Хэрэглэх заавар
Хэрэглэгчдэд зориулсан эмийн заавар
Кавинтон® 5мг шахмал
Кавинтон® Форте шахмал
Винпоцетин
Эмийн эмчилгээг эхлэхийн өмнө эмийн заавартай танилцана уу!
- Эмийн тухай мэдээлэл танд цаашид хэрэг болох тул эмийн зааврыг хадгалаарай.
· Танд эмийн талаарх лавлах зүйл гарвал эмчлэгч эмч болон эмзүйчид хандана уу.
· Уг бэлдмэлийг эмч танд зориулан бичсэн учир бусдад дур мэдэн дамжуулан хэрэглэхийг хориглоно. Тухайн хүний өвчний шинж тэмдэг таныхтай адилхан байсан ч эм хэрэглэснээр өвчний явцыг хүндрүүлэх магадлалтайг анхаар.
· Хэрэв таньд ямар нэгэн ноцтой гаж нөлөө эсвэл эмийн зааварт дурьдагдаагүй гаж нөлөө илэрвэл өөрийнхөө эмчлэгч эмчид хандана уу?
Эмийн зааварт дараах мэдээллийг тусгасан болно:
- Кавинтон ба Кавинтон Форте шахмал нь аль бүлгийн бэлдмэл вэ? Түүнийг юунд хэрэглэдэг эсэх.
- Кавинтон ба Кавинтон Форте шахмалыг хэрэглэхийн өмнө юуг мэдэх нь зохистой вэ?
- Кавинтон ба Кавинтон Форте шахмалыг яаж хэрэглэх вэ?
- Гарч болзошгүй гаж нөлөө
- Кавинтон ба Кавинтон Форте шахмалыг хадгалах нөхцөл
- Нэмэгдэл мэдээлэл
1. КАВИНТОН БОЛОН КАВИНТОН ФОРТЕ ШАХМАЛ НЬ АЛЬ БҮЛГИЙН БЭЛДМЭЛ ВЭ? ТҮҮНИЙГ ЮУНД ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?
Кавинтон ба Кавинтон Форте шахмалыг тархины цусан хангамжийн өөрчлөлтийн үед хэрэглэдэг.
Кавинтон ба Кавинтон Форте шахмалыг тархины цусан хангамжийн өөрчлөлтийн үед өргөн илэрдэг мэдрэл болон сэтгэхүйн хам шинжийг багасгах, түүнчлэн нүд ба чихний эмгэгийн үе болон эдгээр эрхтэний цусан хангамжийн өөрчлөлтийн зонхилж илэрдэг эмгэгийг багасгах зорилгоор хэрэглэдэг.
2. КАВИНТОН БА КАВИНТОН ФОРТЕ ШАХМАЛЫГ ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЮУГ МЭДЭХ НЬ ЗОХИСТОЙ ВЭ?
Дараах тохиолдолд Кавинтон ба Кавинтон Форте шахмалыг хэрэглэхийг хориглоно. Үүнд:
· Эмийн найрлагад орсон үйлчлэгч болон туслах бодист харшилтай тохиолдолд хэрэглэхгүй.
· Жирэмсэн болон хөхүүл эх
· Хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
Кавинтон ба Кавинтон Форте шахмалыг зөвхөн эмчийн зөвлөсний дагуу хувь хүнд тохируулан хэрэглэнэ.
- Зүрхний тодорхой эмгэгийн үед
Эмийн харилцан нөлөөлөл
Одоо болон урьд нь хэрэглэж байсан эмийн бэлдмэлийн тухай, тэр дундаа жоргүй олгодог бэлдмэлийг хэрэглэсэн тухайгаа эмчлэгч эмч болон эм зүйчид заавал хэлэх шаардлагатай.
Хэрэв та альфа-метилдопа, цус бүлэгнэлтийн эсрэг бэлдмэл, болон зүрхний хэм алдалтын эсрэг бэлдмэл хэрэглэж байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмчид мэдээлнэ үү.
