
Хэрэглэх заавар
ЦИПРОЛЕТ 500 шахмал, Ciprolet 500mg tablet
Ципрофлоксацин шахмал
Эмийн хэлбэр, найрлага:
Ципролет 500: Хальсан бүрхүүлт шахмал бүрд 500мг ципрофлоксацинтай тэнцэхүйц ципрофлоксацин гидрохлорид USP агуулагдана.
Үйлдэл:
Ципрофлоксацин нь 4-хинолоны уламжлалын нийлэг бэлдмэл бөгөөд Грамм эерэг болон Грамм сөрөг нянгийн эсрэг өргөн хүрээт бактерцид үйлдэлтэй. Тэрээр Enterobacteriaceae болон Pseudomonas aeruginosa зэрэг олонхи Грамм сөрөг агаартан бактерийн эсрэг идэвхитэй нөлөөлдөг. Ципрофлоксацин нь мөн пенициллиназа үүсгэгч болон пенициллиназа үл үүсгэгч болон метициллинд тэсвэртэй Staphylococci зэрэг Грамм эерэг агаартан бактерийн эсрэг идэвхитэй нөлөөлнө. Гэхдээ Streptococc-ши олон омгууд уг эмэнд харьцангуй дассан болно. Ципрофлоксацины бактерцид үйлдэл нь бактерийн ДНХ-ийн нийлэгжилтэнд шаардлагатай ДНХ-гираза ферментийг саатуулдагтай нь холбоотой. Ципрофлоксацины үйлдлийн хэлбэр нь пенициллинүүд, цефалоспоринууд, аминогликозидууд, тетрациклинүүд зэрэг бусад антибиотикуудаас ялгаатай бөгөөд үүний улмаас тэр тэдгээр антибиотикт дассан нянд нөлөөлдөг байна. Ципрофлоксацин ууж хэрэглэсний дараа ходоод гэдэсний замаас сайтар шимэгдэн бие мах бодийн эд эрхтэн болон шингэнд сайтар тархана. Ципрофлоксацины хагас элиминацийн хугацаа 3.5-4.5 цаг. Ципрофлоксацины уусан тунгийн 30-50% орчим нь 24 цагийн дотор шээсээр хувираагүй болон метаболит хэлбэрээрээ гадагшилдаг.
Хэрэглэх заалт:
Ципрофлоксациныг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Хүнд хэлбэрийн системийн халдварууд: септицеми, бактереми, перитонит, цусны өөрчлөлт буюу хавдар бүхий дархлал дарангуйлагдсан өвчтөний халдвар, халдварлагдсан түлэгдэлт зэрэг өвөрмөц тохиолдлын улмаас эрчимт эмчилгээний цэгт буй өвчтөний халдвар г.м.
- Амьсгалын замын халдварууд: долийн болон бронхо-пневмони, цочмог ба архаг бронхит болон эмпием,
- Шээсний замын халдварууд: хүндрэлгүй болон хүндрэлтэй уретрит, цистит, пиелонефрит, простатит болон эпидидимит,
- Арьс, зөөлөн эдийн халдварууд: халдварлагдсан шарх, шархны халдвар, буглаа, целлюлит, гадна чихний үрэвсэл, түүхий болон халдварлагдсан түлэгдэлт,
- Ходоод гэдэсний халдварууд: гэдэсний халууралт, халдварт суулгалт,
- Цөсний замын халдварууд: холангит, холецистит, цөсний хүүдийн буглаа,
- Хэвлийн хөндийн халдварууд: перитонит, хэвлийн доторх буглаа,
- Яс, үе мөчний халдварууд: остеомиелит, үений халдвар,
- Аарцгийн халдварууд: сальфингит, эндометрит, аарцгийн үрэвсэлт өвчнүүд,
- Нүд, чих, хамар, хоолойн халдварууд: дунд чихний үрэвсэл, синусит, мастоидит, тонзиллит,
- Заг хүйтэн: бета-лактамаза үүсгэгч нян буюу пенициллинд харьцангуй мэдрэг нянгаар үүсгэгдсэн шээсний сүвний, шулуун гэдэсний болон залгиур хоолойн гоноррей.
Тун ба хэрэглэх арга: • Насанд хүрэгсдэд:
Халдвар | Хүнд хөнгөн | Тун | Давтамж | Хугацаа |
Шээсний зам | Цочмог хүндрэлгүй | 250мг | 12цаг | 3 хоног |
Хөнгөн/Дунд зэргийн | 250мг | 12цаг | 7-14хоног | |
Хүнд/хүндрэлтэй | 500мг | 12цаг | 7-14хоног | |
Нянгийн архаг простатит | Хөнгөн/Дунд зэргийн | 500мг | 12цаг | 28 хоног |
Амьсгалын доод зам | Хөнгөн/Дунд зэргийн | 500мг | 12цаг | 7-14 хоног |
Хүнд/хүндрэлтэй | 750мг | 12цаг | 7-14 хоног | |
Цочмог синусит | Хөнгөн/Дунд зэргийн | 500мг | 12цаг | 10 хоног |
Арьс, арьсны бүтэц | Хөнгөн/Дунд зэргийн | 500мг | 12цаг | 7-14 хоног |
Хүнд/хүндрэлтэй | 750мг | 12цаг | 7-14 хоног | |
Яс, үе мөч | Хөнгөн/Дунд зэргийн | 500мг | 12цаг | >4-6 долоо хоног |
Хүнд/хундрэлтэй | 750мг | 12цаг | >4-6 долоо хоног | |
Хэвлийн дотоод* | Хүндрэлтэй | 500мг | 12цаг | 7-14 хоног |
Халдварт суулгалт | Хөнгөн/Дунд зэрэг/хүнд | 500мг | 12цаг | 7-14 хоног |
Тифоид халууралт | Хөнгөн/Дунд зэргийн | 500мг | 12цаг | 10 хоног |
Шээсний сүв болон гоноррейн цервицит | Хүндрэлгүй | 250мг | 12цаг | Зөвхөн 1 удаа |
*метронидазолтой хамт хэрэглэнэ.
