
Хэрэглэх заавар
ЭРМИЦИН
Эритромицин стеарат
Өвчтөнд зориулсан мэдээлэл
Эрмицин 250 хальсан бүрхүүлт шахмал 250 мг
Эрмицин 500 хальсан бүрхүүлт шахмал 500 мг
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө энэхүү мэдээллийг сайтар уншина уу
- Дахин унших шаардлага гарах тул танилцуулгыг хадгална уу
- Хэрэв танд асуулт байвал эмч болон эм зүйчид хандана уу
- Энэ бэлдмэлийг эмч зөвхөн танд зориулан жоронд заасан тул бусдад дамжуулахыг хориглоно. Хэдийгээр таньтай шинж тэмдэг төстэй хэдий ч бусдад хортой байж болно.
Найрлага:
Идэвхтэй нэгдэл: эритромицин стеарат
Бусад: повидон, жижиг талст целлюлоз, натрийн кроскармилоз, натрийн лаурил сульфат, тальк, гипромиллоз, макрогол 400, титаны давхар исэл
Эрмицин 250 мг дах нэмэлт бодис: Понцеау 4R E124, шар куинолин Е104
Үйлдвэрлэгч, маркетингийн тусгай зөвшөөрөл эзэмшигч:
Remedica Ltd, Limassol Inductrial Estate, Limassol, Cyprus,EU
Маркетингийн тусгай зөвшөөрлийн дугаар:
Эрмицин 250: 9340
Эрмицин 500: 16033
- Эрмицин гэж юу болох түүний шинж чанар
Эритромицин макролидын бүлгийн антибиотик. Нянгийн эсрэг пенициллинтэй төстэй үйлдэл үзүүлнэ. Иймд пенициллинд харшилтай өвчтөнд хэрэглэнэ. Эритромицин нь микробыг үхүүлэх, өсөлтийн зогсоох үйлдэлтэй. Ингэж бие махбодын нянгийн халдварыг арилгана.
Хэрэглэх заалт:
Эрмициныг эритромицинд мэдрэг халдварын эсрэг эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.
Эритромицин эмнэлгийн дотоод халдварын эмчилгээнд өндөр үйлдэл үзүүлнэ:
Амьсгалын дээд замын халдварууд: тонзилит, ларингит, фарингит, синусит, хоёрдогч халдвар ханиад, томуу, цээжний гялтангийн идээт буглаа
Амьсгалын доод замын халдварууд: хурц, архаг бронхит, хатгалгаа (бронхопневмони, хэвийн бус бага хатгаа), олон төрөлт эмгэг, трахит, бронх тэлэгдэх
Чихний халдварууд: дунд чихний отит, гадна отит, хөхлөгийн үрэвсэл
Нүдний халдварууд: зовхины үрэвсэл
Амны хөндийн халдварууд: буйлны үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл
Арьс, зөөлөн эдийн халдварууд: мундас, хатиг, ганц хуруудах, идээт батга, үлд, целлюлоз, ёлом
Ходоод нарийн гэдэсний халдварууд: цөсний хүүдийн үрэвсэл, стафилококкоор үүсгэгдсэн нарийн бүдүүн гэдэсний үрэвсэл
Бусад халдварууд: ясны хальсны үрэвсэл, шээсний сүвийн үрэвсэл, заг хүйтэн, тэмбүү, тунгалагийн зангилааны үрэвсэл, сахуу, түрүү булчирхайн үрэвсэл, улаан халуун,
- Эрмицин хэрэглэхийн өмнө мэдвэл зохих
Эрмицины болгоомжлол
Дараах нөхцөлд эмчид мэдэгдэнэ:
- Хэрэв та эритромицин болон бусад нэгдэлд харшилтай бол
- Хэрэв та жирэмсэн, эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй болон хөхүүл
- Хэрэв та элэг, бөөрний дутагдалтай бол
- Хэрэв таны булчин хэт суларсан бол
- Хэрэв та элэг хордуулах бэлдмэл хэрэглэж буй бол
- Хэрэв та астемизол, терфенадин, цизаприд, пимозид хэрэглэж буй
- Хэрэв та эрготамин, дигидроэрготамин хэрэглэж буй бол
Хориглох заалт:
Идэвхтэй болон нэмэлт бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.
Өвчтөн дараах бэлдмэлүүдийг хэрэглэж буй бол: астемизол, терфенадин, цизаприд, пимозид, эрготамин, дигидроэрготамин
Эмийн харилцан нөлөө
Дэр дурдсан бэлдмэлүүдтэй Эрмициныг хамт хэрэглэхгүй. Гэхдээ цөөхөн тохиолдолд онцгой анхааруулгатайгаар хамт хэрэглэж болох юм. Энэ тохиолдолд таны эмч хордлого болон бусад анхааруулгыг харгалзан өөрчилж болно. Иймд эмч, эм зүйчид дараах бэлдмэл хэрэглэж байгааг заавал мэдэгдэнэ: дизопирамид, варфарин, эпилепсийн эсрэг эмүүд (карбамазепин, фенитоин, вальпроат), куинидин, пимозин, мидазолам, зопиклон, дигоксин, циклоспорин, бромкриптин, эгротамин, симвастатин, такролимус, теофиллин, терфенадин, алфентанил, астемизол, гексобарбитон, триазолам, дигидроэрготамин, цизаприд
Онцгой сэрэмжлүүлэг
Эрмициныг элэгний үйл ажиллагааны алдагдалтай, элэг хордуулах бэлдмэл хэрэглэж буй өвчтөнд маш болгоомжтой хэрэглэнэ. Мөн миастенитэй өвчтөний өвчнийг хүндрүүлж болно.
