Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Мерофен
Худалдааны нэр
Англи
Меропенем
Үйлдвэрлэгч
PT. Dankos Farma
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
1000мг
Эмийн хэлбэр
тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
Мерофен

Меропенем тариа USP
Өвөрмөц байдал: USP

Мерофен (Меропенем) нь хүний дегидропептидаза-1 (ДГП-1)-д харьцангуй тогтвортой, нэмэлт ДГП-1 хориглогч шаардлагагүй карбапенем бүлгийн антибиотик юм. Грамм сөрөг болон эерэг микроорганизмын эсрэг өргөн хүрээнд бактероцид нөлөөлдөг бөгөөд ихэнх лактамазд онцгой тэсвэртэй байна. 

Найрлага: 
o Мерофен500: Туншил бүрт 500 мг Меропенемтэй тэнцэхүйц Меропенем 3H2O натрийн хэмжээ 45.1 мг
o Мерофен1000: Туншил бүрт 1000 мг Меропенемтэй тэнцэхүйц Меропенем 3H2O натрийн хэмжээ 90.2 мг 

Фармакологи
o Бактерийн эсрэг үйлдэл:
o Меропенем нь грамм эерэг болон сөрөг микроорганизмын эсрэг өргөн хүрээнд үйлчилдэг. Ялангуяа грамм эерэг болох Staphylococcus, Streptococcus (Steptococcus pneumonia-г хамруулан) болон Eschericha coli, Klebsiella pneumonia, Pseudomonas aeruginosa, Bacteroides, Haemophilus influenza, Neisseria meningitides зэрэг грамм сөрөг бактеруудад идэвхитэй нөлөө үзүүлдэг. 
Үйлдлийн хэлбэр:
Меропенем нь бактерийн эсийн ханын нийлэгжилтийг сааруулах замаар бактерицид нөлөөгөө үзүүлдэг. Бактерийн эсийн хананд нэвчин орж, Пенициллин Холбогч Уурагтай (ПХУ) нэн төстөй байдлыг харуулдаг.  

Фармакокинетик:
o Дуслаар судсанд 500 мг Меропенемыг 30 минут тарьсаны дараа сийвэн дэх дундаж дээд концетраци 23 мкг/мл (14-26 хооронд), 1 гр Меропенемыг хийхэд сийвэн дэх дундаж дээд концентраци 49 мкг/мл (39-58 хооронд) байв. Судсанд 5 минутанд 500 мг-аар хийхэд сийвэн дэх дундаж дээд концентраци ойролцоогоор 45 мкг/мл (18-65 хооронд), 1гр-аар хийхэд 112 мкг/мл (83-140 хооронд) байв. 
o Нэг удаагийн тунгаар Меропенемыг судсанд дуслаар тарихад 1 цагийн (0.5-1.5 цаг) дараа эд болон шингэнд хамгийн дээд концентраци-д хүрдэг. 
o Меропенемын хагас задралын хугацаа ойролцоогоор нэг цаг. Сийвэнд уурагтай холбогдох байдал ойролцоогоор 2%. 12-с багагүй цагт Меропенемийн 70% нь шээсэнд ялгардаг. Сийвэн болон шээсэнд Меропенемийн хуримтлал үүсэж ажиглагдаагүй. 
o Хүүхдэд хийгдсэн судалгаагаар Меропенемын фармакокинетик насанд хүрэгчдийнхтэй ижил болохыг харуулсан. 2-с бага насны хүүхдэд Меропенемын хагас задралын хугацаа ойролцоогоо 1.5 – 2.3 цаг байдаг ба 10-с 40 мг/кг тунгийн хооронд фармакокинетик нь шугаман шинж чанартай байдаг. 
o Бөөрний дутмагшилтай насанд хүрэгдэд хийсэн фармакокинетикийн судалгаагаар Меропенемын сийвэн дэх клиренс нь креатинин клиренсээс хамааралтай байна. Бөөрний дутмагшилтай өвчтөнд тунг тохируулах шаардлагатай. Меропенем нь цус, эд болон тархи нугасны шингэнд амархан нэвтэрдэг. Өндөр настанд Меропенемийн клиренс буурсан байдаг нь насны хамааралт креатинин клиренс буурсантай холбоотой юм. 

