
Хэрэглэх заавар
Хэрэглэх заавар
«Нейроблок В12 тарилга»
«Neuroblock B12 for injection»
ОУН: Бетаметазон + Диклофенак + Витамин В12 цогц
Эмийн эмчилгээний бүлэг: Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаана. Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл.
atХ код: M01АВ55
Эмийн хэлбэр, найрлага:
Булчинд тарих ex tempore уусмал бэлтгэхэд зориулагдсан шингэрүүлэгч (туншил А), лиофиллизат (туншил В). Туншил А-г туншил В-д уусган нэг тун бэлтгэнэ.
Найрлага:
Шингэрүүлэгч (туншил А) туншилд:
Идэвхтэй бодис: Диклофенак натри - 75,0 мг; Бетаметазон натрийн фосфат - 2,7 мг.
Туслах бодис: Бензил спирт - 120,0 мг; Пропиленгликоль - 600,0 мг; Маннитол - 18,0 мг; Метабисульфит натри - 9,0 мг; Натрийн гидроксид х.х. рН 8,4; 3 мл хүртэлх тарилгын ус.
Лиофилизат (туншил В) туншилд:
Идэвхтэй бодис: Гидроксокобаламин ацетат - 10,0 мг.
Туслах бодис: Маннитол - 35,0 мг.
Эм судлалын онцлог:
Энэ эм нь эмийн шинж чанарыг тодорхойлдог гурван идэвхтэй бодисын цогц юм.
Фармакодинамик:
Диклофенак – үйлдийн механизм нь СБҮЭБ-тэй төстэй ч бүрэн тайлбарлагдаагүй, стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл. Энэ нь простагландины нийлэгжилтийг дарангуйлах чадвартай бөгөөд энэ нь түүний эм судлалын үйлдлийн нэг хэсэг юм.
Бетаметазон - глюкокортикоид нь хэд хэдэн механизмаар үрэвсэл дарангуйлдаг: үрэвслийн хариу урвалын янз бүрийн хүчин зүйл, тэдгээрийн дотор вазоактив ба химотаксик хүчин зүйлүүд үүсэлтийг дарангуйлна. Энэ нь липофилик ба протеолит ферментийн шүүрлийг бууруулж, гэмтсэн хэсэгт лейкоцитын ялгаралтыг бууруулж, фиброзыг багасгана; эцэст энэ нь лимфоцитуудын тооноос хамааран дархлааны хариу урвалд нөлөөлдөг.
Витамин В12 нь эсийн өсөлт үржилтэнд зайлшгүй шаардлагатай. Түүний уламжлал болох метилкобаламин нь гомоцистеинээс метионин ба S-аденозилметионин үүсэхэд шаардлагатай. В12 витамины дутагдал нь мэдрэлийн тогтолцоонд нөхөн сэргэхгүй гэмтэл учруулж, мэдрэлийн эсийг аажмаар хавдар, демиелонизаци, мэдрэлийн үхэлд хүргэдэг.
Фармакокинетик:
Диклофенак нь элгэнд хувиралд орсноор ялгардаг. Энэ нь шээс (65%), цөсөөр (35%) метаболит хэлбэрээр хүхэр эсвэл глюкуронидтай хамт ялгардаг. Өндөр настан болон элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүдэд фармакокинетикт өөрчлөлт ажиглагдаагүй.
Бетаметазон цусны сийвэнгийн уурагтай сайн холбогдох (64 %) ба түүний хагас ялгаралын хугацаа - 5.6 цаг байна.
Витамин В12 голчлон түүний нөөцлөгдөх гол цэг болох элэгний паренхимийн эсүүдэд тархдаг.
Хэрэглэх заалт
Хэрхийн цочмог үрэвсэл (хэрлэгийн халууралт); хэрхийн артритууд; бүсэлхий ууцны хэсгийн өвдөлт (ишиас); полирадикулонейропати; хүзүүний мэдрэлийн өвдөлт; остеоартроз; миозит; гэмтэл (өөрийн болон биеийн тамирын шалтгаант)
Тун, хэрэглэх арга:
Насанд хүрэгчидэд булчинд тарина.
