Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Озид
Худалдааны нэр
Англи
Омепразол
Үйлдвэрлэгч
PT. Darya-Varia Laboratoria TBK
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
20мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Бэлдмэлийн худалдааны нэр :  ОЗИД , OZID   

Найрлага 

1 бүрмэл нь : 

Oмепразол …………………………………………………………………...20мг  агуулна. 

Эм судлалын үйлдэл: 

Oмепразол  нь ходоодны хүчлийн шүүрлийг багасгахдаа париеталын эсүүдэд     протоныг шахдаг H”/К”,  ATPase ферментүүдийн ялгарлыг дарангуйлах  нарийн шалгуурт  механизмын үйлдэлтэй . Oмепразол  нь хүчлийн үйлдвэрлэлийн түлхцэнд  нөлөөлэхгүйгээр ходоодны хүчлийн шүүрлийг хаах болон үелүүлдэг. Oмепразол нь ацетилхолины болон гистаминий  ресепторт  нөлөө үзүүлэхгүй.  

Oмепразолийн  үйлчилгээний эхэн үе нь ходоодны хүчлийн шүүрлийн хурдан ба      буцах хяналт бөгөөд өдөрт нэг удаагийн тунгаар хэрэглэх үед ч явагдана.           Oмепразол нь ходоод болон гэдсэнд түргэн шимэгддэг бөгөөд плазмийн оргил агууламж нь 1-3 цаг байна. Ихэнх Oмепразол  нь  плазмийн уурагт холбогддог ба дийлэнх нь метаболит хэлбэрээр шээстэй хамт ялгардаг. 

Хэрэглэх заалт:  Богино хугацааны эмчилгээнд: 

  • Ходоод ба12 хуруу гэдэсний шархлаа өвчин
  • Ходоод ба улаан хоолойн сөөргөө
  • Шүүрэл эмгэгээр ихсэх, Золлингер-Эллисоны хам шинж

Эсрэг заалт: 

Эмийн идэвхт бодист хэт  мэдрэг байх 

Анхааруулга : 

  • Өвчний онош нь ходоодны шархны магадлалтай үед бэлдмэлийг эмчилгээнээс хасах шаардлагатай бөгөөд өвчний шинж тэмдгийг намдаах болон оношийг саатуулах хортой,
  • Oмепразолийг хоолны өмнө ууж хэрэглэнэ.
  • Капсулыг нээхгүй, зажлахгүй, бутлахгүй бүхлээр нь залгиж ууна.
  • Зайлшгүй шаардлагагүй бол жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдхэрэглэхгүй.
  • Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон настай хүмүүс хэрэглэх боломжтой.

Oмепразол  нь настай хүмүүсд болон бөөрний үйл ажиллагаа муудсан хүмүүст сайн зохидог бөгөөд тусгайлсан тунгийн зохицуулалт  шаардлагагүй. 

 Гаж нөлөө: 

  • Арьсны тууралт загатнаа, ам хуурайших, толгой өвдөх, гүйлгэлт, өтгөн хатах, гэдэс дүүрэх шинж тэмдгүүд цөөн мэдээлэгдсэн.

Тун хэтрүүлэлт : 

Тунг хэтрүүлсэн нөлөөний  мэдээлэлгүй. 

Амаар нэг удаагийн 160мг тун нь сайн зохисон. 

Хэрэглэх тун : 

  • Ходоод гэдэсний шарх эрози, улаан хоолойн өрөвсөл шархлаа:

-12 хуруу  гэдэсний шархлаа өвчний үед  20мг тунгаар хоногт  нэг удаа 2 долоо хоногийн турш хэрэглэнэ. Эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай бол 2 долоо хоногийн нэмэлт эмчилгээг хийнэ. 

-Ходоод гэдэсний шарх эрози , улаан хоолойн өрөвсөл шархтай өвчтөнд 4 долоо хоногийн эмчилгээ хийнэ. 

-Бусад эмчилгээнд үр дүн тааруу байсан өвчтөний хувьд хоногт 40мг тунгаар  эмчлэх бөгөөд ихэвчлэн 4 долоо хоногийн дотор эдгэрэл явагдсан.  Шаардлагатай  үед эмчилгээг 4-  8 долоо хоногийн турш үргэлжлүүлнэ.

  • Золлингер-Эллисоны хам шинж

Эмчилгээний эхний тун нь хоногт нэг удаа 60мг байна. Тунг өвчтөн бүрт тохируулна.  Хүнд хэлбэрийн өвчтөнд тунг эмчийн заалтаар 120 мг хүртэл ихэсгэнэ . 

Хэрэв хоногийн  тун 80 мг-с хэтэрвэл тунг  2 хувааж хэрэглэнэ. Эхний эмчилгээний тун нь  60 мг бөгөөд  өлөн үедээ усаар даруулж ууна.  

  • Бөөрний үйл ажиллагаа алдагдсан:

Бөөр болон элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй  өвчтөнд тунгийн тусгай зохицуулалт  шаардлагагүй. 

  • Хүүхэд:

                Oмепразолийг хүүхдэд хэрэглэсэн тохиолдол цөөн. 

  • Өндөр настай хүмүүс:

                Өндөр настанд  тунгийн тусгай заалтгүй. 

Савлалтын хэлбэр :

14 бүрмэл  @ 1 strip . 

Хадгалах нөхцөл :

300С доош хэмд хадгална. 

Эмийн сангаас олгох нөхцөл :

 Эмчийн жороор олгоно. 

Үйлдвэрлэгч: PT Darya Varia Lab. Indonesia.