Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Моксиклав
Худалдааны нэр
Англи
Амоксициллин + Клавуланы хүчил
Үйлдвэрлэгч
Medochemie Ltd
Гарал үүслийн улс
Кипр
Тун хэмжээ
375мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Моксиклав

Танилцуулга

МОКСИКЛАВ 1г шахмал: шахмал бүрт 875мг амоксициллин тригидрат, 125мг клавуланат кали агуулагдана.

МОКСИКЛАВ 625г шахмал: шахмал бүрт 500мг амоксициллин тригидрат, 125мг клавуланат кали агуулагдана.

МОКСИКЛАВ 375г шахмал: шахмал бүрт 250мг амоксициллин тригидрат, 125мг клавуланат кали агуулагдана.

МОКСИКЛАВ хуурай нунтаг суспенз: 5мл-т 125мг амоксициллин тригидрат, 31,25мг клавуланат кали агуулагдана.

МОКСИКЛАВ Форте хуурай нунтаг суспенз: 5мл-т 250мг амоксициллин тригидрат, 62,50мг клавуланат кали агуулагдана.

Танилцуулга

Моксиклав нь өргөн хүрээний үйлдэлтэй пенициллины бүлгийн амоксициллин ба в-лактамаза ферментыг эргэшгүй саатуулах үйлдэл бүхий клавуланат кали агуулсан ниймэл бэлдмэл. Клавуланат кали нь амоксициллиныг грамм эерэг, грамм сөрөг нянгуудаас ялгарсан бета-лактамаза ферментийн нөлөөгөөр задарч нянгийн эсрэг идэвхигүй болохоос хамгаална.

МОКСИКЛАВ нь халдвартай хсэг дэхь эмгэг төрөгч бус бичил биетнүүдээс ялгардаг бета-лактамазагийн нөлөөгөөр идэвхигүй болдоггүй,

Бактериологи

Моксиклав нь бета-лактамаза ялгаруулдаг, пенициллинд тэсвэртэй өргөн хүрээний грамм эерэг, грамм сөрөг бактеруудыг үхүүлэх үйлдэлтэй. Үүнд:

ГРАММ ЭЕРЭГ:

Агаартан

Staphylococcus aureus, streptococcus pneumonia, staphylococcus epidermidis, us streptococcus viridans, streptococcus pyogenes, streptococcus faecalis, Bacillus anthracis, Listeria monicytogenes, Corinebacterium species.

Aгааргүйтэн

Clostridium species, Peptostreptococcus species, Peptococcus sprecies.

ГРАММ СӨРӨГ

Aгаартан

Escherichia coli, proteus mirabilis, proteus vulgaris, klebsiella species, Salmonella species, Shigella species, Bordetella pertussis, Yersinia entersolitica, Gardnerella Vaginalis, Brucella species, Neisseria meningitidis, Neisseria gonorrhoeae, Branhamella catarrhalis, Haemophilus influenzae, Haemophilus dureyi, Pasteurella multocida. Campylobacter jejuni. Vibrio cholerea.

Агааргүйтэн

Bacteroides fragilis, түүний штаммууд

Хэрэглэх заалт: МОКСИКЛАВ доорхи нянгийн халдваруудын эмчилгээнд хэрэглэх заалттай.

-Амьсгалын дээд замын халдварууд /синусит, тонзиллит, дунд чихний халдварууд/ -Амьсгалын доод замын халдварууд /хурц, архаг бронхит, бронхпневмони, эмпием, уушгины буглаа/

-Арьс зөөлөн эдийн халдваруудын үед /ясны буглаа, целлюлит, перитонит, шархны халдвар/

-Шээс бэлгийн замын халдварууд /цистит, уретрит, бөөрний үрэвсэл, халдварлагдсан зулбалт, бага аарцгийн халдвар, тэмбүүгийн зөөлөн яр, заг хүйтэн/

-Бусад халдварууд /остеомилит, цусан үжил, перитонит, мэс заслын дараах халдварууд/

Тун: Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд: Дунд зэргийн халдварын үед: моксиклав 375 мг 1 шахмалыг өдөрт 3 удаа, МОКСИКЛАВ 625мг-аар 1 шахмалыг өдөрт 2 удаа хэрэглэнэ. Хүнд халдварын үед: МОКСИКЛАВ 625мг 1 шахмалыг өдөрт 3 удаа, МОКСИКЛАВ 1г-ыг 1 шахмалаар өдөрт 2 удаа хэрэглэнэ. Хүүхдэд: 7-14 настай хүүхдэд: МОКСИКЛАВ суспенз 10мл-р өдөрт 3 удаа, МОКСИКЛАВ Форте суспенз 5мл-р өдөрт 3 удаа

2-7 насны хүүдэд: МОКСИКЛАВ суспенз 5мл-р өдөрт 3 удаа

9 сартай-2 насны хүүхдэд: МОКСИКЛАВ суспенз 2,5мл-р өдөрт 3 удаа хүнд халдварын үед тунг 2 удаа ихэсгэж болно, МОКСИКЛАВ –аар эмчилгээ хийхдээ 14 хоногоос хэтрүүлэхгүй хийнэ.

