
Хэрэглэх заавар
ГЕНТРИСОН тос
НАЙРЛАГА: грам бүрд
Бетаметазон дипропионат .................................... 0,64мг
Клотримазол ...........................................................10 мг
Гентамицин сульфат ................................................1мг /бололцооны хирээр/
ЭМ СУДЛАЛЫН ҮЙЛДЭЛ
Гентрисон тос нь үрэвсэл загатнааны эсрэг, судасны хана бэхжүүлэх үйлдэлтэй бетаметазол дипропионат, мөөгөнцөрийн эсрэг тодорхой хүрээний үйлдэлтэй клотримазол болон өргөн хүрээний бактерицит үйлдэлтэй гентамицин сульфатын нийлмэл бэлдмэл юм. Клотримазол нь мөөгөнцөрийн эсийн мембранд нөлөөлж эсийн үйл ажиллагааг алдагдуулна. Гентамицин нь арьсны анхдагч, хоёрдогч халдваруудын голлох эмчилгээнд хэрэглэгддэг.
Микробиологи: клотримазол нь улааруулагч трихофитон, трихофитон ментангрофитууд, эпидермофитон флоккос, канын микроспор зэргээр үүсгэгдсэн хөл, цавь, их биеийн үлд, мөөгөнцөр, кандида альбикансаар үүсгэгдсэн мөөгөнцөр, малассез фурфураар үүсгэгдсэн олон өнгөт үлд /питироспор обикулар/ зэргийн эмчилгээнд үр дүн үзүүлдэг. Гентамицинд мэдрэг нянгууд болох стафилококк /эерэг, сөрөг коагулаз болон зарим пенициллинд мэдрэг омог/ болон грам сөрөг бактерууд: хуурамч аэрогиноз, агаартан аэрогенес, ишерихи коли, протеус вулгарис, клебсиела пневмони зэрэгт нөлөөлнө.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Гентрисон тосны бүрэлдэхүүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн арьсны халдваруудын үед хэрэглэхийн зэрэгцээ хоёрдогч халдварын хүндэрсэн үед кортикостероидтой хамт эмчилгээнд хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Гентрисон тосыг арьсны гэмтсэн хэсэг болон түүний эргэн тойрныг хамруулан өдөрт хоёр удаа өглөө, оройд түрхэнэ. Гентрисон тосыг тасралтгүй түрхсэнээр түүний эмчилгээний үр дүн гарна.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа: эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчтөний эмнэл зүйн байдал, байршил зэргээс хамаарна. Гэхдээ эмнэл зүйн шинж нь гурваас дөрвөн долоо хоногт сайжрах хэдий ч байнга хянаж байх ёстой.
ХОРИГЛОХ ЗААЛТ
Гентрисон тосны найрлагад орсон бодист хэт мэдрэг гэсэн өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй
ГАЖ НӨЛӨӨ
Гентрисон эмчилгээний үед арьсын өнгө өөрчлөгдөх, нөсөөжил буурах, хорсох, арьс улайх, нэвчдэс үүсэх, загатнах зэрэг гаж нөлөө маш ховор илэрдэг гэсэн тэмдэглэл бий. Хэсэг газарт кортикостероидтой хамт боолтонд хэрэглэхэд хорсох, загатнах, нөсөөжил буурах, арьсны үрэвсэл, хавьтал харшлын арьсны үрэвсэл, арьс зулгарах, хоёрдогч халдвар, арьсны атропи, азрал, хумхаа зэрэг гаж нөлөө илэрсэн гэж тэмдэглэгдсэн.
ХЭРЭГЛЭЭНД ТАВИГДАХ ОНЦГОЙ АНХААРУУЛГА, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
Гентрисон тосыг хэрэглэх үед хэт мэдрэгших урвал илэрвэл хэрэглээг зогсоон зохих эмчилгээ хийнэ. Зарим гаж нөлөө нь хэсэг газарт кортикостероидтой хэрэглэснээс дутуу нярай болон хүүхдэд системийн эмгэгүүдэ болох бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын үйл ажиллагаа алдагдсан гэж тэмдэглэгдсэн. Аминогликозидууд нь хурц харшил үүсгэгчийг өдөөгч болдог.
Арьсны зулгарсан хэсэгт удаан хугацаагаар хэрэглэх болон биеийн гадаргуугийн өргөн талбайг хамарсан боолтонд кортикостероидтой хамт хэрэглэснээр системийн шингээлт ихсэж болно. Арьсны гэмтсэн хэсэг, ил шарханд гентамицины хэрэглээг аль болох зайлсхийх хэрэгтэй. Энэ тохиолдолд ялангуяа нярайд, хүүхдэд гентамицины хэрэглээнээс системийн дараах хүсээгүй үр дагавар гарч болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ. Антибиотик удаан хугацаагаар хэрэглэх нь хааяа нянгийн дасалд хүргэж болзошгүй. Хэрэв хэт мэдрэгших болон өндөр халдварын шинж илэрвэл гентрисон тосны хэрэглээг зогсооно.
Гентрисон тосыг нүдэнд хэрэглэхгүй.
Хүүхдийн хэрэглээ: өвчтэй хүүхдэд том хүний биеийн жин арьсны талбайтай харьцуулахад арьсны гадаргууд хэсэг газарт кортикостероид хамааралт гипоталамик-өнчин тархи – бөөрний дээд булчирхайн үйлдэл бүхий бэлдмэлийн шингээлт их, илүү мэдрэг байдаг.
ЖИРЭМСЭН ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ
Жирэмсэн эмгэтэйчүүдэд хэсэг газарт кортикостероидтой хэрэглээний аюулгүй байдал тогтоогдоогүй тул энэ эмийн боломжит ашиг, урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү байвал жирэмсэн үед хэрэглэнэ. энэ эмийг жирэмсэн эхэд удаан хугацаанд өргөн хэрэглэж болохгүй.
ХАДГАЛАЛТ: 30оС хэмээс ихгүй нөхцөлд хадгална.
САВЛАЛТ: 10 грамаар савлана







































































