Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
АмоксиКейр
Худалдааны нэр
Англи
Амоксициллин
Үйлдвэрлэгч
Huazhong Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
250мг/5мл-100мл
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

АмоксиКейр

АМОКСИЦИЛЛИН ХӨВМӨЛ БЭЛТГЭХ НУНТАГ 250мг/5мл

 

Зөвхөн жороор олгоно.

 

Энэхүү зааврыг уг эмийг хэрэглэхээсээ өмнө анхааралтай уншиж танилцана уу.

  1. Дахин унших шаардлага гарч болзошгүй тул энэхүү зааврыг хадгална уу.
  2. Хэрэв танд нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмчээсээ эсвэл эмзүйчээс тодруулна уу.
  3. Энэхүү эмийг танд жороор бичсэн учир бусдад дамжуулахгүй байна уу. Хэдийгээр тантай ижил шинж тэмдэгтэй байсан ч тэдэнд хор хөнөөл үүсгэж болзошгүй.
  4. Хэрвээ танд хүнд хэлбэрийн эсвэл энэ заавартбичигдээгүй гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ эсвэл эм зүйчид мэдэгдэнэ үү.

Энэхүү танилцуулгад:

  1. АмоксиКейр буюу Амоксациллин хөвмөл бэлтгэх нунтаг гэж юу болох, түүнийг юунд хэрэглэгддэг 
  2. АмоксиКейр буюу Амоксациллин хөвмөл бэлтгэх нутгийг хэрэглэхээс өмнө мэдсэн байх зүйл
  3. АмоксиКейр буюу Амоксациллин хөвмөл бэлтгэх нунтгийг хэрхэн хэрэглэх
  4. Илэрч болзошгүй гаж нөлөө
  5. АмоксиКейр буюу Амоксациллин хөвмөл бэлтгэх нунтгийг хэрхэн хадгалах
  6. Бусад мэдээлэл

1.АмоксиКейр буюу Амоксациллин хөвмөл бэлтгэх нутаг гэж юу болох, түүнийг юунд хэрэглэгддэг 

АмоксиКейр нь пенициллины бүлэгт хамаардаг, өргөн хүрээний үйлдэлтэй бета лактам антибиотик юм. Үйлчлэгч бодис нь амоксациллин тригидрат болно. АмоксиКейр хөвмөл бэлтгэх нунтгийг пенициллиназа ялгаруулдаггүй омгоор үүсгэгдсэн дараах нянгийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ:

  • Стрептококк, пневмококк, пенициллиназа ялгаруулдаггүй стафиллококк болон хемофилиус инфлюэнзагаар үүсгэгдсэн амьсгалын дээд зам, чих хамар хоолойн халдвар
  • E. coli, Proteus mirabilis болон Streptococcus faecalis-аар үүсгэгдсэн шээс бэлгийн замын халдвар
  • Стрептококк, стафилококк болон хемофилиус инфлюэнзагаар үүсгэгдсэн арьс, зөөлөн эдийн халдвар
  • Стрептококк, пневмококк, пенициллиназа ялгаруулдаггүй стафиллококк болон хемофилиус инфлюэнзагаар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар
  • Хеликобактерийг устгах эмчилгээ
  • N. gonorrhoeae үүсгэгдсэн заг хүйтэн (эрэгтэй, эмэгтэй)
  1. АмоксиКейр  буюу Амоксациллин хөвмөл бэлтгэх нунтгийг хэрэглэхээс өмнө мэдсэн байх зүйл

АмоксиКейр хөвмөл бэлтгэх нунтгийг дараах тохиолдолд хэрэглэж болохгүй:

АмоксиКейрыг хэрэглэж болохгүй заалтууд:

  • та амоксациллин, пенициллин, цефалоспорин болон бусад бүлгийн антибиотикт харшилтай эсвэл урд өмнө ямар нэг антибиотикт харшлын урвал өгч байсан бол. Харшлын урвалын шинжүүдэд: арьсны тууралт, амьсгалахад бэрхшээлтэй болох, уруул, нүүр, хоолой, хэл хавагнах орно.
  • хэрэв та элэг эсвэл бөөрний эмгэгтэй бол
  • хэрэв та саяхан вакцин хийлгэсэн эсвэл удахгүй хийлэх товлолтой бол. Амоксициллин нь амьд вакцины (балнадын вакцин гэх мэт) үйлдлийг сулруулах боломжтой. 
  • та булчирхайн халууралт (мононуклеоз) өвчнөөр өвчилсөн
  • цагаан эсийн хавдар зэрэг цусны эмгэгтэй бол

АмоксиКейрыг хэрэглэхийн өмнө заавал эмч эсвэл эмзүйчээс асууж байна уу.