Уусгагч бүхий туншилд (А) туншил (В) дах лиофиллизатыг уусган нэг тун бэлтгэнэ.
Өдөрт 12 цагийн зайтай 1 эсвэл 2 тунгаар хэрэглэнэ. Тунг өвчтөний онцлогоос хамааран тогтооно.
Бэлдмэлийг урт зүүгээр өгзөгний булчинд гүн тарих ба дараагийн тунг нөгөө өгзөгний булчинд тарина. Тарилгын дараа тарьсан газарт 3-5 минутын турш тойргон массаж хийх нь зүйтэй.
Хориглох заалт
- Бэлдмэлийн найрлага дах нэгдэлд хэт мэдрэг;
- Ходоод гэдэсний шархлааны идэвхжил, ходоод гэдэснээс цус алдах, цооролт;
- Элэг, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал;
- Зүрхний декомпенсат дутагдал, ноцтой гипертони;
- системын микоз;
- идэвхтэй сүрьеэ;
- тулай;
- ясны сийрэгжилт;
- чихрийн шижин;
- аспирин, СБҮЭБ-д хэт мэдрэг;
- гепатит А, В ба вирүсийн эмгэгүүд;
- антикоагулянтуудын эмчилгээ;
Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ
Жирэмсэн болон хөхүүл эхэд бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Бага насны хүүхдийн хэрэглээ
Хүүхдэд бэлдмэлийн хэрэглээг хориглоно.
Гаж нөлөө
Нейроблок В12 нь дараах системийн сөрөг урвал үүсгэж болзошгүй:
ХГЗ: өрц орчим өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлийн дистензи, ходоодноос цус алдах, цус алдалтгүй, цооролтгүй ходоод дээрх гэдэсний шархлаа
ТМС: таталдаа, тархины дотоод даралт ихсэх, толгой эргэх, мигрень, нойрмоглох;
Зүрх судасны систем: Артерийн гипертони, зүрх судасны дутагдал, трепетани;
Элэг: заримдаа трансаминазууд ихсэх, ховор тохиолдолд шарлалтгүй гепатит;
Бөөр: бөөрний цочмог дутагдал, гематури, протейнури;
Цусны систем: тусгаарлагдсан тохиолдолд лейкопени, цус задралын цус багадалт, агранулоцитоз;
Араг ясны булчингийн систем: булчин сулрах, стероидын миопати, булчингийн жин алдах, остеопороз, нугасны шахалтат хугарал, түнхний үений толгойн үхжил, дунд чөмөгний эмгэг хугарал;
Арьс: заримдаа арьсны тууралт, улайлт илрэх. Ховор – чонон хөрвөс. Арьсны эдгэрэлт удааширах, арьс эмзэг болох, нөсөөжих, экхимоз, нүүр улайх. Гиперпигментаци эсвэл гипопигментаци, арьс арьсны доорх эдийн тэжээлгүйдэл, буглаа;
Дотоод шүүрлийн систем: сарын тэмдэгийн мөчлөг алдагдах, Иценко – Кушингын өвчин, бөөрний дээд булчирхайн дутагдал, ялангуяа гэмтэл, мэс засал, системийн өвчин. Чихрийн шижинтэй өвчтөнд нүүрс усны тэвчил буурч, инсулин ба сахар бууруулах ууж хэрэглэх эмийн хэрэгцээ нэмэгдэх;
Ус-электролитын алдагдал: натри барих, хавагнах, кали алдах, гипокалийн алкалоз;
Мэдрэхүйн эрхтэн: субкапсулярын катаракт, нүдний дотоод даралт ихсэх, глауком, тод гэрэлд нүд өвдөх, чих шуугих;
Бодисын солилцоо: уургийн катаболизмын улмаас азотын сөрөг тэнцвэржилт үүсэх.
Эмийн харилцан нөлөө
Нейроблок В12 -ийг бусад СБҮЭБ-тэй хамт хэрэглэх нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм.
