
Хэрэглэх заавар
Зөвхөн жороор олгодог бэлдмэл
Кларитромицин 250 мг шахмал
Клартикор (Clarticor)
Найрлага:
Нимгэн бүрхүүлтэй 1 шахмалд:
Кларитромицин USP 250 мг
Туслах бодис:
Өнгө оруулагч: титанийн хоёрч исэл.
Фармакологийн ангилал: Өргөн болон дунд зэргийн хүрээний үйлдэлтэй макролидын бүлгийн антибиотик
Фармакологийн үйлдэл:
Кларитромицин нь эх бодисоосоо бага зэргийн илүү үйлдэлтэй эритромициний уламжлалын антибиотик.
Бэлдмэл нь мэдрэг бичил биетний рибосомын 70S-ын рибосомын 50S субъедиництэй холбогдсоноор РНХ хамааралт бактерийн уургийн нийлэгжилтийг саатуулж бактерийн эсрэг үйлдэл үзүүлнэ Кларитромицинд мэдрэг эмгэг төрүүлэгч бактерийн in vitro орчинд тодорхойлсон: (in vitro орчинд мэдрэг байх нь in vivo орчинд зайшгүй мэдрэг байна гэсэн баталгаа биш юм)
- Streptococcus agalactiae, streptococcus pyogenes, streptococcus pneumoniaе, Legionelle pneumophilia.
- Mycoplasma pneumonia
- Chlamydia trachomatis
- Moraxella (Branhamella) catarrhalis
- Haemophilus influenzа
- Staphylococcus aureus (метициллинд мэдрэг)
- Helicobacter pylori
- Mycobacterium avium, mycobacterium kansasii, mycobacterium chelonae, mycobacterium intracellulare.
Фармакокинетик:
Кларитромициныг ууж хэрэглэсний дараа ходоод гэдэсний замаас маш хурдан шимэгддэг боловч анхдагч метаболизмд ордог учир биохүрэхүй нь 50%-55% буурдаг. Ууж хэрэглэснээс ойролцоогоор 2 цагийн дараа цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрдэг. Бэлдмэлийг хоолноос хамааралгүйгээр хэрэглэж болно.
Кларитромицин нь элгэнд метаболизмд орж идэвхитэй метаболит 14- гидроксикларитромицин болон бусад хэд хэдэн метаболитуудыг үүсгэнэ. Кларитромицин болон 14- гидроксикларитромицин нь бүх эрхтэн системд өргөн тархаж эсийн доторх шингэнд өндөр концентрациар агуулагдана. Эдэд цусны сийвэнгээс өндөр концентрациар агуулагдана. Бэлдмэл тархи нугасны шингэнд ач холбогдол бүхий хэмжээгээр хүрдэггүй. Бэлдмэлийн уурагтай холбогдох чадвар сийвэнд агуулагдах концентрациас хамаарч 40%-70% байна. Кларитромицин болон 14- гидроксикларитромицины хагас задралын хугацаа ойролцоогоор 3-7 цаг болон 5-9 цаг тус тус байна. Өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд хагас зардалын хугацаа уртсана.
Бэлдмэл бөөрөөр болон бөөрний бус замаар ялгардаг. Бэлдмэлийн 20-40% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр шээстэй хамт ялгарах ба энэ хэмжээ нь хэрэглэсэн тун болон эмийн хэлбэрээрс хамаарна. Ууж хэрэглэсэн тунгийн 10-15% нь 14-гидрокси метаболит хэлбэрээр шээстэй хамт ялгарна.
Бөөр болон элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн фармакокинетик өөрчлөгддөг боловч бөөрний хүнд явцтай өөрчлөлтөөс (креатинины клиренс <30 мл/минут) бусад тохиолдолд бэлдмэлийн тунг зохицуулах шаардлагагүй.
Кларитромициныг ХДХВ халдвартай өвчтөнд өндөр тунгаар хэрэглэх үед цусан дахь бэлдмэлийн концентраци нь халдвар аваагүй өвчтөнд ердийн тунгаар хэрэглэсэнтэй харьцуулахад өндөр байсан ба мөн хагас ялгарлын хугацаа нь уртассан байна.
