Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Амин хүчлийн тарилгын шингэн
Худалдааны нэр
Англи
Амин хүчил
Үйлдвэрлэгч
Sichuan Kelun Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
5%-250мл
Эмийн хэлбэр
тарилгын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

АМИН ХҮЧЛИЙН ТАРИЛГЫН ШИНГЭН  ( 18АА)

Compound Amino Acid Injection (18AA)

Тодорхойлолт

Амин хүчлийн тарилгын шингэн (18AA)  нь  халууруулагч бодисгүй, ариутгасан 18 амин хүчлийн  холимог юм.

1000 миллитрт:

  • L-Пролин  (C5H9NO2) BP                                 1.00 г                                                
  • L-Аланин  (C3H7NO2) BP                                 2.00 г
  • L-Лейцин   (C6H13NO2) BP                               4.90 г
  • L-Тирозин (C9H11NO3) BP                               0.25 г
  • L-Фенилаланин (C9H11NO2) BP                      5.33 г
  • L-Лизин HCL   (C6H14N2O2HCL) BP               4.30 г
  • L-Треонин (C4H9NO3) BP                                2.50 г
  • L-Трифтофан(C11H12N2O2) BP                        0.90 г
  • L-Цистин (C6H12N2O4S2) BP                           0.10 г
  • Сорбитол (C6H14O6) BP                                   50.0 г
  • L-Серин (C3H7NO3) BP                                    1.00 г
  • L-Изолейцин  (C6H13NO2) BP                         3.52 г
  • L-Аспартины хүчил(C4H7NO4) BP                 2.50 г
  • L-Глютамины хүчил(C5H9NO4) BP                0.75 г
  • L-Аргинин  HCL(C6H14N4O2HCL) BP            5.00 г
  • L-Валин(C5H11NO2) BP                                    3.60 г
  • L-Гистидин HCL(C6H9N3O2HCL.H2O) BP     2.50 г
  • L-Метионин(C15H11NO2S) BP                         2.25 г
  • Глицин(C2H5NO2) BP                                       7.60 г
  • Натрийн бисульфит (NaHSO3) BP               0.5 г   тус  тус агуулагдана.

 Эмнэл зүйн үйлдэл

 Амин хүчлүүд эсэд  нэвтэрч  уургийн нийлэгжилтэнд оролцсоноор  азотын баланс эерэг болж,  фермент, даавар, эсрэг биет болон бүтцийн уургууд нийлэгжин хүний биеийн илчлэг хэвийн болж  ингэснээр эд эсийн эдгэрэлтэнд нөлөөлж физиологийн үйл ажиллагаа хэвийн болно.

 Хэрэглэх заалт

 Амин хүчлийн тарилгын шингэнийг амин хүчлийн дутагдлаас болж биеийн бодисын солилцоо алдагдсан, уураг хангалттай авч чадахгүй байгаа болон уургийн шимэгдэлт муудсан  үед хэрэглэнэ. Мөн мэс заслын дараах тэжээлийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун

Зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Тухайн хүний биеийн байдлаас шалтгаална. 18 АА амин хүчлийн тарилгын шингэний хоногийн тун нь уургийн хоногийн хэрэгцээ, өвчтний бодисын солилцоо болон клиникийн байдлаас хамаарна. Азотын балансыг тодорхойлох, өдөр тутамд  биеийн жинг нарийн үзэх, шингэний балансыг тохируулах зэрэг нь уургийн хоногийн хэрэгцээг тодорхойлж үнэлгээ өгөхөд хэрэгтэй. Мөн өвчтний шингэн хүлээж авах хязгаар, глюкоз болон азотын толеранс зэрэг нь бодисын солилцооны ба клиникийн хариу урвултай адил хамаатай тул эдгээрийг тодорхойлж туэг тохируулна. Судсаар хийх шингэнийг гаднаас харахад ямар нэг биет байх эсвэл өнгө нь өөрчлөгдсөн эсэхийг, мөн шил савны бүрэн бүтэн байдлыг сайн шалгах хэрэгтэй. Ариутгасан багаж  хэрэглэнэ. Нэмэлт бодисуудтай хамт хэрэглэхэд  таарамжгүй байж болзошгүй. Бүрэн судлагдсан мэдээлэл байхгүй байна. Эм зүйн мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр тохиромжтой байвал хэрэглэж болох юм. Эмчийн шийдвэрээр тухайн нэмэлт бодис нь тохиромжтой гэж үзвэл асептик дүрмийг сайн баримталж хэрэглэх хэрэгтэй. Хэрэв хольж хийхээр бол маш сайн холих хэрэгтэй. Нэмэлт бодис хольсон хэвээр нь хадгалж болохгүй.

