
Хэрэглэх заавар
Эмерон
Эмийн бэлдмэлийг хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн худалдааны нэршил: Эмерон
Үйлчлэгч бодис (ОУН): нимесулид
Эмийн хэлбэр: шахмал
Найрлага: 1 шахмалд:
идэвхтэй үйлчлэгч бодис: микрожсон нимесулид 100 мг
туслах бодис: натрийн диоктилсулфосукцинат, гидроксипропилцеллюлоз, лактозын моногидрат, микрокристал целлюлоз, повидон, гидрогенжсэн касторын тос, магнийн стеарат, натрийн цардуул гликолят тус тус агуулагдана.
Дүрслэл: Яс булчингийн тогтолцооны эмгэгийн эмчилгээний бэлдмэл, үрэвслийн эсрэг ба хэрэх өвчин эмчлэх эм. Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл ба хэрэх өвчний эсрэг бэлдмэл. Бусад үрэвслийн эсрэг стероид бус ба хэрэх өвчний эсрэг бэлдмэл нимесулид.
АТС код: MOIAX17
Эм судлалын шинж чанар
Фармакодинамик
Нимесулид нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй үрэвслийн эсрэг стероид бус микронжсон бэлдмэл юм. Ходоодны үйл ажиллагааг хамгаалах үйлдэлтэй простогландинд бага нөлөө үзүүлж простогландины ялгарлыг сонгомлоор саатуулдаг. Түүнийг үрэвслийн эсрэг үйлдэл хүчтэй өвдөлт намдаах үйлдлийн хамт илэрдэг. Халуурсан тохиолдолд микронжсон нимесулид халуун бууруулах өндөр үйлдэлтэй.
Фармакокинетик
Ууж хэрэглэсний дараа микронжсон нимесулид сайн шимэгдэнэ. Микронжсон 100 мг нимесулид хэрэглэсний дараа сийвэн дахь дээд хэмжээнд 2-3 цагийн дараа хүрдэг. Сийвэнгийн уурагтай 97.5% хүртэл холбогддог. Микронжсон нимесулид элгэнд идэвхтэй хувирдаг. Үүнд цитохром Р 450 (СҮР 2С9) изофермент ихэвчлэн оролцдог.
Т1/2 нь 3,2-оос 6 цаг байдаг. Микронжсон нимесулид ихэвчлэн шээсээр (хэрэглэсэн тунгийн 50% орчим болон тунгийн 29% нь өтгөнөөр гадагшлидаг. Зөвхөн 1-3% нь биеээс хувиралгүй ялгардаг.
Хэрэглэх заалт
-Хурц өвдөлтийг эмчлэх
-Анхдагч дисменнорея
Эмероныг зөвхөн 2-дахь сонголт байдлаар хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун
Насанд хүрэгсдэд: Хоногт 2 удаа 1 шахмалаар (100мг) дотуур ууна. Курс эмчилгээний үргэлжлэх хугацаа 5 хоног. Шахмалыг хоолны дараа хангалттай хэмжээний усаар даруулж ууна.
Элэгний үйл ажиллагааны алдагдал: Элэгний эмгэгтэй өвчтөнүүдэд Эмерон бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөггүй.
Бөөрний үйл ажиллагааны алдагдал: Бөөрний дунд зэргийн дутагдалтай өвчтөнд тунг зохицуулах шаардлагагүй, харин бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнүүдэд бэлдмэлийг хэрэглэх эсрэг заалттай.
Өндөр настан өвчтөнүүд: тунг зохицуулах шаардлаггүй.
Гаж нөлөө:
Ихэвчлэн (> 1/100 <1/10)
-гүйлгэлт, дотор муухайрах, бөөлжилт, элэгний ферментийн төвшин ихсэх.
Заримдаа (> 1/1000 <1/100)
-Толгой эргэх, артерийн даралт ихсэх, амьсгаадах, загатнах, тууралт, хэт хөхрөх, хавагнах
-өтгөн хаталт, гэдэс дүүрэх, ходоод гэдэсний цус алдалт, ходоод 12 хуруу гэдэсний шархлаа ба цооролт.
Ховор тохиолдолд (> 1/10.000<1/1000)
-цус багадалт, эозинофили, хэт мэдрэгшилт, гиперкалиеми, айдас, тайван бус байдал, хар дарж зүүдлэх, хараа муудах, зүрхээр дэлсэх, нүүрээр халуу оргих, улайх, дерматит, цус алдалт, артерийн даралт тогтворгүй болох, дизури, гематури, бие эвгүйрэх, ядрах.