Та дараах (аливаа) эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол Амоксикейр уухаасаа өмнө эмчлэх эмчээсээ асууна уу:

  • варфарин, аллопуринол, пробенецид болон тетрациклин зэрэг антибиотикууд,  метотрексат (хорт хавдар, хүнд псориазийн эмчилгээнд хэрэглэдэг)
     

Бусад эмтэй харилцан үйлчлэл

АмоксиКейр хөвмөл бэлтгэх нунтгийг ууж байхдаа өөр эм хэрэглэх нь тэдгээрийн аль алины үйлчлэлд нөлөөлж болзошгүй. Иймд таны хэрэглэж буй эмийг эмчлэгч эмч тань мэдэж байх ёстой. Үүнд жоргүй олгодог болон ургамлын гаралтай эмүүд мөн багтана.

Жирэмсэн ба хөхүүл үе

Та дараах тохиолдолд энэхүү эмийг хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмчээсээ зөвлөгөө аваарай:

  • жирэмсэн, жирэмсэн болох магадлалтай, жирэмсэн гэж бодож буй
  • Хүүхдээ хөхүүлдэг эсвэл хөхүүлэхээр төлөвлөсөн

Жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай заалтаар үр дүн нь эрсдэлээсээ өндөр тохиолдолд амоксациллин хэрэглэхийг зөвлөдөг. Амоксациллин хөхний сүүгээр ялгарна. Хөхүүлэхийн өмнө эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авна уу.

Жолоо барих болон машин механизмтай ажиллах

Бусад олон эмийн адилаар зарим хүмүүст толгой эргэх, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг үүсгэх боломжтой. Бүх эмэнд гаж нөлөө илэрч болзошгүй байдаг.

Анхааруулга болон болгоомжлол

Хагалгаанд орохын өмнө эмчлэгч эмчдээ болон шүдний эмчид хэрэглэж буй бүх бэлдмэлээ хэлнэ үү (үүнд жороор болон жоргүй олгодог, ургамлын гаралтай бүх бэлдмэл).

Псевдомембран колит: Псевдомембран колит нь клостридиум диффициле (C. diff) нянгаар үүсгэгддэг, дийлэх антибиотик үүн дотор амоксациллин эмчилгээний үед тохиолддог. Амоксациллин хэрэглэсний дараа суулгалт илэрвэл эмнэлгийн тусламж үзүүлэгчдээ мэдэгдэх нь чухал.

  1. АмоксиКейр буюу Амоксациллин хөвмөл бэлтгэх нунтгийг хэрхэн хэрэглэх

АмоксиКейрийг зөвхөн эмчийнхээ зөвлөсний дагуу хэрэглэнэ. АмоксиКейр хөвмөл бэлгэх нунтгийг хоолтой эсвэл өлөн үед ууж болно. Хэрэв нарийн учир байгаа бол эмчлэгч эмчээсээ тодруулна уу.

Насанд хүрэгсэд болон 3 сар< настай хүүхдэд хэрэглэх тун

Халдвар

Хүндийн зэрэг

40 кг-аас илүү жинтэй хүүхдийн ердийн тун

3 сар <  насанд хэрэглэх ердийн тун

Чих/хамар/

хоолой,

Арьс/арьсны дайвар, шээс, бэлгийн замын халдвар

Хөнгөн/хүндэвтэр

500 мг-аар 12 цаг тутам эсвэл 250 мг-аар

8 цаг тутам

25 мг/кг/

хоног тунг 12 цаг тутам хуваана. Эсвэл

20 мг/кг/

хоног тунг 8 цаг тутам хуваана. 

