
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийг эмчилгээнд
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
HERBION® ICELAND MOSS SYRUP
Бүртгэлийн дугаар:
Худалдааны нэр: Гербион® исландын хөвдний сироп
Олон улсын худалдааны бус нэр: Исландын хөвдний ханд
Эмийн хэлбэр: сироп
Найрлага
1 мл сиропын найрлагад:
Идэвхтэй бодис: |
6 мг исландын хөвдний (Cetraria islandica (L.) Acharius s.L., thallus) өтгөн ханд, 96 –108 мг исландын хөвдтэй тэнцэнэ.
Хандлагч: цэвэршүүлсэн ус.
Туслах бодис:
1 мл сиропын найрлагад 760 мг сорбитол (E420) и 0,6 мг этанол, (талсжаагүй) сорбитол шингэн (Е420), ксантаны давирхай (Е415), натрийн бензоат (E211), нимбэгний хүчлийн моногидрат (Е330), нимбэгний амт оруулагч (этанол) тус тус агуулагддаг.
Ерөнхий шинж
Шаравтар-хүрнээс хүрэн өнгөтэй өвөрмөц амт үнэртэй шингэн. Бага зэрэг булингартай байж болно. Байгалийн гаралтай бодисын шинж болох бага зэргийн тунадас ажиглагдаж болно.
Эмийн эмчилгээний бүлэг: Цэр ховхлох эмтэй хавсраагүй ханиалга намдаах эм.
Код АТХ: R05D.
Фармакологийн үйлдэл
Исландын хөвдний өтгөн ханд агуулсан Гербион® исландын хөвдний сироп нь дархлал идэвхжүүлэх, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Исландын хөвдний хандны үндсэн бодис нь усанд уусамтгай полисахарид хэлбэрийн салс, дийлэнхдээ лихенин ба изолихенин, түүнчлэн хөвдний гашуун хүчил юм.
Полисахарид нь амьсгалын дээд замын салст бүрхүүлийг бүрхэж хамгаалах давхар үүсгэх ба салст бүрхүүлийн гадаргууд тайвшруулах үйлдэл үзүүлэн гадны хүчин зүйлээр үүсгэгдэх ханиалгын рефлексийг багасгах бөгөөд цочролын улмаас нөхцөлдөх хуурай ханиалгыг намдаана. Түүнчлэн салс нь салст бүрхүүлийн гадаргууд устай холбогдож амны хөндий ба залгиурын хуурай цочирсон салст бүрхүүлд хэсэг газрын чийглэх нөлөө үзүүлнэ.
Исландын хөвдний хандны антиоксидант үйлдэл, α-D-глюкан ба галактоманнан зэрэг зарим бүрэлдэхүүн хэсгийн дархлал идэвхжүүлэх нөлөө, хөвдний протолихестериний хүчлийн вирусын эсрэг болон пролиферацийн эсрэг үйлдэл нь in vitro судалгаагаар тогтоогдсон.
Фармакокинетик
Исландын хөвдний хандны фармакокинетик үзүүлэлт судлагдаагүй.
Эмнэлзүйн өмнөх аюулгүй байдлын судалгааны мэдээлэл
In vitro судалгаагаар протолихестериний хүчил нь хөхний булчирхайн эсийн эдийн өсгөвөрт хортой нөлөө үзүүлдэггүй болох нь тогтоогдсон.
Хэрэглэх заалт
Гербион® исландын хөвдний сироп нь ургамлын гаралтай бэлдмэл бөгөөд дараах тохиолдолд хэрэглэнэ.
- цочирсон, хуурай ханиалгах.
- амьсгалын дээд замын бага зэргийн үрэвсэл ба ам залгиурын салст бүрхүүлийн цочрол, хоолой өвдөх ба сөөх
Исландын хөвдний ханд нь их хэмжээний усанд уусамтгай салс агуулдаг учир амны хөндий залгиурын салст бүрхүүлийг чийглэх, хамгаалах, бүрхэх ба хуурай ханиалга болон цочролыг багасгана.
Хориглох заалт
Бэлдмэлийн найрлага дахь идэвхтэй болон туслах бодист хэт мэдрэгшсэн хүмүүст хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга, тун
Насанд хүрэгсэд ба 16-аас дээш настай хүүхдэд: сиропыг 15 мл-р хоногт 4 удаа (хоногт 360 мг исландын хөвдний хууурай хандтай тэнцэхүйц) хэрэглэнэ.
10-16 настай хүүхэд: сиропыг 10 мл-р хоногт 4 удаа (хоногт 240 мг исландын хөвдний хууурай хандтай тэнцэхүйц) хэрэглэнэ.