Гаж нөлөө

Тариаг хийхэд хавагнаснаас биеийн жин нэмэгдэх, цусанд мочевины хэмжээ нэмэгдэх, хөнгөн хэлбэрийн ацидоз үүсэх зэрэг шинж тэмдэг клиникийн судалгаагаар мэдээлэгдсэн байна.Уусмалын байдлаас болон тариа хийх явцад техникийн алдаа гарвал халдвар орсноос халуурах, хийсэн хэсэгт венийн тромбоз, флебит зэрэг хэсгийн урвал илэрч байсан нь бүртгэгдсэн. Мөн тарьсан хэсэгт овойж хавдах, гиперволюми болох зэрэг хүндрэл гарч болно.

Хэсэг газрын урвал нь бусад  тариаг судсаар хийхтэй адил халуу оргих, улайх, захын венийн судсанд хийх үед флебит, тромбоз зэрэг хэсгийн урвал илэрч байсан нь бүртгэгдсэн.

Арьсны харшил  илэрч болно. Харшлын урвал нь дотор муухайрах, бөөлжис цутгах, халуурах, толгой өвдөх, цээж давчдах, зүрх дэлсэх, чичрэх, чинэрэх зэрэг шинжээр илрэх бөгөөд эдгээр шинж тэмдэг ховор тохиолддог. Хэрэв гаж нөлөө илэрвэл тарилгаа зогсоож өвчтөний биеийн байдалд үнэлэлт өгч , эмчилгээний тун хэмжээгээ нягтлах хэрэгтэй. Тарианы үлдэгдлийг шинжилгээнд авах хэрэгтэй.

Анхааруулга

Уг шингэнд өөр эм холих нь тохиромж муутай. Зайлшгүй шаардлагаар өөр эм холих тохиолдолд эмч мэргэжилтний зөвлөгөөгөөр хийх тохиолдолд асептик дүрмийг баримталж хийнэ. Сайн холих хэрэгтэй. Хольсон шингэнийг хадгалж болохгүй.

Судсаар шингэн сэлбэхэд ийм төрлийн тэжээлийн талаар клиникийн судлаачдын хүлээн зөвшөөрөгдсөн  мэдээлэл шаардагдах ба мөн эмчилгээний үед гарч болох хүндрэлийг сайн судласан байх хэрэгтэй. Олон давтан хийсэн клиникийн үнэлгээ болон лабораторийн шинжилгээний хариу нь судсаар шингэн сэлбэхэд тохиромжтой удирдамж болж өгнө. Цусан дахь сахар, сийвэнгийн уураг, бөөр, элэгний үйл ажиллагааны сорил, электролит, гемограмм, нүүрс усны диоксидын хэмжээ, сийвэнгийн осмосжилт,  цусны өсгөвөр болон аммонны хэмжээг тодорхойлно. Амин хүчлийн тарилгын шингэнийг элэгний дутагдалтай өвчтөнд хэрэглэхэд сийвэнд амин хүчлийн тэнцвэр алдагдах, гипераммонеми, ухаан алдах цаашлаад кома-д орж болзошгүй. Гипераммонеми нь ялангуяа дутуу нярай хүүхдэд их хамаатай. Дутуу нярай хүүхдэд амин хүчил мочевины цикл нь харьцангуй дутагдалтай байгаатай холбоотойгоор илэрдэг удамшлын болон олдмол бөөр шээсний замын өөрчлөлтийн улмаас амин хүчлийн солилцоо алдагддаг. Иймд нярайн цусны аммонны хэмжээг давтан хянаж байх хэрэгтэй. Элэгний үйл ажиллагааны дутагдал буюу дутагдал болзошгүй өвчтөнд тунг тохируулан хэрэглэх шаардлагатай.