Жирэмсэн болон хөхүүл эхийн эмийн хэрэглээ
Уг бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг цээрлэнэ.
Авто тээврийн хэрэгсэл болон бусад техниктэй харьцах чадварт нөлөөлөх байдал
Кавинтон ба Кавинтон Форте шахмалын авто тээвэрийн хэрэгслийг жолоодох болон бусад техниктэй харьцах чадварт нөлөөлөх байдлыг судлаагүй болно.
Кавинтон ба Кавинтон Форте шахмалын найрлаганд орсон зарим бодисын мэдээлэл
Кавинтон 5мг шахмалд 140мг лактоз, Кавинтон Форте шахмал (10мг)-д 83мг лактозыг тус тус агуулдаг тул зарим төрлийн лактози (сүүний сахар) зохидоггүй хүмүүс үүнийг анхаарах шаардлагатай.
3. КАВИНТОН БА КАВИНТОН ФОРТЕ ШАХМАЛЫГ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?
Кавинтон ба Кавинтон Форте шахмалыг эмчийн заасан зааврын дагуу ууж хэрэглэнэ. Та өөрийнхөө ойлгосонд эргэлзэж байвал санаа зоволтгүй эмчээс тодруулга дахин авч болно. Хэрэв эмчлэгч эмч уг шахмалыг яаж хэрэглэх талаар өөрөөр зөвлөгөөгүй тохиолдолд: эмчилгээний хоногийн тун Кавинтоныг 1-2 шахмалаар өдөрт 3 удаа уух; харин Кавинтон Форте-г 1 шахмалаар өдөр 3 удаа ууж хэрэглэнэ.
Кавинтон ба Кавинтон Форте шахмалыг элэг болон бөөрний эмгэгтэй өвчтөнд эмийн тунгийн өвөрмөц зохицуулалт хийх шаардлагагүй.
Шахмалыг хоолны дараа ууж хэрэглэхийг анхаар.
Хэрэв Кавинтон ба Кавинтон Форте шахмалын эмчилгээний үйлдэл хэт өндөр эсвэл бага үйлдэл үзүүлж байгаа мэдрэмж төрвөл эмчлэгч эмчид хандана уу.
Кавинтон ба Кавинтон Форте шахмалын тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд
Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн үед ойролцоох эмнэлэгийн хүлээн авах тасагт хандах эсвэл яаралтай түргэн тусламж дуудах ёстой.
Кавинтон ба Кавинтон Форте шахмалыг уугаагүй мартсан тохиолдолд
Хэрэв та бэлдмэлийг уухаа мартсан тохиолдолд эмчилгээний тунг нөхөх зорилгоор эмийг хэзээ ч давхарлаж уухгүйг анхарна уу.
4. ГАРЧ БОЛЗОШГҮЙ ГАЖ НӨЛӨӨ
Бусад бэлдмэлийн нэгэн адил Кавинтон ба Кавинтон Форте шахмалыг хэрэглэх явцад гаж нөлөө илэрнэ. Гэхдээ бүх хүмүүст илэрдэггүй.
Кавинтон ба Кавинтон Форте шахмалыг эмчилгээний тунгаар ууж хэрэглэхэд ямар нэгэн гаж нөлөө илэрдэггүй.
Кавинтон шахмал болон Кавинтон Форте шахмалыг нь аюулгүй бэлдмэл болох нь арван мянган өвчтөнд хийгдсэн эмнэлзүйн судалгаагаар нотлогдсон бөгөөд илрэх гаж нөлөө нь байнга илрэх гаж нөлөөний бүлэгт ороогүй болно.
