Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Дермотазон крем
Худалдааны нэр
Англи
Мометазон
Үйлдвэрлэгч
Dongkoo Bio & Pharma Co.,LTD
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
1мг-15г
Эмийн хэлбэр
крем
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмийн хэрэглэх заавар

Дермотазон (Dermotasone) крем

(Мометазон фуроат 1.0мг/г)

 

ШИНЖ ЧАНАР:

Цагаан өнгөтэй крем.

НАЙРЛАГА:

1г бүрийн агууламж:

Мометазон фуроат                        1.0мг

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

Кортикойдуудад хариу урвал үзүүлдэг арьсны эмгэгийн загатнаа ба үрэвслийг намдаах зорилгоор хэрэглэнэ.

ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА:

Арьсны гэмтсэн хэсэгт өдөрт нэг удаа түрхэж бэлдмэлийг бүрэн шимэгдтэл зөөлөн иллэг хийнэ.

Битүү боолт хэрэглэж болохгүй.

АНХААРУУЛГА БА БОЛГООМЖЛОЛ:

1.    Хориглох заалт

1)     Бактери (сүрьеэ, тэмбүү гэх мэт), мөөгөнцөр (кандидиаз, трихофитоз гэх мэт), вирус (herpes zoster, herpes simplex, салхин цэцэг, импфауссчаже гэх мэт), шимэгч (хамуу, фтириаз гэх мэт) бүхий халдварын гаралтай арьсны эмгэгтэй өвчтөн (шинж тэмдэг хүндэрч болзошгүй).

2)     Энэхүү бэлдмэл ба түүний найрлага дах аль нэг бодист хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй өвчтөн.

3)     Чихний хэнгэргийн цоорол бүхий дунд чихний экземийн үрэвсэлтэй өвчтөн (цооролттой хэсгийн эдгэрэлт удааширч болзошгүй)

4)     Шархлаа (Бехцетийн өвчнөөс бусад), зүрхний гажигтай 2-р зэргийн түлэгдэлт, хөлдөлтийн зэрэгтэй өвчтөн (арьсны нөхөн төлжилт дарангуйлагдаж, эдгэрэлт удааширна)

5)     Ам орчмын арьсны үрэвсэл, ихэвчлэн батга ба улаан батгатай өвчтөн.

6)     Хошного ба бэлэг эрхтний ойролцоох загатнаатай өвчтөн.

7)     2-оос бага настай хүүхдэд хэрэглэхийг тус тус хориглоно.

 

2.    Анхааруулга

1)     Жирэмсэн эсвэл жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд.

2)     Нярай ба хүүхдүүд

3)     Өндөр настан

 

3.    Гаж урвалууд

1)    Арьсны талаас илрэх эмгэгшилүүд

(1)  Халдварын шинж тэмдгүүд: Арьсны бактери (халдварт, фолликулит гэх мэт), мөөгөнцөр (кандидиаз, трихофитоз гэх мэт) мөн арьсны вирусийн халдварууд илэрч болзошгүй (битүү боолт хийсний улмаас үүсэх магадлалтай). Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл халдваргүйжүүлэх эсвэл мөөгөнцрийн эсрэг бэлдмэл зэргийг хэрэглэж, хэрэв шинж тэмдэг нэн даруй арилахгүй бол эмийн хэрэглээг зогсооно.

(2)  Арьсны ерөнхий шинж тэмдгүүд: Фолликулит, хатиг, арьс цочрох, хорсох мэдрэмж төрөх, халуурах, халуу дүүгэх мэдрэмж төрөх, тууралт, улайлт, загатнаа, арьс хуурайших, арьсны идээт үрэвсэл, харшлын хавьтлын дерматит, хөлсний тууралт, хөлс гарах, сорвийг даамжруулах, даралтын шалтгаант өвдөлт, идээт үрэвсэл зэрэг шинжүүд илэрч болзошгүй. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоох шаардлагатай.