Эритромицин нь шээсний катехоламиныг флурометрийн аргаар тодорхойлоход саад үзүүлж болно.
Өргөн хүрээний бусад антибиотикууд болон эритромицины хэрэглээнд ховор тохиолдолд хуурамч бүрхүүлт колит үүссэн гэж тэмдэглэгдсэн. Хүнд өвчтөнд эритромициныг ловастатинтай хамт хэрэглэснээр рамбдомиолиз, бөөрний дутагдал үүссэн талаар мэдээлэл бий.
Жирэмсэн
Жирэмсэн хүнд эритромицины аюулгүй хэрэглээг тогтоогоогүй.
Эритромицин хүний ихэсийн хориг нэвтэрдэг хэдий ч урагын цусны сийвэн дэх түвшин маш бага байсан гэж тэмдэглэгдсэн. Иймд бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөнө.
Хөхүүл
Эритромицин хөхний сүүгээр ялгардаг тул хөхүүл үед маш болгоомжтой хэрэглэх ба бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөнө.
Машин жолоодох, автомеханизмтай ажиллагсадад үзүүлэх нөлөө
Эрмицин нь машин жолоодох, автомеханизмтай ажиллахад нөлөө үзүүлэхгүй
- Эрмициныг хэрхэн хэрэглэх
Эмчийн заавраар хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд, 8-с дээш насны хүүхдэд: өдөрт 1-2 г тунг хуваан ууна. Хүнд халдварын үед тунг 4 г хүртэл нэмэн хуваан ууна.
Өндөр настан: тусгайлсан тунгийн дэглэм байхгүй.
8-с доош насны хүүхэд: хэрэглэхийг хориглоно.
Эрмициныг хоолноос өмнө, хоосон үед ууна.
Тун хэтрэлт
Энэ тохиолдолд эмчид даруй мэдэгдэнэ.
Шинж тэмдэг: сонсгол муудах, хүндээр дотор муухайрах, бөөлжих, суулгах
Эмчилгээ: ходоод угаах, чухал арга хэмжээг авна.
Хэрэв бэлдмэлийн хэрэглэх тунг мартсан бол
Хэрэв та тунгаа хэрэглэхээ мартсан бол аль болох хурдан мартсан тунгаа ууна. Гэхдээ ихэвчлэн дараагийн тунгийн хугацаанд хэрэглэн цааш хэвийн хуваарийн дагуу үргэлжлүүлнэ. Тунг давхарлан уухгүй.
- Гарч болох гаж нөлөө
Эрмицины хэрэглээнд бусад бэлдмэлийн адил гаж нөлөө илрэнэ. Ихэвчлэн: ходоод гэдэсний хямрал (суулгах, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр эмзэглэх), маш ховор тохиолдолд хуурамч бүрхүүлт колит үүснэ. Цус, бөөр, ТМС-н хордлого ховор илэрсэн талаар мэдээлсэн.
Маш ховор тохиолдолд: арьсны тууралт, цэврүү, олон хэлбэрт улайлт, Стевен-Жонсын хам шинж, эпидермын хордлогот үхжил, анафилакси, харшлын урвал илрэнэ. Сонсгол муудах шинж бэлдмэлийг өдөрт 4 г тунгаас хэтрүүлэн хэрэглэхэд үүснэ. Цөс зогсонгшлийн шарлалт, зүрхний үйл ажиллагааны (цээжний өвдөлт, хэм алдалт) өөрчлөлт илэрч болно. Толгой эргэх, зүрх дэлсэх шинж маш ховор илрэнэ. Элэгний үрэвслийн шинж, элэгний үйл ажиллагааны алдагдал, элэгний хэвийн үзүүлэлтийн өөрчлөлт илрэнэ. Хэрэв танд эдгээр гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчид мэдэгдэнэ.
- Эрмицины хадгалах хугацаа, хадгалал
Хадгалах хугацаа:
Савлагааны гадна дотно талыг сайтар ажиглана. Хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Хадгалалт:
250С хэмээс ихгүй, гэрэл чийгнээс хол, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
- Бусад мэдээлэл
Эрмицин 250: 1000 шахмалыг 20, 100 хэмжээтэй багцад савлана.
Эрмицин 500: 1000 шахмалыг 12, 20, 100 хэмжээтэй багцад савлана.
Эмийн бэлдмэлийн талаарх бусад мэдээллийг авахыг хүсвэл маркетингийн эрх эзэмшигчтэй холбогдоно уу.
Танилцуулгын шинэчлэл:
2009 оны 11 сар
Олгох нөхцөл
Эмчийн жороор олгоно





































































































































































































































































































