
Хэрэглэх заавар
ТРИМЕКСАЗОЛ 480 МГ ШАХМАЛ ЭМИЙН
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
CO-TRIMEXAZOLE
Эмийн худалдааны нэр: Тримексазол 480 мг
Олон улсын нэршил: Сульфаметоксазол, Триметоприм
Эмийн хэлбэр: Шахмал эм
Эмийн найрлага, тун хэмжээ:
o Нэг шахмал нь 400 мг сульфаметоксазол, 80 мг триметопримыг тус тус агуулна.
o Туслах бодисууд: Лактоз моногидрат, тальк, поливинилпирролидон, натрийн карбоксиметилцардуул, магнийн стеарат
Эмийн эмчилгээний бүлэг: Бактерийн эсрэг нийлэг бэлдмэл
АТС код: J01EE01
Эм судлалын үйлдэл:
o Бактерийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл. Бактерийн өсөлт үржлийг саатуулдаг хоёр бэлдмэлээс тогтох тул бактерийн метаболизмд нөлөөлж үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Бактерийн эсрэг үйлдэл нь бактерийн үржилд зайлшгүй шаардлагатай дигидрофолийн хүчлийн нийлэгжилтийг саатуулдаг сульфаметаксазолын үйлдэл, тэдгээрийн дигидрофолат, тригидрофолатад хувирах дараагийн үе шатыг саатуулдаг триметопримын үйлдэлтэй тус тус холбоотой.
o Бэлдмэл стрептококк, стафилококк, пневмококк болон цусан суулга, балнадын үүсгэгч, гэдэсний савханцарт сайн нөлөөлнө.
o Харин сүрьеэ, тэмбүү, хөх идээний нянд нөлөөлөхгүй.
Фармакокинетик:
o Ходоод гэдэсний замаас сайн шимэгдэнэ,
o Биеийн эд, шингэнд /дунд чихний, түрүү булчирхайн, нугасны шингэн, цөс г.м./ сайтар хүрч тархана,
o Уурагтай холбогдолт триметоприм 44%, сульфаметоксазол 70%,
o Аль аль нь элгэнд хувирч шээсээр гадагшилна,
o t1/2= триметоприм 8-11цаг, сульфаметоксазол 10-13 цаг,
o Эмчилгээний үйлдэл 8 цаг орчим хадгалагдана.
Хэрэглэх заалт:
o Архаг өвчний дахилтаас сэргийлэх, архаг үрэвсэл, буглаа хатиг, идээлсэн шарх, цочмог бруцеллез, буйл, буйл орчмын үрэвсэл, архаг, цочмог остеомиелит, заг хүйтэн, түрүү булчирхайн нянгийн гаралтай үрэвсэл, уретрит, пиелонефрит, шээсний замын цочмог халдвар, сальпинги, хөхүүл ханиад, дунд чихний үрэвсэл, синусит, менингит, токсоплазмоз, брохниэктази, уушгины үрэвсэл, гуурсан хоолойн цочмог халдвар, зөөлөн яр, өнгөний лимфогранулема, пиодерма, иж балнад, холер, шигеллез, ходоод нарийн гэдэсний үрэвслийн үед хэрэглэнэ.
Хориглох заалт:
o Триметоприм, сульфаметаксазолд хэт мэдрэг хүмүүс;
o Фолийн хүчил дутагдлын цус багадалттай, порфиритэй өвчтөнд;
o Жирэмсний эхний гурван сард ба сүүлийн гурван сард ба хөхүүл эхэд;
o Нярай хүүхдэд хэрэглэхгүй.
o Мөн элэгний дутагдал, цусны илэрхий өөрчлөлттэй хүнд зөвхөн эмчийн нарийн хяналтанд хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
Цочмог халдварийн үед:
o Насанд хүрэгсэд ба 13-оос дээш насны хүүхдэд 1 шахмалыг 12 цагийн зайтай өдөрт 1-2 удаа;
o 6-12 хүртэлх настай хүүхдэд 1/2 -ийн шахмалыг 12 цагийн зайтай өдөрт 1-2 удаа;
o 3-6 хүртэлх насны хүүхдэд 1/2 -ийн шахмалыг 12 цагийн зайтай өдөрт 1-2 удаа;
o 2-5 хүртэлх сартай хүүхдэд 1/4 шахмалыг 12 цагийн зайтай өдөрт 1-2 удаа;
o 1-2 хүртэлх сартай хүүхдэд 1/4-ийн шахмалыг 12 цагийн зайтай өдөрт 1-2 удаа тус тус уух бөгөөд эдгээр тунгуудын ээлж эмчилгээ 5-14 хоног үргэлжилнэ.