Антикоагулянт эм ууж буй өвчтөнүүдэд эмийг цусны бүлэгнэлтийн параметрүүдийг хатуу хянах замаар хэрэглэхийг зөвлөж байна.
Нейроблок В12 нь шээс хөөх эмийн эм судлалын үйлдлийг саатуулж дарангуйлснаар калийн хуримтлалыг нэмэгдүүлдэг.
Цусан дах түвшин, хору чанарыг нэмэгдүүлж болох тул метотрексатын тунгаас 24 цагийн өмнө эсвэл дараа хэрэглэх нь зүйтэй.
Нейроблок В12 ба литийн давсыг хослуулан хэрэглэхэд тунг хэтрүүлэлтийн шинж тэмдэггүйгээр цусан дах түвшинг нэмэгдүүлэх боломжтой.
Нейроблок В12 стероид (бетаметазон) агуулах тул эритромицин, астемизол, бепридил, галофантрин, пентамидин, терфенадин, сультоприд, винкаминтой хамт хэрэглэснээр трепетани, ховдолын мерцани (гипокалиеми, брадикарди, QT интервал уртсах, хэм алдалт үүсэх эрсдэл нэмэгдэх) үүсэх эрсдэлтэй.
Ашиглалтанд тавигдах болгоомжлол:
Хэм алдалтын эсрэг бэлдмэлүүдтэй трепетани, ховдолын мерцани үүсгэж болно: амиодарон, брители, дизопирамид, квинидин, соталол. Гипокалиемийн үед хуруувчин цэцгийн бэлдмэлүүдийн хордлогын эрсдэлийг ихэсгэнэ. Тарилгаар хийхэд гипокалиеми үүсгэх бодисууд: амфотерицин В, тиазидын бүлгийн шээс хөөх эмүүд, туулгах бэлдмэлүүд.
Ацетилсалицилын хүчил: кортикостероидууд нь салицилатын ялгаралтыг нэмэгдүүлдэг. Тиймээс кортикостероидын эмчилгээг зогсоосны дараа салицилатын тун хэтрэх эрсдэлтэй байдаг. Кортикостероидын эмчилгээг зогсоосны дараа салицилатын тунг тохируулахыг зөвлөж байна.
Ууж хэрэглэх антикоагулянтууд, тарилгаар гепарин: эдгээр тохиолдолд кортикостероидууд цус алдах эрсдлийг нэмэгдүүлдэг тул өвчтөний хяналтыг эрчимжүүлэхийг зөвлөнө. Кортикостероидыг өндөр тунгаар арав хоногоос дээш хугацаагаар уухад энэ нөлөө ажиглагдаж болно.
Инсулин, метформин, сульфаниламидууд, цусан дах глюкоз бууруулах эмүүд: эдгээр тохиолдолд өвчтөний глюкозын түвшинг хянах явцыг нэмэгдүүлэх, кортикостероидын эмчилгээний явцад болон дараа чихрийн шижингийн эсрэг эмийн тунг тохируулахыг зөвлөнө.
Изониазид: изиниазидийг кортикостероидуудтай хамт хэрэглэхэд цусан дахь изониазидын түвшин буурдаг. Эдгээр тохиолдолд эмнэлзүйн болон микробиологийн хяналтыг хийхийг зөвлөнө.
Фенобарбитал, фенитоин, примидон, карбамазепин, рифабутин, рифампицин: эдгээр нь бүгд ферментийн өдөөгчид туд кортикостероидуудын нөлөөг бууруулдаг. Тиймээс эдгээр эмийг эмчилгээнд хэрэглэх явцад болон дараа нь эмийн тунг тохируулахыг зөвлөж байна.
Бусад анхаарал шаардлагатай хэрэглээ:
Артерийн даралт бууруулах бэлдмэлүүд: кортикостероид нь эмчилгээний нөлөөг багасгана.
Альфа интерферон: кортикостероидууд нь эмчилгээний үр нөлөөг тасалдуулж болно.
Сулруулсан микроб бүхий вакцин: эцэст нь үхэлд хүргэж болзошгүй системийн өвчин үүсгэх эрсдэлтэй. Урьд өмнө дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд эрсдэл нь суурь өвчний үр дагавар болох нь илүү өндөр байх болно. Идэвхгүй бичил биетэн бүхий вакцин хэрэглэх нь зохимжтой байдаг.