Гипераммонемийн шинж тэмдэг илэрвэл эмээ хэрэглэхээ зогсоож өвчний эмнэл зүйн байдлыг сайтар үнэлнэ. Бөөрний үйл ажиллагаа муутай өвчтөнд хэрэглэхдээ элетролитын хэрэглээг хянаж хэрэглэнэ. Энэ тарилгыг бусад цус болон цусан бүтээгдэхүүнтэй хамт хийвэл хуурамч наалдуулах урвал  үүсэх тул хийж болохгүй.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Удаан хугацааны эмчилгээний үед болон өвчтний хүсэлтээр эмчилгээний аль ч үе шатанд  шингэний баланс, электролитийн концентраци, хүчил-шүлтийн тэнцвэр зэрэгт үечилсэн лабораторийн шинжилгээ хийж клиникийн үнэлгээ хийж байх хэрэгтэй. Хэвийн концентрациас хазайсан байвал электролит нэмэлтээр хийх шаардлага гарч болно.

Энэ тарилга нь гидрохлорид юм. Иймд өндөр тунгаар хийхэд хүчил-шүлтийн тэнцвэр алдагдаж болно. Өндөр тунгаар хийх болон электролитийн эмчилгээ давхар хийж байгаа тохиолдолд хүчил-шүлтийн тэнцвэр болон электролитийн балансыг сайн хянах хэрэгтэй.

Бага температурт хадгалахад амин хүчлийн талст  хэлбэрт шилжиж болно. Хэрэв амин хүчлийн талст үүссэн байвал 60 хэмийн халуунд эргэн уустал нь халаагаад зөөлөн сэгсэрнэ. Уусмалд чөлөөт жижиг хэсгүүд харагдаж байвал хэрэглэж болохгүй. Судсаар хэрэглэх эдгээр шингэнүүдийг хэрэглэхдээ шүүлтүүртэй систем хэрэглэх нь зүйтэй.

Амин хүчлийн тарилгын шингэнийг хэрэглэснээр биед хадгалагдах болон уургийн нийлэгжилтэнд шаардагдах хангалттай илчлэгийг нэгэн зэрэг авдгаараа чухал ач холбогдолтой юм. Өндөр концентрацитай глюкозын уусмал нь мөн энергийн чухал эх сурвалж болдог. Амин хүчлийн тарилгыг өндөр концентрацитай глюкозын уусмалтай хамт хийхэд гипергликеми, глюкозури болон гиперосмоляр шинжүүд илэрч болзошгүй. Иймд цус болон шээсний сахарыг тогтсон журмын дагуу хянаж байх хэрэгтэй. Мөн өндөр концентрацитай глюкозтой хамт хийх явцад эндогенний инсулин ихсэх гэнэтийн тохиолдол гарч болно. Судсаар тарьж байгаа уургийн холимгуудыг аажим зогсоох нь зүйтэй.

Өвчтний биед шингэн ихээр хуримтлагдах ялангуяа бөөрний үйл ажиллагаа хямрах, уушигны дутагдал болон зүрхний хямрал илэрвэл эмчилгээг яаралтай зогсооно. Дуслын хурдыг хатуу яанд хянах хэрэгтэй.Тарилгын шингэн тунгалаг биш, бөглөө нь хөндөгдсөн байвал хэрэглэж болохгүй.

