Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
ЦефиксКейр
Худалдааны нэр
Англи
Цефиксим
Үйлдвэрлэгч
Huazhong Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
100мг/5мл-100мл
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЦефиксКейр

ЦЕФИКСИМ ХӨВМӨЛ БЭЛТГЭХ НУНТАГ 100мг/5мл

 

Зөвхөн жороор олгоно.

 

Энэхүү зааврыг уг эмийг хэрэглэхээсээ өмнө анхааралтай уншиж танилцана уу.

  • Дахин унших шаардлага гарч болзошгүй тул энэхүү зааврыг хадгална уу.
  • Хэрэв танд нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмчээсээ эсвэл эмзүйчээс тодруулна уу.
  • Энэхүү эмийг танд жороор бичсэн учир бусдад дамжуулахгүй байна уу. Хэдийгээр тантай ижил шинж тэмдэгтэй байсан ч тэдэнд хор хөнөөл үүсгэж болзошгүй.
  • Хэрвээ танд хүнд хэлбэрийн эсвэл энэ зааварт  бичигдээгүй гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ эсвэл эм зүйчид мэдэгдэнэ үү.

 

Энэхүү танилцуулгад:

  1. ЦефиксКейр буюу Цефиксим хөвмөл бэлтгэх нунтаг гэж юу болох, түүнийг юунд хэрэглэдэг 
  2. ЦефиксКейр буюу Цефиксим хөвмөл бэлтгэх нунтгийг хэрэглэхээс өмнө мэдсэн байх зүйл
  3. ЦефиксКейр Цефиксим хөвмөл бэлтгэх нунтгийг хэрхэн хэрэглэх
  4. Илэрч болзошгүй гаж нөлөө
  5. ЦефиксКейр буюу Цефиксим хөвмөл бэлтгэх нунтгийг хэрхэн хадгалах
  6. Бусад мэдээлэл

1. ЦефиксКейр буюу Цефиксим хөвмөл бэлтгэх нунтаг гэж юу болох, түүнийг юунд хэрэглэдэг 

ЦефиксКейр нь Цефиксим хэмээх цефалоспорины бүлгийн ууж хэрэглэдэг, Streptococcus pneumonia, Streptococcus pyogenes, Escherichia coli, Proteus mirabilis, Klebsiella төрөл, Haemophillus influenzae (бета-лактамаза эерэг болон сөрөг), Moraxella (Branhanella) catarrhalis (бета-лактамаза эерэг болон сөрөг) зэрэг грам-эерэг, грам-сөрөг нянгуудыг устгах өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик агуулна.

ЦефиксКейр бэлдмэлийг түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ:

  • Амьсгалын дээд замын халдвар; жишээлбэл  залгиурын үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, дунд чихний үрэвсэл
  • Амьсгалын доод замын халдвар; жишээлбэл гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэл, хатгалгаа
  • Шээсний замын халдвар; жишээлбэл давсагны цочмог үрэвсэл, шээлэйн үрэвсэл, хүндрээгүй пиелонефрит
  • Балнад
  • Хүндрэлгүй заг хүйтэн
     
  • ЦефиксКейр буюу Цефиксим хөвмөл бэлтгэх нунтгийг  хэрэглэхээс өмнө мэдсэн байх зүйл

ЦефиксКейр бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй:

  • Хэрэв та цефиксим болон цефалоспорин, пенициллиний бүлгийн аль нэгэн антибиотикт харшилтай (хэт мэдрэг) бол. Харшлын урвалын шинжүүд: тууралт гарах, залгих болон амьсгалахад бэрхшээлтэй болох, уруул, нүүр, залгиур болон хэл хавагнах

Та ЦефиксКейр хэрэглэхээс өмнө эмчээсээ болон эмзүйчээс заавал асууна уу.

Хэрвээ та дараах эмийг (аливаа эмийн бэлдмэл) хэрэглэж байгаа бол ЦефиксКейр уухын өмнө эмчлэгч эмчтэйгээ заавал яриарай.