Халдварын хүнд хэлбэрийн үед ямар ч насны хүмүүст тунг 50%-иар ихэсгэж болно. Эмчилгээг өвчний шинж тэмдэг намдсанаас хойш 2 хоног үргэлжлүүлнэ. Ихэнх тохиолдолд ээлж эмчилгээ 5-аас доошгүй хоног үргэлжилнэ.
Бөөрний үйл ажиллагаа алдагдсан үед креатинины клиренс 25 мл/мин-аас их бол стандарт тунгаар, 15-25 мл/мин бол стандарт тунгаар 3 хоногоос илүүгүй хугацаанд уулгаад дараа нь хоногийн стандарт тунгийн хагасаар хэрэглэнэ. Креатинины клиренсс 15 мл/ мин-аас бага бол зөвхөн гемодиализийн эмчилгээний үед тухайн насанд тохирсон стандарт тунгийн хагасаар хэрэглэж болно.
Архаг халдварыг удаан хугацаагаар намдаах буюу урьдчилан сэргийлэхэд:
o Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд унтахын өмнө 1 шахмалыг,
o 12-оос доош насны хүүхдэд уулгах тунг 1 кг жинд триметоприм 2 мг ба сульфаметоксазол 10 мг байхаар тооцно.
o Эмчилгээг 3-12 сар, шаардлагатай гэж үзвэл түүнээс дээш хугацаагаар үргэлжлүүлж болно.
o Түрүү булчирхайн архаг үрэвслийн үед эхлээд стандарт тунгаас илүү тунгаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээг өвчин дахихаас сэргийлж 3 сар үргэлжлүүлнэ.
o Заг хүйтэн өвчнийг эмчлэхэд стандарт тунгаар 5-7 хоног хэрэглэх эсвэл доорх дэглэмээр уулгана. Үүнд: Хүндрээгүй тохиолдолд 4 шахмалаар 12 цагийн зайтай 2 өдөр буюу 5 шахмалыг уулгаад 8 цагийн дараа дахин 5 шахмал уулгана.
o Уушгины үрэвслийн үед хоногийн тунг 1 кг жинд триметоприм 20 мг, сульфаметоксазол 100 мг байхаар тооцож эмчилгээг хоёр долоо хоног үргэлжлүүлнэ.
o Хамар залгиурын гонококкын халдварын үед 2 шахмалаар өдөрт 3 удаа 7 хоногийн турш эсвэл өдөрт 9 шахмалаар 5 өдөр уулгана.
o Зөөлөн яр, өнгөний лимфогранулемын үед эмчилгээг 10-15 хоног үргэлжлүүлнэ.
o Цочмог бруцеллезийн үед эмчилгээний эхний үед стандарт тунгаас дээгүүр тунгаар хэрэглэнэ. Эмчилгээг 4 долоо хоногоос багагүй хугацаагаар үргэлжлүүлэх бөгөөд давтан ээлж эмчилгээ хийж болно.
o Балнад, иж балнадын эмчилгээг 1-3 сараас доошгүй хугацаагаар үргэлжлүүлнэ.
o Насанд хүрэгсэдийн хоногийн дээд тун 3.6 г. Хоол унд идэж уух үед эмийг хэрэглэвэл тохиромжтой.
Гаж нөлөө:
o Бөөлжис хүрэх, бөөлжих, арьсаар туурах зэрэг гаж нөлөө хөнгөн хэлбэрээр тохиолдож болно.
o Ховор тохиолдолд бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвсэл үүсдэг.
o Арьсанд Стевенс-Жонсоны хам шинж, Лайеллын хам шинж илэрсэн тохиолдол байдаг.
o Кристаллури, гематури үүсч болзошгүй.
o Цусанд лейкопони, нейтропени, тромбоцитопени, агранулоцитоз мегалобласт хэлбэрийн цус багадалт гэх мэт өөрчлөлт үүсч болзошгүй.
