
Хэрэглэх заавар
СОРООЛ – 4
Эмийн худалдааны болон олон улсын нэр: СОРООЛ – 4 тан эм
Эмийн найрлага:
Д/д | Нэр | 1г эмэнд орох түүхий эдийн тун хэмжээ |
Ацан ажганы үндэс -Stellaria dichotoma L | 0.368 | |
Чихэр өвсний үндэс -Glycyrrhiza uralensis Fisch | 0.322 | |
Жажиг -Laccifer Lacca Kere willd | 0.184 | |
Мэхээр -Polygonium bistorta L | 0.184 |
Эмт бодисын түүхий эдийн бие махбодод үзүүлэх үйлдэл
Ацан ажганы үндэс
Халууныг дарж, ханиахыг зогсоох, цусан халууныг арилгах, судлын сүвийг боох, шархыг анагаах чадалтай. Уушгины элдэв үрэвсэл, томуу, хөхүүлдэг ханиад, ханиалгын үед хэрэглэнэ.
Чихэр өвсний үндэс
Элэг хамгаалах, бие махбодыг хоргүйжүүлэх, цэр ховхлох, ходоодны үйл ажиллагааны тэнцвэр алдагдал, хэвлий өвдөх, бөөлжих, суулгах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг өвчин эмгэгийн үед өргөнөөр хэрэглэж ирсэн.
Жажиг
Уушгины өвчин, бөөрний өвчин, бэртэж хямарсан цусархаг өвчин, бэртсэн халуунд хэрэглэнэ.
Мэхээр
Шар усыг хатаах, хорыг гадагшлуулах, уушгины халууныг арилгах, хавдар бууруулах үйлдэлтэй.
Хэрэглэх заалт:
Уушгины халууныг арилгах, ханиахыг дарах, цэр ховхлох, хатгалгааг дарна.
Хориглох заалт:
Эмийн найрлага дахь түүхий эдүүдэд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.
Гаж нөлөө:
Эмийн гаж нөлөө тогтоогдоогүй. СОРООЛ – 4 эмийн найрлага дахь түүхий эдүүдэд мэдрэг болон онцгой харшилтай хүмүүс хэрэглэх үед харшлын үеийн гаж нөлөө илэрч болзошгүй.
Бусад эмтэй харилцан үйлчлэл:
Одоогоор тогтоогдоогүй болно.
Савлалт:
Жижиглэн худалдааны савлагаа: 1.0 граммаар тунласан талх эмийг 1 уутанд 9 ширхэгээр савлана.
Хэрэглэх арга:
1-5 насны хүүхэд том хүний тунгийн ¼ – ээр өдөрт 1 – 2 удаа
6-15 насны хүүхэд том хүний тунгийн ½ - ээр өдөрт 1 – 2 удаа
16 болон түүнээс дээш настай бол том хүний тунгаар ууна.
Насанд хүрсэн хүн өдөрт 1.0-1.5г-аар 1–2 удаа буцалсан бүлээн усаар даруулж ууна.
Хүчинтэй хугацаа:
Үйлдвэрлэснээс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй.
Хадгалах нөхцөл, анхааруулга:
Агааржуулалт сайтай, хуурай, сэрүүнд чийг, нарны шууд тусгалгүй орчинд хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Олгох нөхцөл:
СОРООЛ - 4тан эмийг эмчийн зааврын дагуу эмчилгээний хугацаа, тунг тохируулан эмийн сан ба эмнэлгээр дамжуулан олгоно.