Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Циннаризин
Худалдааны нэр
Англи
Циннаризин
Үйлдвэрлэгч
Монос Фарм ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
25мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЦИННАРИЗИН 25 мг ШАХМАЛ ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 

Эмийн худалдааны нэр: Циннаризин 25мг шахмал эм

Олон улсын нэр: Циннаризин  ( Cinnarizine)

Эмийн хэлбэр:  Шахмал эм

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг шахмал тус бүрт 25  мг циннаризин агуулагдана.

Эм судлалын үйлдэл:  Тархины  судасны кальцийн сувагт голлон хориг үүсгэдэг бэлдмэл. Тархи, титмийн болон захын судасны эргэлтийг сайжруулна. Ялангуяа тархины цусны эргэлтэд нөлөөлөх талаар агчил сулруулдаг бусад бэлдмэлүүдэх сонгомол шинж чанартай. Үйлдлийн механизм нь мембраны кальцийн сувагт хориг үүсгэж булчингийн эсэд кальци орохыг хориглоно. Циннаризин бас гистамины эсрэг нөлөөтэй бөгөөд тэнцвэрийн аппаратын мэдрэмжийг багасгаж симпатикын сэрлийг сулруулна. Мөн толгой өвдөх, чих шуугих зэрэг шинж тэмдгийг багасгах ба тархины биоцахилгааи идэвхийг хэвийн болгоно.

Хэрэглэх заалт: Цусны даралт ихдэх өвчний улмаас үүссэн тархины цусны эргэлтийн дутмагшил, тархины судасны хатуурлын эхний үе, тархины гэмтлийн дараах мэдрэхүйн болон хөдөлгөөний өөрчлөлт,Мигрень, Меньерийн өвчин, захын цусны эргэлтийн хямрал зэрэгт хэрэглэнэ. Харшлын зарим өвчний үед гистамины эсрэг чанарыг нь ашиглан хэрэглэж болно.

Хэрэглэх арга, тун: Тархины цусны эргэлтийн өөрчлөлтийн үед 25 мг-аар хоногт 3 удаа захын судасны цусны эргэлтийн өөрчлөлтийн үед 50-75 мг- аар хоногт 3 удаа тус тус хоолны дараа ууна. Бэлдмэлд хэт мэдрэг хүмүуст дээрхийн хагас тунгаар эхэлж аажим ихэсгэнэ. Эмчилгээг тасралтгүй хэд хэдэн сар үргэлжлүүлнэ. Харшлын өвчний үед 1/2 -1 шахмалаар өдөрт 3 удаа ууна. Далайн ба өндрийн өвчний үед хөдөлгөөнөөс 1 цагийн өмнө 1 шахмал ууж 6-8 цагийн дараа дахин хэрэглэнэ.

Гаж нөлөө: Бэлдмэл зохимж сайтай боловч нойрмоглох, ам хатах, диспепсийн шинж, арьсны тууралт зэрэг шинж илэрч болно. Мөн ТМС-ийн талаас ядрах, сульдах, тэнцвэр алдах, толгой өвдөх, хөлрөх, сэтгэлээр унах (настай хүмүүст), яриа өөрчлөгдөх, самуурч будилах ээрэг шинж илрэхийн зэрэгцээ гэрэлд гялбах (харшлын урвал), ховор тохиолдолд Lupus erythematodes ба хавтгай улаан гөвдрүү илрэх, удаан хутацаагаар хэрэглэх үед жин нэмэгдэх зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэж байгаа үед ажиглагдаж болно.

Циннаризиныг ихэвчлэн настай хүмүүст хэрэглэдэг ба удаан хугацааны эмчилгээний үед шалтгаан тодорхойгүй Паркинсоны өвчний шинж илэрч болно.

Цээрлэлт: Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, Паркинсоны өвчин, элэг ба бөөрний дутагдал, жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ.

Анхааруулга: Ээлж эмчилгээний явцад архи спиртийн зүйл хэрэглэхгүй.

Бэлдмэлийг артерийн даралт бага, хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин, шээс саатах, арьсны зарим өвчин (чонон хөрвөс, хавтгай улаан үлд), нойрмог буюу ухаан дутуу өвчтөнд онцгой болгоомжтой хэрэглэнэ.

Бэлдмэл элгэнд эрчимтэй хувирах ба цаашдаа бөөрөөр шээстэй ялгардаг учир түүнийг элэг ба бөөрний өвчний үед болгоомжтой хэрэглэнэ.

Удаан хугацааны эмчилгээ шаардлагатай үед эмч лабораторийн ямар шинжилгээг тогтмол хийх шаардлагатайг тогтооно.Тамирчдын хүч тамир оруулдаг эм хэрэглэсэн эсэхийг шалгах тестийн урвалыг хуурамчаар эерэг гаргаж болох бөгөөд мөн радио идэвхт йодыг тодорхойлох тестийг өөрчилнө.

Автомашин жолоодох ба техниктэй ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Зарим тохиолдолд ялангуяа эмчилгээний эхэнд буюу бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэж байгаа үед нойрмоглох, баримжаа алдагдах, ухаан балартах зэрэг шинж илэрч болно.

Эмийн ба бусад харилцан үйлчлэл:

·                  Циинаризин нь ТМС-ийг дарангуйлах эм сэтгэл уналын эсрэг эм (3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм), согтууруулах ундааны үйлдлийг хүчжүүлнэ.

·                  Бэлдмэлийг артерийн даралт бууруулах эмтэй хэрэглэвэл тэдгээрийн үйлдлийг ихэсгэнэ

·                  Судас өргөсгөх бэлдмэл циннаризины үйлдлийг хүчжүүлнэ.

·                  Атропин болон бусад холинолитик  эмтэй хамт хэрэглэвэл үйлдэл нь нэмэгдэнэ.

·                  Циннаризин нь өөрийн өвөрмөц үйлдэлтэй учир арьсны харшлын сорилын үр дүнг өөрчилж болзошгүй. Иймээс уг сорилийг хийхээс 4-с доошгүй өдрийн өмнө циннаризины эмчилгээг зогсооно.

Савлалт: Циннаризин  25 мг шахмал  эмийг  10 ширхэгээр PVC/PTP  блистерт савлаж, 5-10  блистерийг зориулалтын  цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.

Хүчинтэй хугацаа: 3 жил

Хадгалах нөхцөл: Циннаризин  25 мг шахмал  эмийг  25°С-аас дээшгүй температурт гэрлээс хамгаалж хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

Олгох нөхцөл: Жороор олгоно.

Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4, 20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс

Утас: 77173117,  1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn

Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утасны дугаар: 94041883