
Хэрэглэх заавар
Иргэдэд зориулсан заавар
Инстихүүхдэд зориулсан мөхлөг
Худалдааны нэр:Хүүхдэд зориулсан инсти
Эмийн хэлбэр: мөхлөг
Танилцуулга:
Хүүхдэд зориулсан инсти нь халуун бууруулах, өвдөлт намдаах, цэр шингэлэх, цэр гадагшлуулах хүчтэй үйлдэл бүхий ургамалуудыг зохист хэмжээгээр хольж боловсруулан бэлтгэсэн ургамалын бэлдмэл бөгөөд халдварын эсрэг, (нян ба ханиадны вирусын эсрэг гэх мэт) нөлөөдөг болох нь нотлогдсон бүтээгдэхүүн юм.
Хүүхдэд зориулсан инсти бэлдмэл нь усанд хурдан сайн уусдаг. Уусмал нь аятайхан амт үнэртэй бөгөөд энэ бэлдмэлийг уусан даруйд ханиад шуухинаа томуугийн үеийн халуурал, толгой болоод хамаг бие шархирч өвдөх зовиур намждаг.
Энэ бэлдмэл нь зөвхөн ургамалын найрлагатай бөгөөд ямар нэг химийн бодис агуулагдаагүй. Нойр хүрэх болон эмэнд дасах зэрэг нэмэлт үйлдэл үзүүлдэггүй учраас альч насныханд санаа зоволтгүй хэрэглэх боломжтой.
Найрлага:
Идэвхтэй бодисууд:
Нэг уут мөхлөг бүрт дараах экстрактууд агуулагдана: хэмжээ:
Цагаан бургас 468 мг
Судаслаг Адхатода 188 мг
Нүцгэн үндэст чихэр өвс 344 мг
Анхилуун нил 62 мг
Эмийн бамбай 63 мг
Гонид 47 мг
Бөмбөлөг Эвкалипт 22 мг
Нангиад цайны навч 78 мг
Эмийн бүрэлдэхүүнд ордог бодисуудын талаархи мэдээлэл
Цагаанбургас | Цагаан бургасны холтосны үндсэн бодис болох сацилин нь өвдөлт намдаах, халуун бууруулах ба үжил халдварын эсрэг үйлдэлтэй. |
СудаслагАдхатода | Найрлага дахь визацин хэмээх алкалоид нь үжил эсэргүүцэх ба цэрийг маш сайн ховхолдог. |
Нүцгэнүндэстчихэрөвс | Нүцгэн чихэр өвс нь залгиур орчмын шүүрэл ялгаралтыг идэвхжүүлж, ханиалгыг зөөллөж цэр гадагшлалтыг нэмэгдүүлдэг. |
Анхилууннил | Харшлын эсрэг, цэр ховхлох, халуун бууруулах ба хөлөргөх үйлдэлтэй. |
Эмийнбамбай | Тайвшруулах ба толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, ханиах зэрэг зовиурыг намдаахад тустай. |
Гонид | Амьсгалын замын өвчнүүд тэр дундаа гуурсан хоолойн үрэвсэл, багтраа зэрэг өвчинд тустай. |
БөмбөлөгЭвкалипт | Халдвар эсэргүүцэх илэрхий үйлдэлтэй бөгөөд мөн цэр ховхролтод дэмжлэг үзүүлнэ.. |
Нангиадцайнынавч | Аргаах болон сэргээх үйлдлээрээ бие сайжрах, хүч тамир сэлбэгдэх мэдрэмж төрүүлдэг. |
Хэрэглэх заалт:
- Хоолой сэрвэгнэх
- Ханиалгах
- Ханиад хүрэх
- Томуу тусах
- Хамар битүүрэх
- Халуурах бие зарайх
- Толгой болон бүх бие өвдөх
Хэрэглэх заавар:
Нэг тун-уут бэлдмэлийг халуун усанд эсвэл цайнд хийж уусгаад аажим балгаж ууна.
Тун:
10 хүртэлх насны хүүхдэд 1 тун-уутаар хоногт 2 удаа, 10-с дээш насны хүүхдэд 1 тун-уутаар хоногт 3 удаа ууна. Эсвэл эмчийн заасан тунгаар уух эхэргтэй.
Онцгой анхааруулга:
Мөхлөг нь сахароз агуулдаг тул чихрийн шижинтэй өвчтөн буюу илчлэг багатай хүнс хэрэглэх шаардлагатай хүүхдэд үүнийг анхаарах хэрэгтэй.
Гаж нөлөө:
Инстигийн найрлагад ордог аль нэг бодист харшилтай хүүхдэд харшлын урвал илрэх боломжтой.
Тун хэтрэлт:.
Одоогоор энэ талаар мэдээлэл байхгүй.
Савлалт:
Нэг уутанд 3,5 граммаар, 2 давхар гялгар /цаасан уутанд савласан, 5 буюу 10 ширхэг уутыг хатуу цаасан хайрцаганд савлана.
Хадгалах нөхцөл:
- 25°С –ээс дээшгүй хэмд хадгална.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хүчинтэй хугацаа:
- Үйлдвэрлэсэнээс хойш 3 жил
- Савлагаан дээр заасан хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Жоргүй олгоно.
Бүртгэлийн эрхийг эзэмшигч:
Үйлдвэрлэгч:
Хербион Пакистан Прайвет Лимитед
30/28, Промышленная зона Коранги, Карачи – 74900, Пакистан







































