Хүнд

875 мг-аар

12 цаг тутам эсвэл 500 мг-аар

8 цаг тутам

45 мг/кг/

хоног тунг 12 цаг тутам хуваана.  Эсвэл

 40 мг/кг/

хоног тунг 8 цаг тутам хуваана.

Амьсгалын доод замын халдвар

Хөнгөн/хүндэвтэр болон хүнд

875 мг-аар 12 цагаар эсвэл 500 мг-аар 8 цагаар

45 мг/кг/хоног тунг 12 цаг тутам хуваан  эсвэл 40 мг/кг/хоног тунг 8 цаг тутам хуваан

 

  • Амоксациллинд дунд зэрэг мэдрэг нянгаар үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хүнд халдварын тунг мөрдөнө.
     

12 долоо хоногтой ≥ (≤3 сартай) нярай болон нялхсын тунгийн зөвлөмж

Өвчтөн эмнэлзүйн шинж тэмдэггүй болж нян устгагдсан нотолгоо илэрснээс хойш багадаа 48 – 72 цагийн турш эмчилгээг үргэлжлүүлэх ёстой. Хэрх өвчний дахилтаас сэргийлэхийн тулд идээлүүлэгч стрептококкоор үүсгэгдсэн аливаа халдварын эмчилгээний үргэлжлэх хугацаа багадаа 10 хоног байхыг зөвлөдөг. Энэ насныхны бөөрний үйл ажиллагаа гүйцэт хөгжөөгүй байдгийн улмаас амоксациллины дээд тун 30 мг/кг/хоног бөгөөд үүнийг 12 цагт хуваан хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүүхдэд боловсруулсан тунгийн зөвлөмж одоогоор байхгүй.

Найруулах заавар

  1. нунтгийг сийрэг болгохын тулд савыг сэгсэрнэ.
  2. Савны тал хүртэл цэвэршүүлсэн ус хийнэ.
  3. Таглааг таглаж сайтар сэгсэрнэ.
  4. Саван дээрх 100 мл-ийн зураас хүртэл цэвэршүүлсэн ус нэмж хийнэ.
  5. Таглааг таглаж нунтаг бүрэн уустал дахин сайтар сэгсэрнэ.

Найруулсан хөвмөлийг хөргөгчийн 2-8С (36-46F)-д  14 хоног хүртэл хадгална. Хөлдөөж болохгүй. Тагийг сайтар таглана. Хэрэглээгүй үлдсэн хөвмөлийг 14 хоногийн дараа асгана.

Тунг хэтрүүлэх

Хэрвээ та зөвлөснөөс өндөр тун хэрэглэсэн бол хамгийн ойрын эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандах эсвэл эмчлэгч эмчтэйгээ нэн даруй холбогдоно уу. Тун хэтэрсэн шинжүүдэд дотор муухайрах, бөөлжих, цээж хорсох, шээс ховордох, булингартай эсвэл цустай шээх, биеийн аль ч хэсэгт хаван үүсэх,  

ухаан самуурах орж болно.

Тунг уухаа мартах

Тунг уухаа мартсан бол санасан даруйд хэрэглэнэ. Хэрвээ дараагийн эм уух зай 6 цагаас бага бол мартсан тунгаа  уухгүйгээр дараагийн тунгаа ууна. Түүнээс хойших тунг ердийн горимоор ууна. Мартсанаа нөхөх зорилгоор тунг нэмж уухгүй.

  1. Болзошгүй гаж нөлөө

Бүх эмийн адилаар АмоксиКейр гаж нөлөө үүсгэж болох ч хүн бүрт биш.

