Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Витамин В комплекс
Худалдааны нэр
Англи
Никотинамид + Пиридоксин + Рибофлавин + Тиамин
Үйлдвэрлэгч
Sopharma PLC
Гарал үүслийн улс
Болгар
Тун хэмжээ
50 мг+4 мг+1мг+5мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

                       ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЭМ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

                       ВИТАМИН В КОМПЛЕКС  хальсан бүрхүүлтэй шахмал

                                   VITAMIN B COMPLEX  film-coated tablets

 

Энэхүү зааврыг анхааралтай уншина уу.Учир нь тэрээр танд чухал хэрэгцээт мэдээллийг агуулж байгаа болно.

Энэхүү эмийн бэлдмэлийг эмчийн жоргүй олгоно.Эмчилгээг үр дүнтэй болгохын тулд эм хэрэглэх зааврыг нарийн баримталж зааврын дагуу хэрэглэнэ үү.

-        Эм хэрэглэх заавраа хадгалаарай.Учир нь танд дахин унших шаардлага гарч болно.

-        Хэрэв танд нэмэлт мэдээлэл болон зөвлөгөө авах хэрэгцээ гарвал эмчлэгч эмч болон эм зүйчдээ хандаарай.

-        Хэрэв таны өвчний шинж тэмдэг улам дордож сайжрахгүй бол эмчид хандаарай.

-        Хэрэв ямар нэгэн ноцтой сөрөг нөлөө илрэх буюу уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө ажиглагдвал эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй.

 

   Энэхүү эм хэрэглэх зааварт :

1.     Витамин В комплекс гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэх вэ ?

2.     Витамин В комплекс -г хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?

3.     Витамин В комплекс бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

4.     Илэрч болох гаж нөлөө

5.     Витамин В комплекс бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

6.     Нэмэлт мэдээлэл

 

 1.ВИТАМИН В КОМПЛЕКС ГЭЖ ЮУ ВЭ? ТҮҮНИЙГ ЮУНД ХЭРЭГЛЭХ ВЭ?

Витамин В комплекс нь витамин В бүлэг болон никотинамид агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл.Тэдгээр нь уураг, нүүрс, ус ба өөх тосны солилцоонд оролцож бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангадаг бэлдмэл.Витамин В бүлэг болон никотинамид  дутмагшилтай холбоотой үүссэн эмгэг өвчний үед хэрэглэнэ.

 

  2.ВИТАМИН В КОМПЛЕКС-Г ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ТА ЮУ АНХААРАХ ВЭ?

 

  Дараах тохиолдолд Витамин В комплекс бэлдмэлийг хэрэглэхийг    цээрлэнэ:

-        уг бэлдмэлийн үйлчлэгч болон туслах бодисын найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай (хэт мэдрэг) хүмүүс

-        артерийн даралт ихсэх II-III зэргийн үед

-        6- аас доош насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй.

 

Витамин В комплекс бэлдмэлийг дараах тохиолдолд онцгой болгоомжтой хэрэглэнэ

-        Хэрэв та хорт хавдар, элэгний эмгэг,цөсний хүүдий болон замын эмгэгтэй, дээрхи гэдэсний шархлаа,ходоодны шархлаа,ходоодны үрэвсэл ,шулуун гэдэсний шамбарам,тулай зэрэг тус тус эмгэгтэй бол эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.

-        Витамин В комплексийн бүрэлдэхүүнд Витамин В2 ордог учир шээсийг   шар- улаан шар өнгөтэй болгож болно.

 

Бусад эмийн харилцан нөлөөлөл

Хэрэв та ямар нэгэн өөр эмийн бэлдмэл болон жоргүй олгодог бэлдмэл хэрэглэж байгаа, мөн хэрэглээд удаагүй байгаа бол эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдэх шаардлагатай.

Хэрэв та дараах эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.

Үүнд : артерийн даралт бууруулах бэлдмэл,тайвшруулах болон нойрсуулах эмийн бэлдмэлийг сэтгэл гутралыг засах болон Паркинсонизмыг эмчлэх эмчилгээтэй үед эпилепсийн эсрэг бэлдмэл (тулайн эмчилгээнд ), пробенецид,тетрациклины бүлгийн антибиотик зэрэг болно.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдэнэ.

Жирэмсэн үед эмчилгээний тунгаар хэрэглэж болно.

Хөхүүл  үед витамин В комплекс-г хэрэглэхгүй. Хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал хөхөөр хооллолтыг зогсооно.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох болон техниктэй ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Витамин В комплекс нь машин жолоодох болон техниктэй ажиллах чадварт нөлөөлдөггүй болно.

 

 Зарим туслах бодистой холбоотой чухал мэдээлэл

Уг эмийн бэлдмэлийн найрлаганд буудайн цардуул агуулагдана.Целиактай өвчтөнд тохиромжтой.Буудайд харшилтай өвчтөнд  уг бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Уг бэлдмэлийн гадуурх бүрхэвчийн найрлаганд будагч бодис ургах наран шар  FCF (Е110) будагдсан тул харшил өгч болзошгүй.

 

3. ВИТАМИН В КОМПЛЕКС БЭЛДМЭЛИЙГ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?