Лабораторийн шинжилгээ

Дахин давтан хийсэн эмнэл зүйн үнэлгээ болон лабораторийн шинжилгээ нь эмчилгээний явцыг хянахад чухал ач холбогдолтой. Лабораторийн шинжилгээгээр цусны глюкоз, сийвэнгийн электролит, сийвэнгийн осмос чанар, цусны аммони, РН, гематокрит, цусны цагаан эс, шээсний глюкоз  болон сийвэнгийн уургийн концентрацийг шинжилнэ. Мөн элэг, бөөрний үйл ажиллагааны сорил, хүчил-шүлтийн тэнцвэр болон шингэний балансыг хянана. Өвчтний биеийн байдлаас хамаарч бусад шинжилгээг хийнэ.

Хавдар үүсгэх, мутаци үүсгэх болон нөхөн үржихүйн яадварыг саатуулах

Амин хүчлийн тарилгын шингэний хавдар үүсгэх, мутаци үүсгэх болон нөхөн үржихүйд сөрөг нөлөөллийн тухай тогтоогдоогүй.

Жирэмсэн үед хэрэглэх, Ургийн гаж нөлөө үүсгэх

Жирэмсний категори С. Туршилтын амьтны үржлийн үед Амин хүчлийг хэрэглэсэн туршилт байхгүй. Мөн жирэмсэн эхчүүдэд,  урагт хор нөлөөтэй эсэх нь судлагдаагүй байна. Иймд жирэмсэн эмэгтэйд амьдралын зайлшгүй шаардлагатай үед хэрэглэнэ.

Хөхүүл эхэд хэрэглэх

Хөхүүл эхэд маш болгоомжтой хяналттай хийх хэрэгтэй.

Ахмад настай хүмүүст хэрэглэх

Амин хүчлийн тарилгын шингэнийг ахмад настанд  хэрэглэсэн тухай тусдаа судалгаа байхгүй. Ахмад настай хүмүүс залуу хүнтэй харьцуулахад ачаалал ихсэх болон цусны эргэлт удааширсан, электролитийн тэнцвэр алдагдах магадлалтай байдаг. Иймээс өндөр настай , бөөрний үйл ажиллагаа суларсан өвчтөнд илүү хамааратай.Өндөр настай хүн цусны эргэлт болон электролитын хэмжээг сайн хянах хэрэгтэй. Ер нь бүх өвчтнүүдэд , түүний дотор настай хүмүүст хэрэглэхдээ  тухайн хүний хувийн физиологийн онцлогийг, үүнд: биеийн жин, клиникийн байдал болон лабораторийн шинжилгээ зэргийг харгалзах хэрэгтэй. Ахмад настнуудад тухайлсан тун гэж байхгүй.

Хориглох заалт

Амин хүчлийн тарилгын шингэнийг  эмчилгээ авахгүй байгаа анури , элэгний кома, элэг, бөөрний хүнд дутмагшил , хүнд хэлбэрийн уреми, амин хүчлийн солилцооны хямрал, уусмалын найрлага дахь амин хүчилд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.

Хүнд хэлбэрийн ацидоз болон зүрхний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хийх хэрэгтэй.

Бусад эмтэй харилцан үйлчлэх

Зарим нэмэлт эмүүд таарахгүй байх тохиолдолд эм зүйн мэргэжилтнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Нэмэлт эм холих тохиолдолд асептик техникийг сайн баримталж хийнэ. Сайтар холино. Хадгалж болохгүй.

Тун хэтрүүлэх

Тун хэтэрсэн шинж илэрвэл эмчилгээг зогсоож өвчтөнд зохих шинжилгээ хийж дахин клиникийн үнэлгээ өгнө.

Савлалт : 250 мл: 12,5 г амин хүчил

Хадгалалт

Харанхуй, хуурай орчинд битүү хадгална. Эмийн бүтээгдэхүүнийг хадгалах өрөөний халаалтыг багасгана. Нэмэлт халаалт тавихгүй байх хэрэгтэй. Хөлдөөхөөс сэргийлнэ. Өрөөний температур +25 хэм  / 77 F / байхад тохиромжтой.  +40хэм / 104F /  хүртэл дулаанд бүтээгдэхүүнд гаж нөлөө илрэхгүй.

Үйлдвэрлэгч: Сычуан Келун Фармацевтикал компани