Хэрэглэх заалт: 
o Меропенемд мэдрэг нэг болон хэд хэдэн бактераар үүсгэгдсэн халдварын үеийн эмчилгээнд хэрэглэнэ. 
o Хатгаа, эмнэлэгийн дотоод халдвар, шээсний замын халдвар, хэвлийн хөндийн халдвар, эмэгтэйчүүдийн халдвар, арьс, арьсны дайвар эрхтэний халдвар, менингит болон сепсис. 
o Нейтропениа халууралттай өвчтөнд эмпирик эмчилгээнд дангаар нь болон вирусны эсрэг эсвэл мөөгөнцрийн эсрэг эмүүдийн хавсарч хэрэглэнэ. 

Хориглох заалт: 
Меропенемд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. 
Тун ба хэрэглэх арга:
o Эмчилгээ болон үргэлжлэх хугацааг халдварын хэлбэр, хүндрэл болон өвчтөний биеийн байдалд тулгуурлан тогтооно. 
o Насанд хүрэгчдэд: Хоногт зөвлөх тун
o 500 мг-аар судсанд 8 цагийн зайтай хатгаа, шээсний замын халдвар, эмэгтэйчүүдийн халдвар, арьс, арьсны дайвар эрхтэний халдварын үед хэрэглэнэ. 
o 1000 мг-аар судсанд 8 цагийн зайтай эмнэлэгийн дотоод халдвар, хэвлийн хөндийн үрэвсэл, нейтропениа өвчтөн болон сепсисийн үед хэрэглэнэ. Менингит-д 2000 мг-аар 8 цагаар хийнэ. 
Бөөрний дутмагшилтай өвчтөнд тунг өөрчлөх схем: 
o Креатининий клиренс 51 мл/мин –с бага тохиолдолд тунг багасгах хэрэгтэй (доорх хүснэгтээс харна уу). Меропенем нь гемодиализиар шүүгддэг ба хэрэв меропенем эмчилгээ чухал гэж үзсэн тохиолдолд эмчилгээний идэвхиэ үзүүлэхүйц сийвэнгийн концентрацид хүртэл гемодиализ эмчилгээний төгсгөлд нэгж тунгаар (халварын хэлбэр болон хүнд, хөнгөний зэргээс хамааран) хийнэ. 
o Хэвлийн диализтай өвчтөнд хийсэн судалгаа байхгүй. 

Креатининий клиренс                                          Тун                                                                    Давтамж
    [мл/менит]                                          (500мг, 1гр-ийг нэгж тунгаар тооцов)
      26-50                                                               1 нэгж тун                                                        12 цаг тутам      
      10-25                                                               1/2 нэгж тун                                                      12 цаг тутам
      <10                                                                   1/2 нэгж тун                                                      24 цаг тутам 

o Элэгний дутмагшилтай насанд хүрэгчдэд: Тунг өөрчлөх шаардлагагүй. Pseudomononas aeruginosa-р үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвартай өвчтөн эсвэл сэжиглэж байгаа тохиолдолд бусад антибиотикийн адилаар Меропенемыг дангаар хэрэглэхдээ онцгой анхаарах хэрэгтэй. Pseudomononas aeruginosa–р халдарлагдсан тохиолдолд мэдрэг чанарыг үзэх шаардлагатай. 
o 3-с 12 насний хүүхдэд: тунг 10-20 мг/кг байхаар тооцон 8 цаг тутамд халдварын хэлбэр, хүнд хөнгөний зэрэг, үүсгэгч болон өвчтөний биеийн байдалыг харгалзан хийнэ. 
o 50 кг –с дээш жинтэй хүүхдэд: Насанд хүрэгчдийн тунгаар хэрэглэнэ. Менингит: тунг 40 мг/кг байхаар тооцож 8 цаг тутамд хийнэ. 

Тун хэтрэлт: 
o Ялангуяа бөөрний дутмагшилтай өвчтөнд тунг санаандгүй байдлаар хэтрүүлж болзошгүй. 
o Тун хэтэрсэн тохиолдолд шинж тэмдэгийн эмчилгээг хийнэ. 
o Хэвийн эрүүл хүнд бөөрний ялгаруулалт нэмэгдэнэ. 
o Бөөрний дутмагшилтай тохиолдолд гемодиализ хийхэд  Меропенем болон түүнийг метаболитийг гадагшлуулна. 
Анхааруулга:
1. Болгоомжтой хэрэглэх: 
- Харшилийн эмнэлзүйн болон лабораторийн тохиолдлоор бусад Карбапенемууд, –лактам антибиотикууд, Пенциллин болон Цефалоспоринууд солбисон харшил илэрсэн байдаг. Бүх –лактам антибиотикуудад Меропенем эмчилгээг эхлэхийн өмнө ховор тохиолдолд хэт мэдрэгшилийн урвал илэрсэн. –Лактам  антибиотикуудад хэт мэдрэгшилийн урвал илэрч байсан талаар маш сайн шалгах хэрэгтэй. 