“Байнга” илэрдэг гаж нөлөө гэдэг нь 10 бэлдмэл хэрэглэсэн хүнээс 1-ээс доош, харин 100 бэлдмэл хэрэглэсэн хүнээс 1-ээс дээш нь гаж нөлөө илрэх,
“Байнга бус” илэрдэг гаж нөлөө гэдэг нь 100 бэлдмэл хэрэглэсэн хүнээс 1-ээс доош, харин 1000 бэлдмэл хэрэглэсэн хүнээс 1-ээс дээш нь гаж нөлөө илрэх,
“Ховор” илэрдэг гаж нөлөө гэдэг нь 1000 бэлдмэл хэрэглэсэн хүнээс 1-ээс доош, харин 10000 бэлдмэл хэрэглэсэн хүнээс 1-ээс дээш нь гаж нөлөө илрэх,
“Маш ховор” илэрдэг гаж нөлөө гэдэг нь 10000 бэлдмэл хэрэглэсэн хүнээс 1-ээс доош гаж нөлөө илрэхийг хэлнэ.
Цус болон тунгалагийн тогтолцооны талаас:
“Ховор” илэрдэг гаж нөлөө: ялтаст ба цагаан эсийн тоо цөөрөх
“Маш ховор” илэрдэг гаж нөлөө: улаан эс наалдамтгай болох, цус багадах.
Зүрхний талаас:
“Ховор” илэрдэг гаж нөлөө: зүрхний булчингийн эдэд цусан хангамж алдагдах, зүрхээр өвдөх, зүрх дэлсэх, зүрхний цохиолт ихсэх, зүрхний цохилт хурдасах
“Маш ховор” илэрдэг гаж нөлөө: зүрхний хэм алдагдах, эмгэг зүрхний хэмнэлт/фибриляц үүсэх.
Сонсголын эрхтэний талаас:
“Байнга бус” илэрдэг гаж нөлөө: толгой эргэх/хүрээлж байгаа эд зүйлс чамайг тойрон эргэлдэх
“Ховор” илэрдэг гаж нөлөө: сонсгол өөрчлөгдөх/чимээнд хэт мэдрэг болох, эсрэгээр чимээг муу сонсох, чихэнд шингэнэх, чих шуугих
Харааны эрхтэний талаас:
“Ховор” илэрдэг гаж нөлөө: нүдний угт өөрчлөлт гарах/харааны мэдрэлийн хөхлөг хавагнах
“Маш ховор” илэрдэг гаж нөлөө: нүдний салст улайх
Хоол боловсруулах эрхтэний талаас:
“Байнга бус” илэрдэг гаж нөлөө: хэвлий орчмоор эвгүй оргих, ам хатах, дотор муухайрах.
“Ховор” илэрдэг гаж нөлөө: цээж хорсох, өтгөн хатах, суулгалт, хоол боловсруулалт өөрчлөгдөх, бөөлжилт
“Маш ховор” илэрдэг гаж нөлөө: залгихад саад үүсэх, амны хөндийн салстын үрэвсэл.
Ерөнхий өөрчлөлт:
“Ховор” илэрдэг гаж нөлөө: бие сулрах, ядрах, халуун оргих.
“Маш ховор” илэрдэг гаж нөлөө: цээж орчмоор хүндүүрлэх, эвгүйргэх, биеийн дулаан эмгэг байдлаар буурах.
Дархлалын тогтолцоо:
“Маш ховор” илэрдэг гаж нөлөө: харшлын урвал буюу хэт мэдрэгшил
Шинжилгээний өөрчлөлт:
“Байнга бус” илэрдэг гаж нөлөө: цусны даралт буурах
“Ховор” илэрдэг гаж нөлөө: цусны даралт ихсэх, цусанд триглицеридийн хэмжээ ихсэх, ЗЦБ-т өөрчлөлт гарах, эозинофилийн тоо ихсэх/буурах, элэгний ферментийн идэвхжилт өөрчлөгдөх.
“Маш ховор” илэрдэг гаж нөлөө: лейкоцитын хэмжээ ихсэх/багасах, улаан эсийн тоо буурах, протромбины хугацаа богинсох, биеийн жин ихсэх.
