
Хэрэглэх заавар
МОМЕТОКС
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Худалдааны нэр: МОМЕТОКС
Патентлагдаагүй олон улсын нэршил: МОМЕТАЗОН
Химийн нэршил: (11 бета, 16 альфа)-9,21-дихлор-11,17-дигидрокси-16-метилпрегна-1,4-диен-3,20-дион (фуроат хэлбэрээр)
Эмийн хэлбэр: 0,1% тосон түрхлэг
Найрлага:
Бортгонцорт 5г ба 15г-аар савлагдсан тосон түрхлэг
100г тосон түрхлэг дэх идэвхит бодисын тун:
100% бэлдмэл дэх Мематозон фуроат -0,1г
Туслах бодис:
Зөөлөн, цагаан парафин, шингэн, цайвар парафин, пропиленгликоль, цийдмэг лав, натрийн цитрат, хлорокрезол, кетомакрогол цийдмэг лав, цэвэр ус
Дүрслэл: цагаан, бараг цагаан өнгөтэй тосон түрхлэг
Эмийн эмчилгээний бүлэг:
Дерматологийн практикт хэрэглэдэг кортикостероид. Идэвхитэй кортикостероидууд (III бүлэг). Мометазон.
Код АТС-D07AC13
Фармакологийн үйлдэл:
Фармакодинамик. Мометазон фуроат нь нийлэгжүүлж гарган авсан, үрэвслийн эсрэг үйлдэлтэй глюкокортикостероид (ГКС) юм. Бусад ГКС-ын нэгэн адил мометазон фуроат нь загатнаа дарах, шүүдэс ялгаралт бууруулах, судас нарийсгах үйлдэлтэй. Ерөнхийдөө хэсэг газрын үйлдэлтэй ГКС-ын үйлдлийн механизм тодорхойгүй. Липокортин гэдэг ерөнхий нэртэй Фосфолипаза А2-г дарангуйлагч уургуудын нийлэгжилтийг өдөөдөг гэж үздэг. Эдгээр уургууд нь простагландин, лейкотриен зэрэг үрэвслийн хүчтэй үйлдэлтэй медиаторуудын нийлэгжилтийг тэдгээрийн эх нэгдэл болох арахидоны хүчлийг саатуулах замаар хянадаг.
Фармакокинетик. Мометазон фуроатын арьсаар нэвчих хурд нь бэлдмэлийн найрлага, эпидермийн бүрэн бүтэн байдал зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг. Эрүүл хүмүүс дээр хийсэн судалгаагаар гэмтээгүй арьсан дээр түрхсэн 0,1%-ийн мометазон фуроатын түрхлэгийн нийт тунгийн 0,4% нь (даралтат боолтгүйгээр) 8 цагийн дараа цусны эргэлтэнд илэрч байв. Арьсны үрэвсэл болон арьсанд явагддаг бусад процессын үед эмийн бэлдмэлийн арьсаар нэвчих хурдыг нэмэгдүүлдэг байх магадлалтай.
Хэрэглэх заалт:
Глюкокортикостероидаар (ГКС) эмчлэгдэх арьсны үрэвсэл, загатнаа, гиперкератоз, арьс хайрсжих эмгэгүүдийн үед (атопийн болон себорейн дерматит, хайрст үлд, архаг экзем) насанд хүрсэн хүн болон хоёроос дээш насны хүүхдэд хэрэглэнэ.
Эсрэг заалт
Эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Мометазон 0,1% тосон түрхлэгийг зөвхөн дерматологийн практикт арьсан дээр түрхэж хэрэглэнэ.
Мометазон фуроатын тосон түрхлэгийг арьсны гэмтсэн хэсэгт өдөрт нэг удаа нимгэн түрхэнэ.
Мометазон фуроатын эмийн хэлбэр, схем, эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тодорхойлно.
Гаж нөлөө
Бэлдмэлийг арьсанд түрхэж хэрэглэхэд ховор тохиолдолд дараах хэсэг газрын урвал илэрч болно: хорсох, загтнаа, арьсны атрофи, ягаан батга үүсэх.
Төрөл бүрийн ГКС-ыг хэсэг газар хэрэглэхэд дараах таагүй урвалууд илэрч болно: арьс цочрох, хуурайших, фолликулит, гипертрихоз, батга төст тууралт, нөсөөжилт буурах, ам орчмын дерматит, хавьтал харшлын дерматит, хоёрдогч халдвар, арьс язрах, хөлсний булчирхай гэмтэх. Боолт хийхэд дээрх таагүй урвалууд илрэх магадлал буурна.
Тун хэтрүүлэх
Мометазон фуроат тосон түрхлэгийг хэсэг газар хэрэглэхэд ихээр шимэгдэснээс системийн төвшинд нөлөөлж болно. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Тусгай заалт ба авах арга хэмжээ
Бэлдмэлийг нүдэнд оруулж болохгүй.
Мометазон фуроат тосон түрхлэгийг хэсэг газар хэрэглэхэд ихээр шимэгдэснээс гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн тогтолцоо дарангуйлагдах ба энэ нь эргэх чанартай байна, глюкокортикостероид бэлдмэлийг зогсооход гэнэт хассаны хам шинж илэрч болно. Мометазон фуроат тосон түрхлэгийг хэсэг газар хэрэглэхэд ихээр шимэгдэснээс өвчтөнд Кушингийн хам шинж, гипергликеми, глюкозури илэрч болно.
Их талбай хамарсан арьсны эмгэгийн үед ГКС хэсэг газар түрхэж хэрэглэж байгаа, эсвэл битүү боолттой үед өвчтөнд гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн тогтолцоо дарангуйлагдсан шинж байгаа эсэхийг үе үе шалгаж байх хэрэгтэй.