Хэрэглэх заалт:
Амьсгалын замын халдвар, хөнгөн болон дунд зэргийн явцтай арьс болон зөөлөн эдийн халдвар, дунд чихний үрэвсэл, Лаймын өвчинд хэрэглнэ. Түүнчлэн хөхүүл ханиаднаас урьдчилан сэргийлэх зорилгоор болон хеликобактерийн эмчилгээнд хэрэглэнэ.
Цээрлэлт:
Макролидын бүлгийн антибиотикууд болон бэлдмэлийн найрлаганд орсон бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.
Бэлдмэлийг астемизол, цизаприд, пимозид, терпенадин зэрэг эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхийг цээрлэнэ.
Порфири.
Болгоомжлол:
Бэлдмэлийг дараах тохиолдлуудад болгоомжой хэрэглэнэ.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт (шарлалт) – элэгний эмгэгтэй өвчтөн
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт – бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед ялангуяа креатинины клеаренс 30 мл/минутаас бага болсон өвчтөнд кларитромицины ялгаралт буурна. Иймээс креатинины клеаренс30 мл/минутаас бага байгаа өвчтөнүүдэд бэлдмэлийн тунг 2 дахин багасгаж хэрэглэх болон эсвэл тун хоорондын зайг 2 дахин уртасгана.
Жирэмсэн үе – Эмчилгээний ашигтай үйлдэл нь илэрч болох эрсдлээс илүү шаардлагатай байгаагаас бусад тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Хөхүүл үе - Эмчилгээний ашигтай үйлдэл нь илэрч болох эрсдлээс илүү шаардлагатай байгаагаас бусад тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Гаж нөлөө:
Макролидын бүлгийн антибиотикыг хэрэглэх үед ихэвчлэн дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, гүйлгэх зэрэг гаж нөлөө илэрдэг боловч эдгээр гаж нөлөө нь кларитромициныг хэрэглэх үед хөнгөн явцтай, илрэх давтамж нь цөөн байдаг байна.
Элэг хордуулах (цөс зогсонгишлын шарлалт) шинж болон тууралт ховор тохиолдолд: илэрнэ.
Маш ховор тохиолдолд: нойр булчирхайн үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл, QT интервал уртсах, зүрхний хэм алдагдах, Стивенс Жонсонын хам шинж, эпидермийн хордлогот үхжил ажиглагдана.
Бусад гаж нөлөө: Хоол боловсруулах замын хямрал, шүд болон хэлний өнгө өөрчлөгдөх, үнэрлэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, амны хөндийн үрэвсэл, хэлний үрэвсэл, толгой өвдөх, нойргүйдэх, хар дарах, сэтгэл түгшүүрлэх, гаж мэдрэхүй, таталдаа, гипогликеми, бөөрний үйл ажиллагааны дутагдал, бөөрний завсрын эдийн үрэвсэл, лейкопени, тромбоцитопени.
Хэрэглэх арга, тун:
12-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд: 250 мг тунгаар 12 цагийн зайтай 7 хоног ууж хэрэглэнэ. Уушигны хатгалгаа болон хүнд халдварын үед 500 мг тунгаар 12 цагийн зайтай 14 хоног хүртэл хугацаагаар ууж хэрэглэн тунг нэмэгдүүлж болно.
Хүүхдэд (8 кг-аас доош жинтэй хүүхдэд) 7.5мг/кг тунгаар өдөрт 2 удаа.
8-11 кг: 62.5 мг тунгаар өдөрт 2 удаа.
12-19 кг: 125 мг тунгаар өдөрт 2 удаа.
20-29 кг: 187.5 мг тунгаар өдөрт 2 удаа.
30-40 кг: 250 мг тунгаар өдөрт 2 удаа.
Лаймын өвчний үед: 12-с дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгсдэд: 500 мг тунгаар 12 цагийн зайтай 14-21 хоног ууж хэрэглэнэ.
Тун хэтэрсний улмаас илрэх шинж болон эмчилгээний онцлог
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Кларитромициныг их хэмжээгээр ууж хэрэглэсэн тохиолдолд хоол боловсруулах замын зүгээс шинж тэмдэг илэрнэ. Тун хэтрэх үед дагалдаж илрэх харшлын урвалыг шимэгдээгүй бодисыг шууд галагшлуулах болон шинж тэмдгийн дэмжих эмчилгээ хийж эмчилнэ.
Тун хэтрэлтийн эмчилгээ:
Шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээ хийнэ. Бэлдмэл нь гемодиализ болон диализаар ялгарахгүй.
