Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Цефаклор
Худалдааны нэр
Англи
Цефаклор гидрат
Үйлдвэрлэгч
Ildong Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
250мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
ЦЕФАКЛОР бүрээс (Цефаклор гидрат 250мг) Эмэнд тэсвэртэй бактерийн өсөлтийг бууруулж, цефаклор болон бусад бактерийн эсрэг эмийн үр нөлөөг хадгалахын тулд цефаклорыг зөвхөн бактериас үүдэлтэй гэж батлагдсан эсвэл хүчтэй сэжиглэж буй халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Найрлага Бүрээс бүрд: Цефаклор (цефаклор бүрээс хэлбэрт) ...................250мг Хэрэглэх заалт Цефаклорыг түүнд мэдрэг нь тогтоогдсон бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварыг эмчлэхэд хэрэглэнэ: Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae, Staphylococci, Streptococcus pyogenes үүсгэгдсэн дунд чихний халдвар Тэмдэглэл: Haemophilus influenzae β-лактамаза-сөрөг, ампициллинд тэсвэртэй (BLNAR) омгийг зарим BLNAR омгийн in vitro мэдрэмтгий байдлаас үл хамааран цефаклорд тэсвэртэй гэж үзэх нь зүйтэй. Streptococcus pneumoniae, Haemophilus influenza, Streptococcus pyogenes үүсгэгдсэн амьсгалын доод замын халдварууд, уушигны хатгалгаа Тэмдэглэл: Haemophilus influenzae β-лактамаза-сөрөг, ампициллинд тэсвэртэй (BLNAR) омгийг зарим BLNAR омгийн in vitro мэдрэмтгий байдлаас үл хамааран цефаклорд тэсвэртэй гэж үзэх нь зүйтэй. Streptococcus pyogenes үүсгэгдсэн фарингит, тонизилит Тэмдэглэл: Пенициллин нь стрептококкийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх, түүний дотор хэрлэгийн халууралтаас урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг ердийн эм юм. Цефаклор нь хамар залгиурын стрептококкийг устгахад үр дүнтэй байдаг; Гэсэн хэдий ч хэрлэгийн урьдчилан сэргийлэлтэнд цефаклорын үр нөлөөг тогтоосон томоохон тоо баримт одоогоор алга байна. Escherichia coli, Proteus mirabilis, Klebsiella spp., коагулаза-сөрөг Staphylococci үүсгэгдсэн шээс дамжуулах замын халдварууд, пиелоцефрит, цистит Staphylococcus aureus, Streptococcus pyogenes шалтгаант арьс, арьсны бүтэц алдагдах халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Цефаклорт эмгэг төрүүлэгчийн мэдрэмтгий чанарыг тодорхойлохын тулд зохих эсийн өсгөвөрт мэдрэмтгий байдлын судалгаа хийх шаардлагатай. Эмэнд тэсвэртэй бактерийн өсөлтийг бууруулж, цефаклор болон бусад бактерийн эсрэг эмийн үр нөлөөг хадгалахын тулд цефаклорыг зөвхөн бактериас үүдэлтэй гэж батлагдсан эсвэл хүчтэй сэжиглэж буй халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Эсийн өсгөвөр ба мэдрэмтгий байдлын талаарх мэдээлэлтэй тохиолдолд бактерийн эсрэг эмчилгээг сонгох, өөрчлөхөд анхаарах хэрэгтэй. Ийм өгөгдөл байхгүй тохиолдолд орон нутгийн тархвар судлал, мэдрэмтгий байдлын хэлбэрээс шалтгаалж эмчилгээний эмпирик сонголтыг хийнэ. Тун, хэрэглэх арга Цефаклорыг зөвхөн дотуур ууна. Насанд хүрэгчидэд – Насанд хүрэгчдийн ердийн тун 250мг тунгаар 8 цагаар уух юм. Түүнд мэдрэг бичил биетний улмаас үүссэн хүнд хэлбэрийн халдварын (уушигны үрэвсэл гэх мэт) үед тунг 2 дахин нэмэгдүүлж болно. Бага насны өвчтөн – хүүхдэд зөвшөөрөгдсөн тун нь 8 цагаар 20мг/кг/өдөр ууна. Илүү ноцтой халдвар, дунд чихний урэвсэл, түүнд мэдрэг сул бичил биетний шалтгаант халдварын эмчилгээнд өдөрт 40 мг / кг, дээд тун нь 1 г хэрэглэхийг зөвлөдөг. Цефаклорыг бөөрний үйл ажиллагаа буурсан үед хэрэглэж болно. Энэ нөхцөлд ихэвчлэн тунг өөрчлөхгүй. Р-гемолитик стрептококкийн халдварын эсрэг эмчилгээнд цефаклорыг эмчилгээний тунгаар дор хаяж 10 хоног хэрэглэнэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ Ерөнхий Цефаклорыг батлагдсан эсвэл хүчтэй сэжиглэж буй бактерийн халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх заалт байхгүй тохиолдолд өвчтөнд үр өгөөж өгөх магадлал багатай бөгөөд эмэнд тэсвэртэй бактери үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Цефаклорыг