
Хэрэглэх заавар
Эмнэлгийн иммунобиологийн бэлдмэлийг хэрэглэх заавар
НАЗОФЕРОН
(NAZOFERON)
Ерөнхий шинж чанар
Патентын бус буюу олон улсын нэршил: Интерферон альфа – 2b
Эмийн хэлбэрийн үндсэн шинж чанар: Тунгалаг, өнгөгүй шингэн.
НАЗОФЕРОН хүний рекомбинант интерферон альфа – 2b төлөөлөл.
Эмийн бэлдмэлд агуулагдах найрлага:
Идэвхитэй найрлага: Хүний рекомбинант интерферон альфа – 2b 10000 МЕ/мл ихгүй.
Туслах бодис:Трометамол, трометамол гидрохлорид, гипромелоз, динатрийн эдетат, лизин гидрохлорид, калийн хлорид, метилпарагидроксибензоат, тарилгын ус.
Эмийн хэлбэр
Хамрын цацлага.
АТС код
L03A B05. Интерферон альфа – 2b
Иммунобиологи болон биологийн шинж чанар
НАЗОФЕРОН – вирусын эсрэг, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг, дархлаа зүгшрүүлэх, пролиферацийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Интерферон нь дараах өвөрмөц шинж чанартай биологийн үйлдэл үзүүлдэг: Вирусын эсрэг – Вирусын транскрипци болон трансляцийн процессыг хориглох үйлдэл үзүүлснээр вирусын (аденовирүс, ханиадны вирус болон бусад) репликацийг дарангуйлдаг. Пролиферацийн эсрэг –Эсийн нөхөн сэргэх (ихэвчлэн ДНХ болон РНХ агуулсан вирүс) үйл явцыг дарангуйлдаг. Интерферон нь өвөрмөц фермент болох протеинкиназын нийлэгжилийг өдөөснөөр өвөрмөц рибонуклеазаг идэвхижүүлэх үйл явцад оролцдог гол хүчин зүйл болох фосфоржилтын трансляци явагдахаас урьдчилан сэргийлснээр вирусын мэдээллийн РН-г гэмтээдэг байна. Мөн интерферон нь дараах үйлдэлийг үзүүлдэг: Бусад цитозины үүсэлтийг идэвхижүүлдэг, өвөрмөц ферментийг чиглүүлэх, эсийн пролиферацийг дарангуйлах, дархаа зүгшрүүлэх (макрофагын залгих идэвхи болон лимфоцит эсийн өвөрмөц бай эсийг хордуулах идэвхийг нэмэгдүүлэх). Интерферон нь дархлаа тогтолцооны гол медиатор болохын зэрэгцээ өвөрмөц эдийн дархлаанд оролцдог. Интерфероны халдварт өвчин үүсгэгч эмгэг төрөгчдөөс (вирус, бактер, микоплазм, эмгэг үүсгэгч мөөгөнцөр болон бусад) бие махбодыг хамгаалж байдаг.
Хэрэглэх заалт
Амьсгалын замын вирусын халдвараас сэргийлэх болон эмчлэх, ханиадаар өвчлөх:
- 1 нас хүртлэх хүүхэд болон насанд хүрэгсдэд, жирэмсэн эхчүүдэд
- Амьсгалын дээд замын хэсгийн болон тархмал өвчнөөр өвдөж буй өвчтөнд
- Хавьталт харшлын шалтгаант амьсгалын замын вирусын халдварт өвчнөөр өвдсөн
- Биеийн хэм багассан өвчтөнд
- Улирлын чанартай ихэсдэг өвчлөл(хүүхэд болон насанд хүрэгсэд) болон эрүүл мэндийн ажилтан болон бусад эмнэлгийн ажилтнаас шалтгаалсан эрсдэлт өвчлөлүүд, ялангуяа тархалт ихтэй улиралд болон жилд.
Хэрэглэх арга болон тун
1 цацах тун = 1 богино даралтын тун
Анхдагч амьсгалын замын вирусийн халдварт өвчин (5 хоногийн турш)
1 – 3 хүртлэх насны хүүхдэд – 2 цацах тунгаар хамрын нүх тус бүрт өдөрт 3 – 4 удаа цацна (нэг удаагийн тун – 20000 МЕ, хоногийн тун: - 60000 – 80000 МЕ).
3 – 14 хүртлэх насны хүүхдэд - 2 цацах тунгаар хамрын нүх тус бүрт өдөрт 4 – 5 удаа цацна (нэг удаагийн тун – 20000 МЕ, хоногийн тун: - 80000 - 100000 МЕ).
