжилнэ.

Хүнд хэлбэрийн өвчлөлийн үед ампициллины эмчилгээний хугацааг сунгаж болно.

-        Мэс заслын халдвараас урьдчилан сэргийлэлт:

СИНАМ® тарилга 1,5-3г тунгаар мэдээгүйжүүлгийн тусламжтай сийвэн, эдэд үр дүн үзүүлэх хангалттай концентрацаар хүрдэг. Тунг 6-8 цагаар давтан том мэс ажилбараас хойш голдуу 24 цагийн дараа зогсооно.

-        Бөөрний үйл ажиллагааны дутагдал

Креатинины клиренс (млмин1,73м2)

Хагас задралын хугацаа (цаг)

Тохирох тун

≥30

15-29

5-14

1

5

9

1,5-3г 6-8 цагаар

1,5-3г 12 цагаар

1,5-3г 24 цагаар

 

Бэлтгэл:

-        Венийн судсанд: СИНАМ® тарилгын ариутгасан нунтагыг 3,2мл тарилгын ариутгасан усанд уусгахад уусмалд 375мгмл (ампициллин 250мг сульбактам 125мг) агуулагдана. Даруй 3-45мгмл бүхий тарилгад тохиромжтой эзлэхүүнд хүртэл шингэрүүлнэ.  СИНАМ® тарилгын ариутгасан нунтагыг 10-15 минут аажим тарих ба хамгийн багадаа 3 минут тарина. Илүү их шингэрүүлэлтийн үед 15-30 минутанд хийнэ.

Шингэрүүлэлт

СИНАМ® концентраци

(мгмл)

Ашиглах хугацаа

    250C            40C

    (цаг)           (цаг)

·         Тарилгын ариутгасан ус

·         Изотоник натрийн хлорид

·         Натрийн лактатын уусмал

·         5% декстрозын ус

 

·         0,45% салин бүхий 5% декстроз

·         10% глюкоз

 

·         Рингер лактатын уусмал 

45

 

45

 

45

 

30

3

15

3

30

3

45

 

       8                48

 

       8                48

 

      8                    8

 

      2                    4

      4                    -

-                         4

4                   -

-                         3

       4                   -

       8                  24

 

-        Булчинд: СИНАМ® тарилгын ариутгасан нунтагыг 3,2мл тарилгын ариутгасан усанд уусгахад уусмалд 375мгмл (ампициллин 250мг сульбактам 125мг) агуулагдана.

ЗӨВХӨН ЖОРООР ОЛГОНО

САВЛАЛТ

Хайрцагт 1 флакон ® 1,5г, тарилгын ариутгасан ус 1 туншил ® 5мл

Бүртгэлийн дугаар: DKL 9722221144А1

ХАДГАЛАЛТ

Гэрлийн тусгалаас хамгаалан 250С ихгүй хэмд хадгална.

Үйлдвэрлэгч: PT SANBE FARMA

                        Banding-Indonesia

 

 

 

Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК

Утас: 70122142, 70162142