• Хүүхэд ба өсвөр насныханд:
о Хэрэглэх тун: 5-15мг/кг тунгаар 12 цагаар,
о Хүндрэлтэй шээсний замын халдвар болон пиелонефрит(1-17 нас): 10-20мг/кг тунгаар 12 цагаар. Нэг удаагийн дээд тун 750мг, өвчтөн 51кг-аас дээш жинтэй байсан ч тунг заасан хэмжээнээс хэтрүүлж болохгүй.
Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх:
Нөхөн үржихүйн судалгааг харх болон туулайд тарих болон уулгах аргаар явуулсан бөгөөд ямар нэгэн тератоген болон үр хөврөлийн хийгээд пре-болон постнаталь үеийн өсөлт хөгжилтөнд нөлөөлөх үйлдэл илрээгүй байна. Гэхдээ бусад хинолонуудын нэгэн адилаар ципрофлоксацин нь бие гүйцээгүй амьтдад артропати үүсгэж байсан тул түүнийг жирэмсэн үед хэрэглэхийг зөвлөдөггүй болно. Харханд хийсэн судалгаагаар Ципрофлоксацин нь хөхний сүүгээр ялгардаг болох нь тогтоогдсон тул түүнийг хөхүүл үед хэрэглэхгүй.
Гаж нөлөө:
Ципрофлоксацин ерөнхийдөө зохимж сайтай. Олонтаа тохиолддог гаж нөлөө нь ходоод гэдэсний талаас: дотор муухайрах, суулгах, бөөлжих, диспепси болон хэвлийгээр өвдөх явдал болно. ТМТ-ны өөрчлөлтүүд: толгой эргэх, толгой өвдөх, ядрах, ухаан балартах болон татах. Хэт мэдрэгших урвалууд: арьсны тууралт, загатнаа болон системийн урвалууд. Бусад илэрч болох гаж нөлөө нь: үе мөчөөр өвдөх, түр зуур элэгний фермент(ялангуяа элэгний эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнд), сийвэнгийн билирубин, мочевин болон сийвэнгийн креатинин ихсэх зэрэг болно. Мөн артральги болон миальги тохиолдож болно.
Цээрлэлт:
Ципрофлоксациныг уг эмэнд болон бусад хинолоны бэлдмэлүүдэд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
Болгоомжлол:
Ципрофлоксациныг таталдаат эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Ципрофлоксациныг хэрэглэх үед маш ховор тохиолдолд кристалури илэрч байсан. Ципрофлоксацин хэрэглэж буй өвчтөнд шингэн сайн хэрэглэх бөгөөд шээсийг шүлтжүүлэн хэт шээлгэхээс зайлсхийх ёстой.
Эмийн харилцан нөлөөлөл:
Ципрофлоксациныг теофиллинтэй хамт хэрэглэвэл сийвэнд теофиллиний концентраци ихэсч хагас элиминацийн хугацаа нь уртасдаг. Үүний улмаас теофиллиний хамааралт гаж нөлөө ихсэх өртөмжтэй. Хэрэв хамт хэрэглэхээс зайлсхийх боломжгүй бол сийвэнд теофиллиний тунг сайтар хянаж тун зохицуулалт хийх нь зүйтэй. Магни болон хөнгөн цагаан агуулсан антацидууд ципрофлоксацины шимэгдэлтийг саатуулж сийвэн болон шээсэн дэх хэмжээг зохих хэмжээнээс багасгах тул ципрофлоксациныг эдгээр эмүүдтэй хамт хэрэглэхээс зайлсхийвэл зохино. Пробенецид нь бөөрний сувганцараар ялгарах ципрофлоксацины ялгаралтыг саатуулах тул ципрофлоксацины сийвэнгийн түвшнийг ихэсгэнэ. Хэрэв өвчтөн уг 2 эмийг хэрэглэж байгаа бол үүнийг тооцох хэрэгтэй. Бусад өргөн хүрээт антибиотикын нэгэн адилаар ципрофлоксациныг удаан хугацаагаар хэрэглэвэл түүнд мэдрэг бус нян хэт үржиж болох юм. Иймээс өвчтөнийг давтан үнэлж байх ба нянгийн мэдрэг чанарын сорил тавьж байх нь чухал. Хэрэв эмчилгээний явцад суперинфекци үүсвэл тохирох арга хэмжээг авна.
Өвчтөнд зориулсан мэдээлэл:
Ципролетийг тохиромжтой хэмжээний шингэнээр даруулан бүхлээр нь залгиж уух бөгөөд түүнийг хоолтой хамт болон хоолгүй ч хэрэглэж болно. Уух тохиромжтой хугацаа нь хоолноос 2 цагийн дараа хэрэглэх явдал бөгөөд өвчтөн эм ууснаас хойш 2 цагийн дотор антацид эм хэрэглэхгүй байвал зохино.
Гранул болон суспензийг хэрэглэх заавар:
Эмийг 2-3 цайны халбага ус агуулсан шилэн аяганд хийнэ. Бусад шингэн болон хүнсний зүйлийг хэрэглэхгүй. Түүнийг сайтар холингуут ууна. Шилэн аягыг ус буюу ундаагаар зайлна.
Савлалт:
Ципролет 500: Хавтгайдаа 10 ширхэг хальсан бүрхүүлт шахмал, хайрцагтаа 2 блистертэй савлагдана.
Үйлдвэрлэгч:
Incepta Pharmaceuticals Ltd.





































































































































































































































































