Дээрх тохиолдолд Меропенемийг маш болгоомжтой хэрэглэнэ. Меропенемд харшилын урвал илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоон, тохирох арга хэмжээг авна. 
- Элэгний эмгэгтэй өвчтөнд Меропенемийг хэрэглэхдээ трансаминаза болон билирубиний хэмжээг хянаж байх хэрэгтэй.
- Бусад антибиотикуудын нэгэн адилаар мэдрэг бус организмууд үржиж болох ба өвчтөнийг сайтар үргэлжлүүлэн хянах хэрэгтэй. Метициллинд тэсвэртэй Стафилококк –ийн халдварын үед хэрэглэнэ. 
Ховор тохиолдолд: Бусад антибиотикуудтай нэгэн адилаар бүдүүн гэдэсний салстын хуурамч бүрхүүлт үрэвсэл үүсгэсэн байдаг боловч амь насны эрсдэлд хүргэх нь харьцангуй бага байдаг. 
Түүнчлэн хоол боловсруулах замын, тэр дундаа бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчний түүхтэй өвчтөнд антибиотикуудыг маш болгоомжтой хэрэглэнэ. Меропенем эмчилгээ хийж байгаа үед суулгалт илэрсэн тохиолдолд бүдүүн гэдэсний салстын хуурамч бүрхүүлт үрэвслийг сэжиглэх хэрэгтэй. Антибиотикын хамааралтай бүдүүн гэдэсний үрэвслийн гол шалтгаан нь Clostridium difficileбайдаг ч бусад шалтгаануудыг авч үзэх хэрэгтэй.
- Бөөрөнд хоруу чанар ихтэй эмүүдийг Меропенемийн хамт хэрэглэхдээ маш болгоомжтой хэрэглэнэ. 
2. Жирэмсэн үед :
Жирэмсэн эмэгтэйд хийгдсэн аюулгүйн судалгаа байхгүй бөгөөд жирэмсэн,  жирэмслэх гэж буй өвчтөнд эмчилгээний давуу тал нь илэрч болох эрсдэлээс илүү байгаа тохиолдолд хэрэглэнэ. Меропенемийг эмчийн хяналтан дор хэрэглэнэ. 
3. Хөхүүл үед:
Амьтны хөхний сүүнд Меропенемд маш бага концентрацитай тодорхойлогддог. Эмчилгээний давуу байдал хүүхдэд учирч болох эрсдэлээс давуу нөхцөлд хөхүүл эхэд хэрэглэхгүй. 
4. Хүүхдэд: 
3-аас бага сартай хүүхдэд үр нөлөөний судалгаа байхгүй тул зөвлөдөггүй. Элэг болон бөөрний үйл ажиллагаа алдагдсан хүүхдэд хэрэглэсэн судалгаа байхгүй. 
5. Анхааруулга
Меропенемийн судсаар тарихдаа ариутгасан тарилгын усны хамт хэрэглэнэ (5мл/250 мг Меропенем). Ингэснээр концентрацийг 50 мг/мл байхаар тооцож хэрэглэнэ. Найруулсан уусмал цэвэр, тунгалаг эсвэл цайвар шаргал өнгөтөй байна. Меропенемийг тохирох 50-200 мл уусмалд найруулж дуслаар хийнэ. Меропенемийг найруулсан даруйд шинээр нь хэрэглэнэ. Найруулсан уусмалыг хөлдөөж болохгүй. Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрч нэг л удаа хэрэглэнэ. 