Маш ховор тохиолдолд (<1/10000)
-Тромбоцитопени, панцитопени, улаан эсэргэнэ, гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн агчил, анафилакси
-толгойн өвдөх, нойрмоглох, энцефалопати (Рейс хам шинж), хараа өөрчлөгдөх, толгой эргэх (вертиго)
-хэвлийгээр өвдөх, диспепси, ходоодны үрэвсэл, ам гэмтэх, давирхай төст өтгөн гарах, элэгний үрэвсэл, фульминант гепатит (нас баралтанд хүргэх гепатит), шарлалт, цөсний зогсонгшил.
-чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, нүүр хавагнах, олон хэлбэрт тууралт, Стивен-Жонсоны хам шинж, эпидермийн хордлогын гаралт үхжил
-бөөрний дутагдал, олигури, өвөрмөц бус бөөрний үрэвсэл, гипотерми
Эсрэг заалт
Микронжсон нимисулид болон бэлдмэлийн бусад бодист хэт мэдрэгшил.
-ацетилсалицилийн хүчилд эсвэл ҮЭСББ (бронхийн агчил, ринит, чонон хөрвөс байдлаар хэт мэдрэгшил илрэх)
-архидалт, мансууралт
-ходоод 12 хуруу гэдэсний хурцадмал үе (цооролтой эсвэл цус алдагдалтай шархлааны анамнезтай)
-Анемнезад тархи судасны болон бусад цус алдалт илэрч байсан (мөн ҮЭСББ-ийн хэрэглээтэй холбоотой)
-Цус бүлэгнэлтийн ноцтой өөрчлөлтүүд
-зүрх судасны хүнд дутагдал
-бөөрний хүнд дутагдал
-элэгний дутагдал
-ханиад эсвэл томуугийн шинж тэмдэг илэрч байвал
Хүүхдэд ба 12 хүртэлх өсвөр настан
-жирэмслэлт ба хөхүүл үе
Эмийн харилцан үйлчлэл
Микронжсон нимесулид агуулсан бэлдмэлийг кортикостероид, тромбоцитын эсрэг бэлдмэл болон серотонины эргэн орохыг сонгомолоор саатуулдаг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд ходоод нарийн гэдэсний шархлаа/цус алдалт үүсэх эрсдэл ихэсдэг.
Микронжсон нимесулидын хамт варфарин хэрэглэхэд цус алдах эрсдэл ихэсдэг.
Микронжсон нимесулидыг шээс хөөх эм болон артерийн даралт бууруулах эмийн хамт хэрэглэхэд тэдгээрийн үйлдлийг бууруулдаг АТХ ферментийг дарангуйлагч ангиотензин-2-ийн антагонистуудын хамт хэрэглэхэд бөөрний үйл ажиллагаа дарангуйлагдаж бөөрний дутагдал үүсч болно. Микронжсон нимесулид литийн клиренсийг бууруулснаар сийвэнгийн плазм дахь төвшин ихсэж түүний хоруу чанар ихэсдэг.
Элэгний талаас гаж нөлөө үүсэх эрсдэл ихсэх болох тул микронжсон нимесулид эмчилгээ хийгдэх үед элэг хордуулах үйлдэлтэй эмийн бэлдмэл болон архи хэитрүүлэн хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай. Метотрексатын хамт хэрэглэхэд, сийвэн дахь метатрексатын түвшин ихсэнээр түүний хортой нөлөө илэрч болдог.
Онцгой заалт
Бэлдмэлийг халуун бууруулах зорилгоор хэрэглэхгүй.
Зүрх судасны тогтолцооны эмгэг: артерийн гипертензитэй, тархины судас болон урт хугацааны эмчилгээний өмнө эмчийн зөвлөгөө шаардлагатай ба биеийн байдлыг хянах шаардлагатай өвчтөнүүдэд, ховор тохиолдолд ҮЭСББ-үүд артерийн тромб үүсэх эрсдэл багатай (жишээлбэл: Зүрхний шигдээс эсвэл цус харвалт). Эмерон нь ацетилсалицилын хүчлийг зүрх-судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхийг орлохгүй.
