
Хэрэглэх заавар
Эмнэлгийн хэрэгцээнд зориулсан заавар
Инсти нимбэгний амттай мөхлөг
Худалдааны нэр: ИНСТИ
Эмийн хэлбэр:нимбэгний амттай мөхлөг
Найрлага:
Идэвхтэй бодисууд:
Нэг уут мөхлөг бүрт дараах экстрактууд агуулагдана: хэмжээ:
Salix alba L., Цагаан бургас 750 мг
Flicyrrhizaglabra, Нүцгэн үндэст чихэр өвс 550 мг
Adhodatavasica, Судаслаг Адхатода 300 мг
TheasinensisНангиад цайны навч 125 мг
Viola odoratumАнхилуун нил 100 мг
Valerianaofficinalis L., Эмийн бамбай 100 мг
Foeniculumvulgare Mill, Гонид 75 мг
Eucalyptisglobulus, Бөмбөлөг Эвкалипт 35 мг
Туслах бодис:
Эрдэнэ шишийн цардуул 20 мг, гаа 5 мг, сахароз 5,6 гр хүртэлнимбэгний үнэр оруулагч 0,056 мл
Харагдах байдал: Уусах үедээ нимбэгний үнэртэй, хүрэн өнгөтэй мөхлөг
Эмчилгээний эмийн бүлэг:
Ханиад шуухинааг эмчлэхэд зориулсан олон найрлагат бэлдмэл
АТС код:RO5X
Эм судлалын онцлог:
Фармакодинамик:
Ханиадны эсрэг, цэр ховхлох, цэр шингэлэх, гуурсан хоолойн агчилтыг сулруулах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах болон гилгэр булчингийн агчилт сулруулах үйлдэлтэй нийлмэл найрлагатай ургамалын гаралтай бэлдмэл.
ИНСТИ бэлдмэл нь амьсгалын дээд болон доод замын үрэвслийг болон дагалдах хордлогын шинж тэмдэгүүдийг (халуурах, хөлрөх, бие сулрах) багасгах бөгөөд цэрийг гадагшлуулан хүчтэй ханиалгыг намдаадаг. Мөн үжлийн эсрэг нөлөө үзүүлнэ. Эдгэрэлтийг 3-4 хоногоор түргэсгэнэ.
ИНСТИ бэлдмэл нь ханиалга намдааж халуун бууруулах замаар өвчтөний биеийн байдлыг сайжруулна.
Хэрэглэж эхэлсэнээс хойш 24 цагийн дараа хамрын салстын үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл, мөгөөрсөн хоолойн үрэвслийн шинж тэмдэгүүдийг хурдан арилгана. Нойр хүргэх болон эмэнд дасах гаж нөлөө ажиглагддаггүй. Халуун усанд түргэн уусна.
Salix alba L., Цагаанбургас | Цагаан бургасны холтос нь сацилин гликозид ба тремулациныг агуулах бөгөөд өвдөлт намдаах, халуун бууруулах ба үрэсвлийн эсрэг үйлдэлтэй. |
Flicyrrhizaglabra, Нүцгэнүндэстчихэрөвс | Нүцгэн чихэр өвс нь глицирризины гликозид флавонионууд, аспарагиныг агуулах бөгөөд цэрийг сайтар ховхлох, дархлал тэтгэх ба үрэвслийн эсрэг үйлдэлтэй. Тэрээр үрэвслийн шүүдэст ба пролиферацийн үе шатыг дарангуйлах нөлөө үзүүлдэг. |
Adhodatavasica, СудаслагАдхатода | Найрлагандаа визацин, вазициноны алкалоидуудыг агуулах бөгөөд тэрээр гуурсан хоолой тэлэх, цэр ховхлох, гуурсан хоолойн сормослог хучуурын хөдөлгөөнийг дэмжих замаар цэрний гадагшлалтыг дэмжин багистаминаар үүсгэгдэх гуурсан хоолойн агчилаас сэргийлж, гуурсан хоолойн багтрааг намдаах үйлдэлтэй. |
Viola odoratumАнхилууннил | Виолин, фриделин, эфирийн тос агуулна. Гистамины эсрэг, цэр ховхлох, халуун бууруулах ба хөлөргөх үйлдэлтэй. |