Гаж нөлөө:
Ноцтой гаж нөлөө маш ховор илэрдэг. Дараах гаж нөлөө эмнэлзүйн судалгаагаар ажиглагдсан. Үүнд:
Хэсэг газарт : Үрэвсэл, флебит, тромбофлебит, өвдөлт, хаван. 
Системийн талаас : Суулгалт, түгжрэл, бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвсэл, хэвлийн   өвдөлт, дотор муурайрах/бөөлжих, толгой өвдөх, загатнаа, тууралт гарах. 
Төв мэдрэлийн Систем :Нойргүйдэх, уцаарлах, толгой өвдөх, дэмийрэх, ухаан санаа будангуйрах, толгой эргэх, сандрах, парестези, хий үзэгдэл илрэх, хэт унтах, түгшүүрлэх, сэтгэл гутрах.
Зүрх судас: Зүрхний дутагдал, зүрх зогсох, зүрхний шигдээс, уушгины бүлэнт тахикарди, даралт ихсэлт, брадикарди, даралт багасах, муужрах.
Арьс : Загатнах, тууралт гарах, чонон хөрвөс, хөлрөх.
Ховор тохиолдолд олон хэлбэрт арьсны улайлт зэрэг хурц хэлбэрийн хариу урвал үүсч болно. Стивен-Жонсоны хам шинж, хучуур эдийн хорт үхжил зэрэг гаж нөлөө ажиглагдсан. 
Амьсгалын зам : Амьсгалын замын эмгэг, амьсгал давхцах.
Элэгний талаас : Ийлдсэнд билирубин, трансаминаза, шүлтлэг фосфатазын концентраци ихэсдэг ба лактат дегидрогиназа дангаараа болон хавсарч илэрсэн байна. 
Цус :Түр хугацааны тромбоцитемиа, эозинофилиа, тромбоцитопени, лейкопени болон нейтропени (маш ховор тохиолдолд агранулоцитоз). Заримдаг тромбопластины хугацааг буурсан тохиолдлуудад Күүмсын тест шууд болон шууд бус эерэг илэрч болно. 
Бусад : Амны болон үтрээний мөөгөнцөр. 

Эмийн харилцан үйлчлэл: 
o Пробенецид нь цусан дах Меропенемийн хэмжээг ихэсгэдэг. 
o Меропенемийн бусад эмтэй хольж эсвэл нэмж хэрэглэж болохгүй. 
o Хоол хүнстэй харшлахгүй. 
o Сийвэн дэх вальпроны хүчлийн хэмжээг бууруулж болзошгүй. Хэдийгээр эмийн харилцан үйлчлэлийн талаар нарийн мэдээлэл байхгүй ч эмчилгээний идэвхийг бага түвшинд хүргэж болно. 

Эмийн бэлдмэл:
МЕРОФЕН эмнэлэгийн хайрцагт:
МЕРОФЕН 1000 (Меропенем 1000 мг)
МЕРОФЕН 500(Меропенем 500 мг)
МЕРОФЕН судсанд хийх хэлбэр (Меропенем 1000 мг, Меропенем 500 мг)

Хадгалалт болон тээвэрлэлт: 
o 30°С –с бага хэмд хадгална. 
o Найруулсан Меропенемийг өрөөний температурт (25°C хүртэл) эсвэл хөргөгчинд (4°C) хадгална.  

Уусгагч                                             15-25°С-д тогтвортой байх цаг                                      4°С-д тогтвортой байх цаг
Усанднайруулахад                                          8                                                                               48
Дараахуусмалд (1-120мг/мл) найруулахад
0.9% Натрихлорид                                           3                                                                               14
5% Глюкоз                                                         3                                                                               14
5% Глюкозболон 0.225% Натрихлорид           3                                                                               14
5% Глюкозболон 0.9% Натрихлорид               3                                                                                14
5% Глюкозболон 0.15% Калихлорид                3                                                                                14
2.5% эсвэл 10% Маннитолсудсанддуслаар        3                                                                              14
10% Глюкоз                                                            2                                                                                 8
5% Глюкозболон 0.02% Натрибикарбонатдуслаар  2                                                                            8

Савлалт:
МЕРОФЕН тариа:
o 1 ампул хайрцагт @ 0.5 гр
o 1 ампул хайрцагт @ 1 гр
МЕРОФЕНэмнэлэгийнхайрцагт:
o 1 ампул хайрцагт @ 0.5 гр болон 0.9% Натри хлорид тариа USP @ 50 мл бүхий 1 жижиг цүнх 
o 1 ампул хайрцагт @ 1 гр болон 0.9% Натри хлорид тариа USP @ 50 мл бүхий 1 жижиг цүнх
Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. 
PT DANKOS FARMA
JI. RawaGatel Blok III S, kav. 37-38 KawasanIndustriPulogadung Jakarta 13930 - Indonesia