 

Үргэлж Витамин В комплекс бэлдмэлийг ямагт энэхүү зааврын дагуу хэрэглэнэ үү.   Хэрэв танд ямар нэгэн эргэлзээтэй асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчдээ хандаж зөвлөгөө аваарай.

Насанд хүрэгсэд : хоногт 1-2 шахмалаар 2-3 удаа ууж хэрэглэнэ.

6-аас дээш насны хүүхэд :  хоногт 1-2 шахмалаар  ууж хэрэглэнэ.

Шахмалыг хүрэлцэхүйц хэмжээний усаар ууж хэрэглэнэ.

 

 Бэлдмэлийг хэрэглэх хэмжээнээс илүү хэрэглэсэн тохиолдолд

Хэрэв та өндөр тунгаар бэлдмэлийг хэрэглэвэл дараах шинж тэмдэг илэрнэ.

Үүнд:  цочирдох, айж түгших, салганах, нойргүйдэх,толгой өвдөх ,таталдах  

Хэрэв та эмчилгээний тунгаа хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авах шаардлагатай.

 

Уух тунгаа мартсан тохиолдолд   

Хэрэв та нэг удаагийн уух тунгаа мартсан тохиолдолд санангуутаа аль болох эрт эмийг уух шаардлагатай.Хэрэв дараагийн эм уух хугацаа ойртсон байвал цаашид ердийн тунгаар эмийг ууна.Энэ тохиолдолд мартсан тунгаа нөхөх зорилгоор эмийг давхарлаж уухыг хориглоно.

Хэрэв танд эм хэрэглэхтэй холбоотой нэмэлт асуулт байвал эмчлэгч эмч болон эм зүйчдээ хандана уу.

 

4.ИЛЭРЧ БОЛОХ ГАЖ НӨЛӨӨ  

Бусад бэлдмэлийн нэгэн адил витамин В комплекс-г хэрэглэх явцад гаж нөлөө илэрч болох боловч энэ нь хүн бүхэнд тохиолддоггүй байна.

Цөөн тохиолдолд чонон хөрвөс, загатнах,хавагнах,нүүр болон хүзүүний арьс улайх, хэт мэдрэг хүмүүст халуун оргиж болзошгүй.

Хэрэв ямар нэгэн ноцтой гаж нөлөө буюу уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө ажиглагдвал эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй.

 

5. ВИТАМИН В КОМПЛЕКС БЭЛДМЭЛИЙГ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ? 

Үйлдвэрийн савлагаанд нь хуурай, нарны гэрлээс хамгаалсан нөхцөлд 250С дээшгүй хэмд хадгална.

Хүүхэд үзэхээргүй болон хүрэхээргүй газар хадгална.

Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэж болохгүй.Хүчинтэй хугацаа нь тусгайлан заасан сарын сүүлийн өдөртэй тохирно.

Бэлдмэлийг бохир усны систем болон гэр ахуйн хог хаягдалтай хамт хаяж болохгүй.

Хэрэгцээгүй болсон бэлдмэлийг хэрхэн цэгцлэж хаях талаар эмч болон эм зүйчээсээ асуугаарай. Энэ арга хэмжээ нь хүрээлэн буй орчноо бохирдохоос сэргийлэхэд тусална.

 

6.НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ 

Витамин В Комплекс найрлагандаа ямар бодис агуулдаг вэ? 

-        Үйлчлэгч бодис: тиамин нитрат ( витамин В1) 5 мг,                           рибофлавин ( витамин В2)1 мг, пиридоксин гидрохлорид  (витамин В6) 4мг, никотинамид ( витамин РР) 50 мг.

-        Бусад туслах бодис :

Шахмалын цөм : буудайн цардуул,жижиг кристалл целлюлоза (хэлбэр101), гидроксипропилцеллюлоза, стеарины хүчил,тальк, кремны диоксид, коллоид усгүйжсэн.

 Хальсан бүрхүүл: Опадрай АМВ 80 W 24766 ягаан (поливинилын спирт, бага зэрэг гидролизжсэн тальк,титан диоксид (Е171), кармин(Е120), лецитин(Е322), ургах наран шар FCF(Е110), ксантанын давирхай (Е415), индигокармин (Е132 ).

 

Витамин В комплекс бэлдмэлийн дүрслэл ба савлалтанд буй тоо хэмжээ

Бөөрөнхий, хоёр талаараа гүдгэр шахмал, хальсан бүрхүүлтэй,6 мм диаметртэй,   бөөрөлзгөн-улаан өнгөтэй,тиамины өвөрмөц үнэртэй.

20 ширхэг хальсан бүрхүүлтэй шахмалыг хатуу,тунгалаг, өнгөгүй PVC-аар хийгдсэн блистерт хөнгөн цагаан фольгагаар битүүмжилсэн байна.

 1 блистерийг эм хэрэглэх зааврын хамт картон хайрцганд савлана.

 

Зах зээлд гаргах эрх бүхий байгууллага ба үйлдвэрлэгч

СОФАРМА ХК

Илиенскийн гудамж 16

1220 София,Болгар

 

Мэдээллийг шинэчилсэн огноо :

2015 оны 09 сар