Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Элпизин
Худалдааны нэр
Англи
Леводропропизин
Үйлдвэрлэгч
Dae Han New Pharm Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
60мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Жороор олгох эм

ЭЛПИЗИН ШАХМАЛ (ELPIZIN TABLET)

 

Найрлага:

  • 1 шахмалд 60мг леводропропизин агуулагдана.

 

Хэрэглэх заалт:

  • Цочмог ба архаг бронхит болон ханиалга намдаахад хэрэглэнэ.

 

Тун ба хэрэглэх арга:

Насанд хүрэгсдэд:

  • Леводропропизиныг нэг удаад 60мг тунгаар өдөрт 3 удаа, наандаж 6 цагийн зайтай ууж хэрэглэнэ.
  • Шинж тэмдгээс хамаарч тунг ихэсгэж болон багасгаж болно.

 

Анхааруулга

  1. Хориглох заалт:
  1. Уг эм/уг бүлгийн эм/ найрлагад орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшилт;
  2. Гуурсан хоолойн салстын шүүрэл ихэссэн өвчтөнүүд;
  3. Намираа хучуур эдийн үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн (Картагенерийн хам шинж, сормууслаг эсийн хөдөлгөөний хямрал);
  4. Жирэмсэн болон жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд;
  5. Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнүүд.

 

  1. Дараах өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:
  1. Зүрх болон бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнүүд;
  2. Өндөр настан;
  3. 2-оос доош насны хүүхэд.

 

  1. Гаж нөлөө:
  1. Хоол боловсруулах замын талаас: дотор муухайрах, цээж хорсох, диспепси, суулгах, бөөлжих;
  2. Төв мэдрэлийн системийн талаас: ядрах, үйл ажиллагаа сульдах, хагас-ком, комд орох, толгой өвдөх, толгой эргэх;
  3. Цусны эргэлтийн системийн талаас: Зүрх дэлсэх;
  4. Арьсны талаас: Ховор тохиолдолд  харшилын урвалууд илэрч болно.

 

  1. Болгоомжлол:
  • Ховор тохоилдолд нойр хүргэх магадлалтай тул машин жолоодох, удирдах төхөөрөмж ажиллуулах үедээ болгоомжтой байх хэрэгтэй.
  • Ялангуяа архи спиртийн зүйл хэрэглэсэн үедээ энэхүү эмийг хэрэглэвэл үйлдэл нь хүчжиж болзошгүй.

 

  1.  Эмийн харилцан нөлөөлөл:
  • Тайвшруулах үйлдэлтэй эмэнд мэдрэг өвчтөнд тэдгээртэй хамт хэрэглэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй.

 

  1. Жирэмсэн/хөхүүл үеийн хэрэглээ:
  • Энэхүү эмийг жирэмсэн үед хэрэглэж болохгүй.
  • Хэрэв хөхүүл үед хэрэглэсэн бол хүүхдээ хөхөөр хооллолтыг зогсооно.

 

Хадгалах нөхцөл:

  • Тасалгааны хэмд, агаар нэвтэрдэггүй битүү саванд хадгална.

 

Хүчинтэй хугацаа:

  • Үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш 36 сар.

 

Эмийн сангаас олгох нөхцөл:

  • Эмчийн жороор олгоно.

 

Савлалт:

  • Нэг хайрцагт 30 шахмал буюу тус бүрдээ 10 шахмал бүхий 3 блистер байна.

 

хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

 

Үйлдвэрлэгч:

Daehan New Pharm; KOREA