Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Оккумокс-П
Худалдааны нэр
Англи
Моксифлоксацин + Преднизолон
Үйлдвэрлэгч
Sunway (India) PVT.LTD
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
0.5%+0.1%-5мл
Эмийн хэлбэр
хөвмөл
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Оккумокс-П, OCCUMOX-P

(Моксифлоксацин ба Преднизолоны ацетат бүхий нүдний суспенз)

 

Найрлага:

Моксифлоксациний гидрохлорид                     0.5%

Преднизолоны ацетат                                          1.0%

Бензалконий хлоридын уусмал                         0.01%

Ариутгасан ус                                                    шаардагдах хэмжээгээр

 

Фармакологийн онцлог

Оккумокс-П нүдний суспензи нь бактерийн эсрэг үйлдэлтэй фторхинолины уламжлалын моксифлоксацин болон хүчтэй кортикостероид болох преднизолоны нийлмэл бэлдмэл юм.

Нүдний үрэвсэл болон халдвар нь дийлэнхдээ хамт тохиолддог тул тэдгээр нь эмчилгээний үр дүн сайтай зохимжтой, хэрэглэхэд зохимжтой эм хэрэглэх шаардлагыг нэмэгдүүлдэг. Антибиотик-стероидийн нийлмэл бэлдмэл нь халдварын болон үрэвслийн аль алинд үр дүнтэй байдаг.

 

Хэрэглэх заалт:

Оккумокс-П нүдний суспензийг стероидод үр дүн өгөхүйц нүдний үрэвслийн эмчилгээнд хэрэглэх ба энэ тохиолдолд харин бактерийн халдвар буюу нүдний бактерийн халдварт өртөх эрсдэл нэмэгдсэн тохиолдолд сонгон хэрэглэхэд илүү тохиромжтой.

Мөн мэс заслын дараах үрэвсэлийн үед болон халдвартай холбоотой бусад нүдний үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэж болно.

 

Тун ба хэрэглэх арга:

Нүдний салстын ховилд 1-2 дуслаар 4-6 цагийн зайтай дусааж хэрэглэнэ. Эмчилгээний эхний 24-48 цагийн хугацаанд 2 цаг тутам тунг 1-2 дусааж хэрэглэх хүртэл  нэмж болно.

Эмнэлзүйн шинж тэмдэг намдахын хирээр хэрэглэх давтамжийг аажимаар багасгах хэрэгтэй.

Эмчилгээг дутуу орхигдуулж болохгүй гэдэгт анхаарах хэрэгтэй.

 

Хориглох заалт:

Бэлдмэлийн найрлагад агуулагдах моксифлоксациний гидрохлорид болон бусад хинолонуудад хэт мэдрэг эсвэл кортикостероидод харшилтай тохиолдолд хэрэглэхгүй.

 

Хадгалалт:

Харанхуй сэрүүн нөхцөлд хадгална.

Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

 

Савлалт:

10мл ариутгасан хуванцар саванд савлагдана.

 

Sunways (India) Private Limited

1002-1003, 10th Floor, Windfall,

Sahar Plaza,

Andheri-Kurla Road, Andheri (East),

Mumbai-400059. Maharashtra, India.