
Хэрэглэх заавар
АЛЬБИОТИН
ALBIOTIN
Найрлага:
1 мл уусмал бүрт:
Клиндамицин фосфаттай тэнцэхүйц Клиндамицин ......................................10мг
Эм судлалын үйлдэл:
Клиндамицин фосфат нь линкомицинээс хагас нийлэгжүүлэн гарган авсан нийлмэл эфир бөгөөд өмнөх уламжлалуудаас илүү идэвхтэй үйлдлийг үзүүлнэ. Клиндамицин фосфат нь in vitro-д идэвхгүй байх ба in vivo орчинд гидролизийн процесс хурдан явагдаж клиндамицин нь бактерийн эсрэг үйчилгээгээ үзүүлдэг. Клиндамицин нь in vitro орчинд бүх Propionibacterium acnes хориглодог болох нь шалгагдсан. Энэ нь in vivo орчинд Propionibacterium acnes-ийн үйлдлийг нь идэвхитэй хязгаарлаж буйг харуулж байна. Ингэснээр батганы эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлнэ.
Клиндамицины идэвхи батгатай өвчтөний хар батганд илүү өндөр байдаг. Клиндамицин нь арьсны гадаргуу дээрх чөлөөт хүчлийг ойролцоогоор 14%-с 2% хүртэл бууруулсан.
Хэрэглэх заалт:
Альбиотин батганы уусмал® -ыг батгыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
Цээрлэлт:
· Клиндамицин эсвэл линкомицинд хэт мэдрэг.
· Нарийн гэдэсний үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаатай, антибиотикаас үүссэн колиттой өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
Анхааруулга ба урьдчилан сэргийлэлт :
· Хэсэг газрын үйлчилгээ нь антбиотик арьсны гадаргууд шимэгдэх замаар илэрдэг. Клиндамициныг бүдүүн гэдэсний үрэвсэл, гүйлгэж суулгасан үед болгоомжтой хэрэглэнэ.
· Альбиотин нь спирт агуулсан учраас нүдийг хорсгох болон цочроож болзошгүй.
· Жирэмсний үед хориглох заалт нотлогдоогүй
· Эмгэг өсөлт үүсгэх, хэт хурдан халдварлах шинж тэмдэг илэрч болзошгүй.
Гаж нөлөө:
Тунг хэтрүүлэн удаан хугацаагаар хэрэглэвэл арьс хуурайших, арьсыг цочроох, гүйлгэх, суулгах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Тун хэмжээ:
Өвчтөн батга гарсан хэсэгт өдөрт 2 удаа түрхэж хэрэглэнэ.
Савлалт :
Альбиотин батганы уусмал нь 1 бортгонцорт 30мл-ээр савлагдсан байна.
Хэрэглэхийн өмнө сайтар сэгсрэх хэрэгтэй.
Хадгалах нөхцөл :
30°С-ээс ихгүй хэмд, сайтар таглаж, гэрлээс хамгаалан хадгална.
Зөвхөн эмчийн жороор олгоно.
Үйлдвэрлэгч :
PT Genero Pharmaceuticals, Индонези





































































































































































































































































































