Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Трогил 500
Худалдааны нэр
Англи
Метронидазол
Үйлдвэрлэгч
PT. Otto Pharmaceutical Industries
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ТРОГИЛ

TROGYL

 

Найрлага :Нэг хальсан бүрхүүлтэй шахмалд агуулагдах хэмжээ :

Метронидазол.............................................................500 мг

 

Фармакологийн үйлдэл :

Трихомоноацид, анаэробицид үйлдэлтэй.

Метронидазолыг ууж хэрэглэх эсвэл судсаар тарьж хэрэглэхэд эрүүл хүнд дундаж элиминацийн хугацаа нь 8 цаг байдаг. Метронидазол нь тархи нугасны шингэн, шүлс ба хөхний сүүнд цусны сийвэн дэх концентрацитай ижил хэмжээтэй илэрдэг. Метронидазол нь элэгний буглаанд идэвхитэй нөлөө үзүүлдэг.

Хэрэглэх заалт :

  • Trichomonas vaginalis-аар үүссэн уретрит ба үтрээний үрэвсэл
  • Амёбын халдварууд (нарийн гэдэсний ба элэгний амёбиасис)
  • Хагалгааны дараа анаэроб халдвараас сэргийлэх зорилгоор
  • Giardia lambliasis-аар үүссэн лямблиоз

 

Цээрлэлт :

  • Метронидазол эсвэл бусад нитроимидазолуудад мэдрэг өвчтөнд
  • Жирэмсэний эхний сард хэрэглэхийг хориглоно.
  • Анхааруулга ба урьдчилан сэргийлэлт
  • Метронидазол нь хөхний сүүгээр ялгардаг тул хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ. Мөн жирэмсэний эхний ба хоёрдугаар сард метронидазол нь эхэсийн хоригыг нэвтэрдэг байна.
  • Төв мэдрэлийн системийн өвчтэй хүнд болгоомжтой хэрэглэнэ. Зарим өвчтөний төв мэдрэлийн систем хямардаг нь илэрсэн бөгөөд гэвч эмчилгээг зогсоох буюу тунг багасгахад энэ шинж арилдаг байна.
  • Метронидазолоор эмчилгээ хийж байгаа үед спирт хэрэглэхэд хэвлийн булчин татах, бөөлжих, дотор муухайрах, толгой өвдөх, нүүр улайх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Удаан хугаацаагаар хэрэглэх болвол цусны шинжилгээ хийхийг зөвлөдөг.
  • Элэгний өвчтэй хүнд болгоомжтой хэрэглэх буюу эсвэл тунг багасгахыг зөвлөдөг.
  • Хүүхдэд хэрэглэх заалт байхгүй бөгөөд эгэл биетний халдварын эмчилгээнд хэрэглэхгүй.

Гаж нөлөө :

  • Бөөлжих, анорекси, ходоодны хэсгээр өвдөх шинж илэрдэг.
  • Захын мэдрэлийн эмгэг ба булчин татах ноцтой урвал илэрч болно.
  • Амт мэдрэх муудах, хэл өнгөртөх, бөөлжих, дотор муухайрах эсвэл ходоод гэдэсний замын хямрал илэрч болно.
  • Чонон хөрвөс, арьсны бижрүү, прурит, судас хавдах ба анафлаксийн шок (ховор тохиолдолд )
  • Ховор тохиолдолд унтамхай болох, толгой эргэх, толгой өвдөх, атакси ба шээсний өнгө харлах (метронидазолын метаболитоос шалтгаалан)
  • Зарим өвчтөнд лейкопени илэрч болно.

Эмийн харилцан нөлөөлөл :

  • Метронидазолыг дангаар нь хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд бусад антибиотиктой хамт хэрэглэхэд хоёуланг нь бүтэн тунгаар өгч байж эмчилгээ хэвийн байна.
  • Варфарин ба Кумарин антикоагулянт эмтэй хэрэглэхэд протромбины хугацааг хянах хэрэгтэй баантикоагулянт эмийн тунг яаралтай багасгах хэрэгтэй.
  • Цимитидин нь метронидазолын цусны сийвэн дэх клиренсийг уртасгадаг бөгөөд ингэснээр метронидазолын концентраци нь хоруу байдлыг ихэсгэдэг.
  • Метронидазолыг Дисульфирам ба спирттэй нэгэн зэрэг хэрэглэхэд сэтгэцийн урвал илэрч болзошгүй.

Тун хэмжээ : Хоолтой хамт эсвэл хоолны дараа хэрэглэнэ.

Эгэл биетний халдварын үед : Насанд хүрэгсэд :

  1. Нарийн гэдэсний халдваруудад : 750 мг-аар өдөрт 3 удаа 5-10 хоног ууна.
  2. Элэгний халдваруудад : 750 мг-аар өдөрт 3 удаа 5-10 хоног ууна.

 

Хүүхдэд : 35 – 50 мг/кг жинд тооцон тунг 3 хуваан 10 хоног ууна.

Трихомонадын үед : Трихомонадын үед өвчтөнг эхнэр юмуу нөхөрийн хамт ижил тунгаар өгч сэргийлэх арга хэмжээ авна.

  • Насанд хүрэгсэд : 2гр-аар өдөрт нэг удаа эсвэл 500 мг-аар өдөрт 2 удаа, 250 мг-аар өдөрт 3-н удаа 7 хоног хэрэглэнэ.
  • Хүүхдэд: 15 мг/кг жинд тооцон өдрийн тунг 3 тэнцүү хувааж 7 – 10 хоног ууна.

Лямблиозын үед :

  • Насанд хүрэгсэд : 250 мг – 500 мг-аар өдөрт 3 удаа 5-7 хоног эсвэл 2 гр-аар өдөрт нэг удаа 3 хоног ууж хэрэглэнэ.
  • Хүүхдэд 5 мг/кг жинд тооцон өдөрт 3 удаа 5- 7 хоног хэрэглэнэ.

Анаэроб бактерийн халдварын үед :

Ноцтой халдварын үед Метронидазолыг судсаар тарьж хэрэглэнэ.

Насанд хүрэгсэд : 7,5 мг/кг жинд тооцон өдөрт 6 цагийн зайтай ( 70 кг жинтэй насанд хүрсэн хүнд тун нь ойролцоогоор 500 мг ) дээд хэмжээ нь 4гр-аар      7 – 10 хоног хэрэглэнэ.

Тун хэтрэлт :Метронидазолын тун 15 гр-аас дээш болвол тун хэтэрч дотор муурайрах, бөөлжих, атаксийн шинж илэрч болзошгүй.

Метронидазолын тун хэтэрсэн үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Хадгалалт :

30°С хэмээс ихгүй гэрлээс хамгаалан, хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Зөвхөн эмчийн жорын дагуу олгоно.

Савлалт :Трогил 500 бүрхүүлтэй шахмал нь хайрцагандаа 5 блистер х 10 шахмал  

Үйлдвэрлэгч : PT. Otto Pharmaceutical Industries, Indonesia