
Хэрэглэх заавар
Эм хэрэглэх заавар
Билобил интенс 120мг (Bilobil intense 120mg)
Билобил интенс
120мг бүрээс
Худалдааны нэр:
Билобил интенс(Bilobil intense)
Олон улсын худалдааны бус нэр:
Ginkgo folium
Ерөнхий шинж:
Дүрслэл:
Хүрэн бор өнгийн бүрээс.
Найрлага:
1 бүрээсд: Gingko biloba L,-ын навчны (Гинкго-ын навч) ханд (35-67:1) 120мг (цэвэршүүлж стандартжуулсан, хуурай ханд), агуулагдах бөгөөд энэ дараах бодис агуулна. Энэ нь:
- Флавоны гликозидоор тооцоход флавоноид 26,4-32,4мг.
- А,В,С гинкголид 3,36-4,08мг
- Билобалид 3,12-3,84мг-той тохирно.
Туслах бодис: лактозын моногидрат, эрдэнэшишийн цардуул, тальк, усгүй коллоид кремнийн хоёрч исэл, магнийн стеарат тус тус агуулагдана.
Бүрээсийн бүрхүүл: хар төмрийн исэл (Е172), улаан төмрийн исэл (Е172), шар төмрийн исэл (E172), титанийн хоёрч исэл (Е171), желатин.
1 бүрээсд 198мг лактоз ба 6мг глюкоз агуулагдана.
Эмийн хэлбэр:
Бүрээс
Эмийн бэлдмэлийн ангиллын код:
Тэнэгрэлийн эмилгээнд зориулсан бусад бэлдмэл.
АТХ код: N06DX02
Фармакологийн шинж:
Фармакодинамик
Эмнэл зүйн судалгаагаар Гинкго билоба-ын стандартжуулсан ханд нь электроэнцефалографийн шинжилгээгээр өндөр настай өвчтөний идэвхийг ихэсгэдэг болох нь тогтоогдсон бөгөөд цусны зуурамтгай чанар болон тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах, эрүүл хүмүүсийн тархины зарим хэсгийн перфзийг ихэсгэх үйлдэл үзүүлнэ. Түүнчлэн шууны цусны судасны шинжилгээний үед судас өргөсгөн цусны урсгалыг ихэсгэдэг болох нь тогтоогдсон. Үйлдлийн нарийн механизм нь тогтоогдоогүй.
Фармакокинетик:
Гинкго билоба-ын стандартжуулсан 120мг хандыг уусмал байдлаар ууж хэрэглэхэд хүний туйлын дундаж биохүрэхүй нь гинкголид А терпены лактоных 80%, гинкголид В терпены лактоных 88%, билобалидых 79% тус тус байна.
Шахмал хэлбэрээр хэрэглэх үед терпены лактоны цусны сийвэн дэх оргил концентраци нь гинкголид А-ын хувьд 16-22нг/мл, гинкголид В-ын хувьд 8-10нг/мл, билобалидын хувьд 27-54нг/тус тус байдаг байна.
Гинкголид А, гинкголид В, билобалидын хагас задралын хугацаа нь 3-4 цаг, 4-6 цаг, 2-3 цаг тус тус байна.
Хэрэглэх заалт:
Бэлдмэлийг өндөр настай өвчтөний танин мэдэх үйл ажиллагааны хөнгөн явцтай алдагдлын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Доод мөчдийн захын цусны эргэлтийн өөрчлөлтийн эхний үед бүрдэл эмчилгээний шинж тэмдгийн эмчилгээнд эмчтэй зөвлөсний дараа хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
Бүрээсийг бүтнээр нь хангалттай хэмжээний шингэнээр даруулж хоолноос хамааралгүйгээр залгиж ууна.
Танин мэдэх үйл ажиллагааны шинж тэмдгийн эмчилгээнд:
Насанд хүрэгсэд 1 бүрээсээр хоногт 2 удаа ууна. Хоногийн дээд тун 240мг. Эмчилгээ 8 долоо хоногоос багагүй хугацаагаар үргэлжилнэ.
Доод мөчдийн захын цусны эргэлтийн өөрчлөлтийн эхний үеийн шинж тэмдгийн эмчилгээнд:
Насанд хүрэгсэд 1 бүрээсээр хоногт 1 удаа ууна. Эмчилгээ 2 долоо хоногоос багагүй хугацаагаар үргэлжилнэ. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч эмийн бэлдмэлийн зохимж, эмчилгээний үр нөлөө, өвчний онцлогоос хамаарч тогтооно.
Хүүхдийн хэрэглээ:
Хангалттай судалгаа хийгдээгүй учир бэлдмэлийг 18 хүртэл насны хүүхэд болон өсвөр үеийнхэнд хэрэглэхгүй.
Билобил интенс бэлдмэлийн ээлжит тунг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн тохиолдолд матраж өнгөрөөсөн тунг аль болох түргэн хэрэглэх шаардлагатай. Цаашдаа зөвлөсөн тунгаар үргэлжлүүлэн хэрэглэнэ. Матраж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.
Гаж нөлөө:
Гинкго-ын хандны эмчилгээний үед үүсэж болох гаж нөлөөг илрэх давтамжаас нь хамааруулж дараах байдлаар ангилсан.
Байнга илрэх: (≥1/10)
Олонтаа илрэх: (≥1/100 <1/10 хүртэл)
Хааяа илрэх: (≥1/1000 <1/100 хүртэл)
Ховор илрэх: (≥1/10000 <1/1000 хүртэл)
Маш ховор илрэх: (<1/10000)
Тодорхойгүй: Байгаа мэдээллээс тооцох боломжгүй.
Бүлэг тус бүр дэх бэлдмэлийн гаж нөлөөг ач холбогдлын багасах дарааллаар нь байрлуулсан.
Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Байнга: толгой өвдөх
Олонтаа: толгой эргэх
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт:
Олонтаа: суулгах, хэвлий орчим өвдөх, дотор муухайрах, бөөлжих.
Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Анафилаксын урвал зэрэг харшлын урвал. Давтамж нь тодорхойгүй.
Арьс ба арьсан доорх эдийн зүгээс:
Арьсны харшлын урвал (улайрал, хавагнах, загатнах, тууралт). Давтамж нь тодорхойгүй.
Цусны системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Гинкго билоба-ын бэлдмэлийг хэрэглэх үед янз бүрийн байрлал бүхий цус алдалт (нүдний, хамрын, тархины, хоол боловсруулах замын болон бусад цус алдалт) илэрсэн талаар мэдээлэгдсэн. Давтамж нь тодорхойгүй.
Гаж нөлөө илэрсэн тохиолдолд (ялангуяа уг эм хэрэглэх зааварт дурьдагдаагүй гаж нөлөө) бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчид хандана.
Цээрлэлт:
Гинкго билоба-ын ханд болон бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
Тархины цусны эргэлтийн цочмог өөрчлөлт,
Зүрхний булчингийн цочмог шигдээс
Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний хурцдалын үе, ходоодны улайлтат үрэвсэл
Жирэмсэн ба хөхүүл үе
18 хүртэл насны хүүхэд зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Бэлдмэлийн тун хэтэрсэн тохиолдол мэдээлэгдээгүй. Бэлдмэлийн зөвлөсөн тунг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд дээр дурьдсан гаж нөлөө илэрч болно.
Тун хэтэрсэн тохиолдолд эмчид хандах шаардлагатай.
Өвөрмөц антидот байдаггүй. Эмчилгээ нь шинж тэмдгийн байна.












