(3)  Удаан хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэх: Стеройдын батга, стеройдын арьс (арьсны хатингаршил, хялгасан судас тэлэх, цус хуралт, хайрс), арьсны эвэршилт өөрчлөлт, арьс үсэрхэг болох, нөсөөжилт алдагдах, арьс язрах, цэврүүт дерматит, атопийн дерматит мөн арьсны цус алдалт зэрэг шинжүүд илэрч болзошгүй. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрвэл бэлдмэлийн хэрэглэж байгаа хэмжээг аажмаар багасгаж кортикойдууд агуулаагүй өөр эмээр солих хэрэгтэй.

2)    Дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны талаас илрэх эмгэгшилүүд:

Бэлдмэлийг удаан хугацааны турш их хэмжээгээр эсвэл битүү боолт хэрэглэснээс кортикойдууд системийн замд орж улмаар өнчин тархи ба бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын үйл ажиллагаанууд дарангуйлагдаж болзошгүй учраас анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

3)    Нүдний талаас илрэх эмгэгшилүүд:

Бэлдмэлийг зовхины арьсан дээр хэрэглэхэд нүдний дотоод даралт ихсэлт эсвэл глаукома үүсч болзошгүй учраас анхаарал болгоомжтой байх шаардлагатай. Бэлдмэлийг их хэмжээгээр эсвэл урт хугацаагаар өргөн талбайг хамруулан, ялангуяа битүү боолттой хэрэглэсэн үед нүдний капсулар катаракт ба глаукома үүсч болзошгүй. Хэсэг газрын кортикостеройдуудыг хэрэглэхэд хараа бүрэлзэх зэрэг системийн гаж урвалууд илэрч байсан нь мэдээлэгдсэн.

4.    Хэрэглэх үеийн ерөнхий анхааруулга

1)    Энэхүү бэлдмэлийг экзем болон арьсны халдвар хавсарсан дерматитын үед хэрэглэхийг хориглоно, гэвч хэрэглэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд эхлээд тохирох бактерийн эсрэг бэлдмэл (системийн нөлөөтэй) эсвэл мөөгөнцрийн эсрэг бэлдмэл эсвэл хоёуланг нь хамтад нь хэрэглэх хэрэгтэй.

2)    Хэсэг газар хэрэглэсэн кортикойдууд нь системээр шимэгдсэнээр гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхайн зохицуулга эргэх хэлбэрээр дарангуйлагдаж зарим өвчтөнд Кушингийн (Cushing’s) хам шинж, гипергликеми, чихрийн шижин гэх мэт үүсч болзошгүй учраас хэсэг газрын кортикостеройдыг биеийн их талбайд эсвэл битүү боох аргаар хэрэглэж буй өвчтний цусан дах кортизолын концентраци, шээсээр ялгарах кортизолын хэмжээ зэргийг тогтмол хянах ба гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхайн зохицуулгын дарангуйлагдах байдлыг хянах зорилгоор адренокортикотропин даавар (АКТД) өдөөх сорил хийх шаардлагатай.

3)   Хэрэв хэсэг газрын кортикостеройдын системийн шимэгдэлтээс шалтаалж гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхайн зохицуулга дарангуйлагдсан бол энэхүү эмийн хэрэглээг зогсоох, хэрэглэх давтамжийг багасгах мөн сул үйлдэлтэй кортикостеройдоор солих зэрэг арга хэмжээ авах шаардлагатай.

4)    Хэрэв шинж тэмдэг арилахгүй эсвэл улам доройтож байвал эмийн хэрэглээг зогсооно.

5)    Хэрэв шинж тэмдэг арилвал эмийн хэрэглээг аль болох хурдан зогсоох хэрэгтэй.

6)   Ерөнхий болон хэсэг газрын үйлдэлтэй (хамар дотор, амьсгалын замаар болон нүдэнд хэрэглэхийг оролцуулан) кортикостеройдуудыг хэрэглэх үед харааны эмгэгшил үүсч байсан нь мэдээлэгдсэн. Хэрэв кортикостеройдыг ерөнхий ба хэсэг газар хэрэглэсний дараа хараа бүрэлзэх, харааны бусад өөрчлөлтүүд мөн ховор тохиолддог катаракт, глауком болон төвийн ноцтой хориоретинопати зэргийг оролцуулан хараа өөрчлөгдөх шинж тэмдгүүд илэрвэл нүдний эмчид хандан эмгэгшлийн шалтгааныг тодруулах хэрэгтэй.