4-10 насны хүүхэд: сиропыг 5 мл-р хоногт 4 удаа (хоногт 120 мг исландын хөвдний хууурай хандтай тэнцэхүйц) хэрэглэнэ.
1-4 насны хүүхэд: сиропыг 2,5 мл-р хоногт 4 удаа (хоногт 60 мг исландын хөвдний хууурай хандтай тэнцэхүйц) хэрэглэнэ.
Гербион® исландын хөвдний сиропыг хэрэглэсэн даруйд хооллож ундлахгүй. Хоол унд нь сиропын амны хөндий ба залгиурын салстад үзүүлэх нөлөөг богиносгодог.
Гербион® исландын хөвдний сиропын эмчилгээний үед их хэмжээний ундааг цай болон бусад бүлээн ундаа хэлбэрээр хэрэглэхийг зөвлөнө. Гэвч үүнийг бэлдмэлийг хэрэглэсний дараа шууд уух зохимжгүй.
Бэлдмэлийн ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний явц ба шинжээс хамаарах бөгөөд завсарлагагүй удаан хугацаагаар үргэлжилж болно. Өвчний шинж тэмдэг арилсны дараа бэлдмэлийг хэдэн өдөр үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөнө.
Флаконыг хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.
Гаж нөлөө
Бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө үүсч болно.
Гербион® исландын хөвдний сиропын эмчилгээний үед илэрч болох гаж нөлөөг давтамжаар нь дараах бүлэгт хуваана.
- маш түгээмэл (≥1/10),
- түгээмэл (от ≥1/100 до <1/10),
- цөөвтөр (от ≥1/1 000 до <1/100),
- ховор (от ≥1/10 000 до <1/1000),
- маш ховор (<1/10 000),
- тодорхойгүй (байгаа мэдээллээр үнэлэх боломжгүй).
Гаж нөлөөний давтамжийг зарим эрхтэн системээр нь ангилсан.
| Тодорхойгүй |
Дархлалын системийн өөрчлөлт | Хэт мэдрэгшлийн урвал |
Хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоох шаардлагатай.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө
Зөвлөсөн тунгаас их тунгаар хэрэглэж болохгүй. Тун хэтэрсэн тохиолдол одоогоор мэдээлэгдээгүй байна.
Бусад эмийн бэлдэлтэй харилцан нөлөөлөл
Гербион® исландын хөвдний сироп нь бусад эмийн бэлдмэлийн үйлдэлд нөлөөлдөг талаар мэдээлэл байдаггүй. Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл судлагдаагүй.
Тусгай анхааруулга
Амьсгаадах, архаг ханиалга, хоолой сөөх, цэр цустай гарах, халуурах шинж илэрсэн тохиолдолд яаралтай эмч болон эм зүйчид хандана.
Эмчилгээ хийснээс хойш 7-14 хоногийн дараа сайжрал илрэхгүй байвал эмчид хандана.
Гербион® исландын хөвдний сироп нь сорбитол агуулдаг. Фруктоз-д тэсвэргүй ховор тохиолддог удамшлын эмгэгтэй өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхгүй.
Бэлдмэлийн тунд 100 мг-с бага хэмжээний этанол агуулагддаг.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэсэн эмнэл зүйн хангалттай судалгаа байдаггүй учир түүнийг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Гербион® исландын хөвдний сиропын жолоо барих болон анхаарал төвлөрөлт, сэтгэц хөдөлгөөний түргэн урвал шаардлагатай машин техниктэй ажиллах чадварт нөлөөлдөг талаар мэдээлэл байдаггүй.
Эмийн хэлбэр
Сиропыг 150 мл-р анх нээхийг хянах хуванцар таглаа бүхий бараан өнгийн шилэн флаконд савлана.
1 флаконыг хэрэглэх заавар болон тунгийн халбаганы хамт цаасан хайрцагт савлана.
Хадгалах нөхцөл
30°С-аас доош хэмд хадгална.
Хөргөгчинд хадгалахгүй.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хүчинтэй хугацаа
2 жил.
Сиропыг флаконыг нээснээс хойш 3 сарын дотор хэрэглэх шаардлагатай.
Хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхгүй.
Эмийн сангаас олгох журам
Эмчийн жоргүй олгоно.
Үйлдвэрлэгч:
КРКА, д.д., Ново место, Шмарьешка цеста 6, 8501 Ново место, Словени







































