Ходоод-гэдэсний замын эмгэг: эмчилгээний аль ч шатанд ходоодны шархлаа, цооролт эсвэл амь насанд аюултай цус алдалт илэрч болдог. Бэлдмэлийг хэрэглэж байх үед дараах гаж нөлөө илэрсэн мэдээлэл байдаг. Үүнд: дотор муухайрах, бөөлжих гүйлгэх, гэдэс дүүрэх, түгжрэх, диспенси, хэвлийгээр өвдөх, давирхай төст өтгөн, цустай бөөлжих, шархлаат амны гэмтэл, бүдүүн гэдэсний үрэвсэл ба Кроны өвчин, ховор тохиолдолд ходоодны үрэвсэл Эмероныг ходоод-гэдэсний өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн хэрэглэх:
Кумуляци үүсгэх эрсдэлтэй тул элэгний эмгэгтэй өвчтөнүүдэд Эмероныг хэрэглэхийг зөвлөдөггүй. Эмерон бэлдмэлийн эмчилгээний үед нэгэн зэрэг элэг хордуулах бэлдмэл, бусад ҮЭСББ болон алкоголь хэрэглэхгүй байх нь зүйлтэй.
Элэгний гэмтлийн анхны шинж тэмдгүүд (жишээлбэл: анарекси, дотор муухайралт, бөөлжилт, хэвлийн өвдөлт, хэт ядрах, бараан шээс) эсвэл элэгний үйл ажиллагааны эмгэг үр дүн илэрвэл эмийн бэлдмэлийг хэрэглэхийг зогсооно.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэх: бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнүүдэд хэрэглэх эсрэг заалттай.
Арьсны харшлын урвалууд: Арьсны тууралт илрэх, салст бүрхүүл гэмтэх болон бусад харшлын урвал илрэхэд Эмерон хэрэглэхийг зогсооно.
Туслах бодисууд: Галактозд тэсвэргүй ховор удамшлын эмгэг, Lapp-лактозын дутагдал эсвэл глюкоз-галактозын шимэгдэлт алдагдсан өвчтөнүүдэд хэрэглэхгүй.
Эмэгтэйчүүдийн үр тогтох чадвар үзүүлэх нөлөө: Микронжсон нимесулид нь эмэгтэйчүүдийн үр тогтоох чадварыг бууруулдаг.
Жирэмсэн болон хөхүүл үе: Жирэмсэн болон хөхүүл үед нимесулидыг хэрэглэхгүй.
Тээврийн хэрэгсэл жолоодох чадварт эмийн бэлдмэлийн үзүүлэх нөлөөний онцлог: Өндөр түвшний анхаарал ба сэтгэл хөдлөлийн урвалын хурд шаардсан үйл ажилбар гүйцэтгэх өвчтөнүүдэд толгой эргэх нойрмоглох шинж үүсэж болох талаар урьдчилан сануулах шаардлагатай.
Тун хэтрэлт
Шинж тэмдэг: Апати, нойрмоглох, дотор муухайрах, бөөлжих, эпигастриар хэсгээр өвдөх, ходоодоор өвдөх, артерийн гипертензи, бөөрний цочмог дутагдал, амьсгал дарангуйлагдах, ком, ҮЭСББ-ийн үйлдэлд анафилактоид урвал илэрч болно.
Эмчилгээ: Ходоод угаах, идэвхжүүлсэн нүүрс ба осмос үйлдэлтэй туулга уулгах. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Өвөрмөц ерөндөг байхгүй.
Эмийн хэлбэр ба савлалт
Поливинилхлорид поливинилхлорид болон хөнгөн цагаан цаасанд үүртэй савлагаанд 10 ширхэгээр савлана.
2 контуртой үүрэн савлагаа үндэсний болон орос хэл дээр хэрэглэх зааврын картон саванд хийнэ.
Хадгалах нөхцөл
Өөрийнх савлагаанд 25 С хэмээс ихгүй хэмд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хадгалах хугацаа
3 жил
Хадгалах хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэхгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Жороор олгоно.
Худалдааны нэршил ба бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч
VEGAPHARM LLP., Лондон, Их Британи
Үйлдвэрлэгч
REPLEK FARM Ltd8 Skopje, Македони улс






















































