Насанд хүрэгсдэд – 3 цацах тунгаар хамрын нүх тус бүрт өдөрт 5 – 6 удаа цацна (нэг удаагийн тун – 30000 МЕ, хоногийн тун: - 150000 - 180000 МЕ).
Амьсгалын замын вирусын халдвараас сэргийлэх зорилгоор
Уг өвчний хавьталтай болон биеийн хэм буурсан өвчтөнд насанд хүрсэн хүний тунгаар өдөрт 2 удаа, 5 – 7 хоног хэрэглэнэ. Шаардлагатай бол урьдчилан сэргийлэх тунгаар давтан хэрэглэж болно. Уг бэлдмэлийн мэдрэгч нь 1 шахах л боломжийг олгодог.
Улирлын чанартай ихэсдэг өвчлөл – насанд хүрсэн хүний тунгаар өглөө нэг удаа хэрэглэх бөгөөд 1 – 2 өдрийн давтамжтай хэрэглэнэ.
Тунг хэтрүүлвэл (хордлого)
Тун хэтэрсэн мэдээлэл одоогоор байхгүй байна.
Гаж нөлөө
Ховор тохиолдолд – арьсаар туурах шинж илэрч байсан.
Хориглох заалт
Уг бэлдмэлийн найрлагад буй интерферон альфа – 2b болон бусад нэмэлт найрлага, бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг бол, өвчний түүхэндээ хүнд хэлбэрийн харшлын өвчлөлөөр өвдөж байсан бол хэрэглэж болохгүй.
Хэрэглэх үеийн онцлог
Дараах хэрэглэх арга болон тунгаар хамрын нүх тус бүрт хэрэглэнэ.
Хамарлуу шүршихдээ дараах схемийг ашиглана.
- Флаконы хамгаалалтын тагийг авах
- Шүршигчийг дарж идэвхижүүлнэ (шалгаж шүршиж үзэх)
- Босоо байрлалд хамрын нүх тус бүрт флаконы цоргын үзүүрийг бага зэрэг оруулж тунгийн насос дээр дарна.
- Бэлдмэлийг хэрэглэсний дараа флаконыг хамгаалалтын тагаар таглана.
Флакон Шалгаж цацах Хэрэглэх
Хайрцагны бүрэн бүтэн байдал болон савалгааны бүрэн бүтэн байдал алдагдсан, хаяг шошго байхгүй, бэлдмэлийн физик химийн шинж чанар өөрчлөгдсөн(өнгө болон шингэний харагдах байдал), хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Халдвар дамжихаас сэргийлж бэлдмэлийг бусдад дамжуулж болохгүй хэрэглэгч нь өрөө л хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ
НАЗОФЕРОН бэлдмэлийг жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхдээ болгоомжтой хэрэглэх бөгөөд эх барихын практикт эхийн бие махбодын хордлого үүссэнээр жирэмсний эрт үед урагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул жирэмсэн болон хөхүүлд үед аюулгүй байдлыг сайтар хангасны дараа хэрэглэж болно.
Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизамтай ажиллах байдалд үзүүлэх нөлөө
Ямар ч нөлөө үзүүлэхгүй.
Бусад эмийн бэлдмэлүүдийн харилцан нөлөөлөл болон бусад харилцан нөлөөлөл
НАЗОФЕРОН бэлдмэлийг хэрэглэж байх үед ямар нэг хүндрэл байхгүй бол шинж тэмдгийн эмчилгээ (парацетамол, сульфаниламид, хамрын судас нарийсгах дусаалга) шаардлагагүй. Үрэвслийн эсрэг бэлдмэл хавсруулан хэрэглэхэд биеийн хэм ихэсч болно. Харин хамрын судас нарийсгах бэлдмэлүүдтэй хавсруулан хэрэглэж болохгүй бөгөөд хамрын салст бүрхүүлийг хатингаршуулах нөлөө үзүүлдэг.
Хадгалах нөхцөл
Хүүхэд хүэхээргүй газарт, 2-80С-н хэмд, гэрлийн тусгалаас хамагаалж хадгална.
Хадгалах хугацаа:
2 жил. Флаконыг нээснээс хойш 2 – 80С-н хэмд /хөргөгчинд/ 10 хоног хадгална.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жоргүй олгоно.
Савлалт
5 мл шилэн флаконд хамарт цацагч бүхий тунгийн-даруулт таглаатайгаар савлагдана. Цаасан хайрцгандаа 1 флакон, хэрэглэх заавар дагалдсан байна.
Үйлдвэрлэгч
ПАО <<ФАРМАК>>, Украин
Хаяг
04080, г. Киев, ул. Фрунзе, 63, тел/факс (044) 417-10-55
Борлуулагч: “Монголфарм” ХХК
Утас: 70122142, 94012142, 94042142, 94092142, 95092142