 

5.    Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

1)    Амьтанд хийсэн судалгаагаар кортикостеройдыг системээр харьцангуй бага тунгаар мөн хүчтэй үйлдэлтэй кортикостеройдыг арьсан дээр хэрэглэхэд тератоген нөлөө илэрсэн.

2)    Энэхүү бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэх үеийн аюулгүй байдал судлагдаагүй учраас жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай эмэгтэйчүүд өндөр тунгаар эсвэл удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай. Зөвхөн эмчилгээний үр нөлөө нь илэрч болзошгүй эрсдлээс илүү тохиолдолд л хэрэглэж болох юм.

3)    Хэсэг газрын кортикостеройдууд нь хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй, гэвч кортикостеройдыг системээр хэрэглэхэд хөхний сүүгээр ялгардаг учраас энэхүү бэлдмэлийг хөхүүл эхчүүдэд анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

6.    Хүүхдийн хэрэглээ

1)    Хүүхдийн биеийн жинд ноогдох биеийн гадаргуугийн талбай нь насанд хүрэгсдийнхээс их учраас кортикойдуудаас шалтгаалж гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхайн зохицуулга  дарангуйлагдах, Кушингийн (Cushing’s) хам шинж, хөгжлийн үйл ажиллагаа өөрчлөгдөх, гавлын дотоод даралт ихсэлт зэрэг шинж тэмдгүүд амархан илэрч болзошгүй, тиймээс анхаарал болгоомжтой хэрэглэнэ.

2)    Живх зэрэг нь битүү боох аргатай ижил төрлийн нөлөө үзүүлэх боломжтой учраас анхаарах шаардлагатай.

3)    3 долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэхийг хориглоно.

 

7.    Өндөр настны хэрэглээ

Ерөнхийдөө өндөр настанд гаж урвал илрэх нь амархан байдаг, тиймээс өндөр тунгаар, удаан хугацаагаар мөн их хэмжээгээр (ялангуяа битүү боолт хийх аргыг ашиглан) хэрэглэх үед анхаарал болгоомжлол шаардлагатай.

8.    Хэрэглэх үеийн болгоомжлол

1)    Нүдэнд хэрэглэхийг хориглоно.

2)    Нүүрээ будсаны дараа эсвэл сахалаа хуссаны дараа зэрэг эмчилгээнээс өөр зорилгоор хэрэглэхийг хориглоно.

3)    Битүү боолт хийх аргыг зөвхөн эмчийн хяналтан дор хэрэглэнэ (ялангуяа бин битүү боолтын аргыг хэрэглэхэд бактерийн халдвар илрэх магадлалтай тул бэлдмэлийг түрхэхийн өмнө гэмтсэн хэсгийг сайтар цэвэрлэх хэрэгтэй).

9.    Хадгалах ба тээвэрлэх үеийн болгоомжлол

1)    Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

10. Бусад мэдээлэл

1)    Туршилтын амьтан дээр хэсэг газрын кортикостеройдуудын урагт үзүүлэх хортой нөлөө ба карциноген нөлөөг үнэлэх архаг судалгаа хийгдээгүй.

2)    Энэхүү эмийн ген хордуулах сорил (Ames сорил, хулганы лимфома сорил, бичил бөөмийн сорил)-ын үр дүнд мутаген нөлөө илрээгүй байна.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:

Агаар нэвтрэхгүй савлагаанд, тасалгааны хэмд хадгална (1~30)

САВЛАЛТ:

15г / Туб  / Хайрцаг

ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА:

Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар хадгална.

ҮЙЛДВЭРЛЭГЧ:

Dongkoo Bio&Pharma Co.,Ltd

18, Jeyakgongdan 2-gil, Hyangnam-eup, Hwaseong-si, Gyeonggi-do, Korea