Бусад эмтэй харилцан нөлөөлөл:
o Тримексазол нь варфарин болон цус бүлэгнэлтийн эсрэг нөлөөт эмүүдийн цус бүлэгнэлтийн эсрэг чанарыг нэмэгдүүлдэг.
o Шээс хөөх эмүүдтэЙ хамт хэрэглэхэд тромбоцитопени болон цусархаг тууралт гарах эрсдэл нэмэгдэнэ.
o Сульфонурийн бүлгийн чихрийн шижингийн эсрэг эмүүдтэй хамт хэрэглэвэл гипогликеми үүсэх эрсдэл ихэснэ.
Анхааруулга ба болгоомжлол:
o Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд шинж тэмдгийн илрэлгүйгээр цусны үзүүлэлтүүд өөрчлөгдөхөөс сэргийлэн сар тутамд цусны шинжилгээг тогтмол хийнэ.
o Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст тунг тусгайлан тогтооно. Хоногийн шээсний хэмжээ тогтмол байх ёстойг анхаарах хэрэгтэй. Шээс талсттай гарах нь ховор ба сульфаниламидийн талст зөвхөн эмчилгээ хийгдсэн хүний хөргөсөн шээсэнд илэрдэг. Эцэж ядарсан хүмүүст энэ тохиолдол нэмэгддэг.
o Ахимаг насны хүмүүст болон фолатын дутагдалтай хүмүүст фолатыг урьдчилан тодорхойлж болгоомжтой хэрэглэнэ. Хумхаа өвчнөөс сэргийлж триметамин хэрэглэж буй өвчтөнд тримексазол хэрэглэхэд мегалобласт хэлбэрийн цус багадалт үүсэж болзошгүй.
Тун хэтрэлт:
Шинж тэмдэг:
o Цочмог үед: Хоолны дуршил буурах, гэдсээр хатгаж өвдөх, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, толгой эргэх, халуурах гематури, кримталлури, цусны дүрст элементүүд өөрчлөгдөх ба шарлалт үүсч болзошгүй.
o Архаг: Ясны чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдан тромбоцитопени, лейкопени, мегалобластик анеми үүсдэг.
Эмчилгээ:
o Леуковоринийг антидот болгон хэрэглэнэ.
o Цочмог тун хэтрэлтийн үед ходоод угаах, шингэн хийж, шээлгэх арга хэмжээ авна.
o Дунд зэргийн ба хүнд хэлбэрийн үед гемодиализ хийдэг.
Эмийн хэлбэр, савлалт: Тримексазол 480 мг шахмал эмийг 10 ширхэгээр PVC/PTP блистерт савлаж, 100-120 блистерийг хэвлэмэл хаяг бүхий хайрцагт хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Хадгалах нөхцөл: Тримексазол 480 мг шахмал эмийг 250С-аас дээшгүй хэмд, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
Хадгалах хугацаа:
- 3 жил.
- Хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.
o Монгол улс, Улаанбаатар хот 16103-0006, Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-4, Сонсголонгийн зам гудамж 32/2, Монос эмийн үйлдвэр
o Утас: 77173117, 77173127, 1800-1883
o E-mail: pharma@monos.mn, Web: www.monos.mn





































































































































































































































































