Бодисын солилцооны өөрчлөлт ба хооллолт:
“Байнга бус” илэрдэг гаж нөлөө: цусанд холестерины хэмжээ ихсэх.
“Ховор” илэрдэг гаж нөлөө: хоолны дуршил буурах, чихрийн шижин.
Төв мэдрэлийн тогтолцооны талаас:
“Байнга бус” илэрдэг гаж нөлөө: Толгой өвдөх
“Ховор” илэрдэг гаж нөлөө: Толгой эргэх, амтлах чадвар өөрчлөгдөх, биеийн болон сэтгэхүйн удааширалт/ступор, биеийн нэг тал мэдээгүй болох, нойрмоглох, ухаан санаа өөрчлөгдөх.
“Маш ховор” илэрдэг гаж нөлөө: таталт, салганах
Сэтгэцийн талаас:
“Ховор” илэрдэг гаж нөлөө: нойргүйдэл, тайван бус болох
“Маш ховор” илэрдэг гаж нөлөө: хөөрлийн байдалд орох, депресс.
Арьсны талаас:
“Ховор” илэрдэг гаж нөлөө: арьс улайх, хөлрөлт, загатнаа, тууралт, чонон хөрвөс.
“Маш ховор” илэрдэг гаж нөлөө: арьс үрэвсэх/дерматит
Судасны талаас:
“Байнга бус” илэрдэг гаж нөлөө: цусны даралт буурах
“Ховор” илэрдэг гаж нөлөө: цусны даралт ихсэх, халуун оргих, вений судас үрэвсэх.
“Маш ховор” илэрдэг гаж нөлөө: цусны даралт хэлбэлзэх.
Хэрэв таньд ноцтой гаж нөлөө илрэх эсвэл дээр дурьдагдаагүй гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч болон эм зүйчид хандана уу.
5. КАВИНТОН БА КАВИНТОН ФОРТЕ ШАХМАЛЫГ ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
+15oC- +30oC хэмийн хооронд хадгална.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгал.
Эмийн савалгаан дээр бичигдсэн хугацаа дууссан тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй.
6. НЭМЭГДЭЛ МЭДЭЭЛЭЛ
Кавинтон ба Кавинтон Форте шахмалд юу агуулдаг вэ?
Эмийн үндсэн бодис
Кавинтоны 5мг шахмалд: шахмал бүрт 5мг винпоцетиныг агуулдаг.
Кавинтон Форте шахмалд: шахмал бүрт 10мг винпоцетиныг агуулдаг.
Туслах эмийн бодис
Усгүйжүүлсэн коллоид кремни, магнийн стеарат, тальк, улаан буудайн цардуул, сүүний сахар лактозын моногидрат.
Эмийн хэлбэр
Кавинтоны 5мг шахмал
Цагаан, бараг цагаан өнгийн, хавтгай, голоороо хуваах хэрчистэй, үнэргүй, нэг талдаа “CAVINTON” гэсэн бичигтэй.
Кавинтон Форте шахмал
Цагаан, бараг цагаан өнгийн, хавтгай, голоороо хуваах хэрчистэй, нэг талдаа “10mg” гэсэн бичигтэй.
Шахмалыг таллаж хэрэглэж болно.
Савлалт
Кавинтоны шахмал: 25 шахмалыг ПВХ/хөнгөн блистерт савлаж картон хайрцганд эм хэрэглэх зааврын хамт савлана.
Кавинтоны Форте шахмал: 30 ба 90 шахмалыг ПВХ/хөнгөн блистерт савлаж, блистерыг картон хайрцганд эм хэрэглэх зааврын хамт савлана.
ҮЙЛДВЭРЛЭГЧ
“Гедеон Рихтер”НХН
1103 Будапешт, Демреийн гудамж 19-21, БНУнгар Улс