Valerianaofficinalis L., Эмийнбамбай | Эфирийн тос, валерианы хүчил, катинин агуулна. Төв мэдрэлийн тогтолцооны сэрэмтгий чанарыг багасган тайвшруулах ба агчил сулруулах үйлдэлтэй бөгөөд толгой өвдөлтийг намдаахад тустай. |
Foeniculumvulgare Mill, | Эфирийн тос, дипентин агуулах бөгөөд гуурсан хоолойн шүүрлийг ихэсгэн цэр шингэлэх үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ үжлийн эсрэг ба үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. |
Eucalyptisglobulus, БөмбөлөгЭвкалипт | Найрлагандаа цинеол, пинен, миртенол зэрэг эфирийн тос, аргаах бодис агуулна. Халдвар эсэргүүцэх илэрхий үйлдэлтэй бөгөөд ялангуяа стрептококк ба стафилококкт хүчтэй нөлөөлж үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. |
TheasinensisНангиадцайнынавч | Танин, кофейн, теофиллин агуулна. Аргаах, хүч тамир сэлбэх болон шээс хөөх үйлдэлтэй. |
Хэрэглэх заалт:
- Хоолой сэрвэгнэх
- Ханиалгах
- Томуу хүрэх
- Хамар битүүрэх
- Халуурах
- Ханиад хүрэх
- Толгой болон бүх бие өвдөх
Хориглох заалт:
Бэлдмэлийн аль нэг найрлагад хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
Болгоомжтой хэрэглэх нь:
- Мөхлөг нь сахароз агуулдаг тул чихрийн шижинтэй өвчтөн буюу илчлэг багатай хүнс хэрэглэх шаардлагатай хүмүүс үүнийг тооцох хэрэгтэй.
- Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүд болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун хэмжээ:
Ууж хэрэглэнэ:
- Нэг тун- уутаар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.
- Нэг тун- уутыг аягтай халуун усанд буюу цайнд уусгаад бага багаар балгаж ууна.
- Ээлж эмчилгээ нь 7-8 хоног.
Гаж нөлөө:
Инсти бэлдмэлийн аль нэг найрлаганд харшилтай өвчтөнд харшлын урвал илэрч болзошгүй.
Тун хэтрэлт:
Тодорхойгүй. Тун хэтрэлт үүсэх магадлал багатай.
Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл:
Ханиалгын төвийг дарангуйлах эмүүд, мөн түүнчлэн цэр үүсэлтийг багасгах эмүүдтэй хамт хэрэглэхгүй.
Тусгай анхааруулга:
Жолоо барих болон онцгой анхаарал шаардсан үед үзүүлэх нөлөө:
Бэлдмэл нь жолоо барих болон онцгой анхаарал шаардсан механизмтэй ажиллахад сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Савлалт:
2 давхар гялгар /цаасан уутанд 5,6 граммаар, тунлаж савласан, 5 буюу 10 ширхэг уутыг хатуу цаасан хайрцаганд савлана.
Хадгалах нөхцөл:
- 25°С –ээс дээшгүй хэмд хадгална.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хүчинтэй хугацаа:
- Үйлдвэрлэсэнээс хойш 3 жил
- Савлагаан дээр заасан хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Жоргүй олгоно.
Бүртгэлийн эрхийг эзэмшигч:
Herbionnaturalis
Хербион Пакистан Прайвет Лимитед,
30/28, Промышленная зона Коранги, Карачи – 74900, Пакистан
Үйлдвэрлэгч:
Хербион Пакистан Прайвет Лимитед
30/28, Промышленная зона Коранги, Карачи – 74900, Пакистан







































