  • Варфарин зэрэг цус бүлэгнэлтийн эсрэг (цус шингэлэгч) бэлдмэлүүд
     

Бусад эмтэй харилцан үйлчлэл

ЦефиксКейрийг ууж байхдаа өөр эм хэрэглэх нь тэдгээрийн аль алины үйлчлэлд нөлөөлж болзошгүй. Иймд таны хэрэглэж буй эмийг эмчлэгч эмч тань мэдэж байх ёстой. Үүнд жоргүй олгодог болон ургамлын гаралтай эмүүд мөн багтана.

Жирэмсэн ба хөхүүл үе

Та дараах тохиолдолд энэхүү эмийг хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмчээсээ зөвлөгөө аваарай:

  • жирэмсэн, жирэмсэн болох магадлалтай, жирэмсэн гэж бодож буй
  • Хүүхдээ хөхүүлдэг эсвэл хөхүүлэхээр төлөвлөсөн

Жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай заалтаар үр дүн нь эрсдэлээсээ өндөр тохиолдолд амоксациллин хэрэглэхийг зөвлөдөг. Амоксациллин хөхний сүүгээр ялгарна. Хөхүүлэхийн өмнө эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авна уу.

Жолоо барих болон машин механизмтай ажиллах

Бусад олон эмийн адилаар зарим хүмүүст толгой эргэх, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг үүсгэх боломжтой. Бүх эмэнд гаж нөлөө илэрч болзошгүй байдаг.

  1. ЦефиксКейр буюу Цефиксим хөвмөл бэлтгэх нунтгийг  хэрхэн хэрэглэх

ЦефиксКейр бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрвээ танд эргэлзээтэй асуудал байвал эмчлэгч эмчдээ болон эм зүйчид хандаарай.  Эмийн үйлчилгээ хэтэрхий сул эсвэл хэтэрхий хүчтэй санагдвал тунг дур мэдэн битгий өөрчлөөрэй, харин эмчлэгч эмчдээ хандаарай. Эмчилгээний хугацаа 5-14 хоног байна.

Насанд хүрэгчид болон 12 дээш насны хүүхдэд:

Насанд хүрэгчдэд зөвлөх хоногийн тун  200-400 мг ба тунг нэг удаа эсвэл  2 хувааж хэрэглэнэ. Амьсгалын доод замын халдварын үед хоногийн зөвлөх тун 40 0мг байна. Амьсгалын дээд замын үрэвсэл болон шээсний замын хүндрэлгүй халдварын үед хоногийн тун  200 мг нь үр дүнтэй.

Хүүхдэд:

Хүүхдэд зөвлөх тун 8мг/кг/хоног ба хоногт 1 удаа эсвэл 2 удаа уулгана. Энэ тунг 2 нас хүртэлх хүүхдэд баримтлана. 2-оос

 дээш насны хүүхдэд хөвмөлийг уулгаж хэрэглэхдээ хоногийн тунг дараах зааврын дагуу баримтлана.

  • 6 кг: 50 мг/хоногт (2.5 мл 1 удаа эсвэл 1.25 мл 2 удаа)
  • 10 кг: 80 мг/хоногт (4 мл 1 удаа эсвэл 2 мл 2 удаа)
  • 12.5 кг: 100 мг/хоногт (5 мл 1 удаа эсвэл 2.5 мл 2 удаа)
  • 15 кг: 120 мг/хоногт (6 мл 1 удаа эсвэл 3.5 мл 2 удаа)
  • 17.5 кг: 140 мг/хоногт (7 мл 1 удаа эсвэл 1.25 мл 2 удаа)
  • 20 кг: 160 мг/хоногт (8 мл 1 удаа эсвэл 4 мл 2 удаа)
  • 22.5 кг: 180 мг/хоногт (9 мл 1 удаа эсвэл 4.5 мл 2 удаа)
  • 25 кг: 200 мг/хоногт (10 мл 1 удаа эсвэл 5 мл 2 удаа)
  • 27.5 кг: 220 мг/хоногт (11 мл 1 удаа эсвэл 5.5 мл 2 удаа)
  • 30 кг: 240 мг/хоногт (12 мл 1 удаа эсвэл 6 мл 2 удаа)
  • 27.5 кг: 300 мг/хоногт (15 мл 1 удаа эсвэл 7.5 мл 2 удаа)
  • >37.5 кг (12 ба түүнээс дээш настай өвчтөнд): 400 мг/хоногт (20 мл 1 удаа эсвэл 10 мл 2 удаа)
     

ЦефиксКейр нь 6 сар хүртэлх хүүхдэд аюулгүй, үр дүнтэй эсэх нь тогтоогдоогүй.

Найруулах заавар:

  1. Нунтгийг сийрэг болгохын тулд савыг сэгсэрнэ.
  2. Савны тал хүртэл цэвэршүүлсэн ус хийнэ.
  3. Таглааг таглаж сайтар сэгсэрнэ.
  4. Саван дээрх 100 мл-ийн зураас хүртэл цэвэршүүлсэн ус нэмж хийнэ.
  5. Таглааг таглаж нунтаг бүрэн уустал дахин сайтар сэгсэрнэ.

ЦефиксКейр хөвмөлийг бэлтгэснээс хойш 25С-аас доош  хэмд эсвэл хөргөгчид хадгалах ба 14 хоног дотор хэрэглэнэ. Хэрэглээгүй үлдсэн хөвмөлийг 14 хоногийн дараа асгана.

Тунг хэтрүүлэх

Хэрэв та тунг зөвлөснөөс хэтрүүлэн хэрэглэсэн бол хамгийн ойрын эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт эсвэл эмчлэгч эмчдээ шууд хандаарай. Танд энцефалопатихэвийн бус хөдөлгөөн илрэх, булчингийн гэнэтийн агшилт үүсэх, толгой эргэх эсвэл орчны харьцаа багасах шинж илэрч болно.

Тунг уухаа мартах

Тунг уухаа мартсан бол санасан даруйд хэрэглэнэ. Хэрвээ дараагийн эм уух зай 6 цагаас бага бол мартсан тунгаа  уухгүйгээр дараагийн тунгаа ууна. Түүнээс хойших тунг ердийн горимоор ууна. Мартсанаа нөхөх зорилгоор тунг нэмж уухгүй.

  1. Илэрч болзошгүй гаж нөлөө

Бүх эмийн адилаар ЦефиксКейр гаж нөлөө үүсгэж болох ч хүн бүрт биш.

Хэрвээ таньд дараах шинж тэмдгийн аль нэг нь эсвэл энд дурдагдаагүй ямар нэг шинж илэрвэл эмчлэгч эмчдээ эсвэл эмзүйчид хандана уу.

Олонтаа илрэх (10 хүнд 1 хүртлэх тохиолдол илэрч болзошгүй):

  • суулгалт (суулгалт хүнд эсвэл баасанд цус үзэгдвэл маш ховор тохиолдох, өвөрмөц эмчилгээ шаардлагатай бүдүүн гэдэсний үрэвсэл байж болох тул эмээ зогсоож эмчлэгч эмчтэйгээ яаралтай холбогдох хэрэгтэй)

Хааяа илрэх (100 хүнд 1 хүртлэх тохиолдол илэрч болзошгүй)

  • толгой өвдөх
  • дотор муухайрах
  • бөөлжих
  • аюулхайгаар өвдөх
  • туурах
  • элэгний үйл ажиллагааны сорил өөрчлөлттэй гарах
     

Ховор илрэх (1.000 хүнд 1 хүртлэх тохиолдол илэрч болзошгүй)

  • хүнд хэлбэрийн харшлын урвалаас нүүр болон залгиур хоолой хавдах (ангионевротик хаван)
  • хэт мэдрэгшлийн урвалууд (дээрхээс арай хөнгөн илрэлтэй арьсны тууралт, гүвдрүү, загатнаа)
  • толгой эргэх/тэнцвэр алдагдах
  • хоолны дуршилгүй болох (анорекси)
  • гэдэс дүүрэх (цанхайх)
  • загатнах
  • халуурах
  • цусны шинжилгээнд харшлыг илтгэдэг эсийн (эозинофил) тоо ихсэх
  • салст бүрхүүлийн үрэвсэл
  • нянгийн дахилтат халдвар
  • мөөгөнцрийн дахилтат халдвар
  • бөөрний үйл ажиллагааны шинжилгээнд өөрчлөлт илрэх

Маш ховор илрэх (10.000 хүнд 1 хүртлэх тохиолдол илэрч болзошгүй)

  • уруул, нүд, ам, хамар, бэлэг эрхтэн орчмын арьс цэврүүлэх эсвэл цус шүүрэх. Түүнчлэн томуу төст  шинжүүд илэрч халуурах (Стивенс-Жонсоны хамшинж)
  • бүх биеийн арьсаар маш хүнд цэврүүт тууралт гарч хууларснаар ил шарх үүсэх. Мөн биеийн ерөнхий байдал муудах, халуурах, чичрэх, булчингаар өвдөх (Хордлогот эпидермал некроз)
  • тууралт, үеэр өвдөх, халуурах, шок зэрэг хэт мэдрэгшлийн урвалын шинжүүд (ийлдсийн өвчин)
  • байнга хөдөлмөөр санагдах нь хөдөлгөөний идэвх нэмэгдэхтэй хавсрах (сэтгэц булчингийн хэт идэвхижил)
  • маш хүнд харшлын урвалаас амьсгалахад бэрхшээлтэй болох, шоконд орох (анафилаксийн шок), гэдэсний үрэвсэл, энэ нь зарим тохиолдолд антибиотиз эмчилгээний дараа үүсдэг (бүдүүн гэдэсний антибиотикийн шалтгаант үрэвсэл)
  • цусны цагаан эсийн тоо эрс буурч халдварт өртөмтгий болох (агранулоцитоз)
  • цусны бүх эсүүдийн тоо эрс багасч ядрах, хөхрөх, халдварт өртөмтгий болох (панцитопени)
  • цус бүлэгнүүлэгч эсийн тоо буурснаар цус гарах, хөхрөх (тромбоцитопени) (хэрвээ ямар нэг шалтгаанаар цусны шинжилгээ өгөх бол хариун нь нөлөөлж болзошгүй тул цус авч буй хүнд энэхүү эмийг ууж байгаагаа хэлнэ үү)
  • цусны улаан эсийн тоо буурч арьс цонхийж шарангуй болох, ядрах, амьсгаадах (цус задралын цус багадалт)
  • цусны цагаан эсийн тоо буурах (лейкопени)
  • бүтэц, үйл ажиллагаанд нь нөлөөлөх эргээд хэвийн болдог бөөрний үрэвсэл
  • элэгний үрэвсэл (гепатит)
  • цөсний эмгэг (цөс зогсогошлын шарлалт)
  • бөөрний үйл ажиллагааг илтгэдэг цусны шинжилгээ өөрчлөлттэй гарах (цусан дахь крейтинины нэмжээ ихсэх)
  1. ЦефиксКейр буюу Цефиксим хөвмөл бэлтгэх нунтгийг хадгалах
  2. Хүүхэд гар хүрэхгүй, нүдэнд харагдахгүй далд газар хадгална.
  3. Нунтгийг 250С (770F) хэмээс доош нөхцөлд, халуун, чийг болон гэрлийн шууд тусгалаас хол хадгална.
  4. Найруулсан хөвмөлийг 25С хэмээс доош нөхцөлд эсвэл хөргөгчид  14 хоног хүртэл хадгална. Хөлдөөж болохгүй. Тагийг сайтар таглана.
  5. ЦефиксКейрийн савалгаан дээрх хадгалах хугацаа хэтэрсэн бол хэрэглэхгүй.
  1. Бусад мэдээлэл

ЦефиксКейр хөвмөл бэлтгэх нунтагт юу агуулагдах вэ?

Найруулсан 5 мл хөвмөл тутамд 100 мг цефиксим (ангидроус) агуулагдана.

 ЦефиксКейр хөвмөл бэлтгэх нунтгийн харагдах байдал  болон савлагаа

100 мл-ийн саванд жүржийн амттай цагаан шаргал нунтаг агуулагдана.

1 хайрцагтаа 1 сав, хэмжих аягын хамт байна. 

 

ЦефиксКейрийг зөвхөн AdvaCare Pharma USA-д зориулж AdvaCare-ийн хамтрагч түнш: Huazhong Pharmaceutical Co., Ltd. үйлдвэрлэв.

 

No. 118 Xianshan гудамж, Xiangyang хот,   Hubei муж, БНХАУ

 

www.AdvacarePharma.com

 

 

 

Бүртгүүлэгч байгууллага:

Зинт ХХК

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж-9

Утас: +976 7763-0063

Вэб: www.zint.mn