Бөөрний дутагдалын үед: Насанд хүрэгсэд: Хөнгөн хэлбэрийн үед /креатинины клиреанс > 10-30мл/мин/:тунг өөрчлөх шаардлагагүй Дунд зэргийн хэлбэрийн үед /креатинины клиреанс 10-30мл/мин/: 625-375мг 12 цагаар Хүнд зэргийн хэлбэрийн үед /креатинины клиреанс < 10мл/мин/: 375мг 12 цагаар

Хүүхдэд: насанд нь тохируулж тунг багасган хэрэглэнэ.

Бэлтгэх ба хэрэглэх арга: МОКСИКЛАВ бэлдмэлүүдийг хоолны өмнө болон хойно хэрэглэнэ. МОКСИКЛАВ хуурай нунтаг суспензыг бэтгэхдээ шошго дээрхи шугам хүртэл буцалсан ус нэмээд сайн сэгсэрнэ. Найруулсан МОКСИКЛАВ суспензыг хөргөгчинд хадгалах ба 7 хоногийн дотор хэрэгдэж дуусна. Хэрэглэх бүрийн өмнө сайтар сэгсэрнэ.

Эсрэг заалт: Пенициллинд хэт мэдрэг хүмүүст МОКСИКЛАВ –ыг хэрэглэхгүй.

Болгоомжлол: Зарим хүмүүст эм хэрэглэсий дараа элэгний үйл ажиллагааны шинжилгээ өөрчлөлттэй гар болзошгүй. Бөөрний хүнд болон дунд хэлбэрийн дутагдлын үед МОКСИКЛАВ –ыг тунг тохируулан хэрэглэнэ.

Жирэмсэн болон хөхүүл үед: туршилтын амьтанд амаар болон судсаар МОКСИКЛАВ –ыг хэрэглэхэд урагт гажиг илэрч байгаагүй. Жирэмсэн хүнд хэрэглэхэд урагт гаж нөлөө илрээгүй. Тохиолдлын тоо хязгаарлагдмал. Гэхдээ эмчийн зөвөлгөөгүйгээр жирэмсэн хүнд МОКСИКЛАВ –ыг хэрэглэхгүй. Жирэмсний хугацаанд МОКСИКЛАВ –ыг хэрэглэхээр бол ялангуяа жирэмсний эхний 3 сард хэрэглэхээс зайлсхийнэ. Хөхүүл үед хөхний сүүгээр амоксациллин маш бага хэмжээгээр ялгарна.

Гаж нөлөө: гаж нөлөө ховор тохиолдолд, ихэвчлэн хөнгөн, түр зуур тохиолдоно. Шингэн алдах, псевдомемранозны колит, хоолны шингэц муудах, бөөлжис цутгах, бөөлжих, мөөгөнцөрдөх, гаж нөлөө бүртгэгдэж байсан. Бөөлжис цутгах гаж нөлөө түгээмэл бус, өндөр тунгаар ууж хэрэглэсэнтэй холбоотой илэрдэг. Хэрвээ хоол боловсруулах замын гаж нөлөө  илэрвэл МОКСИКЛАВ –ыг хоол идэхийн өмнө хэрэглэснээр түүний гаж нөлөөг бууруулах боломжтой. Чонон хөрвөс ба улайлтат тууралт заримдаа тохиолддог гэвч эдгээр тохиолдол клиник туршилтын үед цөөн бүртгэгдсэн. Хэт мэдрэг хүмүүст чонон хөрвөс бүртгэгдэж байсан. Улайлтат тууралт үе үе хөнгөн, түр зуур явцтай тохиолдох ба хэрэв халдварт мононуклеодтой хавсарвал хүнд явцтай тохиолдож болно. Ховор тохиолдолд эритема мультиформ, стивен жонсоны хам шинж, маш ховор тохиолдолд эксфолиатив дерматит тохиолдож байсан. Гол төлөв судсаар тарьж хэрэглэх үед пенициллинд хэт мэдрэг хүмүүст хүнд хэлбэрийн анафилаксын урвал бүртгэгдэж байсан. Гепатит болон цөс зогсонгишлын шарлалт бүртгэгдэж байсан.

Тун хэтрэлт: МОКСИКЛАВ хэрэглэж байгаа үед тун хэтрэх асуудас мэдээлэгдээгүй, хэрэв тохиолдвол шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Цусны эргэлт дэх МОКСИКЛАВ –ыг гемодиализаар гадагшлуулж болно.

Савлалт: Моксиклав 1гр 14 шахмалаар савлагдсан.

Моксиклав 375мг, 625мг, 16,20 шахмалаар савлагдсан.

Лонх 60 ба 100мл суспенз агуулсан.

Хадгалалт: МОКСИКЛАВ бэлдмэлийг хуурай, харанхуй газар 25 градус тасалгааны температурт хадгална. Найруулсан МОКСИКЛАВ суспензыг хөргөгчинд хадгалах ба 7 хоногийн дотор хэрэглэж дуусгана. Хэрвээ суспензыг шингэлэх шаардлагатай бол ус хэрэглэнэ.

Медохими эмийн компани, лимассол кипр /Европ/