Тусгай анхааруулга
Нейроблок В12 (содержит диклофенак) бэлдмэлийг бөөр, зүрх, элэгний дутагдалтай, томоохон мэс засал хийлгэсэн эсвэл цусны эргэлтийн дутагдалтай өвчтөнд болгомжтой хэрэглэнэ.
Диклофенак нь элэгний порфиритэй өвчтөнүүд, гуурсан хоолойн багтраа өвчтэй өвчтөнүүдийн эмгэг жамыг улам хүндрүүлдэг.
Бэлдмэлийг хэрэглэх явцад дээрх гэдэсний шархлаа, шархлаат колит, Кроны эмгэгтэй өвчтөнүүдэд сайтар хяналт тавих ёстой.
Цус бүлэгнэлтийн эмгэгтэй эсвэл антикоагулянт ууж байгаа өвчтөнүүдийг мөн хянах шаардлагатай.
Нейроблок В12 (содержит бетаметазон)-г дивертикулит, гэдэсний анастомоз, ходоодны шархлаа, шархлаат колит, буглаа эсвэл бусад идээт өвчинүүд, гипертони, ясны сийрэгжилт, myasthenia gravis- тай өвчтөнүүдэд маш болгоомжтой хэрэглэнэ.
Бэлдмэлийг эмчилгээнд урт хугацаанд хэрэглэх бол цусны үзүүлэлт, элэг бөөрний үйл ажиллагааг хянах нь зүйтэй.
Тун хэтрүүлэлт
Шинж тэмдэг: тунг хэтрүүлэхэд ердийн шинж тэмдэг илрэхгүй.
Тунг хэтрүүлснээр дараах шинж тэмдгүүд илрэх боломжтой: бөөлжих, ходоод гэдэснээс цус алдах, суулгах, толгой эргэх, чих шуугих, таталдаа. Хүнд тохиолдолд бөөрний дутагдал, элэг гэмтэх боломжтой.
Эмчилгээ: Цочмог хордлогын улмаас эмийн аль нэг бүрэлдэхүүн хэсгээс хамаарч эмчилгээний арга хэмжээ дараах байдалтай байна:
Диклофенак – үндсэндээ дэмжих, шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.
Бетаметазон - тунг хэтрүүлэн хэрэглэхэд хүний амь насанд аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэхгүй ч эмчийн хатуу хяналтыг шаарддаг. Цус (ийлдэс), шээсэн дэх электролитийг хянах, бие махбод дахь натри / калийн тэнцвэрийг хатуу хянах шаардлагатай; тэнцвэргүй байдал ажиглагдах үед зохих эмчилгээ хийнэ.
Хэрэв таталт үүсвэл диазепам эсвэл бусад бензодиазепинууд судсанд тарина. Цус алдах, ходоодны шархлааг анхаарах ёстой. Гипопротромбинеми үед витамин К-г тодорхойлно.
Хадгалах нөхцөл
Хүүхдээс хол, гэрлийн тусгалаас хамгаалан +15оС - +25°С хэмд хадгална.
Тэмдэглэл: Хадгалалтын хэм алдагдахад (хэт хөргөх) туншил дах шингэрүүлэгчид (туншил А) талст үүсэх ба 35оС - 45оС халаахад арилах ёстой. Хэрэв талст арилахгүй бол шингэрүүлэгч уусмалыг хэрэглэж болохгүй!
Хүчинтэй хугацаа: 3 жил.
Эмийн сангаас олгох нөхцөл: Жороор олгоно.
Үйлдвэрлэгч: АО «Биофарм», ул. Готуа №3, 0160, Тбилиси. тел/факс: (99532) 225 29 56,
e-mail: info@biopharm.ge






















































