Хэрвээ таньд дараах шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл АмоксиКейр хөвмөлийг уухаа ЗОГСООЖ эмчлэгч эмчдээ хандах эсвэл хамгийн ойрын эмнэлэгт яаралтай очно уу:

  • харшлын урвал, шинж тэмдэгт  арьс загатнах, тууралт гарах, нүүр, уруул, хэл болон бусад хэсэгт хавдах эсвэл амьсгалахад бэрхшээлтэй болох шинжүүд багтаж болно.
  • арьсан дор тууралт эсвэл хавтгай дугуй улаан толбо үүсэх эсвэл хөхрөх. Энэ нь харшлын урвалын улмаас судасны хана үрвэссэн шалтгаантай. Энэ шинж үений өвдөлт (үений үрэвсэл) болон бөөрний шинж тэмдэгтэй хавсарч болно.
  • амоксациллин ууснаас хойш 7-12 өдрийн дараа  харшлын аажуу урвал илэрч болох ба шинж тэмдэгт: тууралт, халууралт, үений өвдөлт, тунгалагийн, ялангуяа суганы булчирхай цочих орно.
  • Олон хэлбэрийн улайлт гэж нэрлэгддэг арьсны урвалын үед: арьсаар, ялангуяа алга, тавхайгаар улаан-нил ягаан загатнаат толбо, гарах, зөгийнд хатгуулсан мэт тууралт мөн хаван ам, нүд, бэлэг эрхтэнд үүсч болно. Түүнчлэн халуурах, ядрах шинж илэрч болзошгүй.
  • арьсны бусад хүнд урвалд: арьсны өнгө өөрчлөгдөх, арьсан дор овойх, том жижиг цэврүү үүсэх, хуулрах, улайх, өвдөх, загатнах, гуужих орж болно. Эдгээр нь халууралт, толгой болон бие өвдөхтэй хавсран илэрч болно.
  • тууралт, халууралт, тунгалагийн булчирхай цочих, болон цусны шинжилгээнд өөрчлөлт гарах (цагаан эсийн тоо өсөх (эозинофили), элэгний ферментийн хэмжээ ихсэх) зэрэг томуу төст шинжүүд  (DRESS: Эозинофили болон олон эрхтэн тогтолцооны шинж тэмдэг бүхий эмийн урвал)
  • халуурах, жихүүдэс хүрэх, хоолой хөндүүрлэх болон халдварын бусад шинж тэмдгүүд эсвэл амархан хөхрөх. Эдгээр нь цусны эсүүдийн өөрчлөлтийн илрэл байж болно.
  • Лаймын өвчний эмчилгээнд амоксациллиныг хэрэглэх явцад Жариш-Херксхаймерын урвал илэрч болзошгүй бөгөөд энэ нь халуурах, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, булчингаар хөндүүрлэх болон арьсны тууралтаар илэрдэг.
  • элэгний ноцтой гаж нөлөө илэрч болно. Энэ нь ихэвчлэн удаан хугацааны эмчилгээ хийлгэж буй хүмүүст, эрэгтэйчүүд, настанд илэрнэ. Хэрвээ таньд цустай хүнд суулгалт,  цэврүү, арьсны улайлт хөхрөлт, шээс хар, баас цайвар гарах, арьс, нүд шарлах шинж (шарлалт) илэрвэл эмчлэгч эмчдээ яаралтай хандана уу.

Эдгээр гаж нөлөө нь эмийг хэрэглэх явцад эсвэл хэдэн долоо хоногийн дараа тохиолдож болно.

Доор дурдсан гаж нөлөө хүнд хэлбэрээр илэрвэл эсвэл энэ зааварт дурдагдаагүй ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ эсвэл эмзүйчид мэдэгдэнэ үү.

Олонтаа илрэх (10 хүнд 1 хүртлэх тохиолдол илэрч болзошгүй)

  • арьсаар туурах
  • бие хямрах (дотор муухайрах)
  • суулгах

Хааяа илрэх (100 хүнд 1 хүртлэх тохиолдол илэрч болзошгүй)

  • бие өвдөх

Маш ховор (10000 хүнд 1 хүртлэх тохиолдол илэрч болзошгүй)