Ийм хяналтыг хийхдээ АКТД-аар сөдөөх сорил хийж өглөөний цус болон шээснээс бусад орчин дахь кортизолын агууламжийг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв энэ тогтолцоо дарангуйлагдсан шинж ажиглагдвал тосон түрхлэг хоорондын зайг холдуулах ба харьцангуй идэвхи султай ГКС-оор солих хэрэгтэй. Хэсэг газрын үйлчилгээтэй ГКС хэрэглэхээ зогсоосны дараа ихэвчлэн гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн тогтолцооны үйл ажиллагаа эргэж сэргэдэг. Заримдаа ГКС дутлын шинжүүд ажиглагдаж болох ба ерөнхий үйлдэлтэй ГКС нэмэлтээр хэрэглэх шаардлагатай болно. Хэрэв эмч бичиж өгөөгүй л бол нүүр, суга, цавины нугалаасны арьсанд түрхэх хэрэггүй.
Арьс цочроод байвал мометазон фуроат тосон түрхлэгийг зогсоож зохих эмчилгээг эхлэх хэрэгтэй. ГКС хэрэглэх үед хавьтал харшлын дерматитыг ихэвчлэн ГКС агуулаагүй эмийн бэлдмэлийг хэсэг газар түрхэх үед илэрдэг өвчний сэдрэлийн үеийн эмнэл зүйн шинж тэмдгээр биш харин эмчилгээний үр дүнгүй байдлаар оношилдог. Ийм ажиглалтыг ихэвчлэн арьсанд туршилтын журмаар тосон түрхлэгийг түрхэж үзэж байж баталгаажуулдаг.
Арьсанд хоёрдогч халдвар дагалдан илэрвэл мөөгөнцөрийн эсрэг болон нянгийн эсрэг эмийн бэлдмэлийг давхар хэрэглэх нь зүйтэй. Энэ тохиолдолд хэрэв богино хугацаанд халдвар намжихгүй бол Мометазоныг халдвар бүрэн арилтал зогсоох хэрэгтэй.
Хэрэв эмчилгээ эхэлснээс хойш 2 долоо хоногийн турш сайжрал авахгүй бол онош тодруулах шаардлагатай.
Хүүхдийн практикт хэрэглэх нь
2-оос дээш насны хүүхдэд зөвхөн эмчийн заавраар бэлдмэлийг хэрэглэнэ. Хүүхдийн биеийн гадаргуугийн талбай, биеийн жингийн харьцаа том хүнтэй харьцуулахад их байдаг учраас хүүхдэд хэсэг газрын үйлдэлтэй дурын ГКС хэрэглэхэд гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн тогтолцоо дарангуйлагдах, Кушингийн хам шинж үүсэх эрсдэл илүү өндөр байдаг ба биеийн гадаргуугийн 20%-оос дээш хувьд түрхэхэд энэ эрсдэл улам нэмэгддэг. Ийм учраас хэсэг газрын үйлдэлтэй ГКС-ыг эмчилгээнээс гэнэт хассанаас үүсэх бөөрний дээд булчирхайн дутагдлын хам шинж хүүхдэд илүүтэй үүсдэг. Хэсэг газрын үйлдэлтэй ГКС-ыг хүүхдэд хэрэглэхэд арьсны атрофийн судал илэртлээ атрофийн өөрчлөлт амархан бий болдог.
Хүүхдийн живх хэрэглэснээс үүсэх арьсны дерматитын эмчилгээнд Мометазоныг хэрэглэж болохгүй.
Эмчийн зааваргүй бол тосон түрхлэгийг битүү боолтон дор, мөн живх, нордоггүй дотуур өмдний дотор түрхэх хэрэггүй, энэ тохиолдолд боолтон дор тосон түрхлэгийг түрхэнэ.
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэх нь
Эмийн бэлдмэлийн урагт үзүүлж болох эрсдэлээс эхэд илрэх эмчилгээний давуу тал илүү гэж үзсэн тохиолдолд л жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэнэ. Хөхүүл эмэгтэйчүүдэд Мометазоныг эмчилгээнд хэрэглэх үед хүүхдээ хөхөөр хооллохыг зогсоох нь зүйтэй.
Авто тээврийн хэрэгсэл жолоодох ба машин тоног төхөөрөмж ажиллуулахад үзүүлэх нөлөө:
Энэ бэлдмэл нь авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин, тоног төхөөрөмж ажиллуулахад таагүй нөлөө үзүүлдэг талаар мэдээлэл алга байна.
Бусад эмийн бодистой харилцан үйлчлэл
Одоог хүртэл бусад эмийн бодистой харилцан үйлчлэлцэх талаар бичигдээгүй. Мометазон фуроат нь химийн шинж чанарын хувьд шүлттэй тохиромжгүй.
Эмийн хэлбэр
0,1% тосон түрхлэг
5г ба 15г-аар хөнгөн цагаан бортгонцорт агуулагдах бөгөөд зааврын хамт хайрцагт савлагдсан байна.
Хадгалах нөхцөл ба хадгалах хугацаа:
25°С-ээс дээшгүй орчинд хадгална, хүүхдээс хол байлгана.
Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа
3 жил
Хүчинтэй хугацаа хэтэрсэн үед хэрэглэж болохгүй
Олгох нөхцөл:
Жороор олгоно
Үйлдвэрлэгч:
Оксфорд Лабораториз Пат. Лтд., Мумбай
Албан ёсны дистрибьютер: