Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Фолийн хүчил
Худалдааны нэр
Англи
Фолийн хүчил
Үйлдвэрлэгч
Remedica Ltd
Гарал үүслийн улс
Кипр
Тун хэмжээ
5мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ФОЛИЙН ХҮЧИЛ

Мегалобласт цус багадалтын эмчилгээнд хэрэглэнэ.

Савлалт

Шахмал 5 мг                     100, 500, 1000

Найрлага

Шахмал бүрд фолийн хүчил 5мг агуулна.

Шинж чанар

Фолийн хүчил  В бүлгийн витаминд хамаарна. Тэрээр бие махбодод тетрагидрофолийн хүчил болтлоо ангижрах бөгөөд янз бүрийн метабол процессууд болох пурин, пиримидин нуклейтидууд, ДНХ нийлэгжилтэнд кофермент болон амин хүчилд оролцон үүсэлтэнд чухал үүрэг гүйцэтгэнэ.   Түүний дутагдлаас цус төлжилтийн мегалобластын цус багадалт үүсэх ба  хоол тэжээлийн дутагдал, шингээлт алдагсан, жирэмсэн үед хэрэгцээ ихэссэн, цус задралын цус багадалт үүсэх болон фолийн антагонистууд, бусад фолийн хүчил дарангуйлагч эм хэрэглэснээр дутагдал бий болно. Фолийн хүчил ихэвчлэн нарийн гэдэсний проксимал хэсэгт шимэгдэнэ. Ердийн фолийн полиглютаматууд деконьюгацид ихээр орох ба шингээлтийн өмнө буурна. Үүдэн венийн эргэлтэнд 5-метилтетрагидрофолат болж сийвэнгийн уургуудтай холбогдоно.

Фолийн хүчил нь хэвийн хооллолтын үед хурдан шимэгдэн биеийн эдэд тархана. Үндсэндээ элгэнд нөөцлөгдөнө. Бөөрөөр өдөрт 4-5 µг хэмжээтэй ялгарна. Фолийн хүчлийг өндөр тунгаар хэрэглэхэд түүнтэй ижил хамааралтайгаар шээсээр ялгарна. Фолийн хүчил хөхний сүүнд тархана.   

Хэрэглэх заалт

Фолийн дутагдлаас урьдчилан сэргийлэх эмчилгээнд хэрэглэнэ. Бэлдмэлийг дигидрофолат редуктаз хориглогчоос шалтгаалан үүссэн фолийн дутагдал үед хэрэглэх зөв сонголт биш ба харин энэ үед кальцийн фолинат хэрэглэнэ.

Тун

Фолийн хүчлийг Англид мегалобласт цус багадалтын эмчилгээнд өдөрт 10-20 мг ердийн тунгаар нийт 14 хоног, эсвэл цус төлжилтийг нэмэгдүүлэх зорилгоор өдөрт 2,5-10 мг тунгаар ууна. Хүүхдэд дутагдлын хүнд, хөнгөнөөс шалтгаалан өдөрт 5-15 мг тунгаар ихэвчлэн хэрэглэнэ. Зарим эмч нар фолийн хүчлийн дутагдлын мегалобласт цус багадалтаас үүссэн мальабсорци хам шинжид хэрэглэдэг. Фолийн хүчлийг өдөрт 5 мг тунгаар нийт 4 сарын турш ууснаар цусны эсүүд тэнцвэржинэ. Мөн архаг цус задрал, талассеми, хадуур эст цус багадалт, хоол тэжээлийн дутагдал, цус задралын цус багадалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 5 мг тунгаар долоо хоног ууж хэрэглэнэ.

АНУ-д аль болох бага тунгаар хэрэглэхийг зөвлөдөг. Фоли дутагдал үеийн эмчилгээнд фолийн хүчлийг өдөрт 0,25-1,0мг тунгаар цус төлжилтийн тэнцвэржилт бий болтол уух ба өдрийн тунг 0,4мг хүргэж болно гэж үздэг.

Жирэмсэн үеийн мегалобласт цус багадалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 200-500µг тунгаар хэрэглэнэ.

Гаж нөлөө

Фолийн хүчил зохимж  сайтай. Ходоод гэдэсний хямрал үүсгэж болно. Харшлын урвал илэрсэн талаар ховор тэмдэглэгдсэн.

Сэрэмжлүүлэг

Фолийн хүчлийг мегалобластын цус багадалтын эмчилгээнд дангаар хэрэглэхгүй ба заавал витамин В12-той хамт хэрэглэнэ. Фолийн хүчил нь витамин В12 дутагдлын цус багадалтын үед цус үүсэлтийг дэмжих нөлөө үзүүлэх ба цочмогдуу сонгомол сөнөгрөл үүсэлт бий болгодог. Иймээс фолийн хүчил агуулсан мультвитаминууд  витамин В12 хамааралт мегалобласт цус багадалтын үед түүний дутагдлын үзүүлэлтийг бүдэгрүүлж болно.

Фолийн хүчил хамааралт хавдартай өвчтөнд болгоомжтой зөвлөнө.

Жирэмсэн:

Жирэмсэн эмэгтэйд эхний гурван сард урагт үзүүлэх нөлөөг судалсан судалгаа байхгүй ба сүүлийн гурван сард нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ алсдаа урагт сөрөг нөлөө үзүүлж болох юм.  

Эмийн харилцан нөлөө

Фолийн дутагдалтай өвчтөнд фолийн хүчлийн эмчилгээнд фенитоинын хувиралыг ихэсгэснээр фенитоины сийвэнгийн хэмжээ буурна. Хлорамфениколыг фолийн хүчилтэй хамт хэрэглэхэд фолийн хүчлийн цус төлжүүлэх үйлдийн эсрэг нөлөө үзүүлдэг.  Ууж хэрэглэдэг жирэмснээс хамгаалах бэлдмэл нь фолийн солилцоог багасгаснаар фолийн хэмжээг бууруулах ба үүнд нянгийн эсрэг үйлдэлтэй сийвэнгийн хордлогын эсрэг пириметамин орно. 

Хориглох заалт

Фолийн хүчлийг апласт болон нормоцист цус багадалтын үед хэрэглэхгүй.

Тун хэтрэлт

Фолийн хүчлийн тун хэтрэлт үед ноцтой урвал бага ажиглагдана.

Эм судлалын сэрэмжлүүлэг

Хадгалалт:

Фолийн хүчлийн шахмалыг гэрлийн тусгалаас хамгаалан 250С ихгүй нөхцөлд хадгална.

Хадгалалтын хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.