  • мөөгөнцөртөх (үртээ, ам, арьсны мөөгөнцрийн халдвар), эмчлэгч эмч, эмзүйчээс мөөгөнцрийн эмчилгээ авах боломжтой.
  • бөөрний эмгэгүүд
  • уналт (таталт), өндөр тунгаар ууж байгаа эсвэл бөөрний эмгэгтэй өвчтөнүүдэд
  • толгой эргэх
  • хэт хөдөлгөөнтөх
  • шээсэнд талст үүсч, бөөрийг гэмтээснээр булингартай шээх эсвэл шээхэд зовуурьтай болох. Эдгээр шинж тэмдгийг багасгахын тулд их хэмжээний шингэн уух хэрэгтэй.
  • хэлний өнгө шар, бор эсвэл хар болон өөрчлөгдөж үстэй мэт харагдаж болно.
  • Цусны улаан эсийн хэт их задрал нь цус багадалт үүсгэнэ. Шинж тэмдэгт: ядрах, толгой өвдөх, амьсгал давчдах, толгой эргэх, арьс болон шүд цонхийж цайж шаргалтах орно.
  • цусны цагаан эсийн тоо цөөрөх
  • цус бүлэгнэлтийн эсүүд цөөрөх
  • цус бүлэгнэхэд ердийнхөөс илүү удаан хугацаа шаардагдах Таны хамраас цус гарах, зүсэгдэх тохиолдолд танд энэ анзаарагдаж магадгүй.
  • харшлын урвал илрэх үед цээжээр өвдөх, энэ нь харшлаар сэдээгдсэн зүрхний шигдээсийн (Коунисийн хамшинж) шинж байж болно.
  • эмийн шалтгаант энтероколитийн хамшинж (DIES): ихэвчлэн хүүхдэд тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь харшлын урвалын нэг хэлбэр бөгөөд үндсэн шинж нь олон дахин бөөлжих юм (эм ууснаас хойш 1-4 цагийн дараа). Улмаар хэвлийгээр өвдөх, бие сульдах, суулгах мөн артерийн даралт буурах шинжүүд нэмэгдэж болно.
  • дугуй цэврүүт тууралт, голдоо хайрстай буюу сувдан зүүлтний шинж (шугаман IgA өвчин)  
  • тархи, нугасны бүрхүүлийн үрэвсэл (асептик менингит)
     
  • АмоксиКейр хөвмөл бэлтгэх нунтгийг хадгалах
  • Хүүхэд хүрэхгүй болон хүүхдэд харагдахгүй газар хадгална.
  • 250С (770F) хэмээс дээш нөхцөлд хадгалахгүй. Нарны гэрлээс хамгаалахын тулд өөрийнх нь савалгаанд хадгална уу.
  • Найруулсан хөвмөлийг хөргөгчийн 2-8С (36-46F)-д  14 хоног хүртэл хадгална. Хөлдөөж болохгүй. Тагийг сайтар таглана.
  • АмоксиКейрын савалгаан дээрх хадгалах хугацаа хэтэрсэн бол хэрэглэхгүй.

Хэрэглэхээсээ өмнө харж ажиглах ёстой. Бүтцэд болон өнгөнд өөрчлөлт орсон бол хэрэглэж болохгүй.

  1. Бусад мэдээлэл.

АмоксиКейр  хөвмөл бэлтгэх нунтагт юу агуулагдах вэ?

Үйлчлэх бодис нь амоксациллин. 5 мл найруулж бэлтгэсэн хөвмөл бүртээ 250 мг амоксациллин буюу амоксациллин тригидрат агуулна.

АмоксиКейр хөвмөл бэлтгэх нунтгийн харагдах байдал болон савлагаа

100 мл-ийн саванд бүдэг ягаан өнгийн, жүржийн амттай нунтаг савлагдсан.

1 хайрцагтаа 1 сав, хэмжих аягын хамт байна. 


АмоксиКейрийг зөвхөн  AdvaCare Pharma USA-д зориулж AdvaCare-ийн хамтрагч түнш: Huazhong Pharmaceutical Co., Ltd. үйлдвэрлэв.

No. 118 Xianshan гудамж, Xiangyang хот,   Hubei муж, БНХАУ

www.AdvacarePharma.com

 

Бүртгүүлэгч байгууллага:

Зинт ХХК

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж-9

Утас: +976 7763-0063

Вэб: www.zint