удаан хугацаагаар хэрэглэх нь мэдрэг бус организмын хэт их өсөлтийг бий болгодог. Өвчтөнийг сайтар ажиглах нь зайлшгүй шаардлагатай. Хэрэв эмчилгээний явцад дахилтат халдвар үүсвэл зохих арга хэмжээг авах шаардлагатай. Цефалоспорины антибиотик эмчилгээний явцад цусны шинжилгээ, бага хэсэгт эсвэл нярайн Куумбсын сорил, харьцуулалт хийх журмаар антиглобулины зөрмөл ижилсэлийн сэлбэлтэнд хүүхэд төрөхөөс өмнө цефаклор хэрэглэж байсан бол Куумбс сорил эерэг гарсан мэдээлэл байдаг. Цефаклорыг бөөрний үйл ажиллагааны алдагдал мэдэгдэхүйц буурсан тохиолдолд болгоомжтой хийнэ. Ануритай үед цефаклорын хагас ялгаралын хугацаа 2.3 - 2.8 цаг болох тул бөөрний дунд эсвэл хүнд хэлбэрийн өвчтэй өвчтөнүүдэд тунг тохируулах шаардлагагүй байдаг. Ийм нөхцөлд цефаклортой клиник туршилт хязгаарлагдмал. Тиймээс клиник ажиглалт, лабораторийн судалгааг нарийн хийх хэрэгтэй. Бусад β-лактамын антибиотикуудын адил цефаклорын бөөрөөр ялгаралыг пробенецид дарангуйлдаг. Антибиотик, түүний дотор цефалоспориныг ходоод гэдэсний замын өвчин, ялангуяа колит гэх мэт өвчтэй хүмүүст болгоомжтой өгөх хэрэгтэй. Карциноген, мутаген, нөхөн үржихүйд үзүүлэх нөлөө Хорт хавдар үүсгэх, мутаген, нөхөн үржихүйд үзүүлэх нөлөөний талаарх судалгаа хийгдээгүй. Жирэмсэн – тератоген нөлөө - жирэмсний категори B Туршилтын харх, хулганад цефаклорыг хүнд зөвшөөрөгдсөн тунг 12 дахин, өмхий хүрэнд 3 дахин нэмэгдүүлэн хэрэглэхэд урагт хор хөнөөл учруулаагүй. Гэхдээ жирэмсэн эмэгтэйд сайтар хяналттай судалгаа байхгүй. Нөхөн үржихүйд үзүүлэх эрсдлийн талаарх туршилтын амьтанд хийгдсэн судалгаагаар жирэмсэн эхэд үзүүлэх нөлөөг таамаглах боломжгү йтул жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай нөхцөлд хэрэглэнэ. Жирэмсний тээлт, төрөлт Цефаклорын жирэмсний тээлт, төрөлтөнд үзүүлэх нөлөө тодорхойгүй. Хөхүүл эхийн хэрэглээ Цефаклор дангаар нэг удаа 500мг тунгаар уулгахад эхийн хөхний сүүнд бага хэмжээгээр тодорхойлогдсон. Дундаж түвшин 2, 3, 4, 5 цагт 0.18, 0.20, 0.21, 0.16 мкг / мл байв. 1 орчим цагт тодорхойлогдоогүй. Хөхүүл нярайд үзүүлэх нөлөө тодорхойгүй. Цефаклорыг хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Хүүхдийн хэрэглээ Энэ бүтээгдэхүүнийг 1 сараас доош настай нярайд аюулгүй, үр дүнтэй хэрэглээг тогтоогоогүй. Настаны хэрэглээ Цефаклорын клиник судалгаанд хамрагдсан 3703 өвчтөний 594 (16.0%) нь 65 ба түүнээс дээш настай хүмүүс байв. Эдгээр субьектууд болон бага насны хүүхдүүдийн хооронд аюулгүй, үр дүнтэй байдлын хоорондох ялгаа ажиглагдаагүй. Бусад эмнэлзүйн туршлагаас харахад хөгшин болон залуу өвчтөнүүдийн хоорондын хариу урвалын ялгааг тогтоогоогүй боловч зарим өндөр настай хүмүүсийн мэдрэмтгий байдлыг эрс үгүйсгэх аргагүй юм. Энэ эм бөөрөөр ихэвчлэн ялгарах тул бөөрний үйл ажиллагаа буурсан өвчтөнүүдэд энэ эмэнд хортой урвал үзүүлэх эрсдэл өндөр байдаг. Настангуудын бөөрний үйл ажиллагаа буурах магадлал өндөр тул бөөрний үйл ажиллагааг сайтар хянаж тунг болгоомжтой тохируулах нь зүйтэй. Түгээмэл илрэх гаж нөлөө Суулгалт, бэлгийн замын загатнаа, үтрээний үрэвсэл, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, тууралт гарах шинжүүд багтана. Эмийн харилцан нөлөө Цефаклор хэрэглээт өвчтөнүүдэд шээсэн дар глюкозыг илрүүлэх клинитест гахмалтай Бенедикт, Фехлинг нарын уусмалыг ашигладаг шинжилгээнд хуурамч эерэг хариу үзүүлж болзошгүй. Цефаклор, ууж хэрэглэдэг антикоагулянтуудыг хамт хэрэглэхэд антикоагулянтын нөлөө ихэссэн гэсэн мэдээлэл байна. Хориглох заалт Цефаклорыг цефалоспорины бүлгийн антибиотикт харшлын өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Хадгалах нөхцөл Битүүмжлэлтэй саванд өрөөний (1 - 30°C) хэмд хадгална. Савлалт 10 бүрээс /PTP блистер, 10 блистер/хайрцагт Үйлдвэрлэгч ILDONG PHARMACEUTICAL CO., LTD. 25, Gongdan 1-ro, Anseong-si, Gyeonggi-do, Korea. Борлуулагч ЭМЖЖЭМ ЭХНБ утс 77375555 Бүртгэлийн дугаар FT20200708JP07701