Эмийн харилцан үйлчлэл:
Кларитромициныг дараах эмтэй хамт хэрэглэвэл:
Бэлдмэлийг астемизол, цизаприд, пимозид, терпенадин зэрэг эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд ховдлын аритми, ховдлын тахиаритми, QTс интервал уртсах, ховдлын фибриляци, трепетани-мерцани зэрэг зүрхний хэм алдагдах эмгэгүүд илэрч болно. Нас баралт тохиолдож байсан. Кларитромицин нь ихэвчлэн эдгээр эмийн бэлдмэлийн метаболизмыг саатуулдаг. Иймээс хамт хэрэглэж болохгүй.
Бэлдмэлийг цус бүлэгнэлтийг саатуулах бэлдмэл (варфарин)-тэй хамт хэрэглэхэд варфарины үйлдлийг нэмэгдүүлэх тул протромбины хугацааг тогтмол хянана.
Бэлдмэлийг дигоксинтой хамт хэрэглэхэд дигоксины цусны сийвэн дэх концентрацийг нэмэгдүүлэх тул дигоксины цусны сийвэн дэх концентрацийг тогтмол хянана.
Карбамазепин, алпразолам, циклоспорин, дизопирамид, харга мөөгний алкалоид, метилпреднизолон, мидазолам, омепразол, хинидин, силденафил, симвастатин, такролимус, триазолам, винбластин, фенитоин, вальпроат зэрэг цитохром Р450 ферментийн нөлөөгөөр метаболизмд ордог бэлдмэлүүдтэй кларитромициныг хамт хэрэглэхэд эдгээр эмүүдийн сийвэн дэх түвшин ихсэж болзошгүй тул эдгээр эмийн цусан дах концентрацийг хянах шаардлагатай. ГМГ-КоА редуктаза (3-гидрокси-3-метилглутарил-КоА редуктаза) ферментийг дарангуйлах үйлдэлтэй симвастатин гэх мэт эмийн бэлдмэл болон кларитромициныг хамт хэрэглэхэд булчингийн эмгэг үүсч болзошгүй.
Рифабутин болон рифампициныг кларитромицинтэй хамт хэрэглэхэд кларитромицины цусны сийвэн дэх концентраци 50-аас илүү хувиар буурах ба увеит үүсэх эрсдлийг рифабутиныг дангаар хэрэглэснээр илүү нэмэгдүүлж болно.
Бэлдмэлийг теофиллинтэй хамт хэрэглэхэд теофиллины сийвэнгийн зураглалд концентрацийн муруйн доод талбай нэмэгддэг тул теофиллины сийвэнгийн концентрацийг хянана.
Бэлдмэлийг зидовудинтай хамт хэрэглэхэд зидовудины сийвэнгийн тэнцвэрт концентрацийг бууруулж болзошгүй тул зидовудин болон кларитромициныг хамгийн багадаа 4 цагийн зайтай ууж хэрэглэнэ.
Хадгалалт: 30°С-ээс доош хэмийн хуурай газар гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Савлалт: Шахмал хэлбэрээр үйлвэрлэж, 10 ширхгээр хөнгөн цагаан блистерт савлан гаргана.
Үйлдвэрлэгч:
Coral laboratories Ltd.
№.57/1 (16), Венслор, Дунета,
Нани-Даман-396 210. Энэтхэг
e-mail: exports@corallab.com
website: www.corallab.com
Борлуулагч:
Саба трейд Х.Х.К,
№105тоот, Монфа ХХК-ны байр, Жуулчны гудамж
3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар, Монгол





































































































































































































































































































